Нутгийн иргэд аялал жуулчлал эрхлэх гарын авлагатай боллоо
"Манай нутгаар зочлоорой" гарын авлага
Эх сурвалж: GIZ Mongolei
✅Та аялал жуулчлал эрхлэх юмсан гэж боддог ч хаанаас, юунаас эхэлж, хэрхэхээ мэдэхгүй байна уу? Эсхүл оролдож байгаад үргэлжлүүлж чадалгүй гацсан уу? Эдгээр асуултын хариултуудаа та “Манай Нутгаар Зочлоорой” номоос (татаж авах) авах боломжтой.
✅Энэхүү ном нь бодит туршлагад суурилж бичигдсэн, орон нутгийн нөхөрлөл, бүлэг, хувь хүмүүс өөрсдийн эрхэлж буй аялал жуулчлалаа үнэлэн цэгнэж, боломж чадвараа өргөжүүлж, цаашлаад үйл ажиллагаагаа хэрхэн хууль эрх зүй, тогтвортой хөгжлийн зарчмуудын хүрээнд эрхлэн явуулахад тус нэмэр болох зорилготойгоор “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн хүрээнд Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ боловсруулан хэвлүүллээ.
Манай нутгаар зочлоорой
Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд
зориулсан гарын авлага
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нь ХБНГУ-ын засгийн газрын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжин ажилладаг.
Нийтэлсэн: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), ХБНГУ-ын Бонн, Эшборн хотуудад оффистой
Төслийн нэр:
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл
Төслийн удирдагч: Др. Михаэл Трокенбродт michael.trockenbrodt@giz.de
GIZ SPACES төсөл:
Найман зовхис барилгын III давхар, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14251, Монгол улс
Утас: +976 11 312282 +976 70117180
Цахим хаяг: spaces@giz.de
Цахим хуудас: www.giz.de
ХТБХ ТББ:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 23-р байр, 3-31 тоот, Улаанбаатар 14251
Утас: +976 9990 1138 +976 9916 5110
Цахим хаяг: nyansanjav@yahoo.com
Цахим хуудас: www.pcc.mn
Зохиогч: Сабин Шмидт, Х.Түмэндэлгэр, Ч.Оюун-Эрдэнэ, Г.Нямсүрэн, М.Нарангэрэл, С.Болортуяа, Д.Содномсамдан
Хянан тохиолдуулсан: Т.Болдбаатар, Н.Лхамдулам, Я.Нарангэрэл, Б.Сувд
Орчуулагч: Я.Нарангэрэл, Б.Эрдэнэчимэг
Зураач: Б.Төрмөнх
Эх бэлтгэсэн: Г.Лхагвадорж
Адмон принт ХХК-д хэвлэв.
Энэхүү номыг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны даалгавраар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” ( SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ боловсруулав.
Энэхүү номын агуулгыг зөвхөн зохиогчид хариуцах бөгөөд GIZ-ийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.
Захиалагч: ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)
Улаанбаатар 2022
ГАРЧИГ
Өмнөх үг
Танилцуулга
Товчилсон үг
ХЭСЭГ 1. БИД ЖУУЛЧДЫГ ЮУГААРАА ТАТДАГ ВЭ?
Нүүдэлчин ахуй жуулчдын зүрх сэтгэлийг огшоодог
Дэлхийн аялал жуулчлалын хандлага ба нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал
Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ) гэж юу вэ?
Олон улс болон дотоодын аялагчдын хүлээлт
Аялал жуулчлалд баримтлах ёс зүйн хэм хэмжээ, нутгийн иргэдийн эрх
Монголын аялал жуулчлалын хөгжилд тулгарч буй бэрхшээл
Монголд аялж буй гадаадын жуулчид
ХЭСЭГ 2. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ, НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент
Орон нутгийн хамгаалалттай газар
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд НИТАЖ хөгжүүлэх боломж
ХЭСЭГ 3. НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ
Байгаль хамгаалал ба нутгийн иргэд
Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, байгалийн нөөцийн менежмент
НИТАЖ нутгийн иргэдийн байгууллага болох нь
ХЭСЭГ 4. НИТАЖ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙН ҮНЭЛГЭЭ
НИТАЖ-ыг амжилттай эрхлэх өөрсдийн нөөц боломж, саад бэрхшээлээ бодитоор үнэлээрэй!
