2022 онд манай гэрт зочилсон гадаад #MongoliaFriend найзууд


Mongolian host family in 2022

2022 онд манай гэрт 12 улсаас 40 гадаадын айлчид биечлэн ирж, 6 хүн онлайнаар үйлчилгээ авсан.
Тэд Монгол гэрийн ахуй соёлтой танилцаж, бодол сэтгэгдлээ #MongoliaFriend бичлэгээр таниулж түгээсэн.

2 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсон.

Traveling Spoon Online (TSO) үйлчилгээгээр Монгол хоол хүнсний соёл, ахуйг 548, 578 дах зочид авсан байсан.
 
mongolian host family beesoy

 

Манайх хүн бүрийн сонирхол хүсэл, ашиглаж байгаа вэбүүд өөр байдаг  ч нэг л цэгт буюу Монгол гэр доторх амьдрал ахуй соёлтой танилцахыг аяллынхаа нэг үндсэн хэсэг болгосон байдгийг анзаарч, Traveling Spoon, Couchsurfing, Workaway, Airbnb вэбүүдэд бүртгүүлж хэрэглэдэг.


Mongolian host family BeeSoy
548. Traveling Spoon Online.
                Judith and Vedja family, North Bremen, Germany
549. Warmshower. 12-13 May, 3-7 Jun.
                Sato & Akina, Tokyo, Japan
550. Workaway. 23-24 May.
                Ryoka, Shibuya, Tokyo, Japan
551. Friend of Batu Eric. 13 Jun.
                Jane, Thailand
552. Couchsurfing. 17-20 Jun.
                Marco, Iran (Canada)
553. Workaway. 18-21 Jun.
                Tomas, Japan
554. Traveling Spoon. 26 Jun.
                Mikiko Flynn, US
555. Traveling Spoon. 4 Jul.
                Alexis, France
556. Traveling Spoon. 7 Jul.
               Mfon Itauma, UK
557. Friend of Marco. 8-10 Jul.
               Moon, Korea
558. Couchsurfing. 8-11 Jul.
               Jasmijn, Belgium
559. Traveling Spoon. 10 Jul.
               Shim, Korea
560. Traveling Spoon. 16 Jul.
               Steve and Brenda Moorey, US
561. Couchsurfing. 17-19 Jul.
               Takumi Tezuka, Japan
562. Traveling Spoon. 21 Jul.
                Emma & Simone, Switzerland & Germany
563. Traveling Spoon. 28 Jul.
                Paul and Jane, U.S and Poland
564. Airbnb. 1-2 Aug.
               Taiki from Japan
565. Couchsurfing. 5-8 Aug.
               Hun from Korea
566. Traveling Spoon. 7 Aug
               Foreman from the US
567. Friend of Johanna. 10-11 Aug.
               Terry from France 
568. Workaway. 10-12 Aug.
               Johanna from France 
569. Couchsurfing. 15-18 Aug.
               Helen and Ken from Taiwan 
570. Couchsurfing. 18-20 Aug.
               Luise and Johanna from Germany
571. Traveling Spoon. 21 Aug.
               Yuki and Teo from Korea, Deigu 
572. Couchsurfing. 22-23 Aug.
               Andrey from Russia, Moscow
573. Couchsurfing. 30-31 Aug.
               Artyom from Russia, Kirov 
574. Couchsurfing. 2-4 Sep.
               Yaphet from the US 
575. Traveling Spoon. 8th Sep.
               Victory from Singapore 
576. Traveling Spoon. 10th Oct.
               Annemarie and Anna from Germany
577. Traveling Spoon. 20th Oct.
               Hansaem from UK
578. Traveling Spoon Online. 27th Oct.
               Cian and Richard family from Canada 
579. Traveling Spoon onsite. 20th Nov.
               Atsushi and Aya family from Japan 

Манайх дээрх гадаад найзуудтайгаа цахимаар харилцаж, ирэхийг нь зөвшөөрч, улмаар тэд ярилцаж шийдсэнийхээ дагуу Монголын аяллын өдрүүддээ манайхыг багтааж, хүрэлцэн ирсэн нь бахархалтай.
Бид хамтдаа хэрхэн ахуй-соёлын харилцаа үүсгэсэнээ дараах нийтлэлүүдээр дэлгэрүүлэн танилцуулъя.


