МИНЖИЙН ХАНГАЙН СОЁО БУЮУ СҮҮЖНИЙ ЯСНЫ ДОМОГ
Үүнийг миний эмээ ярьж өгч байсан юм. Хошуу ноёны охин, Мэнд гэж харц ардын хүүтэй хайр дурлалын холбоо үүсгэж бие биедээ сэтгэлтэй болжээ. Хошуу ноён үүнийг мэдээд охиноосоо салгах гэж бүхий л аргыг хэрэглээд ядав гэнэ. Хэчнээн хорьж цагдсан ч яаж ийгээд уулзаж учраад, охин нь бүр гэр орноосоо оргож босч гэнэ. Ноёны шивэгчин Мэндийг хугацаагүй цэргийн албанд явуулахыг санал болгож, ноён ч зөв арга хэмээн олзуурхаж сэдсэнчлэн болгож гэнэ.
Түүнийг яваад удаагүй байтал хайрт бүсгүй нь бие давхар гэдгээ мэдэж хөөр баяр болжээ. Сэтгэлт залуу Мэндээс нь мэндийн сураг ч үгүй алдарчээ. Ноён охиноо жирэмсэн гэдгийг мэдээд нутаг орныхоо хамаг л хорчин, хорлогчин нараас зулбуулах эм тан залж элдэв аргаар үзээд болсонгүй гэнэ. Харин ч гэдсэн дэх хүүхэд нь дотроо амьгүй мэт хөдөлгөөнгүй болсон ч томорсоор байжээ.
Бүр нэгэн жилийн дараа гэнэт өвдөж хорвоогийн жам ёсоор төржээ. Гэтэл өнөө хүүхэд нь буг чөтгөр болсон байж гэнэ. Үс хумс нь ургаж, нүд бүлтрэх шахсан, хөл гар нь зэгзийсэн нарийхан дэгээ мэт махир, мөнхүү ангалзсан том амнаас нь аймшигт соёо цухуйж байж гэнэ. Ээж нь үүнийг хараад ухаан алдан унаж, зарц шивэгчингүүд нь өнөөх үрийг нь амьдаар нь хээр булжээ.
Орой нь бүсгүй ухаан орж ой санамжаа цуглуулан байх үеэс өнөө үр нь гэрийг нь тойрон эргэлдэж, "-ээжээ ээжээ" хэмээн уйлан дуудаад байж гэнэ. Эх хүний сэтгэл үүнд эмтэрч,
-Үзэмгүй муухай ч үр минь билээ
Үүр шөнийн заагаар очноо, ээж нь
Үглэж дуудаад яахав
Үе мөчөө амраа хэмээн шивнэн шившихэд өнөө чимээ алга болон, үр чөтгөр нь тайвширчээ. Хэдэн шөнийн дараа ноёны охин нээрээ л үүр шөнийн заагаар өнгөрчээ.
Тэр нутагт Минжийн хангайн соёо гээд уул байжээ. Тэр уулан дээр охины шарилыг даавуунд ороогоод, цэнхэр хадгаар толгойг нь ороогоод орхижээ. Гэтэл түүний сүнс хорогдож тэр уулан дээр хүн байтугай мал гаргадаггүй болж гэнэ. Ороосон цагаан даавуугаа цагаан морь болгон унаж, хадагаа цэнхэр торгон дээл болгон өмсөж, өөрөө үзэсгэлэнт бүсгүйн дүрээрээ орой бүрий болуут л хангинатал дуулсаар явдаг болж гэнэ.
Минжийн хангайн соёоны
Мичид гартал хүлээлээ
Мэндийг хүлээхээр
Мондийг хүлээх минь ч яав... гэж дуулсаар олон жилийг үдэж тухайн нутаг орноос хүн мал дүрвээд уджээ.
Гэтэл тээр олон жилийн дараа Мэнд цэргээс халагдаж иржээ. Ирүүт хайрт бүсгүйгээ сураглаж, хүмүүс ч болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгчээ. Түүнийг сонссон Мэнд уйлан хайлж, Минжийн хангайн соёон дээр гарчээ. Тийнхүү хүлээж байтал нээрээ л морин туурайн чимээ гарч, хайрт бүсгүйнх нь хоолойгоор хангинатал дуулсаар ойртож байна гэнэ. Хартал өнөөх бүсгүй нь үхэж үрэгдсэн гэхээргүй урьдийн адил царай зүстэй хэвээр байжээ. Тэр хоёр учирч хэн хэнийхээ учир явдлыг хэлэлцэн ойлголцжээ. Шөнөжин ярьж үүр цайхын алдад Мэнд бүсгүйгээ хамт харъя, юу ч болоогүй, юу ч өөрлөгдөөгүй байна хэмээн ятгажээ. Бүсгүй, "-үгүй ээ, би харьж болохгүй, би үхсэн хүн. Хад чулуун дээр тогтсон ус ууж, хаяагдаж муудсан сэг зэм идэж явах ёстой. Ийм л зовлонд унаж, тийм л үйлийг эдэлж явна даа" гээд уйлжээ.