НИТАЖ эрхлэх боломж, бэрхшээлээ бие даан үнэлж үзэх
ХЭСЭГ 5. НИТАЖ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭРХЛЭХ
Байгууллагын хэлбэр: Хуулийн этгээд эсхүл орон нутгийн иргэдийн байгууллага
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах
Бизнес төлөвлөгөө боловсруулах
ХЭСЭГ 6. НИТАЖ-Н БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛД ХҮРГЭХ НЬ
НИТАЖ-ын зорилтот зах зээл
Орон нутгийн зах зээлээс хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?
Дотоодын зах зээл буюу УБ хот, аймгуудын хэрэглэгчдэд хэрхэн хүрэх вэ?
Олон улсын зах зээл буюу гадаадын жуулчдад хүрэх
Танд тохиолдож болзошгүй бэрхшээл ба шийдэл
Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтоох
ХЭСЭГ 7. САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР
Өөрсдийн нөөц боломжоо дайчлах
Дундын сан
Орон нутгийн хөгжлийн санд хандах
Жижиг дунд үйлдвэрлэлийн санд хандах
Хоршоо
Хандивлагч байгууллага, төсөл хөтөлбөрт хамрагдах
ХЭСЭГ 8. ГАЗАР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ОЙЛГОЖ МЭДЭХ, ГАЗРЫН ЭРХ БАТАЛГААЖУУЛАХ
Хамгаалалттай газар нутгийн эргэн тойрон
Хамгаалалттай газар нутгийн бүсэд
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай
Хуулийн хэрэгжилт, бэрхшээлүүд
ТХГН-ийн газар ашиглагчийн эрх үүрэг
ХЭСЭГ 9. НИТАЖ ЭРХЛЭХ УР ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
НИТАЖ эрхлэхэд шаардагдах ур чадвар
Сургалтын байгууллагуудын мэдээлэл
ХЭСЭГ 10. НИТАЖ-ЫН БАГАА УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
Ажлаа үргэлж урьдчилан төлөвлөөрэй
Эрсдэлээ урьдчилан харж зохицуулаарай
Бүх гишүүдийн хурлыг тогтмол хийж заншаарай
ХЭСЭГ 11. НИТАЖ-ЫН ГЭР КЭМПИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Гэр кэмп байгуулж, тогтвортой ажиллахад анхаарах ерөнхий зарчмууд
Орчиндоо зохицсон өнгө төрхийг буй болгох
Байгальд зохицсон уламжлалт монгол загвар
Шилдэг үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ?
ХЭСЭГ 12. САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хөтөлбөр боловсруулах
Жуулчдад зориулж үйл ажиллагаагаа төлөвлөхдөө анхаарах ерөнхий зарчмууд
Аяллын хөтөлбөр боловсруулах
Бэлэг дурсгалын зүйлс хийх, худалдан борлуулах
ХЭСЭГ 13. ОРОН НУТГИЙН ИДЭЭ УНДАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
Жуулчдын хооллох зуршлыг ойлгож мэдэх
Зочдод хоол хийж, үйлчлэх
Гал тогооны ариун цэвэр, аюулгүй байдал
ХЭСЭГ 14. АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ, БИЕ ЗАСАХ ГАЗАР
Аюулгүй, ариун цэврийн шаардлага хангасан жорлон
Тусгай хамгаалалттай газар нутгийн дотор байгуулах
жорлонгийн зөвшөөрөл ба батлагдсан стандартууд
Хээрийн аяллын жорлон, ариун цэвэр
ХЭСЭГ 15. ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ба БАЙГАЛЬ ОРЧНЫ БУСАД АСУУДЛУУД
Хаягдлаа багасга, дахин ашигла, дахин боловсруул
Хог хаягдлыг ангилж, ялгах
Органик хүнсний хаягдал, саарал ус
Байгаль орчинд ээлтэй бусад сайн туршлага
ХЭСЭГ 16. ХӨТӨЧ ХИЙХ
Орон нутгийн хөтөч таны үүрэг
Төлөвлөлт, цагийн менежмент
Гадаад байдал, хандлага, ур чадвар
Жуулчдыг угтан авч, үдэн мордуулах
Орон нутгийн хөтчөө сонгон сургах
ХЭСЭГ 17. АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ
Анхан шатны тусламжийн мэдлэг, баталгаажуулах гэрчилгээ
