Сэргэлэн бас Спортлог өдрийг бүтээхийг зорьдог уу


Дасгал хөдөлгөөний ач тусыг нь ойлгож, тогтмолжуулснаар хүнс, хоолны хэрэглээ илүү зөв болдог.

Физические упражнения, Гимнастика гэж орос хэл дээр сонирхож харахад 
- "Оздоровительные виды гимнастики предусматривают выполнение упражнений в режиме дня в виде упражнений утренней гимнастики, физкультуры, физкультминутки в учебных заведениях и на производстве" гэдгийг та бүхэн сонгож энэ төрлийн хөдөлгөөний танилцуулж заавал чухал байх?
- "Физи́ческие упражнéния — элементарные движения, составленные из них двигательные действия и их комплексы, систематизированные в целях физического развития." гэдэг нь 2 дахь түвшинд хүмүүс өөрсдөө сонгож хийх дасгал болох юм шиг
Иймд дасгал, хөдөлгөөний ялгаа, зорилго зэргийг мэдэхийн төлөө уншиж судлах, мэргэжилтэнүүдтэй ярилцахад тэмүүлээрэй. Таньд зөвлөж, таны асуултанд хариулж байгаа хүн ярьж байгаа шигээ, хэлж байгаа зүйлээ мэддэг эсэхэд нь анхаарч, тогтож нягтлаарай.

Аливаа дасгал хөдөлгөөн нь хүний биед илүү ачаалал, стресс үүсгэдэг, үүнийхээ ачаар хүний эд эс сэргэж, нөхөгдөх боломжтой болдог.
Иймд эд эсдээ шаардлагатай шим тэжээлийг дасгалын өмнөх, дасгалын үеэр, дасгалын дараах хооллох, унд ус, хоолоо тооцож бэлтгэснээр илүү үр дүн олж авдаг.

 - Эрхэм та өөрийн эрүүл мэнд, амьдралын чанараа сайжруулахын тулд идэвхитэй амьдрах хүсэлтэй хүмүүстэй уулзаж, бүлэг, клубтэй болсон уу?
- Аливаа дасгал хөдөлгөөн, аяллын үеэр зөв хооллож, ундалсаны үр дүнд биеийн эрч хүч, сэтгэл санаа өндөр хэвээр байдаг, гүйцэтгэл улам сайжирдагийг та мэдэх үү?
- Таньд зөв хооллолтын зөвлөх хэрэгтэй байна уу?
- Та юуны төлөө, юуг хүсч алхах, гүйх, дасгал хийдэг вэ? Биеийн бүтцээ сайжруулахыг хүсдэг бол бидний ажил үйлчилгээтэй танилцаж, зөвлөгөө авч болно.


1. Гэртээ, ажил дээрээ дасгал хийгээрэй
2. Дасгалын бүлэг байгуулах
3. Улаанбаатар хотынхоо 4 зүгт автобусаар хүрч, алхалт, аялал
4. 100-200км-ын алсад унадаг дугуйтай аялал
5. Хот, улс хоорондын нийтийн автобус, галт тэрэг мөн замын машинд дайгдаж зорьсон газраа очих аялал
6. Бидний оролцож байгаа спортын тэмцээн уралдаан

1. Гэртээ, ажил дээрээ дасгал хийх хэвшил

   Дасгал хөдөлгөөний ач тусын талаар, мөн дасгалыг хэрхэн үр дүнтэйгээр хийх талаар бид зөвлөж тусалж, хамт олон, гэр бүлд тань идэвхитэй, эрүүл хэв маягийг бий болгож хэвшүүлэхэд үйлчилнэ.
  Бид өөрсдөө дараах дасгал, хөдөлгөөнийг хийдэг:

- сунаж мөргөх
- өглөөний алхалтын дасгал
- ажлын байранд хийх дасгал
- Түвдийн залуужуулах 5 дасгал

Компьютерийн сургалтанд хамрагдаж байхдаа дасгал хийх уриалга дэвшүүлж, дасгалыг удирдан хийж байсан жишээ:

2. Дасгалын бүлэгт нэгдэж, хамтдаа дасгал хийснээр эхэлдэг

Дасгалыг тогтмолжуулахад таны гаргасан шийдвэр хэрэгтэйгээс гадна хамт дасгал хийж урам зориг нэмэх хань ижил, гэр бүлийн гишүүд, мөн хамт олон байвал маш тустай.

Тийм ч учраас спортын клубүүд, жил бүрийн спортын тэмцээнүүдийг улс орон, спортын байгууллагаас зохион байгуулдаг гэж би ойлгодог.