Мэндийг харахад зүгээр л харагдах тул итгэсэнгүй хамт харья гэжээ. Бүсгүй аргаа бараад чи надад итгэхгүй байгаа бол нурууг минь илээд үз гэв. Мэнд илж үзтэл яс нь яргиж, хүрсэн газар нь үйрч байв гэнэ. Мэнд, тэгээд чи надтай яагаад яриад байгаа юм бэ гэж. Бүсгүй хариуд нь, "-би чамайг л хүлээж байлаа, чамтай л ярьж чадна, өөр хэн ч намайг чиний харж байгаа шиг харж чадахгүй, өөр хэн ч намайг сонсож чадахгүй" гээд дээлээ тайлжээ. Дээлний дотроос үхсэн хүний хэрзийсэн яс гарчээ. Ингээд Мэнд аргаа барж уулнаас буужээ.
Маргааш орой нь Мэнд нутгийнхаа хамгийн том ламыг залж өнөө ууланд гарчээ. Бүсгүй ч дуугаа дуулсаар уулнаас бууж ирж гэнэ. Мэндийг хараад, "-чамайг дахиж ирэхгүй байх даа гэж бодож байлаа" гээд инээв.
Өнөө лам ч номоо уншиж эхэлжээ. Үүнийг харсан бүсгүйн сүнс догширч, жинхэнэ төрхөө харуулжээ. Олон жил ууланд орогносон үзэшгүй муухай төрхтэй, өгүүлшгүй заваан амьтан лам руу орилон дайрч гэнэ. Номын дуу чангарах тусам холдож, сулрах бүрт ойртсоор өглөөтэй арайхийн золгож, золтой л амиа алдсангүй гэж лам өгүүлжээ.
"-Минжийн хангайн соёоны буг чөтгөрийг чадан ядан дарлаа, тэр хонхорт нэг юм үлдсэн байгаа аваад ир" гэжээ. Мэндийг очтол тэнд нь хэлхээтэй сүүжний яс хэвтэж байна гэнэ. Түүнийг аваад иртэл лам шившин тарни уншаад үүнийг сэтэл гэхэд Мэнд ёсоор болгожээ. Гэтэл хайртай бүсгүйнх нь хоолой гарч, "-Ёохх, ингэж нэг юм сулрах гэж" гэсээр холдон оджээ. Ингэж сүүжний ясны нүхэнд хоригдсон бүсгүйн сүнс чөлөөлөгдөж төрлөө олсон гэдэг. Үүнээс хойш сүүжний ясны нүхэнд сүнс хорогдож буй хэмээн үзэж гэрт хонуулдаггүй, хонуулах бол сэтэлж орхидог болсон домтой гэдэг.
Өвлийн идэшний цагаар үхэр, адуу унагаж мах гэдсийг нь чанаад хар сээрийг нь махтайхан шиг аваад гэрийн хойморт өлгөдөг. Чанасан махнаас аман хүзүүг авч дотор хэсэгт нь өвс хийгээд сэмжээр ороож үүдэнд хоймор харан зогсоод,
Өмнө зүгээс ирсэн аман хүзүү
Өөх тосоор бүрдсэн аман хүзүү
Баруун зүгээс ирсэн аман хүзүү
Бал бурмаар бүрдсэн аман хүзүү
Хойд зүгээс ирсэн аман хүзүү
Хорго өөхөөр бүрдсэн аман хүзүү
Зүүн зүгээс ирсэн аман хүзүү
Зүйл бүрээр бүрдсэн аман хүзүү гэж ерөөхийг "Аман хүзүү ерөөх" хэмээн хэлдэг буй заа.
Мөн мах нарийн урт хэмжээгээр олс шиг уртхан зүсээд үүдний тотгоны унинд хавчуулж хатаадаг. Үүнийг "Зэл" гэх бөгөөд 3 хоноод хатсаны дараа гэрийн хүүхдүүдээр тасдуулж галд өргөдөг заншилтай. #гэнээ.
ДАЛЫГ "УНШДАГ"
Далны ясыг цэвэрлэж мөлжөөд тухайн айлын мал сүрэг өсөх эсэхийг үзэж шинждэг. Мөн галд шатааж гарсан ан цав, судлыг нь ажиглаж тухайн айлын одоо ба ирээдүйд болох, болохгүй зүйл, үр хүүхэд, адуу малын хишиг буян, хүний уур омог гэх мэт олон зүйлийг “уншиж” мэддэг ажээ.