548
дах зочин
Traveling spoon online cooking class
Judith and Vedja family, North Bremen, Germany

Тэд оройн 19 цагийн хоолоо бидэнтэй хамт онлайнаар заавар авч хийлээ. 
Эгч Judith нь төрсөн өдрөөрөө дүү Vedja-аа гэр бүлтэй нь гэртээ урьж, өөрийн гараар Монгол хоол хийж дайлж байгааг сонирхон сонслоо. Үргэлжлүүлэн унших



549.
warmshowers вэбээр харилцаж,

5-р сарын 12-13, 6-р сарын 3-7 өдрүүдэд
Sato & Akina, Tokyo, Japan

18 настайгаасаа буюу 2014 оноос  Японоос Иран улс хүртэл замын машинаар аялж,  улмаар унадаг дугуйгаар хойд Европ, Оросоор аялж, Канадын Күбэк хот руу онгоцоор нисч очоод, Канадын хойд хэсэг Арктикын бүс нутгаар 3 сарын турш уугуул эскимо хүмүүсийн дунд аялсан гэжээ.
Японоос ирсэн Акинатай танилцаж, гэр бүл болоод, хамтдаа Аргентина улсад унадаг дугуйгаар аялсан гэнэ. Замд тааралдах хүмүүстэйгээ эелдэг харилцаж, ажилд нь туслаж, ажлаас нь суралцана гэж бичжээ.



550.
workaway вэб
5-р сарын 23-24
Ryoka, Shibuya, Tokyo, Japan
- Япон улсын хүн ам 125 сая гэнэ, Токио хот бараг 14 сая хүн амтай гэхлээр, тэр олон сая хүнээс 22 настай бүсгүй манай гэрт ирж танилцахад нь урам өгч, манайд ирсэн бусад Япон найзуудаа танилцуулж, Монгол улсад аялсан болон тэдний хийдэг сонирхолтой ажлуудтай танилцахыг зөвлөсөн.
- Япон хүмүүс хоолоо идэхээс өмнө ИтаТакиМас гэж хоол хүнсийг өгсөн бурхан тэнгэрт талархалаа илэрхийлж, хоолоо идсэний дараа ГоЧиСуСамаДишТа гэж хэлж мөн талархдаг.

(for more) Үргэлжлүүлэн унших




551.
Friend by Eric Batu
6-р сарын 13нд 12-16цагт
Jane, Thailand

2021 оны 9-р сард аялал жуулчлалын Бадрах ахтай хамт манайд ирж танилцаж байсан, Мэргэжлийн Баталгаат Орчуулгын Товчоог эрхлэн ажиллуулдаг Eric Batu бидэнтэй харилцаж, Тайландаас ирсэн, гэрэл зурагчин Jane (Chalinee) -г дагуулан ирж, бидний ажил үйлс, 4 шагайгаар тоглох боломж зэргийг таниулан ярилцлаа.

Манай зочны дэвтэрт
#MongoliaFriend Chalinee from Thailand

Hello!! My name is Chalinee from Thailand or you can call me "JANE".
I'm here on a business trip but I really enjoy my time with people here. 
B and Soya are so nice, warm and welcome. We played Mongolian Games, cooking and eating lunch!!
I may be the 1st Thai friend here, haha (smile)
It's nice to be back here the 2nd time, I would definitely visit here again if I come back to Mongolia.
Hello & Thank you, June 13, 2022


552.
couchsurfing вэб
6-р сарын 17-20 өдрүүд
Marco, Iran (Canada)

Иран улсад төрж өссөн, сүүлийн 7 жилд Канадын Ванкоур хотод амьдарч байгаа, өөрийгөө full time traveler гэж тодорхойлж, канадын цагаачлалын талаар зөвлөгөө өгч онлайнаар ажилладаг энэ залуу 2022 оны 2-р сард аяллаа эхэлж, Казакстан улсаас Монгол руу нисэж иржээ.

Баруун Алтайг, Хөвсгөлийн Далай ээжийг үзэх хүслээр аялж байгаа.


Маркогийн үнэлгээ
Lovely Couple, I couldn't be luckier than staying with Bee & Soy. He welcomed me to his amazing Ger. I stayed a few nights with him. I had a great time full of unforgettable memories. Priceless experience with him and his family. Soy is an amazing cook. I experienced different Mongolian cooking bread, food, and so on. If you have any chance to see and stay with him to miss this opportunity. Their food and cooking style just threw me back to my childhood. I notice that we have a lot in common in terms of food culture I have captured every moment of my stay with him and I never forget such an amazing experience with him.

Маркод өгсөн бидний үнэлгээ
Iranian full time traveler Marco happily lived with us in our Ger in 17-20th June, 2022. Thank you for your sharing Iranian culture and grandmother life with us and contribute by cooking ingredients sheep head, sheep heart, and millet.