2022.2.16-6.1 өдрийн хугацаанд Монгол улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, төрийн өмчит бүх спортын заал, танхимуудыг өглөөний 6:30-7:30 цагт нээлттэй байлгаж, иргэд дасгал хийх боломжтой болголоо.

3. Улаанбаатар хотыг тойрсон уул, хайрхан руу алхалт аялал

Дарь эхийн уулс, Баянзүрх, Богдхан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан уулсын дунд алхаж, сэтгэлээ баясгаж, хийморь зоригоо бадраах, мэдлэгээ нэмэх, байгалийн нөөцөөр амьдралаа тэтгээрэй.

Бид,
- алхалт, аялалын өргөн мэдлэг, туршлагатай Жагаа ахаар удирдуулсан клуб
- архи тамхи хэрэглэдэггүй
- эрч хүчээ алдахгүйн тулд биеэ тэтгэж хооллодог
- ёс заншил, уламжлалдаа суралцах, түгээхийг зорьдог
- замдаа байгальд хаягдсан хог, хаягдал, дахиварыг цэвэрлэх уралдаан зохион байгуулдаг
- нийтийн тээврээр явна
- ууландаа 3 чулуугаа өргөх, алхаж хүрэх хүндлэл
- буцаж ирэхдээ гэр, орноо ариулах хомоол, аргалаа бэлдээд ирж хэвшсэн.

Байгаль уул хаданд явахад анхаарах
- гурилан боов талх, чихэр печень ууландаа өргөдөггүй
- жоргоолжны үүр болон бусад газарт элсэн чихэр цацаж болдоггүй
- цүнхэндээ авч очсон шил сав, баглаа боодол, ер нь бол байгальд нь байгаагүй зүйлүүдээ буцаагаад авчирна

Дарь эхийн уулс

2018.4.28, 29

Халгай түүнгээ, ургамал өвсний зураг авч, байгальтай нөхөрлөж алхлаа.

Баянзүрх хайрхандаа гарч, аргал түүж авчирлаа

4 сарын 7
6 сарын 3




Чингэлтэй хайрханы Зүрх уул, 13-ны овоонд гарсан

3 сарын 24, 31
Анх Цэнгэлтэй гэж нэрлэгддэг байсан, шавь нартаа ном зааж байгаа багшийн дүртэй. Лам багш эзэнтэй тул бясалгах, ном бичих ажил энэ ууланд ээлтэй.


Сонгинохайрхан ууланд алхлаа

2018-3-24
2018-4-22
Япон зочинтойгоо хамт энэ ууландаа алхлаа. Хонь ямаа, адуу малтай тааралдаж, нялх ишиг харж, дууг нь сонсож, хоржигнон урсах голыг модон гүүрээр давж, уулынхаа эхний оргилд гарч арцаа уугиулж, шимийн архи, будаагаа өргөж, хүслээ даатган, хөх аргалаа түүж ирлээ.



Сонгинохайрхан уулын оргил Сонгины амралт талаас харахад
- Хатуу үйлийг сүсэглэхэд хэргийг тань түргэн бүтээдэг уул, хөх бух хөлөглөж, араа соёо нь зөрсөн, нанжидад дуртай хөх өвгөн, заримдаа их хэргийг шийдэхэд ноёны ч байдалтай болдог гэж сударт номонд бичигдсэн
санаа зорилго нэгтэй олон клубүүд тал талаас зам нийлж байв

- Сэржим өргөхдөө тахилын аяга хэрэглэдэг, халбагаар, тагаар нь биш
- Амай аялагчийн Монгол архи, Европ водка нь маш их ялгаатай, водка буюу цагаан архи нь идээний дээж болж чадахгүй, мөн маш хүчтэй донтуулагч болохыг тайлбарласаныг сонсож ярилцлаа

хайрханы оргил дээр 

Энэ 2018-3-24 өдөр алхахад, дулаахан, цэвэрлэх байгууламжаас үнэр багатай, ХУД-ын энэ хорооноос орчноо цэвэрлэсэн, мөн үнээ тугалсан байгаатай таарлаа.

Бодол:
- Нийтийн боловсон ариун цэврийн нийтийн байгууламжийг хороо, орчны байгууллагуудтай хамтран бий болгох
- Golf тоглуулдаг компанийн орчин тойрныг цэвэрлэх үйлчилгээг хариуцан, алхалтын дараа цэвэр ус, хооллох орчиноор хангуулах, азтан шалгаруулах гэх мэт хамтын ажиллагаа