“Нутаг дээр хаясан дал, шагай хоёр гурван жил эзнээ хардаг” гэж ярилцдаг. Эрт дээр үед нэгэн дээрэмчин айлын нутаг дээр байсан далны ясыг хараад өмнө зүгээс их хэмжээний алтан эдлэлтэй баян хүн ирэх нь гэж шинжээд дээрэмдэхээр шийдэн арын ууланд бүгжээ. Гэтэл баян эзэн хоноглох газраа үзэхээр хөсгөөс түрүүлж ирээд айлын нутаг дээр буй нөгөөх далыг үзээд “энэ дал дээрэмчин отож байна гэж хэлж байна” гээд зүгээ буруулсан юм гэдэг. Тэр цагаас хойш далны хормойг сэтлэх буюу цоолж хаядаг ёсон тогтжээ. Мөн номхон адуундаа чоно ойртуулахгүй гэж далны яс зүүж хамгаалдаг дом бий.
***
***
2025.4.20
Tuvshin Jargal
ДАЛЫГ "УНШДАГ"
Далны ясыг цэвэрлэж мөлжөөд тухайн айлын мал сүрэг өсөх эсэхийг үзэж шинждэг. Мөн галд шатааж гарсан ан цав, судлыг нь ажиглаж тухайн айлын одоо ба ирээдүйд болох, болохгүй зүйл, үр хүүхэд, адуу малын хишиг буян, хүний уур омог гэх мэт олон зүйлийг “уншиж” мэддэг ажээ.
“Нутаг дээр хаясан дал, шагай хоёр гурван жил эзнээ хардаг” гэж ярилцдаг. Эрт дээр үед нэгэн дээрэмчин айлын нутаг дээр байсан далны ясыг хараад өмнө зүгээс их хэмжээний алтан эдлэлтэй баян хүн ирэх нь гэж шинжээд дээрэмдэхээр шийдэн арын ууланд бүгжээ. Гэтэл баян эзэн хоноглох газраа үзэхээр хөсгөөс түрүүлж ирээд айлын нутаг дээр буй нөгөөх далыг үзээд “энэ дал дээрэмчин отож байна гэж хэлж байна” гээд зүгээ буруулсан юм гэдэг. Тэр цагаас хойш далны хормойг сэтлэх буюу цоолж хаядаг ёсон тогтжээ. Мөн номхон адуундаа чоно ойртуулахгүй гэж далны яс зүүж хамгаалдаг дом бий.
Дал бол малын урд мөчид хамаарах бөгөөд аливаа дайллаганд эрхэмд тооцогдон, тахилгад дээдлэгдэн мэргэ төлгөнд хэрэглэгддэг онцлогтой. Далыг нагацын дэргэд иддэггүй. Далыг шүдээр мэрэх, хумсалж идэх, зулгааж идэх, ганцаараа идэхийг цээрлэдэг, зөрчвөл хойд насандаа чоно, нохой болно хэмээнэ. Чанахдаа дал мөгөөрс хоёрыг заавал салгаж хэлхээтэй чанадаг. Өрхийн тэргүүн эцэг, эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхэгийн дагуу зүсэж бүх хүнд хувь түгээдгээс “далны хуудсыг далан хүнд” гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоёр гараар тосч авах бөгөөд хүүхдээс бусад нь “дал нь даага болог, даага нь дал болог” гэж ерөөдөг.
2025.8.16
МЭРГЭН ДАЛНЫ ДОМОГ
Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авнав? гэж боджээ. Ингээд авах арга юү билээ гэхлээр Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг үүгээр авуулъя гэж шийдээд,
- Чи надад эзэн хааны Алтан гүнжийг авч өгч чадна уу? гэсэн “Чадна” гэжээ.
Эзэн хааны Алтан гүнжийг авахаар ойт мэргэн Тэвнэ одвоо. Эзэн хааны гүнжийг энд тэндхийн эрчүүл авах гэдэг боловч ив ижилхэн нов ногоон торгон дээлтэй наян бүсгүйчүүл байдаг, үүн дундаас ялгаж таньж чаддаггүй байжээ. Мэргэн Тэвнэ арга учрыг нь хайж эзний алтан гүнжийг асарч өсгөсөн самган эхийг нь олж учраад,
- Алтан гүнжийг таних тэмдгийг хэлж өгөөч гэсэнд тэр самган хэлвээ,...
