2019 онд #ХоостАйлд 29 улсаас 99 айлчин найзууд ирж 183 өдрийг хамтдаа бүтээжээ

mongolia friend in 2019

Монгол улсаар дайран өнгөрөхдөө, зорин ирэхдээ Монгол айлд зочлох, Монгол хүний бүтээж буй амьдрал ахуйн соёл, шашинаас олж мэдэхийг гадаад хүн бүр хүсдэг байх.

Нийслэл Улаанбаатар хотын БЗД-ийн Дарь эхд амьдран суугаа манайх 2019 онд 72 удаа зочид хүлээн авч, 29 улсаас 99 айлчин найзууд ирж 183 өдрийг
хамтдаа бүтээсэн. Одоо манай зочдын дугаар 530 болжээ.

Франц, Англи улсуудаас тус бүр 13, Герман улсаас 12 айлчин ирсэн нь энэ оны хамгийн их айлчид ирсэн улсууд боллоо.
Анх удаагаа Грек, Словен, Вьетнам, Киргизстан улсуудаас айлчид ирсэн. Мөн 10 жилийн өмнө ирж байсан Япон гэр бүл дахин ирж, 2018 онд Казакстаны замд танилцсан Киргизстан залуу Монголд жимс тээвэрлэн ирэхдээ бидэнтэй холбоо барьж, манайд ирсэн зэрэг нь сайхан байлаа.


Шинэ хэрэглэж эхэлсэн Traveling Spoon вэбээр энэ онд 17 зочид хүлээн авч, тэд Монгол айлд ирж хоол бэлтгэх арга технологи, амт шимттэй танилцсан.

#ХоостАйлд ирсэн гадаад хүмүүс буюу бидний айлчин найзууд анхнаасаа имэйлээр харилцаж тохирсон хоногтоо бидэнтэй хамт амьдарч, Монгол гэр доторх ахуй амьдрал, соёл, шашин буюу бидний хэв маягтай танилцаж, хамтдаа амьдралын өдрүүдээ бүтээдэг.
Дээр бичсэнчлэн, traveling spoon вэбээр харилцаж ирсэн 17 зочин тэр өдөртөө өөрсдийн зочид буудал руугаа буцаад хүргүүлсэн байгаа. Тийм учраас графикт хоногийн тоо 0 байгаа.
2019 онд хамгийн олон буюу 7 хоног амьдарсан Workaway, Airbnb системээр ирсэн 1, 1 зочин байна.


7-р сард хамгийн олон айлчинг хүлээн авчээ. Оны эхнээс сар бүр, аль болох 7 хоног бүхэнд гадаадын айлчинг гэртээ ирүүлж,
- 4 улирал, өдөр бүрийн амьдралаа танилцуулахын зэрэгцээ, тэдэнтэй
- хамтдаа амьдралын өдрүүдээ суралцаж, хуваалцаж,
- хамтран бүтээж өнгөрүүлэх нь бидний зорилго болсон.

Иймд имэйлээ өдөрт 1-2 удаа шалгаж, ирсэн имэйлтэй бүрэн танилцаж,
- гадаад хүний профайл мэдээллийг уншин, улмаар хариу имэйл бичих, мөн
- имэйл хүлээн аваагүй өдөрт вэб систем дэх өөрийн профайлаа нягталж, засварлах,
- вэбд нэмэгдсэн боломж, өөрчлөлтүүдийг уншиж мэдэх, түүнийг нь ашиглахыг зорьдог.



Гэртээ гадаад хүмүүсийг ирүүлэх
- ямар боломж байгааг Хэнтий аймгийн Норовлин суманд,
- ямар ач тустай байж болохыг Хэнтий аймгийн Галшар суманд
болсон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн оролцоо чуулганд #ХоостАйл сэдвээр илтгэл тавьж танилцуулсан онцлогтой жил байлаа.

Мөн аялал жуулчлалын хөтөч, менежер, Boutique Ger үйлчилгээний өрхөд
- Аялал жуулчлалд шагайг ашиглах нь
- Гадаад хүмүүст Монгол хоолоор үйлчлэх, гал тогоог барихдаа
сэдвээр туршлага мэдлэгээ танилцуулсан сургалт зохион байгуулжээ.

Гадаад хүмүүс ямар хүсэл зорилго өвөртлөн Монгол улсад аялан ирдэг, ирсэнээрээ ямар бодол ухаарал төрж, Монгол хүн бидэнд сануулж, зөвлөж юуг хэлж байгааг нь авч үлддэг #MongoliaFriend видео 50 гаруйгаар нэмэгдсэн байгаатай Youtube-ээс танилцаж болно.