Гэр кэмп, аяллын анхан шатны тусламжийн хэрэгсэл
Онцгой байдал, яаралтай тусламжийн үед мэдээлэл хийх
Галын аюулгүй байдал
Зочны гэрийн аюулгүй байдал
Эд зүйлээ хулгайд алдсан, айж сандарсан жуулчныг тайтгаруулах
Аялалд гарахаас өмнө аюулгүй байдлаа хангаарай
Морь, тэмээн аяллын үеэрх аюулгүй байдал
Адал явдалт, спорт аялал
ХАВСРАЛТУУД
Өмнөх үг
Монгол Улсын Засгийн Газрын зүгээс аялал жуулчлалыг уул уурхайгаас гадна эдийн засгийг солонгоруулах чухал стратегийн салбар гэж үзэж байна. Нүүдлийн соёл уламжлал, онгон байгаль нь жуулчдыг хамгийн их татдаг зүйл. Энэ утгаараа тусгай хамгаалалттай газар нутаг, түүний биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалж, тогтвортой байдлыг хангахад тэнд амьдарч буй орон нутгийн иргэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Манай оронд сүүлийн 20-иод жилийн хугацаанд байгаль хамгаалах төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ) хэд хэдэн төрлөөрөө хөгжсөөр байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн олон янз байдал, үнэ цэнэ, экосистемийг доройтуулахад малын тоо толгойн өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн талхагдал болон хариуцлагагүй аялал жуулчлал нөлөөлж байна.
SPACES төслийг ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газартай хамтран 2019 оноос хойш хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь “ТХГН-ийн тогтвортой хөгжил, менежментийн суурь нөхцөлийг сайжруулах” бөгөөд төслийн хүрээнд ТХГН-ийн биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, цаашлаад тогтвортой аялал жуулчлал, НИТАЖ-ыг хөгжүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж байна.
НИТАЖ-ын энэхүү дэлгэрэнгүй гарын авлага нь GIZ SPACES төслийн санаачилга дэмжлэгээр аялал жуулчлалын салбарт орон нутгийн иргэдтэй хамтран 20 гаруй жил ажиллаж туршлагажсан үндэсний мэргэжилтэн, судлаачдын оролцоотой бүтээгдэж, НИТАЖ-ын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн иргэдийн төлөөллөөр хянагдаж та бүхний гарт хүрч байгааг хэлэхэд таатай байна.
Тус гарын авлага нь та бүхэнд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эхлүүлж, амжилттай хөгжүүлэн авч явахад тань нэмэр болох амьдралд ойр заавар зөвлөгөөг шат дараалан өгнө гэдэгт итгэлтэй байна. Үр дүнд нь та бүхний амьжиргаа дээшилж, өөрсдийн амьдарч буй газар орон, ТХГН-гаа тогтвортойгоор хадгалан хамгаалах юм.
Үүгээр зогсохгүй уг гарын авлага нь аймгуудын БОАЖГ, түүний мэргэжилтнүүд, сургагч багш нар, тур операторуудын хувьд ажилдаа ашиглах чухал материал болох юм. Басхүү хамгийн чухал нь энэ бүтээл малчин иргэдэд хүрснээр эх орныхоо ТХГНийг хадгалан хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх бидний нөр их хичээл зүтгэлд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тиймээс Монгол улсын БОАЖЯ-ны нэрийн өмнөөс GIZ SPACES төслийн хамт олон, мэргэжилтнүүд, энэ номыг бүтээхэд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархлаа илэрхийлье.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх
Танилцуулга
Та аялал жуулчлал эрхлэх юмсан гэж боддог ч юунаас эхэлж, хэрхэхээ мэдэхгүй байна уу? Эсхүл оролдож байгаад үргэлжлүүлж чадалгүй гацсан уу? Тийм бол энэ гарын авлага танд зориулагдсан гэсэн үг.