553.
workaway вэб

6-р сарын 18-21
Tomas, Japan

21 настай энэ оюутан залуу өөрийгөө хагас япон, хагас америк хүн гэж танилцуулан, энэ 2 улсын соёлын ялгааг мэдэрч өсөөд, өнөөдөр Дэлхийн улс орнууд дахь үндэстэн ястанууд өөрийн ахуй, соёлын ялгааг хадгалан амьдраасай гэж хүсдэг нэгэн болжээ.



554.
traveling spoon вэб

6-р сарын 26
Mikiko, US

73 настай энэ ахмад аялагчийг Туушин зочид буудлаас очиж авч, түүний захиалсан Өдрийн хоол хамтдаа хийж хүртэх үйлчилгээг бид гүйцэтгэлээ.



Зочны дэвтэрт

Dear Bee and Soy
thank you for your hospitality. This is my first trip to Mongolia. I always wanted to come and visit Mongolia and learn the history culture and how people lived. Your ger is wonderful. I enjoyed watching ger, make Mongolian dishes and it was fun to learn how to make dumplings. It was really fun!!
Thank you again. Mikiko Flynn
p.s. The food was delicious.

Viator вэбд review

Living organically in the 21st century
I had a great time visiting Bee & Soy in their traditional Mongolian house, ger and cook with them. Their ger is compact but, cleverly made; have a fridge, electric oven, Soy’s sawing machine and a sink with a cute contraption made from a cut up plastic bottle for hand washing. The stove sits in the center of the room and dried “horse poop” plus wood is used for fuel (some smoke but not smelly). They gather the horse poop themselves, they said.
Soy showed me how to hold buuz (steamed dumplings like gyoza). I learned a new one.
Their life style seems simple, yet economical and close to nature, very organic and wasting very little. It was an eye-opener for me. Wish them good luck for continuing to show their life style with people from all over the world.



555.
traveling spoon вэб

7-р сарын 4
Alexis, France

Парис хотод амьдардаг энэ залуугийн мэргэжил geomatic-ийг тэр бүр хүмүүс амархан ойлгодоггүй гэнэ. Газрын зураг дээр байршлаар нь тодорхойлсон мэдээллийн сангийн өгөгдөл дээр боловсруулалт, тооцоолол хийж шийдвэр гаргадаг түүний энэ ажил шинэ төрлийнх гэнэ.
Энэ сэдвээрээ их сургуульд мөн хичээл заадаг, удахгүй 9-р сард Францын дотоод хэргийн яаманд мэргэжлээрээ шинэ ажилд орохынхоо өмнө аялж байгаа гэнэ.

Захиалгын нь дагуу зочид буудлаас нь очиж авч, манай гэрт ирж оройн хоолоо хамт хийж идээд, буцаад зочид буудалд нь хүргэж өгөөд, талархаж байгаагаа хэлэхэд гарын мөнгө (tip) гээд надад 30000 төг өгсөн анхны хүн боллоо.


556.
Traveling Spoon

7/7/2022 2:30pm
Mfon Itauma, UK

She likes to travel and active to share her life story, so we happily introduced our Ger inside to her mother by phone camera. Our cooking class was her first day in Ulaanbaatar, Mongolia, then we wish her have a nice 10 days trip in Mongolia to say wow, this is Mongolia!

Feedback on Viator

Ger Great!!
😊 So happy I began my Ulaanbaatar trip with Bee & Soy. 
Truly lovely people that welcomed me into their home, told me about their community, about how they live & about the food they love. Bee met me in hotel reception as arranged, we took a ‘taxi’, a local bus, then a short walk backwards up a hill and arrived at their Ger. Had good conversation, cooked, ate with his family, & learnt about Mongolia. 
Thank you so much Bee & Soy

Зочны дэвтэрт

To Bee and Soy
Thank you for amazing day!
The food + hospitality was first class.
A great way to start my trip to Mongolia.

Mfon love
from London
(via Sierra Leone)

557.
Friend of Marco

8-10 July 
Moon, Korea

Иран залуу Марко нь Монгол улсаар аялж ирээд, манайд дахиад ирж аяллынхаа талаарх сэтгэгдлийг ярих, мөн #MongoliaFriend бичлэг хийнэ гэж ярилцсан байсаны дагуу манайд буцаж ирэхдээ guesthouse-д танилцсан Солонгос бүсгүйг дагуулж ирж болох уу гэхэд нь бид зөвшөөрсөн.


558.
Couchsurfing

8-11 July
Jasmijn, Belgium

Энэ бүсгүйд манайд ирэх боломж байгааг дуулгаж couch offer мессеж илгээхэд түүнээс хариу ирсэн.