2019 онд гэртээ ирүүлсэн гадаад айлчин найзуудаасаа авч үлдсэн

дурсамжтай мөчүүдээс

- Морин хуур сурахаар ирсэн хөгжимчин англи залуу бидэнд талархалаа илэрхийлж, Драмын театрт Чингэс хаан дуурь хамтдаа үзэж, хүү Б.Төгөлдөрийн удирддаг Хуур магнай морин хуурын хичээлд сууж, давтлага хийснээр хүүд гитараа бэлэглэсэн
- Уругвай улсаас Монгол улсад морин аялал хийхээр 8 хүнтэй баг ирж, Хөвсгөл нутгаар аялсаны дараа, 1 оролцогч бүсгүй манайд ирж Монгол орны газар нутгийн хэлбэртэй цагаан чулууг бидэнд дурсгал болгон үлдээж, Урагвай улс газар нутгаа уул уурхайд ашиглуулахгүй, бүрэн бүтэн авч үлдэхээр олон сая иргэд гар гараасаа барин хүн гинж бүтээж, үр дүнд хүрсэн Everyone against Aratari гэж нэрлэгддэг түүхэн үйл явдлаа ярьсан нь гайхамшигтай байсан,
- Япон залуу нүүрийн алчуурыг 3 нугалж, 2 талаас нь оёод хэрхэн амархан Япон загварын уут хийж болохыг, мөн spinning top тоглоомыг эргэлдүүлэхийг зааж өгсөн
- 10 жилийн өмнө манайд ирсэн Япон хос, ОХУ-ын Горный Алтай руу аялахдаа интернэтээс мэдээлэл хайж байгаад гэргий бид хоёрын тийшээ аялсан тухай блогийг уншаад, Монголоор дайрч аялах болж, 10 жилийн өмнөх авсан фото зургаа хэвлээд бэлэг болгон авчирсан
- Хятадад байдаг Францын исгэгчний үйлдвэрт 1 жил ажиллаад эх орон руугаа унадаг дугуйтай аяллаар буцаж байгаа Франц хостой бид унадаг дугуйгаараа ижилсэн Дарь эхээс хотын төв, мөн Сонсголон хүртэл гаргаж өгсөн мөч,
- Аляскийн нисэхийн компанид ажилладаг, жил бүр дуртай чиглэлдээ онгоцоор нисэх шагналын эрхтэй гэр бүл Солонгос улсад ирсэн хойноо шууд нислэг Монгол руу байгааг мэдэж, Монголд ирсэнээрээ Монгол улсын тухай илүү ихийг сонирхох, мэдэхийн төлөө амьдарна гэж аяллаа дүгнэж хэлсэн нь,
- Бүтээлч урлан Creative Gallery-н үйл ажиллагаагаа Хятадын кантонез, мандарин хэлээр, мөн итали, франц, словен хэлээр яриулсан
- Австралийн инженер залуу одоо ажиллаж байгаа Канадын компанийнхаа шугамаар Оюу-Толгойтой танилцахаар ирж, манайд хэдэн цаг зочлохдоо Оюу-Толгойн камп болон гүний уурхайд авсан зураг, бичлэгээ үзүүлсэн
- Оригами цаасан урлаг сонирхдог Япон залуу 140 гаруй нугалаасаар морь хийж биднийг гайхашруулсан
- Хүргэн нь болох Итали залуугийн аав ээжтэй уулзахаар Австрали улсаас аялж байгаа ээж, бие давхар охиноо Австралидаа үлдээсэн, өөрөө Австралийн органик ногоо тариалагчдийн ногоог далайн эргийн амралтын газарт машинаараа зөөж авчирч худалдаалдаг ажлаа ярьж байсан
- 11 жилийн өмнө манайд ирсэн Хонконг залуугийн ажлын найзууд нь Санктпетрбург хүртэл аялах замдаа манайд ирж, тэр үеийн сэтгэгдлийн дэвтрийн хуудсыг эрүүлж, бичсэнийг уншиж талархаж байсан
- Манайд өдрийн хоол идэхээр ирсэн Финлянд бүсгүйчүүд Финляндын шоколадаа өөрсдийн авсан байгалийн фото зураг дээр мэндчилгээний үгтэй ил захидал болгон өгсөн, тэрхүү мэндчилгээний үг нь google translator хэрэглэж орчуулсан Монгол өгүүлбэрээр эхэлсэн байсан нь таалагдсан
- Наадмаар Монголын Үндэсний Телевиз манайд ирж, охинтойгоо ирсэн Франц ах, Солонгос залуугаас ярилцлага авсан
- Вьетнам хос Улаанбаатарт ирээд мотоцикль түрээслэн авч Монгол орноор аялж ирээд, бидэнд Вьетнам хоолоо хийж өгч дайлж, мөн энэ залуу нь мотоциклио засаж, арчилж байгаа байдал нь мотоцикль түрээслэгч Монгол компанид таалагдсан гэсэн, ирэхээрээ ажиллаарай гэж урьсан гэсэн
- Сингапур улсын залуус expensive habit-аас хол байж, тэр бүү хэл аав, өвөө нь тамхи татдаггүй нь тэднийг оюуны хүчээ бүрэн гаргахад тусалдаг байх боломжтойг олж мэдсэн
- Хавайд төрж, Хайнанд ажилладаг ээж 10 настай охинтойгоо ирж, охин нь дугуйт скейт болон далайн surfing боардаар хэрхэн чадамгай болохыг харж бахархсан
- Хуульч мэргэжлээр 5 жил сураад, дараа нь 2 жилийн дадлагаа хийх хугацааныхаа төгсгөлд Хятадын Бээжин хотод Герман компанид очиж дадлага хийхээр яваа залуу garmin брэндийн цагаараа өдөр бүрийн алхалтаа тэмдэглэж, тэр өгөгдлөө гар утас руугаа оруулж автоматаар mapping хийж байгаатай танилцсан
- Франц улсад одоо хүмүүс нь гараар хийдэг (artisan work) ажил хөдөлмөрийг илүүд үздэг болж байгааг ярьсан,
- Хүүхэд наснаасаа морь унах дуртай (Францад морь унах нь маш өндөр үнэтэй байдаг гэсэн) Франц бүсгүй 30 хоногийн визээ дахин 1 сараар сунгаж, Монголд 2 морь худалдаж аваад ганцаараа аялал хийх гэж үзээд, бүтээгүй түүхээс би ХоостАйл-уудыг сургаж бэлтгэх нь чухал болохыг, одоогийн оюутан залуус хөдөө гэр, малчин ах дүүсийнхээ ажил амьдрал дунд өөрсдөө туслангаа хэрхэн гадаад хүмүүст хөтөч хийж хувь хүний хөгжил, байгаль дэлхийгээ хамгаалан авч үлдэж болохыг дэмждэг систем бий болгоё гэж бодол төрүүлсэн