Энэхүү Манай нутгаар зочлоорой гарын авлага нь бодит туршлагад суурилсан бөгөөд орон нутгийн нөхөрлөл, бүлэг, хувь хүмүүс эрхэлж буй аялал жуулчлалын үйл ажиллагаагаа үнэлэн цэгнэж, боломж чадвараа өргөжүүлж, цаашлаад үйл ажиллагаагаа хэрхэн хууль эрх зүй, аялал
жуулчлалын тогтвортой хөгжлийн зарчмуудын хүрээнд эрхлэн явуулахад тус нэмэр болох зорилготой боловсруулагдсан юм.
Уг гарын авлагад Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал гэсэн ухагдахууны талаар нарийн тайлбар өгөлгүй, энэ талаар сонирхсон нэгэнд зориулж нэмэлт мэдээлэл хэсэгт оруулсан. Харин “Тогтвортой Аялал Жуулчлал”, “Хариуцлагатай аялал жуулчлал”-ын тодорхойлолтуудыг
багтаалаа. Тэрчлэн дан ганц нөхөрлөл, бүлгүүдээр зогсохгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх хүмүүст зориулж мэдээлэл, зөвлөмж өгөхийг зорьсон. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаа, түүнийг хэрхэн байгуулах талаар орууллаа.
Гарын авлагад манай оронд НИТАЖ-тай холбоотой гарсан санал, санаачилгууд, тэдгээрийн амжилт ололт, алдаа оноо, саад бэрхшээлийг тусгасан сургамжит кейсүүдийг шигтгэн оруулж өгсөн нь сонирхолтой, сургамжтай байх болов уу.
Манай нутгаар зочлоорой нь олон хүний хичээл зүтгэлээр боловсруулагдан, GIZ SPACES (Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад
дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах” төсөл)
төслийн санаачилга санхүүжилтээр бүтээгдэн таны гарч хүрч байна. Гарын авлагыг төслийн багийнхан орон нутгийн иргэдтэй аялал жуулчлалын чиглэлээр олон жил хамтран ажиллаж
арвин их туршлага хуримтлуулсан энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран бүтээлээ. Ном бүтээх явцад хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж, агуулга, бүтэц, загварыг хамтран хэлэлцэж, саналаа нэгтгэн ажиллаа. Эцэст нь хэсэг бүрийг эмхэтгэн нэгтгэж, засварлан,
Монгол, Англи хэлээр хянан тохиолдуулж хэвлэн гаргаад байна.
Уншигч танд зориулан шаардлагатай нэмэлт мэдээллийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр хавсралтад багтаасан.
Гарын авлага нь нийт 17 хэсгээс бүтсэн. 1-ээс 3-р хэсгүүдэд Монгол оронд яагаад жуулчид ирдэг, байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газрын ангилал, орон нутгийн хамгаалалттай газрууд, нутгийн иргэдийн байгууллагуудын байгаль хамгаалал, аялал жуулчлал дахь үүрэг хариуцлагын тухай багтаасан. Харин 4-өөс 10-р хэсгүүдээс та аялал жуулчлал эрхлэх өөрийн боломж, бэрхшээлээ хэрхэн үнэлэх, цаашлаад хууль ёсны дагуу бизнесээ бүртгүүлж, баг хамт олноо удирдан залах тухай олж мэдэх болно. Номын 11-ээс 17-р хэсгүүд танд жуулчин хүлээн
авах газрын зохион байгуулалт, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ бэлтгэн боловсруулах, холбогдох стандарт шаардлагуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа аюулгүй, байгальд ээлтэй явуулах зөвлөмжүүдийг өгнө.