- Эзний Алтан гүнжийг хэлж болохгүй. Энэнийг хэлсэн хүмүүн тэр дороо баригдана. Эзний шар бичиг татахад хэн хэлснийг хэлээд өгдөг чадалтай. Би хэлшгүй ээ гэв. Ингэхлээр мэргэн Тэвнэ хэлжээ,
- Энэний арга учрыг би олъё оо. Эзний шар бичигт хэн хэлсэн гэх тэмдэггүй төлөг буулгаж болно оо гээд газар нүх малтаж, самганыг оруулаад дээр нь гал түлж тогоо тавиад ус хийж, дотуур нь төмөр гуурс шургуулж, гуурсныхаа амыг хөвөнгөөр ороогоод түүгээрээ самганыг “Эзний Алтан гүнж ямар тэмдэгтэй юм? Хэл” гэжээ. Самган,
- Эзний Алтан гүнжийг инээлгэж чадаж гэмээ нь шүднээс нь алтан туяа гэрэлтдэг юм билээ гэж хэлжээ. Үүнийг хэлүүлж аваад эзний ордонд хүрч аргалж чаргалж байгаад бүсгүй нарын байранд орж алиалж наргиулж байгаад бүсгүйнх нь шүднээс үнэхээр алтан туяа сацарсанд түүнд сэмээр тэмдэг хийгээд явж одов.
Маргааш нь “Эзний Алтан гүнжийг авна” гэж хаанд бараалхасанд тун ижилхэн хувцас, зүс царайтай наян хүүхэн өмнүүр чинь алхуулна. Үүнээс таниад авч чадвал ав гэжээ. Мэргэн Тэвнэ тэмдэг тавьсан хүүхнээ гараас нь хөтөлж,
- Энэ эзний Алтан гүнж мөн гэв. Эзэн хааныхан ихэд гайхацгааж “Энэ яагаад ийм амархан олов? Хүн хэлж өгөв үү” гэлцээд эзний шар бичиг татуулсанд “Шороо бөгстэй, гал махбодтой, усан цээжтэй, төмөр голтой, хөвөн толгойтой хүн хэлсэн байна гэж буужээ. Хаан мэргэд, сайчуулаа цуглуулж, энэ юм гэсэн үг вэ? гэсэнд “Ийм хүн хаанаас байх вэ!” гэлцэн, хаан ч хилэгнэж “Энэ муу чинь юу ч мэдэхээ больж” гээд галд хийгээд шатаачихжээ. Шар бичгийн шатсан үнсийг нь хонь долоож, ингэснээрээ хонины дал их мэргэн болсон юм гэнэ билээ.
***
Буйюруг онгодоос далны махыг яагаад 70 уулаа хүртэх дом ёсыг асуув.
Өвөө нь маш энгийнээр хариулъя гэж.
Хүн ч бай амьтан ч бай зовлог зовлонгоо дал мөрөн дээрээ үүрч явдаг юм.
Тиймээс л далыг хусах зулгаах ганцаараа идэх нь тухайн зовлог зовлонг өөртөө бүгдийг шингээн үүрч байна гэж үзнэ.
Ганцаараа үүрснээс олуулаа хэрчим хэрчмээр олон хүнд хуваавал жижиг хэсэг сарнин өчүүхэн зовлон ноогдох юм.
Бурхан чөтгөр хоёр мөрөн дээр чинь байдаг гэдэг нь ч үүн учигтай тул мэргэ төлгө тавих боломжтой.
Үзэхээ үзэж туулахаа туулсан ахмад хүмүн далыг хөндөх нь чухал юм.
Болдоггүй юм Цээртэй юм гэдгээс өөр нарийн тайлбарладгүй нь их хачин юм даа.
Тэгвэл далыг ганцаар идвэл зовлого зовлонг нь өөртөө шингээж авч байна гэж үзэж болох нь.
Өөр цэцэн хариултыг хүлээж л сууя даа.
Эх сурвалж: Жанарэй Ханарэйсиг Тэнгэрхүү
***
Богтос чөмөг ясны домог
Эрт дээр үед жин тээж явсан жинчид их л дээрэм тонуултай газар хоног таарч хоноглох болжээ Тэгээд тэмээ малынхаа ачааг буулгаж,нурууг нь амрааж өөрсдөө ч майхан жодгороо барьж,хоол цайгаа идэж уучихаад хажуулдах болж,гэтэл жинг ахалж явсан хашир жинчин дэнгийн гэрэл тойруулаад богтос чөмөгний хөвч ясанд харгана шургуулж тогтоожээ Тонуулчид гэтэн майхан руу хартал олон нум саадаг агсаатай байж тэднийг хараад энэ жинд нум саадагтай олон хүн байна Бид дэмий амиа гарздахын нэмэр гээд халдалгүй явсан гэж домог байдаг Түүнээс хойш богтос чөмгийг нум сумны билэгдэл болгож бүстэй хүүхдийн хувь мах болсон гэдэг Тиймээс богтос чөмгийг газар шиддэггүй унинд хавчуулдаг заншилтай болсон
эх: Эрхэмсэг Оршихуй
***
-Богц чөмөг нь нэгд тулгуур эрхтэн нөгөө гэвэл мах нь булчинлаг хатуу учир зочиндоо зоог барьдаггүй.