25-р суваг ТВ-ийн Танайд хоноё нэвтрүүлэг манайд зочилж, Франц бүсгүй, Япон залуутай ярилцаж, мөн бид амьдралдаа юунд анхаарч байдгийг ярилцлага болгосон

Өмнөх онуудын тэмдэглэл
- 2018 онд 23 улсын 65 айлчинтай 141 өдрийг хамтдаа амьдарчээ
- 2017 онд манай гэрт 19 улсын 53 аялагч ирж 113 өдөр нөхөрлөсөн
- 2016 онд миний өрх бүл Дэлхийн 26 улсын 136 иргэдтэй танилцаж, амьдарлаа

2020 онд бидний хүсэл, мөрөөдөл
- Манайд ирэх хүсэлтээ вэбээр харилцаж ирүүлэх аялагч бүхэнд гэртээ ирэхийг зөвшөөрнө гэж найдаж байна. Гагцхүү тэдгээр хүмүүс вэб дэх бидний бүртгэл, мэдээллийг бүрэн уншиж мэдсэн,  ойлгож зөвшөөрсөн байх нь чухал байдаг.
- Үзэсгэлэнт Улаанбаатарын цом Монгол, Хятадын хамтарсан өртөөт марафон 2018-9-22 өдөр болж, бид гэр бүлийн ангилалд тэргүүлж sport tourism эрхээр шагнагдаж байсан. Энэ тэмцээний шагналын аялал хойшилсоор байсан тул, хос унадаг дугуй авахаар оны өмнөхөн шийдсэн. Дугуйтай болохоороо аялал хийхийг зорино.
- 2016 оноос эхлүүлсэн, 2 жил тутмын Шагайтай үүргэвч аялалаа 2020 онд Монгол орны нутгаараа, мөн Монгол улсын иргэд визгүй зорчдог гадаадын аль нэг улс руу аялан ирэх болно. Киргизстан уу? Хятад уу?