Гарын авлагад орсон амьдрал практикт ойр зөвлөмжүүд нь таны мөрөөдлийг амьдруулж, танд аялал жуулчлал эрхлэх урам зориг, эрч хүч өгнө гэж найдаж байна. Ингээд танд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалдаа амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Товчилсон үгийн тайлбар
БАГ - Бэлчээр ашиглагчдын гэрээ
БАХ - Бэлчээр ашиглагчдын хэсэг
БНХМ - Байгалийн нөөцийн хамтын менежмент
БНХМН - Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл
БОАЖГ - Байгаль орчин, аялал жуулчлалын газар
БОАЖЯ - Байгаль орчин, аялал жуулчлалын яам
БОЯБК - Биологийн олон янз байдлын тухай конвенц
ГГСБЦГ - Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар
ГЗБГЗЗГ - Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар
ДНБ - Дотоодын нийт бүтээгдэхүүн
ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
ЖДҮ - Жижиг, дунд үйлдвэрлэл
ЗДТГ - Засаг даргын тамгийн газар
ИТХ - Иргэдийн төлөөлөгчдийн хурал
МАА - Мал аж ахуй
МХААХҮХ - Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
НАЖГ - Нийслэлийн аялал жуулчлалын газар
НИТАЖ - Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал
НИТБНМ - Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент
НҮБ - Нэгдсэн үндэсний байгууллага
НҮБХХ - Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр
ОНХС - Орон нутгийн хөгжлийн сан
ТББ - Төрийн бус байгууллага
ТХБНУГ - Тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газар
ТХГН - Тусгай хамгаалалтай газар нутаг
ХТБХ ТББ - Хүн төвтэй байгаль хамгаалал төрийн бус байгууллага
ХТТ ТББ - Хомын талын тахь төрийн бус байгууллага
ХХК - Хязгаарлагдмал хариуцлагатай компани
ЮНЕСКО - НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
GIZ SPACES - Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ),
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” ( SPACES) төсөл
ICCA - Уугуул болон нутгийн иргэдийн хамгаалалттай газар
IUCN - Байгаль хамгаалах олон улсын холбоо
TNC - Дэ Нэйче Консерванси байгууллага Монгол дахь хөтөлбөрийн газар
ХЭСЭГ 1. БИД ЖУУЛЧДЫГ ЮУГААРАА ТАТДАГ ВЭ?
Нүүдэлчин ахуй жуулчдын зүрх сэтгэлийг огшоодог
“Тэртээх говь цөлийн элсэн манхан, Алтай таван богдын Хүйтний оргилын хаа нэгтээ Монгол орны баялаг, үнэ цэнийг та жинхэнэ утгаар нь мэдрэх болно. Газар нутаг, хүн ард, ахуй соёл маань бидэнд заяасан хувь хишиг билээ.” (https://www.mcgroup.com/campaigns/mongolia-tourism)
Монгол улс 2015 онд Берлин хотноо зохион байгуулагдсан дэлхийн хамгийн нэр хүнд бүхий аялал жуулчлалын Ай Ти Би (Internationale Tourismus Boerse = German for “International Tourism Fair”) үзэсгэлэнд эх орноо “Nomadic by Nature” буюу утгачилбал “Төрөлх нүүдэлч” гэсэн уриагаар сурталчилсан билээ. Гадаадын жуулчдыг татдаг зүйлс нь яах аргагүй манай орны байгаль, нүүдлийн соёл, ахуй уламжлал юм.
Дэлхийгээр аялагчдын дунд өргөн хэрэглэгддэг Lonely Planet (https://www.lonelyplanet.com/mongolia) гэгдэх тайлбар номд “Хатуу ширүүн уур амьсгалтай Монгол орон нь жуулчдад өргөн уудам тал, хүний гар хүрээгүй газар нутгаар аялж, нүүдлийн соёлоос суралцах боломж олгодог” гэжээ. Харин Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс (ЖАЙКА) гаргасан Монгол орны танилцуулгад “Нүүдэлчийн зүг-Онгон байгаль, Нүүдэлчдийн өлгий нутаг”, “Go Nomadic - The Country of Nature and Nomads” гэжээ. Энэ мэт олон жишээ дурдаж болох ч тур операторууд Монгол орны аяллыг сурталчлахдаа энэ 2 түлхүүр үгийг л олонтоо хэрэглэдэг.
Иймээс жуулчид юун түрүүнд малчин тантай уулзаж, нутгийн айлаар зочилж, нүүдлийн уламжлалт ахуй соёлоос суралцах гэж ирдэг гэдгийг дээрх мэргэжлийн хүмүүс хэрхэн онцолж буйгаас ойлгож болно. Олон зуун жил өвөг дээдсийн маань хайрлан хамгаалж, өвлүүлж ирсэн нүүдлийн малчин ахуй амьдрал, хүний гар хүрээгүй онгон дагшин уул хад, ой мод, уудам цэлгэр тал, баян бүрд нь аялагчдын мөрөөдөл билээ. Тэд манай оронд энэ бүхнийг өөрийн биеэр харж, мэдэрч, чимээ аниргүй нам гүм
талд түм бумаар ярайх шөнийн оддыг харж баясах гэж ирдэг.