Бидний бичсэн үнэлгээ
Jasmijn lived in 8-11th July 2022 happily and luckily with our family and 2 traveler friends Marco and Moon. She has a happy laugh during talking and like to painting. We need to study from her story, how she decide to be a vegetarian, because sheep and cows cannot live naturally and happy. We was happy to talk about her traveling, which a way to make more friends and building her big family.

Жасмины бичсэн үнэлгээ
This was the most unique couchsurfing experience I ever had! Bee and Soy are amazing people! It was so interesting to get to know more about the Mongolian way of living. Bee has a lot of interesting information to share (about literally everything!) and Soy is an excellent cook and she teached me how to make lazy dumplings. Thank you so much for everything, this was truly an unforgettable experience and I'll cherish those memories for ever!



559.
Traveling Spoon вэб
7/10/2022 2:30-8:30pm 
Shim, Korea

He, Shim was 10 years experienced chef from Korean Restaurant in New York, US.
By Korean culture, he bring jelly candy and watermelon (fruits) to our family for present.
He liked our simple recipe and taste of meals for Mongolian family cooking.

Энэ Солонгос залуу адууны махыг халуун чанарын мах, ямааны махыг хүйтэн чанартай мах гэж сонсжээ. 



560.
Traveling Spoon вэб

7/16/2022 9:30am-3:30pm 
Steve and Brenda Moorey, US

Америкийн иргэд Монгол улсад 3 сар аялахад виз шаардлагагүй гэнэ. Энэ хүмүүс 21 хоносон байгаа ба Наадам үзэж, манайд ирж танилцан хоол хамт хийж идэж, golden star гэдэг үгээр манай хоолны амтыг шагнаж, цаашид монгол орноор аялна.
Аялал эхлэхээс өмнө онлайнаар Монгол хэл сурч эхэлж, одоо Монгол хэл зааж байгаа багштайгаа уулзана гэнэ.

тогоонд хонины махтай аягатай битүү шөл

саванд хонины зүрхний махтай халуун хуушуур

viator вэбээр дамжуулан захиалсан манай үйлчилгээнд дараах үнэлгээг (review) бичжээ

Cheerful Hosts and Delicious Lunch 
This was a wonderful experience. Be and Soy were delightful hosts. They were so unpretentious and hospitable, sharing their colorful and homey ger with us as if we were old friends. They cheerfully showed all the steps to making 2 traditional dishes from scratch, patiently allowing us to fumble along. Despite our amateurish assistance, the dishes turned out to be the best we've had.


561.
Couchsurfing вэб

7/17-19/2022 
Takumi Tezuka, Japan
Токио хотод амьдардаг энэ залуугийн аяллын хэрэгслэл, бичлэг хийдэг жижиг камер, бичлэгээ эвлүүлж видео хийдэг таблет, оффлайн газрын зургаар аль замаар явж байгаагаа хардаг гар утас, юм угаадаг гялгар уутан сав гээд эд зүйлсийг харахад аялж сурчээ.
Хөл хорионоос өмнө Африкаар, түүнээс өмнө Ази тивийн зарим улсаар аялж, мөнгө түрийвчээ хулгайд алдаад машинд гар өргөж сууж онгоцны буудал орсон, аялсан зэргээ хуучилж байна.

Хонины махны амт, махтай хоол хамт хийж идэх гээд 7 буудлаас мах авахуулах гэсэн боловч солиулсан мөнгө нь дууссан гэхлээр нь болиод сүүтэй хоол, тараг, буцалгасан тараг, сүүтэй цай гэх мэт цагаан хооллож 2 хонохдоо анх удаагаа гурил элдэж, мод хөрөөдөж, хагалж, тоглоомын мод зүлгэж, малчин айл руу сүүнд явахад хамт явж, туслав. Хувцастайгаа унтаж сурсан гэнэ, арьс амьсгалдаг, бие амардаггүй гэж бид тайлбарласан.

Аялах үед хэрэглэх номоо нийтийн номын сангаасаа зээлж авч хэрэглэдэг нь таалагдлаа. Түүнийгээ ном худалдаж авах мөнгөө хэмнэдэг гэж хэлж байгаа нь нэг талаас зөв боловч нөгөө талаасаа татвар төлөгч иргэн бүхэнд нийтийн номын сангийн үйлчилгээгээр мэдээлэлд хандах тэгш эрхтэй болдог. 