Guestbook pages

2019.9.1
Wir sinel dir Gauste 504
We are Ian and Sebastian.
We really enjoyed our stay here!
Thank you very much!
UB is a vert interesting city, don't miss to visit Gandan monastery
We will continue to travel by train to Erdenet. From there we will drive with our bicycles to Khovsgol lake.
We very much enjoyed our stay here!
Hope you are will visit Germany some day! Stay in contact!
Sebastian Dankeschoh!
Ian (smile)


2019.9.1
1 wkesnia
witchen - Sapkowski!
That was really awesome to be guests of this happy, helpful and healthy family.
And we really appreciate time You spend with us/
Now we know how Mongolian hospitality looks like :-)
Know that cooking with you is something that will
Stay with us and we will never forget you
Dziskujemy (love)
Magdalena i Jakub

2019.9.3 
Laura 29 years old. French
"Simply"
It's a application's phone which can help to communicate with people who can't speak some language.
I tried it this morning with the daughter, I think this application have the good pronunciation! (better like me)
It's possible load this app for lot of languages. Just note "simply" and the name of language what you need 
for example "simply mongolian"

2019.9.8
Today it's the last with you. Thank you for everything: your smile, your carefull, your help, your learns...
I learn about Mongolian's people and you way to live it's really fascinating ...  traditional and modern lifestyle. You mix very well!
I visited a little the city and it's amazing, like I said to you: a mix between (уншиж чадаагүй үг) with monastery, temples and, in the same time, building with lot of people abd traffic jam.
Now, after a week with you, I decide to discover Mongolia to begin to Gachuurt to find a horse...
Your family will be in my head for anytime...
It was so incredible for me to share your life
Thanks again for all... And when I will be  (уншиж чадаагүй үг), I would like to have a girl like Mungulun, she is very smart and nice
And I would like to thanks Mungunsoyombo for her cooking and leans about it. It was so delicious, everything...
And I will note a cooking recipe from my country (France)
APPLE CAKE
6 apples
400g flavour
300g sugar
200g sweet butter
4 eggs
2 bags of vanilin zuckor
2 bags of Backpulver
And in oven during 1 hour at 180 C and normally it's not burn over and enjoy it = Bon appetit!
Thanks a lot!
Blog: www.myatlas.com/LauraV
to see my trip (glimpse)


2019.9.7 Taku Oyama, 23 years old
I will write many memories below with Bee and Soy
I arrived here with Soy afternoon. It was my first experience to ger in a Ger. Your house is so comportable, nice and cute.
- I went to hiking on the hill which is near the house. The sceneary was amazing. I can see the Center of UB and mountains at the sametime.
- At evening, I helped Soy to make dinner. It was fantastic to make plane bread and dumpling. (happy)
- Soy, Laura and I take many types of dumpling.
Mongolian style, Simple style (maybe French??), Japanese style
- the dinner was amazing. I want to eat it everyday!! and thank you Laura for cake. That was nice too!!!

2020.9.8
- I said good-bye to Laura in the morning
- I make origami works a horse, hedgehog
- I went memorial park which is made for Japanese who died after WWII, with Bee and Soy. The experience does mean a lot to me. I can imagine the atmosphere and I can learn the change of relationship between Mongolia and Japan. ( японоор бичсэн, уншиж чадаагүй үгс)
- After that, I ate yogurt which Soy make. It was soooo delicious.
- Bee and Munguler (I'm sorry if I make a mistake the spell :( ) and I tried to make origami horse. That was fantastic and I will never forget about it (happy).
I really want to say thank you  (cheek smile)
Every experience is my treasure and I will never forget!!
I'm going to come back soon
I love you and this Ger.
(Next page is for Japanese)


2019.9.11
Kaka & Annie
Вьетнам хэлээр бичсэн тэмдэглэл, сэтгэгдэл
Thank you for everything.
From Vietnam with love

contact me if you have chance to come to Vietnam

2019.9.12-14
Kim Jeong Yeal (Aiden), 31, Busan, S.Korea
Vklkyukv хэлээр бичсэн тэмдэглэл, сэтгэгдэл


2019.9.20
#512
Niek Gramser
So, where should I begin...
I arranged this beautiful place via couchsurfing. But the reason for this place in particular is somewhat special. I came here because of Guest #269. Why? because that would be my brother. He was here, exactly on this place, 4 and a half years ago (happy)
When you are reading this, you've probably chosen to stay in a Ger. A unique experience in my opinion. Being all together in one big area, no privacy, having your kitchen, bedroom, living room, bathroom all in one place, sleeping on the floor ...
it's hard to imagine when living in western Europe.
But they (Begzsuren family) have chosen for this life, the traditional Mongolian way of living. And they like it this way. It really makes them happy. I admire that!
They want to share this way of living with the rest of the World. Keep the traditions alive. I encourage this a lot. Already over 500 Guests... Just WOW! I am very gratefull to be a part of this dream. Staying in the Ger with the family really made my visit to Mongolia complete. Feel free to visit me and my brother when in Holland.
Sharing is caring (happy)
20 years from now, you will be more dissapointed by the things you didn't do, than by the ones you did do.
So throw off the bowlines, sail away from safe harbor, catch the trade winds in your sails.
EXPLORE, DREAM, DISCOVER!
All the best & keep the dream alive.

Comments