Цагаан сар - Ураг садан уулзалдаж ... Дараа жилд хэрэгжүүлэх санаа

Амар байна уу,

Цаг хугацааны эргэлтээр, Луу жил улирч,
Могой жил эхэллээ.

Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.

Ноднин жил цагаан сараар хэрэгжүүлбэл зохих санааг энэ постонд бичиж байсан.

Энэ жилийн цагаар сараар дараах санаа бодол төрлөө:

- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр,
төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.

- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.

- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.

- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.

- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.

Эрхэм таньтай блогоороо золгосон,
Ж.Бэгзсүрэн
Утас: 99861326

club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.

Comments