Ус шингэн, цай сайн уудаг, таргыг хүчтэй, исгэлэн байна гэхгүйгээр ууж чаддаг нь таалагдлаа. Хүүхэд байхад нь аяга долоохыг аав ээж нь бүдүүлэг, нохой шиг гэх мэт хэлж хориглодог байсан, гэтэл Монголд гэрт аягаа долоож шүлсээ залгин хоол шингээлтийг сайжруулж өгдөг гэдгийг мэдэж авсан.

Reference

Бидний бичсэн:
A solo traveler, Takumi lived with our Mongolian family in 17-19th July, 2022 to start his Mongolian 7 days trip and to have a vlog documentary of Mongolia today. 
It was nice to know, he is a public library lover to borrow travel guide books also he gave to our family traditional Japanese confection from Japan.
He liked to listen our advise on licking a plate to help digestion by more saliva eating, sleeping no casual wear (with underwear or cotton sleepwear)  gets more rest sleeping and clean no sweat.
We don't have meat in his days, then my wife cooked milk based dishes and foods, etc сүүний хоол (suunii hool, noodle with milk), шар будаатай сүүтэй цай (milk tea with millet),  тараг (home made yogurt) and home made bread and rhubarb jam. 
We'll love to watch his documentary vlog on his youtube channel. Best wishes and Thank you!!!

Такуми бичсэн:
I stayed with Bee and Soy for 2 nights.
They're so kind to come to city central to pick me up at first day. I could have lived a real Mongolian life in their ger which is located in 20km north of city central. Bee is so knowledgeble in not only Mongolia but all over the world since they hosted many people from different countries. I could have fruitful conversation with him. Soy is great chef and the meal she provided are all amazing. I could taste real Mongolian flesh meal.
Finally I'm honored to be hosted by them during my stay in Mongolia.
баярлалаа!
Wish you all the best!

7/21/2022 9:30am
Emma & Simone, Switzerland & Germany

Эстони улсад танилцаж байсан Швейцарь, Герман бүсгүйчүүд өнөөдрийг хүртэл харилцаагаа хадгалж, Монгол улсад хамтдаа аялж, ирэх онд Австрали улсад аялж ажиллана гэнэ.

Интернэтээс Монгол хоол хийж сурах гэж хайхад манай Traveling spoon үйлчилгээ олдож, захиалж, битүү шөл, хуушуур хийж үзэж, хүртлээ.



Our feedback
The friends, Emma and Simone interested to learn Mongolian meals cooking, then found the TS service on google. 
They organized their experience day into 21st from 20th July, and spend almost 1 day with cooking experience and Mongolian knowledge sharing and their friendship stories.


Review

"We were at Bee and Soy house as a guests. They were really nice and shared with us everything they have. Thanks for your hospitality."
- , 2022-07-26




563.
Traveling Spoon

7/28/2022 2:30pm
Paul & Jane, U.S and Poland

Улаанбаатар дах Америкийн сургуулийн багш залуус зуны, ээлжийн амралтаа эхлүүлж, интернэтээс Улаанбаатарт юу хийж болох вэ гэж хайхад нь манай хоолны үйлчилгээ олдож, захиалжээ. 3 багш захиалгаа өгсөн боловч, газар зүйн багш ирж чадалгүй, бага анги болон математикийн багш нар ирж оролцлоо.


Сэтгэгдлийн дэвтэрт

Польш хэлээр бичсэнийг зургаас уншаад, сийрүүлж бичиж өгөөрэй, гялайлаа.
These were, by far, the best buuz we have had in Mongolia! 
We can't wait to come back and pick berries with you!
We will tell all of our friends at the American School about you cooking class.
Thank you!
Paul & Jane.
7/28/22




564.
airbnb
1-2 Aug 2022
Taiki, Japan
Монгол хэлний ангид суралцдаг, ирэх хавар их сургуулиа төгсөх оюутан. 
2017 онд Монгол улсын их сургуулиас зохион байгуулсан Монгол судлаач гадаадын оюутан залуусын 7 хоногийн сургалтаар анх ирж байсан, энэ жил ганцаараа аялан ирсэн.
Япон хүний мөрөөдөл болсон шөнийн тэнгэрт гялалзах олон одыг харах хүслээр манай гэрт ирж хүслээ биелүүлж, орой од харж хэвтэхэд нь бид дэвсгэр гаргаж өгсөн.
Улаанбаатар хотод байдаг ТоёокоИнн зочид буудлын нэр нь Токио хот, түүний амьдардаг Ёокохама хотын нэрийг нийлүүлсэн үг гэнэ.
Завхан аймгийн Улиастай хотод Япон-Монголын хамтарсан нарны эрчим хүчний станц байгуулах ажил хариуцсан Японы компанид ажилд орно, Монголд ирнэ гэж төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдлийн дэвтэрт

His review
Very friendly and a real experience of living in a ger.
Thank you so much for your kind attention to my needs. It was the best and most wonderful experience for me.