Баянзүрх хайрхан руу алхлаа

Баянзүрх хайрханы оргил
- 10:20 цагт Офицеруудын ордоноос Ургах наран хороололын автобусанд сууж, 12:30 цагт уулын оргилд гарсан.
энэ ТББ-ийнхан утсаа, блог хаягаа бичээрэй
- Энэ хайрхан нь Хойд зүгийн Халх Монголын эд агуурсыг баригч уул, Үзэсгэлэнт Баянзүрх хэмээх зүрхэн шовх уул, Орой нь 2 салаа,  2 овоог тахидаг, Эд агуурсыг хураан буулгадаг эзэнтэй, баяжиж дэгжихэд дэмтэй гэж ном сударт бичигдсэн

- Энэ ууланд зөвхөн сүү өргөдөг

хайрхандаа зөвхөн сүү, будаа өргөдөг гэнэ шүү

3 сарын 18-нд алхахад төрсөн санаа бодол:
- орон нутгийн иргэдийн бүлэг идэвхижүүлэх - амьдралыг нь тэтгэж чаддаг, орлого ашгаас илүү утга учиртай амьдрал нь болсон - хүслээ хэлж, мөргөхөөр ирж байгаа хүмүүст баримтлах журмыг танилцуулах, мэдээллээр үйлчлэх
- хийсч ирсэн хогийг цэвэрлэх, ОО-ийг байгальд ээлтэй болгох
- энэ алхалтын замд үзэх, уншиж танилцах зүйлс хийх
- сунаж мөргөдөг ... хийх

- Жагаа ах морин цагтаа уулын оройд гарахыг зорьсон байсан
- Ширэндэвийн гэр бүлтэй танилцлаа.
- Эхлээд сангаа уугиулдаг, цайны дээжээ өргөнө, сүүгээ өргөнө, багсарсан будаа өргөнө
- чихэр дэмий, хэрвээ өргөхөөр болбол чихрийнхээ цаасыг авч өргөх

Богд хан ууландаа алхав

3 сарын 8


- Богд хан уулын эзэн савдаг нь Буга унасан Таягтай өвгөн

Цонжин болдог, Чингэс хааны морьт хөшөө

2018.10.6
Аргентин 2, Франц 1 аялагч нартайгаа Налайх, Гордок руу нийтийн тээврийн автобусаар очиж, машинд гар өргөн сууж тус цогцолборт очсон. Буцахдаа СЭЗДС-ийн оюутануудын автобусаар хотод ирсэн.

4. 100-200км-ын радиуст Унадаг дугуйтай аялал

Энэ бол миний хүсэл байгаа юм. Бид гадаад, дотоодын аялагчидтай найзалдаг #ХоостАйл-ын үйлчилгээндээ унадаг дугуйгаар цөөн өдрийн аялал хийх хүсэлтэй байдаг.
- Улаанбаатар хотоос хойш 100км зайд Аглаг бүтээлийн хийд
- Зүүн зүгт Горхи Тэрэлж, Чингэс хааны Морьт хөшөө
- Баруун зүгт Хустайн нуруу, Элсэн тасархай
- Урд зүгт Чойрын Богд энергийн уулс

5. Гадаад, дотоодод газраар аялах аялал

Байгалийг хамгийн их бохирдуулдаг тээврийн хэрэгслэл юу вэ?
энэ бол онгоц. Хэдэн мянган литр түлшийг шатааж, утаа бохирдлыг Дэлхийн агаар мандалд цацдаг бохирдуулагч юм. Ийм ч учраас байгалиа хамгаалах хүсэлтэй хүмүүс, аялагчид экологийн ул мөр багатай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгодог, газрын аялалыг сонгодог.

- 2018 оны 6-8 сард Шагайтай үүргэвч-2018 өв соёл, амьдралын хэв маягийн 55 хоногийн 16000км-ын аялалыг Беларусын Минск хот руу хийсэн.

 - 2017 оны ажлын эхний өдөр Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу аяллаа

 - 2016 онд Улаанбаатар хотоос Новосибирск хот руу аялаад буцаж ирсэн тэмдэглэл

 - 2006 онд Сүхбаатар аймгийн Наран суманд амарсан


6. Бидний оролцдог тэмцээн уралдаан

Олон нийтэд зориулсан спортын үйл явдалд бид оролцдог. Мэргэжлийн тамирчидад зориулсан тэмцээн уралдааны ялгааг олж хараарай.
Нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөний ач тусыг танилцуулж байгаа үйл явдалд очиж, мэдээ, мэдээлэл авч, идэвхи оролцоотой байдаг.

Улаанбаатар марафон

    2014-2018 онуудад 5, 10км замд гүйсэн.



Үзэсгэлэнт Улаанбаатарын цом өртөөт марафон

    2018.9.22 Анх удаагаа ийм нэртэй, авхаалж самбаа, ур чадвар, хурд хүч шаардсан өртөөт марафон төрлийн тэмцээнд гэр бүлийн ангилалд амжилттай оролцсон



Comments