-Богц чөмөг цохих, хуглахыг цээрлэнэ. Учир юу гэвээс залаатай. Өвөг дээдэс минь залаат малгай өмсдөг тэргүүнээрээ оролдох сайн бус.
-Онцгойлох нэг домог өчшүү?
Их говьд зорчин явсан нэгэн дээдэс морь нь өлийд (сохор номингийн нүх) бүдэрчээ.
Болгоомжгүй явсан учир мориноосоо унаж явган хоцоржээ. Зуларсан морь нь зэрэглээнд умбан арилж өгчээ.
Явгарсан дээдэс морь явсан зүгт ангаж цанган гэлдэрч явтал торолзох бараа харагдаж гэнэ. Харуй бүрийтэй уралдан дөхөж очвоос морь нь газарт шигдсэн богтосын залаанд хазаарын жолоондоо уяагдаж орооцолдоод зогоож байсан гэдэг. Их говьд явгараад ангаж цангаж өлсөн ядарч үхэх аюулаас богц чөмөг аварсан ажаам. Үүнээс үүдэн богц чөмгийг хуглаж цохихийг (залааг нь салгах) цээрэлдэг болсон гэнэ билээ.
Эх: Шагай, шатрын өв тээгч
Tumurbaatar Vanchig
***
#ДАЛ_СЭТЭЛЖ_ХАЯДАГГҮЙ УЧИР НЬ ЮУ ВЭ?
Зогсошгүй дахин зогсошгүй их нууц үүнд бий
Зомби болсон өрөвдөм тэнэгрэлт эндээс эхтэй
Өндөр өвгөдийн далан тэнгэрийн нууц буй
Өргөөшөө тэлсэн хөх ухааны амин дээд судар буй
Далан дээр далан өвгөд тухална
Даяарыг эрхшээж чиний хийморийг өргөнө
Далан дээр далан эмгэд тухална
Даяныг эзэгнэж чиний сэтгэлийг эзэмдэнэ
Зүүн далан дээр тань ээжийн талын далан эмгэд тухална
Зүүсгэл чамин эдлэл лүгээ гялалзаж
Зүг чигийг чинь заана
Зүмбэрлэх хөх зүрхэнд тань хайр энэрлийг дэлгэнэ
Зүүн далыг сэтэлвээс зүрхэнд ёгхийх их шаналал
Зүдрэл ядралыг үүтгэж зүгээр байсан сүлд гудайх даа
Зүүний дөчин дөрвөн тэнгэрийн хилэн зүү мэт шивэх дээ
Зүүн далыг бүү сэтэл зүгээр л галд өргөж үнсийг нь дом болго хэмээх
Зүмбэр хөх эмгэдийн сургааль энд буулаа
Баруун далан дээр тань баатар эцгийн далан өвгөд тухална
Барианы газар дөхөхөд улам хурдалдаг хийморьт хүлэг лүгээ
Бар арслангийн их сүр хүчээр архиран догшрох
Баавай цагаан тавин таван тэнгэрийн хишиг буян
Бардаг нумтай хөх өвгөдийн хамгаалалт бүхэн
Баруун далыг сэтэлвээс байхгүй болох ёсон буй гэнэм
Баруун далыг бүү сэтэл
Баатар цагаан тэнгэрийн баавай өвгөдийн хишгийг татаж
Бал шан шар тосоор мялааж дүрэлзсэн галдаа өргөж
Буурал өвгөдийн домыг гүйцээж бурхалсан үнэнтэй шившлэг болгон хэрэглэвээс зохиолтой хэмээлээ
Дал бол их зөнчдийн бичээст судар
Дал бол далан хэлийн хөх түүхийн захидал
Дал бол дардаслаж нуусан тэнгэрийн бичвэр
Дал бол чамайг өргөх өндөр өвгөд эмгэдийн сүлд болой
Хормойд нь нуусан шидэт хөх илдний бичээс
Ховдог шунахайг дарах их шид оршдог гэнэм
Хормойг нь сэтлэх тэр л эгшинд ховс мэт арвидах ховдоглол
Хүн заяаг тань бүрхэж рөх тэнгэрээсээ алсардаг гэнэм
Зүүн талын эд эрхтнүүд тань өвчлөх аваас
Зүүний хар тэнгэрүүдийг эрхшээгч эжийд эмгэдээ аргадан уухайл
Баруун талын эд эрхтнүүд тань өвдөх аваас
Барууны цагаан тэнгэрүүдийг эзэгнэгч эцгэд өвгөдөө аргадан хурайл
