#MongoliaFriend Atsushi and Aya from Japan


#Mongolia Friend Atsushi and Aya from Japan

Манайх Traveling Spoon үйлчилгээнээс 8 хоногийн өмнө захиалга хүлээн авсан.

Dear Bee and Soy,
You have a new Traveling Spoon instant reservation for 2 travelers for a private Cooking Class + Meal for Dinner on Sun, 20 Nov 2022.
The details of this private reservation are below. This reservation comes through our partner. Please send a welcome note by email or phone, if email is not provided.

We will send you € via Paypal the day before the experience has been completed. Click here to see the experience details.
Thank you for being our valued host - we hope you have a wonderful time and can't wait to hear about it!
Warm regards,
Traveling Spoon Team

If you need to cancel this instantly confirmed booking, please click here and click "Request cancellation" on your confirmation page.
Please don't reply directly to this automatically generated email message.


Ингээд эхнэр бид хоёр Япон гэр бүл манайд хоол хамт хийж идэх үйлчилгээгээр ирэх болж байгааг ойлгож, зөвшөөрсөн хариу имэйл бичиж, ажлаа төлөвлөсөн

Товлосон өдөр цаг ирэхийн өмнө Traveling Spoon үйлчилгээг явуулах host болон үйлчилгээг захиалсан зочид бэлэн байгаагаа бататгаж 1-2 удаа имэйлээр харилцсан.

Үйлчилгээ хэрхэн явагдсан

Хотын төв уулзах газраа цагтаа би очиж, 2 японтойгоо мэндлээд, UBCab апп-аар такси үйлчилгээ авч, Дарь эхд гэртээ авчирлаа. 

Төв замаас уултай тал руугаа өгсүүр газарт алхаж, хашаанд орж ирээд, хотын төв, Сэлбэ голыг харуулахад нүд бэлчиж, хараа тэлсэн орчинг хараад баярлаж байсан. Хашааны гадаа тарьсан улиас мод,  доторх 14 жил ургаж байгаа саглагар хайлаас мод, гэрээ зааж үзүүлсэн.

Гэртээ оруулж, гадуур хувцас, цүнхээ тавиад, гарыг угаалгаж, ширээнд урьж, Тайга ургамлын цайгаа халуунаар барьж, өрөм, чихэртэй зөөлөн ааруул, шарах шүүгээнд хайрсан гэрийн боорцогоор дайлж амсхийлээ. Энэ үедээ Монгол гэрийн хананы холбоос, хананы тоог үзүүлж, хэмжээг ойролцоогоор хэлж, эсгий туурга, дээврийг гараар нь түлхэж үзүүлж, асууж зүйл байвал чөлөөтэй асуугаарай гэж ярилцдаг. Гэр доторх зохион байгуулалтаа товчхон таниулдаг.

#МонголХүнс  #БүтээлчАйл

Ингээд хоолоо хийж эхэлцгээе гээд, ширээн дээрхээ хумьж, махны модоо авчирч тавьж, ямар махыг ямар хоолонд хэрэглэх, тухайн хоолонд өөр ямар орц байхыг харуулж, ямар хэмжээтэй хэрчихийг үзүүлж, хамтдаа хоолоо бэлтгэж хийдэг.
Манайх хоолондоо бөөрөнхий хар перецийг уур нүдүүрээр нүдэж хэрэглэхээс бусад бүх орц Монголынх болохыг тайлбарлаж, харуулж, амтлах, үнэрлэхийг хослуулж мэдрүүлдэг.

#TravelingSpoon online/onsite
cooking private class
beesoy.wordpress.com




#МонголХүнс, #МонголГэр, #ХоостАйл

Хоолоо жигнэх 25 минутын хугацаанд,
- шагай яс, богтос ясыг таниулж, тайлбарлаж, бэлэглээд,
- хэзээ Монголд ирсэн, ямар хүсэл зорилготой байгааг асууж тодруулж ярилцаад,
- гэрээс гарч хаана биеэ засахыг зааж өгсөн.

Энэ хоёр Япон залуус 7-р сард хуримаа хийжээ.
Эмэгтэй хүн гэр бүл болохоор овгийн нэрээ нөхрийнхөө овгийн нэрээр сольдог болохыг тодруулж асуух үед нөхөр нь гар утас дээрээсээ өөрийнхөө болон эхнэрийнхээ дээд 7 үеийн ургийн зураглалыг харуулсанд би мөн олзуурхлаа.
Нөхрийн нь овгийн нэрний утга over mountain гэсэн утгатай гэнэ.

Нөхөр, эхнэр хоёрын ярилцаж, сонгоод
Бал сарын 24 цагийн аяллаа Монгол улсад хийж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол ахуй соёлын илэрхийлэл болсон гэртэй айлд ирж хүнс хоол хамтдаа хийж идэхдээ Монгол хүний амьдралын ахуй, соёлтой танилцах үйлчилгээ (Traveling Spoon), ресторанд захиалсан баярын ширээ, хундага дарс, зочид буудалд амраад, маргааш өглөө нь 7 цагт Чингэс хаан нисэх буудал руу явж, 11 цагийн нислэгээр  Солонгосоор дайраад Японд очно гэнэ.

Бид Монголын үндэсний музейн гаргасан том ил захидалд талархал бичиж өгч, Зураач Ундраагийн соронзон наалтаас 2ш-ийг сонгуулахад тэмээ, ямааг сонгож авсаныг нь бэлэглэсэн.

