Хүнс, хоолтой холбоотой сургаал үгс


Өгөөдэй хааны 6 гэмшил
  Эрдэм номыг эс сурваас хэрэглэх цаг дор гэмш юү
  Эрүүл биеийг эс асарваас өвдсөний хойно гэмш юү
  Ноён бөгөөд ариун эс явбаас буурсны хойно гэмш юү
  Баян бөгөөд эдлэн эс чадваас үгүйрсний хойно гэмш юү
  Архи ууж муу авирлаваас сэргэсний хойно гэмш юү
  Үйл, үг хоёрын учир нөгчсөний хойно гэмш юү

+ + +

Хүүхэд хүнстэйгээ ирдэг,
Хүн ХҮНСТЭЙГЭЭ ирдэг гэдэг үгийг ухаж ойлгоцгоох уу?

<<. . . Хүнс  гэдэг ухагдахуунд зөвхөн идэш уушаа тооцдог ард түмэн бид нар бишээ 

Хамгийн эхний хүнс бол АГААР. Хамар, амны хөндийгөөр хооллоно
Удаах хүнс бол РАШААН. Амны хөндийгөөр хооллоно
Гутгаарт ТЭЖЭЭЛ. Ам болоод арьсаар хооллоно
Юу хийхээс чинь хамаарч юу идэх вэ гэдэг тогтолцоонд очдог!

Хараа болон сонсголын орон зайгаар ЭРЧМИЙН ХООЛЛОЛТ ыг авч байдаг. . . . >>

Эх сурвалж: ЗӨВ ҮҮ ТАВ УУ #82 Бясалгал

+ + +

Хүнсний талаарх сургаал үгс

Эрдэмтдийн судалгаагаар монголчууд 400 орчим нэр төрлийн идээ ундаа боловсруулж хүнсэндээ хэрэглэдэг, хооллох ёс зүйн талаар өндөр соёлтой ард түмэн юм.
1320-иод оны үед “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх ном бичигдэж, хооллох ёс зүйг тогтоож, нийтийн хүртээл болгосон байна. Түүгээр ч барахгүй идээ ундааны асуудал эрхэлсэн төрийн яам байгуулж Хүсэхүй хэмээх сайд удирдаж, нэр хүнд олж, амжилт бүтээл гаргасан тухай сурвалж бичигт үлдээжээ.

Бурханлиг байя гэвэл өдөрт нэг удаа,
Хүмүүнлэг байя гэвэл өдөрт хоёр удаа,
Амьтанлиг байя гэвэл өдөрт гурван удаа хооллож байх тухай хэллэг гарсан нь хооллох ёс зүйн хэм хэмжээг ойлгомжтой илэрхийлсэн гэлтэй.

Эх сурвалж: Ард түмний зан соёлын эрхмийн дээд бол-хоол хүнсний хэрэглээ мөн.

+ + +

Богд Зонхова “Эрүүл байя гэвэл ногоо ид,

Урт насалъя гэвэл жимс ид,
Удаан жаргая гэвэл хүүхдээ хүмүүжүүл” хэмээн айлдсан.


+ + +

You are what you eat - Та бол таны идсэн зүйл

Meaning
The notion that to be fit and healthy you need to eat good food.

Origin
This phrase has come to us via quite a tortuous route. Anthelme Brillat-Savarin wrote, in Physiologie du Gout, ou Meditations de Gastronomie Transcendante, 1826:
"Dis-moi ce que tu manges, je te dirai ce que tu es." [Tell me what you eat and I will tell you what you are].
In an essay titled Concerning Spiritualism and Materialism, 1863/4, Ludwig Andreas Feuerbach wrote:
"Der Mensch ist, was er ißt."
That translates into English as 'man is what he eats'.