Хэрэв та өөрийгөө “би 5 одтой зочид буудалтай том компанитай өрсөлдөж чадахгүй” гэж бодож байвал үгүй юм. Та “5 сая одтой зочид буудал” болох уудам цэлгэр нутаг, мөнх хөх тэнгэрийн доорх эх нутагтаа зочдыг хүлээн авч буйгаа санаарай. Тэрчлэн аялал жуулчлалыг эх орондоо хөгжүүлэхэд та болон танай гэр бүл, ахан дүүс маш чухал үүрэгтэй. Учир нь та нүүдлийн амьдрал ахуйн талаарх мэдлэгээ хуваалцан, жуулчдыг гэртээ урин зочлуулж, тэдэнд байгаль дэлхийн зэрлэг онгон байдал, нутгийнхаа үүх түүхээс суралцах боломж олгож байна шүү дээ.
Өдөр бүр хардаг хязгааргүй үргэлжлэх бэлчээр нутаг, уул ус, цэлмэг тэнгэр, амьдрал ахуйгаа жуулчдад сонирхолгүй байх болов уу гэж та бүү бодоорой. Дэлхийг туурайгаараа тамгалсан эртний түүхт монгол морийг унаж үзэн, хил зааг, хашаа хамгаалалт байхгүй цэлгэр уудам талаар зугаалахыг хүсэхгүй хэн байхсан билээ.
Олон жуулчид Монгол орны гайхамшигт тал нутаг, байгаль, соёлын өвийн тухай ном, кино үзэж гайхан биширсэн байдаг. Монголын говиос олдсон динозаврын үлдэгдэл, түүний тухай нээлтүүд, хэвлээр явагчид, жигүүртэн шувууд, сүүн тэжээлтэн амьтны үүсэл, хувьсал, эдгээр нээлтүүдийн шинжлэх ухаанд оруулсан ач холбогдол зэрэг нь алдартай ном туурвилд олонтоо дурдагдсан байдаг.
Үргэлжүүлэн уншихыг хүсвэл “Манай Нутгаар Зочлоорой” номыг (татаж авах) авах боломжтой.
magicmongolia.mn вэбсайт байдгийг танилцуулъя
Ерөнхий нөхцөлүүд
Энэхүү вебсайтаар Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуулчлалын (НИТАЖ) үйл ажиллагаанууд болон Монгол орны зарим аймгуудын талаар хэрэг болохуйц мэдээллийг хүргэх зорилготой бүтээгдсэн. Вебсайт нь аялал жуулчлалын заавар чиглэл өгөх эсвэл зуучлагчийн үйлчилгээ үзүүлэхгүй. Уншигч шаардлагатай мэдээллээ авахын тулд НИТАЖ нөхөрлөлийн ахлагч нартай эсвэл аймгийн аялал жуулчлалын хэлтэстэй холбогдохыг зөвлөдөг. Монголд аялахад танд цаг, хангалттай тоног төхөөрөмж мөн орон нутгийн талаар мэдлэг хэрэг болно гэдгийг анхаараарай.
Энэхүү вебсайтыг нийтлүүлэгчид, вебсайтад байрласан аялал жуулчлалын үйл ажиллагаанаас үүссэн ямар ч хохирол, сөрөг үр дагаврыг хариуцахгүй эсвэл хохирол барагдуулахгүй. Зөвлөмж нь зөвхөн мэдээллийн зорилгоор өгөгдсөн бөгөөд бүтэн аяллын төлөвлөлтийг орлохгүй. Уншигч нар нийтэлсэн мэдээллийн талаар ялангуяа тодорхой аялал, үйл ажиллагаанууд мөн үнэ мөнгөн дүн нь өөрчлөгдөж болно гэдгийг мэдсэн байх хэрэгтэй.
Magic Mongolia хэрхэн ажилладаг вэ?