Ийнхүү бид хоолны үйлчилгээнийхээ дараа автобусаар хэдэн буудал явж, замын ачаалал их байгаа учраас автобуснаас буугаад 15 минут ресторан руу алхаж хүрсэнээр миний энэ өдрийн ажил амжилттай дүүрсэн.

Манай сэтгэгдлийн дэвтэрт 

20 Nov 2022
эхнэр бид хоёрыг зүрхэн дотор зурсан

Thank you for heart warming time!
We love your hospitality cooking, game & talks.
I've not been Mongolia, but this remember is one of the top heartwarming event.
(I traveled 53 countries)
I learned fun & enjoying cooking and trying game and talking another to live and tea together.

Atsushi and Aya
(just married couple from Japan)

Үйлчилгээний дараах харилцаа

Хоёр зочноо зочид буудалдаа очоод бидэнд хэлээрэй гэж хүссэн байсан болохоор Япон залуугаас имэйл иржээ:

Thank you very much for your help today.
I have just checked in to the Springs Hotel where I will be staying.
Thank you very much for the treats at the Gerhaus and for escorting us to Bluemon.
Thank you very much.


Traveling Spoon компанид бид энэ үйлчилгээ хэрхэн явагдсан талаар Survey бөглөж илгээдэг.

Their honey moon trip includes us, we are always happy to host the Traveling Spoon Cooking Private Class to discover local life of Mongolians and to meet new friends.
They may keep their pot always full with tea for family and guests!

Dear Bee and Soy,
We hope you enjoyed hosting your Traveling Spoon experience with ATSUSHI KOSHIYAMA and AYA KOSHIYAMA on Sun, 20 Nov 2022! We can't wait to hear about your time together.
We would be so grateful if you would take this short survey about your experience:

Survey

Thank you so much for being a part of the Traveling Spoon family, we are so grateful for all you do.
With thanks,
Traveling Spoon Team

 

2022.11.22 нд бичсэн имэйлдээ хариу хүлээн авлаа

Dear Bee and Soy
We arrived in Japan safely!  
Thank you for contacting us about video.
  I think I'll play with Shagai or Bone Wisdom Ring.  
When I searched for the bone ring of wisdom, it was displayed in a Japanese museum.
  Thank you for your valuable experience.
Regards,Atsushi and Aya


#MongoliaFriend яриа

Энэ япон гэр бүл Монголчууд биднээс дараах асуултыг асуусан:
- Монголчууд орон сууцнаас гэрт шилжиж амьдардаг уу? Хэр их хүмүүс ингэж шийдэж амьдардаг вэ?

Хэрвээ та хариулт бичихийг хүсвэл  #MongoliaFriend ярилцлагын сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй. Энэ хүмүүс ярилцлагандаа notification тохиргоо хийж, сэтгэгдэл бичих болгонд уншиж, танилцаад, таниас тодруулж асуух, илүү сонирхож ярилцах байх.

by Traveling Spoon in 20th Nov, 2022
at Host family BeeSoy (579th host experience since 2008)
Ulaanbaatar, Mongolia


My first question is, please, introduce yourself? Who are you? Where are you from?

Бид Япон улсаас ирсэн. Оффисын ажил хийдэг. Миний нөхрийн нэрийг Ацуши, миний нэрийг Аяа гэдэг. 4 сарын өмнө гэр бүл болсон.

My second question is how many days are you going to stay in Mongolia?

Ердөө  л  1  өдөр?! Өнөөдөр өглөө 11 цагт Монгол улсад ирсэн, маргааш өглөө 11 цагт  Япон улсдаа буцна.

My third question is what was your wish from Mongolia? what do you want to see from Mongolia?

Монголын соёл ахуй, тэр дундаа гэр сууц, хоол хүнсээ бэлтгэдэг байдал, Монголчууд гэрт яаж амьдардаг юм бол гэдгийг харах хүсэл байсан.

My fourth question is what do you want to ask from Mongolians?

Монголчууд яагаад орон сууцнаас гэрт амьдрахаар нүүдэг вэ? Ингэж сонгож амьдарсан айл
хэр их байдаг вэ?

Хариултууд таны фасебуук, имэйлээр очиж болно. Энэ видеог үзсэн хүмүүс  хариултыг сэтгэгдэлд бичнэ гэж найдаж байна.

Манай гэрийн 579 дэх айлчин Азуши, Аяа нартаа богино бичлэг хийхийг зөвшөөрсөнд гялайлаа.

Та хоёртоо  Хуримын бал сарын энэ чухал, үнэ цэнэтэй, богино аяллаар Монголд ирсэнд гялайлаа. Дараа эргэн олон өдрөөр ирнэ гэж итгэж байна. Ажлын амжилт хүсье!

#MongoliaFriend Atsushi and Aya from Japan
by Traveling Spoon Onsite Private Cooking Class
in 20th Nov, 2022
at Host family BeeSoy (579th host experience since 2008)
Ulaanbaatar, Mongolia

2022 онд манай гэрт ирсэн айлчин найзууд

Хөл хорио суларч, Монгол улс, Дэлхийн улс орнууд агаарын хилээ нээснээр гадаадын аялагч, жуулчид Монгол эх оронд маань өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорин ирсээр байна. Тэд Монгол улсад өнгөрүүлэх өдрүүдээ төлөвлөхдөө TripAdvisor, Airbnb, Traveling spoon вэбийг хэрэглэж манайхыг олж, итгэж захиалгаа өгч, үйлчилгээ авдаг.

2022.11.22 өдрийн байдлаар энэ онд манай гэрт  12 улсаас 44 айлчин ирэх, онлайнаар үйлчилгээ авчээ.

Comments