2017 онд манай гэрт 19 улсын 53 аялагч ирж 113 өдөр нөхөрлөсөн


2017 онд интернэтээр гадаадын аялагч хүмүүстэй харилцаж, тэднээс 53 азтай аялагч :-) нь манайд иржээ.  Гадаад аялагч хүмүүстэй couchsurfing, warmshower, workaway хуудсуудыг ашиглан харилцдаг байсан. 5-р сард TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд Дэлхийн гийчид Монгол гэрт сэдэвт илтгэлээр оролцож, Айсуй давалгааг мэдрэхээр ирсэн үзэгчидтэй ярилцаж байхдаа Airbnb вэбийг мэдэж авсанаар ашиглаж эхэлсэн.

Айлчин найзуудтайгаа хамтдаа өнгөрүүлсэн гайхалтай сайхан 113 өдрөөс үлдсэн дурсамж, мэдээллээс блогынхоо уншигч тантай хуваалцъя:

- Чили улсын хойд хэсэгт байдаг уугуул иргэд (earth people - mapuche)-ийн trompe хөгжим нь Монголын хэл хууртай төстэй болохыг,
- төмөр бөмбөр шиг глюкофон /оросоор/, tank drum /англиар/ нэртэй хөгжимтэй танилцаж,
- баян хуур /accordion/ хөгжмөө үүрэн 2 жил аялаж байгаа залуу Монгол улсад нэг сар гаруй аялахдаа Ховд аймгийн Чандмань суманд хөөмийн сургалтанд суусан,
- Youtube-ийн видеогоор нэг жил морин хуур сурсан Америк залуу Монголд аялах 3 сарынхаа нэг сард нь морин хуурын сургалтанд сууж 7 ая тоглож сураад буцаж байна.

-  хаана ч байдаг free wifi ашиглаж байхдаа man-in-the-middle гэж нэрлэгддэг цахим халдлагад өртөж чухал мэдээллээ алдуузай, хамгаалах аргачлалд суралцаарай
- төлбөр хураамжгүй 2000 гаруй курс, сургалт edx.org вэбд байдаг тул сонирхож үзээрэй
- гар утсан дээрээ maps.me газрын зургийн апп-ыг татан авч ашигладаг

- Great Baikal Trail - хариуцлагатай аялал жуулчлалын бодит жишээ
- Оросын алдарт аялагч Антон Кротовын үүсгэсэн дом для всех
- Хар мод, хус модны үрийг боргоцойноос нь салгаж авч хэрхэн үрслүүлж тариалах

Хүмүүс аялалын туршлагаа ярих, бичих дуртай тул Монгол, Хятад, Малазйз, Вьетнам, Япон, Америк, Филиппин, Хонгконг, улсуудад аялахдаа юуг анхаарах зөвлөгөөнүүд манай сэтгэгдлийн 7-р дэвтэрт бичигдсэн үлдсэн.

2017 оны 7-р сард Голландаас ирсэн хамаатаныхаа гэр бүлтэй хамт Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудаар аялаад ирэхдээ Монгол улсынхаа унаган байгалийг хэвээр авч үлдэхэд ахуйн хэрэглээний хог хаягдлыг багасгах, байгалийн өөрийн нөхөн сэргэлтийг дэмжих гэх мэт ойлголт, мэдлэг, зохистой хэрэглээг дээшлүүлэх , байгаль бидэнд маш их хэрэгтэй болохыг ойлгуулах алхамуудыг хийхэд хувь нэмрээ оруулъя гэж шийдэж, айлчин найзуудтайгаа ярилцаж байсанаараа Mongolia Friend фасебуук хуудсыг нээж, эхлүүлээд байгаа.

Айлчин найзуудаасаа мэдээлэл, урам авсан гэргий бид хоёр 2018 оны 7-р сард Беларусын Минск хот руу замын машинаар гайхалтай адал явдал дүүрэн аялах шийдвэрээ гаргасан.

Санал бодлоо ярилцах, харилцахад зориулагдсан Mongolia host family Begzsuren фасебуук хуудсаар холбоо харилцаа үүсгэхийг урьж байна.

өмнөх оны нийтлэл:
2016 онд миний өрх бүл Дэлхийн 26 улсын 136 иргэдтэй танилцаж, амьдарлаа

Comments