Зөв хэвшилдХуучин

Эрүүл урт наслах, аз жаргалтай амьдрахын тулд бид өөрсдөө юу хийх хэрэгтэй байдаг вэ гэж өөрсдөөсөө асуудаг.

Монголчуудын бэлчээрийн мал аж ахуйтай амьдралын хэв маяг давуу, сул талыг бид өөрийн бага нас, ээж аавынхаа амьдрал ахуйгаас санаж сэрэх, мөн судлаач эрдэмтэдийн ном хэвлэлээс  суралцаж, ажиллаж байна.

Ингэх замдаа дараах чиглэлүүдийг олж нээж, суралцаж байна:
- Эрүүл мэндийн боловсрол (ЭМБ) олгох багш
- Зөв хооллолтын хувийн зөвлөх (Herbalife Nutrition бие даасан гишүүн)






2019 оны 1-р сараас Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас зохион байгуулсан "Эрүүл мэндийн боловсрол олгогч багш" анхан шатны сургалтанд суралцсан.



Бид 2012 онд Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүн болж, тус компаниас ямар боломж нөхцлийг олгож байгаад суралцаж, ашигласаар байна.

Бидний зорилго
   Тэнцвэртэй шим тэжээлт хүнс, эрүүл амьдралын хэв маягийн сургалтуудад оролцож, шинжлэх ухаанаар батлагдсан зөв ойлголт авч, өөрсөддөө болон клубын гишүүддээ хэрэгжүүлж үр дүнг хүртэн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах
Миний хүүхэд наснаасаа өтгөн хатаж, цагаан мах эргэдэг байсан маань 2010 онд хагалгаанд оруулж, мөн хүүхэд байхдаа шар өвчин туссан, элэг муутай гээд 10 жилийн сургуульд биеийн тамирын хичээлд ордоггүй, спорт зааланд тоглодоггүй байсан маань олон хүнд сургамж болоосой.
Хичээл номоо сайн сурч ухаантай хүн болно гэж ном, багштай хамтдаа байж, бичиж тэмдэглэдэг, уншдаг байсан маань оюун ухаанд сайнаар нөлөөлсөн ч, бие махбоддоо дасгал хөдөлгөөн, сэтгэл санаа, дотоод хүнээ сонсож, сайн талаа хөгжүүлэх талаар учир дутагдалтай байсан.

Энэ мэтчилэн өөрсдийгөө таньж мэдэхэд чиглэсэн бодол ухаарлуудаа эргэн харж, одоогийн үг үйлдэлдээ бүртгэл, өөрчлөлт оруулж, ирээдүйгээ сайн сайхан байхуйцаар бүтээхээр амьдарч, ажиллаж байна.



Бидэнд итгэж, биднийг зөв хооллолтын хувийн зөвлөх мэргэжилтэн, идэвхитэй амьдралын дасгалжуулагч гэж үнэлдэг хүмүүсдээ зөвлөж туслахаар цахим харилцаанд "Биеийн бүтэц" бүлэг байгуулж, клуб ажиллуулж, зөвлөж үйлчилдэг.

- өөрсөддөө, гэр бүлдээ, клубын гишүүддээ гарсан тодорхой үр дүнгээ танилцуулъя
- амттай, бага илчлэгтэй, биед илүү ашиг тустай хоолоо гэртээ бэлтгэхийн ач тус, хоолийг зөв хэрэгсэл, аргыг сонгож бага цаг зарцуулж хийх
- хүнсний тэнцвэржүүлсэн шим тэжээл, спорт дасгалаар мэргэшсэн Дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдаас тогтмол суралцаж мэдлэгээ дээшлүүлдэг
- хувийн зөвлөхийн ажил үйлчилгээг явуулж, таныг хүсч байгаа үр дүнгээ олж авахад тань зөвлөе, дэмжье
- алхалт, дасгал, аяллын бүлэг удирдан зохион байгуулдаг, та манай бүлэгт нэгдэж идэвхитэй амьдралын хэв маягаа олж аваарай. Аливаа дасгалыг үр дүнтэй хийж, дараагийн өдөр дасгал хийхэд илүү сайн хийдэг болсон байхад бидний зорилго, үйлчилгээ чиглэдэг.
- эргэн тойрны эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсдэг хүмүүст нийтлэлүүдээрээ бодол сэтгэгдлээ хуваалцан бичиж нийтэлдэг


Хэрвээ танд хэрэгтэй бол, Herbalife Nutrition компанийн албан ёсны мэдээллийг
Мөн товч бөгөөд тодорхой мэдээлэл herbalifewelcome хуудсанд олон хэлээр байна.


 




Comments