Эх сурвалж: The Phrase Finder

+ + +

Ирээдүйд эмч жоронд эм бус, хоол бичиж өгдөг болно. Томас Эдисон

The doctor of the future will give no medicine, but will interest her or his patients in the care of the human frame, in a proper diet, and in the cause and prevention of disease. Thomas A. Edison

Ирээдүйн эмч хүн эм өгөхгүй, гэвч өвчтөнөө хүмүүн гэдэг талаас нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний учир шалтгаан, таарах хүнсэнд нь анхаарна. (орч. Ж.Бэгзсүрэн)

Эх сурвалж: The Quotations page

+ + +

Өвчин бүрийн үндэс нь шалтгаанд оршдог.
Харин шалтгааныг эм арилгаж чадахгүй. Уэйр Миччелл

+ + +

Ямар ч илүүц зүйл хүний эрүүл мэндэд харш. Гиппократ

+ + +

Бага идвээс их амьдарна
Муу зуршлаа ялж чаддаг хүн л хүчтэй байдаг. Бенжамин Франклин

Эх сурвалж: http://reiki.mn/news/31--.html

+ + +

“Хоолоо байнга хэтрүүлж хэрэглэснээс ойр ойрхон бага хэмжээгээр хэрэглэж сур. Шингээгүй хоол идсэн хүнээ иддэг” Абу-ль-Фараж

+ + +

"Өвчин амаар ордог" гэдэг

+ + +

Өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа

“Өглөө хаан шиг
Өдөр энгийн ард шиг
Орой гуйлгачин шиг хоолло”

Manger comme un roi au petit dejeuner
Manger comme un prince au dejeuner
Manger comme un pauvre au diner.

Eat 5 vegetables and fruits per day and avoid eating between meals. Expensive, keeping it complicated, proper meal,

Эх сурвалж: Хоол зүйчийн зөвлөгөө

+ + +

Амьдралынхаа хугацааг уртасгая гэвэл хооллох аргад суралц. Бенжамин Франклин

+ + +

Ирээдүйн анагаах ухаан бол зөв хооллолт юм. Доктор Лаинус Полинг

Эх сурвалж: Wikipedia article Linus Pauling

93 наслахдаа хүн төрөлхтөний сайн сайханы төлөө хийж бүтээсэнээ Нобелийн 2 шагналаар тодорхойлуулсан энэ гайхалтай эрдэмтэнд би итгэж байна. Зөв хооллолтын хувийн зөвлөх бол миний эзэмшихээр мэрийж байгаа шинэ ажил мэргэжил.


+ + +

Гиппократ бол орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан эмч. Тэрээр хүний бие нь төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэж итгэдэг байв.

Нэгт, хоол хүнс нь хөнөөл учруулж болохгүй. Хоол чинь эм байж, эм чинь хоол байг. Гиппократын тангарагыг өнөө ч эмч нар өргөдөг.

Эх сурвалж: Шинжлэхүй-Урлахуй блог Хүнсэн дэх эрдсийн дутагдал

+ + +
Louis J. Ignarro
https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1998/ignarro-bio.html

Мэдлэг бол эрүүл мэнд

+ + +
Ноён хутагт Данзанравжаа
Монгол хүний тухай “Саваагүй нялх хүүхэд самуун үгт гайхал хоёрын яриа”
зохиолдоо эрт цагт ингэж өгүүлсэн байдаг:

“ Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй
Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ...
Эв нь өндөг мэт хэврэг
Хэрүүлч нь цаасан буу мэт яйралдах
Хяналгүй нь суман могой харвах мэт
Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах
Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалдах
Алдахдаа дээрэмд дайрагдсан мэт алдаад
Гайгүй хямд маймаа болов хэмээн чалчилцах
Аашлах нь олон зантай албин мэт
Анхандаа бэрээ мэт цохилох
Завсартаа тугалган жад мэт шантрах
Гуйрамч болбол дайсны боолд зарагдах
Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах
Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох
Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах
Хуралд дуртай нь цөөн, хулгайд дуртай нь олон
Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж
Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах
Буцан тусах нь олон, бяраа мэдэхгүй хаан шиг загнах
Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах
Санаа нь юм бүрийг чадах
Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй
Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах
Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэхийн үлгэр болох гэжээ

+ + +

Гэдэсээ тэжээх арга бол олдох байх. Тархиа тэжээх арга эхлээд олохгүй бол гэдэс нь цадсанаа мэдэхгүй дэлбэрч үхвэл харамсалтай.