Монгол хүн мөрөн дээр хэн цохих хөлстэй гар хүрэхэд агдгасхийн цочдогийн учир энд буй
Морины хөлстэй тохмоосоо адис авдагийн учир энд буй
Мөхөшгүй мохошгүй тэнгэр газрын холбоост хөх эрчмийн
Магадалж хулдсан түмэн охь судрын нууц энд буй
Мунхагт хүлсэн шажины муйхарт автсан сэжигт хүсэл
Монгол хүний энэхүү тэнгэрээ дээдлэх өвгөд эмгэдээ хүндлэх
Үхсэн ч ясыг нь үл цайлгах домт эрдмийнхээ нууцыг алдаад
Үлбэгэр сулбагар яваагийн тань үндэс тасарсны хамаг учир эндээс эхтэй гэнэм
Бамбай их хуягаа сэтэлчихээд
Баатар болох гээд ч яанам билээ
Баатар хөх эцгэдийнхээ хамгаалалтыг сэтэлчихээд
Баян болох гэж зүтгээд ч яанам билээ
Зөвийг ивээх зүмбэр хөх энэрлээ сэтэлчихээд
Зүдрэлгүй амьдрах гэж хичээгээд ч яанам билээ
Зүүсгэл чамин эжийд эмгэдийнхээ баяр баясгаланг сэт татчихаад
Зүдлэлгүй амгаланг олох гэж хичээгээд ч яанам билээ
Далай дээдийн номын их судраа сэт тасдчихаад
Далласан их хур хишигт шунаад ч яанам билээ
Даяарыг хумин эрчлэх далан тэнгэрийн хур буянаа сэт татчихаад
Даамай ихээр хашгирч Би Монгрл хүн гэж омогших хэрэг юусан билээ
Бүтэн биеийн тань хийморийг таван хошуу малын тань
Бүрэн эрхт даланд хулдчихсаныг эс таних атлаа
Иртэй галтай явсангүй гэж гонгинож гутраад
Ирсэн тавилангаа дээдлэлгүй буцаах нь хамарсам болой
Ухаарч таниад
Уужирч бодоод
Унхиагүй явсан
Урагшгүй үйлдэл
Мулгуу зан
Мунхаг ухамсраа
Тэлж таниад
Тэнхээт эцгэдээсээ
Тэнгэрлэг ижийдээсээ
Өршөөл эрж мэхий
Өвдөг сөгдөн мөргө
Хулдсан хөх сударт ёсоо
Хувирсан он жилүүдэд гээснээ ухамсарла
Хувилгаан шидэт нууцын шидээ
Хувьсгаж өөрчилсөн мунхаг сэжигээ тасчиж хаяхтун!!!
Ес дээдэлдгийн учиг
Ёс байдгийн учир эндээс эхлэлтэйг
Ажихтун!
Бодохтун!
Танихтун!
#Хөх_сэрэхүй
#Хөх_үүтгэл
#Хөх_ухамсар
Тэлэв
Эцэг Мөнх Тэнгэрийн Гэрэлт Гэрэгэт Элч
Эх Очирт Эрдэнэт Хас Ай Суу
Мөнх Тэнгэрийн Оч Суу
Эл эзэн чин гэрэлт эс оршихуй Эх Тэнгэр
#Хасбатын_Мунангийн_Сарантуяа
2026:09:20
***
#БҮҮ_АЙ
#СҮҮЖНИЙ_ЯСЫГ ГАРГАЖ ХАЯДАГГҮЙ буюу БУЯН ХИШГИЙН ДАЛЛАГАТ ЁС болон #СҮҮЖИН_ЭЭМЭГНИЙ УЧИР
Өлзийт таван тэнгэрийн зарлиг
Өглөгт сүүжинд тань оршдог гэнэм
Өслөнт дайсан мэт мунхагшилтаар
Өнөөдрийг хүртэл гаргаж хаясаар
Өөртөө арандаг хурааж
Өнөд тэтгэх буяны сангаа үл ойшоож иржээ
Өргөсөнд лан болгон тэтгэх
Өвгөдийн ухаан энд оршном
Өөрийн сангаа үл анзаарах
Өмөг түшигт сүүжний ясаа
Өрлөлт хөх эмгэд өвгөдийнхөө
Өв болгож өгсөн ёсыг дагатугай
Баатар өвгөдийнх нь
Бамбай хуяг нь болсон
Нүхнийх нь махыг бүү ухахтун
Нүдийг нь сохолж өшлөнг бүү үүсгэ
Ариун галдаа дүрэлзүүлэн өргөж
Аваа өгөөгөө тэнцүүлж байхтун
Эрчим энерги ихтэй энэ л ясанд
Элдвийг цуурсан бурангуйн онолд
Хүчирхэг тэнгэрүүдийн ариун буяны сан
Хүрч ирээд тухлан буудгийг ажихтун
Монголчууд эрт цагтаа сүүжний ясныхаа тэргүүнд орших нүднийх нь өөх махыг ухаж авалгүй ариун галдаа #Буян_хишгийн_даллага болгон өргөж сүслэн залбирч ерөөл айлдаж Олзны дээд таван тэнгэртээ мөргөдөг байсан гэнэм