Response from us
Japanese student Taiki speaks very well in Mongolian, so his stay with us was interesting and helpful to understand his university and traveling life. He lived in our Ger in 1-2nd Aug, 2022 to see stars in night sky, walk to mountain to see far view of nature and city camp area. He rides a public bus from and to city center, and bus app on his mobile was helpful to track the bus route. We want to meet him when he back to Mongolia, because he has an interest to work in Mongolia.

565.
couchsurfing

5-8 Aug 2022
Hun, Korea

Гэрэл зурагчин залуу Дэлхийн улсуудаар 6 сар аялахаар шийдэж, 2.5 жил ажилласан ажлаасаа гарч, аяллаа Монгол улсаар эхлүүлжээ.



566.
traveling spoon

7th Aug 2022
Foreman, the US

A teacher, Foreman likes to cook at home. He discovered the Mongolian cooking class on TripAdvisor to start his 7 days trip in Mongolia.
We appreciate his interest to meet locals and join to delicious cooking with local recipe, then gave a present 4 bone shagais to increase his power of communication and showed the page of ULUS game the legends of nomads.

567.
friend of Johanna

10-11 Aug 2022
Terry, France

40 жил малын эмчээр ажилласан энэ ахмад настан, гэргийнхээ хамт Монгол улсад 10 хоног морин аялал хийжээ. Өөрийнхөө элдсэн хонины нэхийг эмээл дээрээ тавихаар, мөн арьсан дотортой, гаднаа усны гутал шиг урт түрийтэй гутал өмсөж иржээ.


568.
workaway

10-12 Aug 2022
Johanna, France

Дээрх 10 хоногийн морин аяллын багт хамт аялсан энэ бүсгүй нь сэтгэл зүйч мэргэжилтэй гэнэ. Аялал эхлээд 2 хоноход өвдөг, цавь нь өвдөж байсан ч, 3 дах хоногоос бие нь өвдөхгүй болж, сайхан аялсан гэнэ.


569.
couchsurfing

15-18 Aug 2022
Helen and Ken, Taiwan

1 сарын өмнө гэр бүл болж, Дэлхийн улсуудаар аялж эхэлж Монгол улсад иржээ. Эхнэр нь бага ангийн сурагчдад англи хэл заадаг гэнэ. Нөхөр нь робот програмчлалаар мэргэжлээ дээшлүүлж Голландад сурахаар төлөвлөөд аялж байгаа. Иймд би манайд өмнө ирсэн, робот программчлалын Иран залуутай танилцуулж, харилцааг эхлүүлж өгсөн.


570.
couchsurfing

18-20 Aug 2022
Luise and Johanna, Germany

#MongoliaFriend Johanna and Luise from Germany
Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны суурь судалгаа, мэдээллээс 6 жил суралцсан энэ найз бүсгүйчүүд.
Цаашид үргэлжлүүлэн суралцах уу, эмчийн мэргэжлээрээ ажиллах уу гэдэг шийдвэр гаргахын мөчид аялж байгаа гэнэ.
Их бодлоос түр салан Монгол эх орон, Монгол хүмүүсийн ахуй соёлыг танин мэдэхээр аялан иржээ.


571.
traveling spoon

21 Aug 2022
Yuki and Teo from Korea

Солонгосын Тэгү хотоос онгоцоор ирээд, 4 хоноод буцах эдгээр залуус өчигдөр орой Улаанбаатар хотод буужээ. 
Нөхөр Тео нь хоолны үйлчилгээг Хонгконгд нээх хүсэлтэй, харин эхнэр Юки нь Япон улсад төрж, Солонгосын Тэгү хотод япон хэл заадаг гэнэ. 
Эхнэр нь Монголд 2017 онд аялж байжээ. Нөхөр нь Чингэс хааныг биширч хүндэлдэгээ хэлэхээр нь та хоёр маань Чингэс хаан өвөөгийнхөө нутагт түргэн зочилж ирсэнд нь баяр хүргэж ярилцсан.



572.
couchsurfing

22-23 Aug. 2022
Andrey, Russia

ОХУ-ын нийслэл Москва хотод амьдардаг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцсан инженерийн ажлаараа Оросын бараг бүх хот, сууринд очиж байсан, мөн энэ мэргэжлээ Герман улсад эзэмшиж, Дэлхийн улсуудаар аялдаг болсон. 
Монгол улс нь түүний аялсан 56 дах улс орон болж байгаагаа ярилцлагад хэлсэн.