GIZ-ийн Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачилга хөтөлбөр, Үндэсний хөгжлийн газар болон Тайландын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг 2018 оны 1-р сараас эхлэн "Монгол Улсын Тогтвортой Аялал Жуулчлал, Хүртээмжтэй Эдийн Засаг" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаанууд дээр төвлөрч, Монгол Улсын орон нутгийн аялал жуулчлалын салбарыг дэмжих юм.
Монгол Улс дах аялал жуулчлал жил ирэх тусам өргөжиж байна мөн ажлын байр шинээр нэмэгдүүлэх болон орлогын шинэ эх үүсвэр бий болгох сонголтуудыг бий болгосоор байна. Аялал жуулчлалд илүү их хүмүүс оролцсоноор энэ нь Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад ч ижил байна. magicmongolia.mn вебсайт нь малчин нөхөрлөл-үүд болон жуулчдыг хамтад нь цуглуулдаг. Малчдын хувьд НИТАЖ-ын аялал жуулчлалын саналуудаа вебсайт дээр тавих боломж гарч ирнэ. Харин жуулчдын хувьд энэхүү өвөрмөц сонголтуудаас сонгож, захиалан манай нүүдэлчин Монгол орны гайхамшигт туршлагыг мэдрэх боломж олдоно. Гайхамшигт Монголын туршлагатай зочдыг хүлээн авагч нар өөрсдийн сонирхол болон сонирхлоо орон нутгийн болон олон улсын аялагч нартай хуваалцахдаа таатай байх болно.
Яагаад шууд захиалах сонголт байхгүй байна вэ?
Манай малчин нөхөрлөлүүд таны амралтыг зохион байгуулахын тулд хоорондоо нягт холбоотой ажилладаг. Байгууллага болон төлбөр хариуцсан тур компани гэж байхгүй. Тийм учраас та аймгийн аялал жуулчлалын хэлтэстэй утсаар эсвэл имэйлээр холбогдоно уу. Аялал жуулчлалын хэлтэс таны аяллыг зохион байгуулахад таатай туслах болно. Нөхөрлөлд төлбөрөө та зөвхөн бэлнээр төлөх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Энэ арга замаар бид мөнгө зөвхөн нөхөрлөлдөө үлдэхийг баталгаажуулж байгаа юм.
Нөхөрлөлүүд хаана байрладаг гэдгийг яаж мэдэх вэ?
Нөхөрлөлд байрлах гэсэн хэсгийн доор байрлах мэдээллийг харна уу. Энэ хэсэгт та манай вебсайт дээр байрласан нөхөрлөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж харна. Зарим тохиолдолд та GPS чиглүүлэгч эсвэл What3Words хаягийг олж харна. Та мөн хүсвэл нөхөрлөлийн ахлагч эсвэл аймгийн аялал жуулчлалын газар хэлтэстэй холбогдон хэрхэн тухайн газар хүрэх талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг авч болно.
Аяллын санал таалагдаж байвал тухайн нөхөрлөлтэй хэрхэн холбогдох вэ?
Нөхөрлөлд байрлах гэсэн хэсгийн доор байрлах мэдээллийг харна уу. Энэ хэсэгт та манай вебсайт дээр байрласан нөхөрлөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж харна. Зарим тохиолдолд та GPS чиглүүлэгч эсвэл What3Words хаягийг олж харна. Та мөн хүсвэл нөхөрлөлийн ахлагч эсвэл аймгийн аялал жуулчлалын газар хэлтэстэй холбогдон хэрхэн тухайн газар хүрэх талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг авч болно.
Би урьдчилсан захиалга хийх ёстой юу, эсвэл тухайн нөхөрлөлд шууд зочилж болох уу?
Энэ нь таны хүсэн хүлээлтүүдээс шалтгаална. Хэрвээ та уян хатан хүн бол шууд очоод үз. Гэхдээ таныг хүлээж авах хүнд очих гэж байгаагаа утсаар мэдэгдэх нь хэзээ ч буруудахгүй. Хэрвээ та бүх зүйлийг сайн бэлдсэн байхыг хүсвэл эхлээд аймгийн аялал жуулчлалын хэлтэстэй эсвэл тухайн нөхөрлөлтэй холбогдох хэрэгтэй. Монгол хэл соёлыг сайн мэдэхгүй бол аймгийн аялал жуулчлалын хэлтэстэй холбогдон тээвэрлэлтээ урьдчилан зохион байгуулахыг бид санал болгож байна.