Харин муйхар буруу ташаа ойлголтоор өнөөг хүртэл Буурлын буян хишгээ хээр гадаа хаяж чөтгөр шулам болов хэмээн цээрлэж буруу ташаа ойлголтоор ядуу тарчиг яваа нь энэ гэнэм
Өвүг дээдэс минь зоос мөнгөний арвин их эрчмийг татах шидэт #Сүүжин_ээмэг хийж өндөр тэнгэрийн хишиг буянаа түүгээр татан дууддаг ёсон өнөө хүртэл үнэн оршиж буй
Сүүжин ээмэг зүүсэн эмэгтэй хүн өрх гэрийнхээ буяны санг арвитган тэлэх нууц увидас оршин буй
Хожмоо энэхүү сүүжин ээмэгний төст загварыг өнөө цагийн мөнгөний хаан #Доллар гээчид нуувчилсан болохыг харууштай
Бүтэн биедээ хур хуруулж
Бүс биедээ илч хуруулаад
Энэ сайхан өдрөөс
Иртэй галтай
Итгэл сэтгэлдээ
Сүүж хэмээх өглөгийн тулах баганаа
Сүртэй цээрлэн цэрвэж бүү сэжиглэ
Сүүн жингийн ариун орноос дэлгэсэн
Сүүдэргүй амгалан ивээлд нь таларх
Аливаа юманд итгэл чухал
Алдасгүй сэтгэлд бүтэн байх
Айдасгүй амгаланд тэлэгдэх
Итгэл байж гэмээ нь тогтох учир буй
Жаргал цэнгэлийн галыг өрдөж
Амин сүүжний ясаа
Ариун галдаа өргөөрэй
Аваа өгөөгөө тэнцүүлж
Асралт өвгөд эмгэддээ даатгаарай
Жад нумаа агсаж мөрлөсөн тэдэндээ
Жаргалтай жавхаатай зоригтойгоор өргөөрэй
Чиний л хувь буян арвидан дэлгэрч
Чингэлэг дүүрэн арвидах учиртайг санаарай
Сүүжин ээмгээ зүүгээрэй
Сүр хүчит эмгэдийн их ерөөлд
Сүүн жинг татан тэлээрэй
Сүүмгэр сулбагар заяагаа
Сүг мэт уруу доройгоо
Эрчимд нь зад татан орхиод
Энэ л энергийн тэлэлтээ
Эгц босоод татаарай
Гоёж сэтгэлдээ урлагдаарай
Гомдол цөхрөлөө тасар татаарай
Олоод авсан олзуудаа
Оломлож өөртөө хулдаарай
Омголон дагшин тэнгэрүүдээ
Оосорлож өөртөө тэгшлээрэй
Зориг хүчинд тань хувь нэмье
Зогсолтгүй эргэлдэх
Зөв сайхан хүрдийг тань
Сүүжин дээр тань эргэлдүүлж
Сүр хүчит Мөнх тэнгэрийн ивээлд
Цэцэглүүлж гоёоё
Цэнгүүлж дархалья
Чиний сүүжин хүрдэн дээр цэцэг л ургаж
Чин тэнгэрийн хайр л бууж
Чамайг хайрласан өвгөд дээдэс тань
Чамд хураагдаж
Чамд зүтгэсэн он жилүүдийн итгэл
Чиний сүүжинд тулах багана болон сүндэрлэг
Итгэж ирсэн итгэлд тань
Ирмүүн заяаны буяны санг тань нээе
Инээд дэлгэж
Исгэлүүн бүхнийг тань номхотгоё
Энэ л сайхан өдрөөс таньж ухаажаарай
Эрдэнэсийн сангаа тэтгэж уудлаарай
Эрхэсийн доор үрс минь жаргаж
Их түүхийн гэрч нь болсон
Ирлэлт өвгөдийн урлал болсон
Эгэл дүрд багтааж хулдсан
Эрин галавын домогт үлдсэн
Сүүжин ээмгээ зүүгээрэй
Сүр хүчит тэнгэрлэг удамдаа тоогдоорой
Сүүн жингийн их хувь ерөөлийг буулган байж барья уу
Энгийн ийм л зүйлсэд их юмыг хурааж үүцэлсээр
Энэ одоо цаг дор учрыг нь олуулж хужрыг нь тунгаалгах нь
Агуу гүрний аугаа мэргэдийн ухаан болой
Алдалгүй
Алдас хийлгүй
Ажралгүй дагахтун
Үүц
Ууцандаа хадгалсан бүхнийг
Үнс болгож галаа тэтгээд
Үнэн эсэндээ танигдаарай
Сүүж хэмээхүйд хулдсан