Оросд хүнсний ногоо нь амтгүй байдаг, Монголын өргөст хэмх, помидор, төмс, хүрэн манжин зэргийг шинэ, амтлаг байна гэсэн.
Гэхдээ энэ залуу борш - хүрэн манжингийн шөлийг мэддэг хэрнээ, хүрэн манжингаа танихгүй өдий хүрсэнд нь бид гайхсан.


Оросын иргэд Монголд визгүй аялдаг, мөн хилээр орж гарахад Монголын тал 24 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн бичиг шаарддаггүйг энэ залуугаас мэдлээ.


573.
couchsurfing
30-31 Aug. 2022
Artyom, Russia, Kirov

Хөл хорионы үеэр Солонгос улсад ажиллаж байгаад буцсан энэ залуу дахин аялахаар шийджээ. Аялалдаа бүс нутгийнхаа гар урлал dimkovskaya igrushka Буга-ыг авч явдаг энэ залуу хүүхэд насандаа шагай няслаж тоглодог байжээ. Түүний амьдардаг Киров хот нь Казанаас зүүн хойхон талд байдаг учраас магадгүй Бат хааны байлдан дагуулалтанд өртөж, Монгол ахуй, тоглоомоос соёл болон үлдсэн улбаа байж магад.



574.
couchsurfing

2-4 Sep. 2022
Yaphet, the US, Virginia

Энэ залуу 9-р ангид байхдаа Монголын газар нутаг, байгалийн өнгө төрхийг интернэтээс харжээ. Тэгээд л энэ улсыг очиж үзнэ гэж бодол нь 6 жилийн дараа биелж, их сургуулиа төгсөхөөс өмнөхөн 5 сарын хугацаатай аялж, Монгол улсаар аяллаа эхлүүлжээ.
 
Зураг, бичлэг, мэдээллийг дэлгэрэнгүй үзэж танилцах




575.
traveling spoon

8th Sep. 2022
Victory Loke, Singapore

Энэ бүсгүй ээжтэйгээ Монгол улсад иржээ. Түүний ээж Азийн Архитектурын чуулганд оролцохоор Сингапур улсаас ирэхдээ Солонгосд ажиллаж байгаа охиноо аялалдаа дагуулан иржээ.
Монголоос аль болох онцгой аялал (3 хоногийн өмнө traveling spoon үйлчилгээг захиалсан), мөн байгальд гарах (Тэрэлж руу аялна гэж төлөвлөжээ)-ыг хүссэн гэнэ.
Монголд 12 ханатай гэр байдаг гэж уншсан гэдгээ хоолны үеэр ярьсан.

Сингапур хотод төрж өсөөд, writer мэргэжлээр НьюИорк хотын их сургуульд суралцаж, одоо Сөүлд бие даан brand maker ажлыг хийж, компанийн вэб хуудас, brand book гэх мэт англи хэлээр хийх бичгийн ажлыг захиалгаар гүйцэтгэдэг.

Сингапур улсыг яагаад Арслан хот (Lion city) гэж нэрлэдэг, мөн Улаан уул (Red mountain)-ын домгийг ярьж өгсөн. Би ууланд алхах үедээ царцааны дуу, ганга өвсний үнэр зэргийг үзүүлж, Царцаа Намжил домгийг ярьж өгсөн.




Викториагийн сэтгэгдэл:
Hello Bee & Soy!
Thank you so much for your lovely hospitality. It was so wonderful learning how to cook a homey, cozy, traditional family meal in Mongolia (smile).
If you ever come to Singapore, please get in touch! There are 

Бидний сэтгэдэл:
Victoria Loke wants to do an authentic experience on her short traveling days during her mother's business trip in Mongolia.
She said, I'm a girl of skyscrapers or big cities, Singapore, New York and Seoul. I love to make a sushi with tuna fish. Then she really felt ger district view from mountain and tasted home cooked "Mongolian sushi - rolled dumpling" in 8th Sep. 2022.