Хэрвээ би орон нутгийн нөхөрлөлд байхаар бол юу хүсэн хүлээх хэрэгтэй вэ?
Та аялал жуулчлалын мэргэжилтнүүд биш малчин гэр бүлд байна, энэ нь мэргэжлийн зочид буудал, ор болон өглөөний цайнаас тун өөр юм. Манай малчин гэр бүлүүд таныг өөрсдийн гэр бүл, нөхөрлөлийн нэг хэсэг болгон амьдралынхаа хэв маягийг та бүхэнтэй дуртайяа хуваалцах болно. Энэ нь та том хотод амьдарснаас илүү тав тух багатайгаар тэдний амьдралын хэв маягийг хуваалцана гэсэн үг юм.
Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуулчлал (НИТАЖ) гэж юу вэ?
Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуулчлал (НИТАЖ) гэдэг нь орон нутгийн нөхөрлөлүүдийн гишүүд өөрсдийн нөхөрлөлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны удирдлага болон хөгжүүлэлтийг хяналтад авахыг хэлдэг. НИТАЖ нь эдгээр нөхөрлөлүүдийн дунд үр өгөөжийн шударга хуваарилалтыг хэвээр үлдээх боломжийг олгодог. НИТАЖ нь ашгийн төлөө гэдэг нь тодорхой боловч гол утга учир нь орон нутгийн бүтээгдэхүүнүүд болон орон нутгийн хөрөнгийг олон нийтэд сурталчлах, таниулах юм. НИТАЖ-ын бизнесүүд нь сургалт зохион байгуулагч эсвэл зөвлөхөөс зөвлөгөө зохицуулалт, сургалтыг авч болох боловч алс холын хөрөнгө оруулагчид хэзээ ч тухайн бизнесийг эзэмшдэггүй.
Гэхдээ НИТАЖ нь зөвхөн орон нутгийн иргэдэд сайн зүйл биш юм. Танд ч гэсэн сайн зүйл. Жуулчдад шинэлэг болон сонирхолтой аяллын туршлагыг санал болгодог. НИТАЖ нь аялагчдад гэр дотор, тосгонд, соёлын өвүүдээр илүү бодит зочлох боломжийг олгодог бөгөөд зочлогчид хамт байж мөн худалдан авалт хийсний үр дүн нь орон нутгийн гэр бүлд шууд орлого болж ордог. Өөрөөр хэлбэл, Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуулчлал нь масс аялал жуулчлалын нөгөө тал юм. Илүү хувь хүнийг хөндсөн, илүү өвөрмөц, илүү тогтвортой, мөн илүү дурсамжтай!
Орон нутгийн орон байр, хоол, хөгжим, урлаг, урлал, уламжлалыг мэдрэх мөн туршлагын фокусыг "тооноос" "чанарын" болгон өөрчлөхөд мөн орон нутгийн оршин суугчид, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, уламжлалыг хадгалахад тусална. НИТАЖ танд таалагддаг бол та туршиж үзэн, туршлагаасаа бусдад хуваалцаж хэлэх замаар энэхүү салбарт тусална уу.
ХоостАйл (host family) гэж өөрийн гэрээ нэрлэсэн тухай
Манай гэртээ 2008-7-8 өдрөөс эхлэн гадаадын аялагчдыг ирүүлж байна. couchsurfing.com вэбийг тэр өдөр Америк залуу Andrew Judkins-тэй ярилцах үедээ мэдэж авч, өөрийгөө бүртгүүлсэн цагаас Дэлхийн 60 гаруй улсаас 1000 гаруй аялагчдад Монгол гэр доторх ахуй соёлоо танилцуулж, тэдгээр аялагчдаа #MongoliaFriend гэж нэрлэж, өөрийн гэрээ #ХоостАйл гэж нэрлэдэг болсон.
- Монгол улсыг яагаад зорин ирсэнээ #MongoliaFriend-ууд юу гэж ярьсан
- Монгол ахуй соёлдоо эзэн нь байж, гадаад, дотоодын аялагчдад ахуй соёлоо таниулдаг #ХоостАйл
Comments