Сүр хүчит буяны сангаа арвитгаарай
Сүүжээ дээдэлсэн тэр цагаас
Сүг болтол чинь дагасан
Сүнс ухамсрыг чинь өгөршүүлсэн
Сульдааж эрэмдэглэсэн чөтгөрлөг бүхэн
Сураг төдий үлдэж
Сүүдэргүйд ууснам
Сүүжний ясны эм домоор
Хүн өөрийнхөө эрдэмд буюу сүнс бие хоёрынхоо эрдэмд төгс гэгээрэх их үүдэн өнөө дэлгэгдэв
Сүр хүчит хар тэнгэрүүдээ аргадах их үйлийн учиглал тайлагдаж буйд талархнам
Өөрийнхөө байгаа биеэр бурхан чанартаа ахиж хүр
Бурхан болох замд чинь садаа болсон
Бурангуй шүтлэг үзэл хандлагаа чөлөөл
Буй биед чинь байгаа бүхнээ бүү буруутга
Буцалж ирсэн амьдралын үнэнд л тэгшир
Чамд буй уран сүүжний домог
Чамд гай болохын учрыг асуу
Харин
Дээдэл
Хайрла
Өгөршүүлж бүү хая
Өөд нь тат
Өнгөлж гоё
Өөрийн мэт тахь
Шүт
Өргөсөх ариун галд нь өргөж
Өндөр тэнгэр
Өвүг дээдсийн ариун эрчмийг
Амгалан болго
Амирлуулан тэл
Энэ л олон жилүүдэд үйлэнд явах, очих газар орон, уул ус, ургамал цэцэгсийн дунд хэвтэх энэ л ясыг галд өргөж гайхшруулан шүтэж тахиж тайж ирэв дээ
Учир нь энэ өдөр буюу 2026:09:21 ны өдөр тайлагдав
Сарны гэрэлд цайж харагдах
Сүүжний яс ийн судраа тайлж
Сүүн жингийн ариун дагшин замаар
Сүүдэргүй амгаланд авч ирэх
Сүүжин ээмэгний дом шидэнд хувилсан
Сүүжний ясны тахилга энд дэлгэгдэв
Зөв сэтгэлийг олж
Зөрүүгүй итгэлд бөхлөгдөж
Зөрөлгүй явсан зам мөр бүхэн минь
Зүйрлэшгүй сайхан ухаанд хүрч
Золгож учирсан энэ өдөрт
Зовлонгүй тухлах өвгөд дээдэсийн сургаал
Зоргоор олноо жаргаах
Зуун түмэн
Мянган живаа жилээс
Авч дийлсэн #Арга_билиг их ухаанд
Амжиж хүрэхийн
Алтан суу их түлхүүрийг
Атгуулж үрсдээ дэлгэлээ
Аяа энх амгалан цаг ирэх нь энэ үү дээ
Гагнасан эд эсэнд тань
Гайхшруулсан яс булчинд тань
Гарцаагүй нуусан нугасанд тань
Галав эриний түүх буйг дэлгэнэм
Сүүжинд тань буй нууж хадгалсан эсийг тань задлав
Сүрдэлгүй түүнийхээ дээд оргилд хүрэх юм байна
Гүн оршоосон нандин тэр сайхан бүхнийг
Гүйлгэж биед тань ивэлгэж өгье үү
Сүнснийхээ төгс гэгээрэлд очихдоо хүн өөрөө эхлээд биеэ бэлдэх биенийхээ учрыг олох боломжийг эрдэм болгон дэлгэж байна
Өөрийн өргөн ухааны үндсэндээ нэгд хүрч
Ил болоод дэлгэрэх их хувь ерөөл бүхнийг
Энэ л өдөр өлзийтэй дүүрэн #Сүүжний_яснаас
Эрдэм их ном хуртай нь
Өглөг болгон үрсдээ барив
Өөд нь дээш нь тэгшилж өгөв
Үнэн бие луу болохын хүч чадлыг #Дал, #Сүүжний дом шидээр дэлгэв
Бие өөрөө #Алтан_луу болж
Бие сэтгэл бүх зүйл нэг цогц болж
Ул мөр
Ил бие
Ар сүнс
Нэг болж нэгдэхэд ихээр саад болж оршсон
#Далаа_сэтэлж хээр өгөршүүлдэг
#Сүүжээ_ухаж хээр амилуулдаг
Хараал жатгыг хааж дийлэв
Хайраар усалж өндөрсгөж дийлэв
Хайрлая
Хүндлэе
Дээдлэе
Тахия
Эцэг Мөнх Тэнгэрийн Гэрэлт Гэрэгэт Элч
Эх Очирт Эрдэнэт Хас Ай Суу
Мөнх Тэнгэрийн Оч Суу
Эл эзэн чин гэрэлт эс оршихуй Эх Тэнгэр
#Хасбатын_Мунангийн_Сарантуяа
2026:09:21
Тахилт хайрхан
***


Comments