576.
traveling spoon

10th Oct., 2022
Annemarie Lohse and Anna May, Germany
 
Морин аялал хийхээр захиалж ирээд, Увс, Баянөлгий аймагт 10 хоног морь, майхантай аялал хийсэн энэ 2 бүсгүй аяллын замдаа танилцаж, өчигдөр Улаанбаатар хотод аяллаасаа Баянөлгийн шуудангийн автобусаар 25 цаг давхиж иржээ. 
Аяллын сүүлийн шөнө малчин айлын гэрт хоноход дулаан байсан, аяллын үед тогоочдоо хоол хийхэд нь тусалдаг, Швейцариас 2 аялагч, бусад нь Германы аялагчид, энэ аяллыг интернэтээс үзээд захиалсан, нэг адуучин залуу өөрийн аягаа өвөртлөөд хэрэглэдэг байсан зэргийг нь ярилцлаа.
Маргааш, нөгөөдөр хоёр цувраад эх орон руугаа нисэхийн өмнөх энэ чөлөөтэй өдөртөө юу хийхээ төлөвлөхдөө Нарантуул зах орохоос гадна, trip adviser вэбээс манай хамтдаа хоол хийх үйлчилгээг олж захиалжээ.
НАСА-ийн Герман дах салбарт Сансарын хөлгийн эд анги хийхэд ажилладаг, Германы Дойче банкны системд бизнес удирдлагаар ажилладаг энэ 2 бүсгүйд манай ороомог бууз хийх арга ажиллагаа, жор таалагдсаныг сэтгэгдлийн дэвтэрт бичсэн байна.
 
Our reference
Mongolian 10 days horse trip traveler friends, Annemarie and Anna want to have a cooking experience before back to home country.
Yes, they wrote in our guestbook as "We enjoyed very much the cooking class and making the lazy dumplings. Thank you for this wonderful addition to our trip to Mongolia"
 



577.
Traveling Spoon
20th Oct.
Hansaem from UK

Гадуур хувцас өмсөхийг хүсэж, зочид буудлаас нь Бөхийн өргөөний тэндэх машины зогсоол руу алхаж ирж, машинд гар өргөн сууж манай Дарь эхд ирсэн.
Машины жолооч ах Солонгосд хэдэн жил ажилласан, солонгос хэлээр ярьдаг хүн таарч, тэд хууч хөөрөлдөж, энэ залуу Английн Ливерпүүлд амьдардаг, Японд байгаа аав ээждээ очих замдаа дараагийн нислэгээ хүлээж Монголд 4 хононо гэдгийг сонслоо.
Энэ 4 хоногтоо нэг өдөр нь ийнхүү манай гэрт ирж оройн хоол хамт хийж идэхдээ Монгол гэр доторх ахуй соёлтой танилцаж ярилцах, нэг өдөр нь музей дурсгал үзэх, өөр нэг өдөр нь Тэрэлж явах, дахин нэг өдөр нь Нарантуул зах, хотоор алхах гэх мэтээр дотроо төлөвлөсөн гэнэ.

Усыг устөрөгч, хүчилтөрөгч болгож задлах, устөрөгчийн энергийн судалгаанд ажилладаг цахилгаан химич мэргэжилтэй.


578.
Traveling Spoon Online Cooking Class
27th Oct.
Cian, Richard нарын гэр бүл

63 нас хүрч байгаа ээж Sai-даа аав, хүү хоёр төрсөн өдрөөр нь Монгол хоол хийж бэлэг барихаар шийджээ. 
Ингээд Канадын Эдмонтон хотод амьдардаг аав ээж, хүү бэр 4 онлайнаар шууд зааварчилгаа авч, аягатай битүү шөл, ороомог буузтай оройн хоол хамтдаа бэлтгэсэн.

Бид гэрийн гадаах орчин тойрноо, гэр доторх зохион байгуулалтаа гар утасны камераар үзүүлж, тайлбарлаад, хоолны хичээлдээ орсон.
Хүүгийн жигнүүр нь бариулгүй учраас буцалж байгаа ус руу жигнүүрээ тавих, авахад хавчуур хэрэглэж байгааг анхаарлаа.

Бүх зүйл амжилттай болж, дараах зураг, сэтгэгдлийг имэйлээр хүлээн авсан.
Dear Bee and Soy,
Thank you for showing us your home and sharing your culture and cooking with us. We enjoyed it very much.
We wish you all the best wishes in continuing this journey.
Sai and Richard

Thank you Bee and Soy, it was very nice to meet you yesterday and to learn about Mongolian cooking and culture!
Cian



579.
traveling spoon

20th Nov.
Atsushi and Aya family from Japan 





creative camp family creative day trip


“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН
ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ  

#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.


ХЭЗЭЭ: НЯМ ГАРИГ БҮР

ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)

БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
(5- 6 гэр бүл бүртгэнэ)
“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”

ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326



Хөгжөөнт тоглоом, тоноглол


Байршил

7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.

Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.


Comments