Ts.Bat-Erdene @tsbat_IT
Гэдсээ тэжээх аргаа олохгүй байж, тархиа тэжээх аргаа олно гэдэг бол юу л бол..

+ + +


Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших
Эрүүл биеэ эс асарвал өвдсөн цагт гэмших. Б.Ренчин

+ + +

“Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна.

+ + +

“Амьдрал гэдэг чиний туулж өнгөрүүлсэн бус харин чиний дурсаж, бусдад ярьж өгч буй тэр зүйл юм” Габриель Гарсиа Маркез

+ + +

“Өдөрт нэг ширхэг алим идвэл эмч рүү очих хэрэггүй” Английн зүйр цэцэн үг

+ + +

"To eat is a necessity, but to eat intelligently is an art.” (La Rochefoucauld)

Идэх нь бол хэрэгцээ шаардлага, гэвч ухаалаг сонгож идэх нь урлаг юм. (орч. Ж.Бэгзсүрэн)

+ + +

Манайхан хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг.
Эх сурвалж: П.Баатар: Өвдөхгүй байя гэвэл сэтгэлээ л эмнэх хэрэгтэй

+ + +

Түрүүчийн  идсэн хоол шингээгүй байхад хойноос нь нэмж идэх муу. Шингэсэн, шингээгүй хоёр хоол нийлэхдээ харшлах тал бий.

Эх сурвалж: Оточ одь - Монгол анагаах ухааны хөгжил

+ + +

Амар мэнд үү,
Монгол эзэгтэй нэвтрүүлгийн оролцогч Г.Долгор багш: "хувцасны сайныг өөрөө өмс, хоолны сайныг хүнд хийж өг" гэж ээжийнхээ хэлж сургаж байсаныг дамжууллаа, гялайлаа. (2022.2.15)

+ + +

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн амьдралдаа хэрэгжүүлдэг дүрмүүд:
- Ер нь хүн их идээд ирэхээр амарч хэвтэхийн түйс болж ажлын бүтээмж буурахаас гадна тархинд нь гэдсэн дэх хоолоо яаж шингээх вэ гэсэн бодол л эргэлдэнэ.
Хүн ер нь хагас өлсгөлөнгийн байдалтай байх үедээ л оргил бүтээлүүдээ туурвисан байдаг юм шүү дээ гэж захина. 

эх сурвалж: Авах хүнд нэг үг эрдэнэ Creative Mongolia

+ + +

2022.6.5
Япон залуус: Помидор улаан болохоор Эмч ажилгүй болдог, When tomato is red, the doctors will be free.
very ancient way: Eat brown rice 10 days, detox your body.
in China, they drink only hot water, when they drink.

+ + +

Цаг улирал, газар нутаг, ажил хөдөлмөртөө нийцүүлж шинэ хүнс бэлтгэж хэрэглэдэг Монгол түмэн

Унших нийтлэлүүд:

+ + +



Эрхэм та сонссон, уншсан, мөн хэрэгжүүлж хэвшсэн хоол хүнсний талаарх мэдлэг, зүйр үг зэргийг бидэнд мэдээлж, энэ хуудсанд нийтлүүлж болно.
Мөн аливаа мэдээллийг хуулж өөр газарт нийтэлснээс, хаягийг нь зааж, өөрийн бодол сэтгэгдлээ бичиж хуваалцах нь илүү дээр байдаг.

Та өнөөдөр юу идэх вэ?


Бид тэнцвэртэй шим тэжээллэг хооллох хэвшилтэй болох хүсэлтэй
хүмүүст уламжлалт болон шинжлэх ухааны мэдээллээр зөвлөж, үр дүн гаргаж үйлчилдэг.

Та зөв хооллолтын хувийн зөвлөхтэй болсон уу?

Бид суурин амьдрал, хотжилтын хэв маягт тохирсон эрүүл амьдралын хэв маяг Herbalife Nutrition компанийн сургалт, мэдээллээс суралцаж, сурч мэдсэнээ бусдад зөвлөж түгээдэг ажилтай.


Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments