Амьдралын Цээр Хориг

Хормойн явдал үрд
Хэрүүлийн бузар галд
Үхээрийн бузар зүүдэнд
Лусын хорлол арьсанд
Архины дэв агсанд
Гал бузарлаваас нүдэнд
Ус бузарлаваас лусад
Сэтгэл бузартваас хийморьд
Сүлд тэнэвээс мунхаг
Сүнс зайлбаас үхэлд
Заяа хазааваас үйлсгүй
Хар хэл ажил саатуулна
Цагаан хэл бие иднэ
Атаа жөтөө зүс доройтуулж
Улаан идээны бузар ходоодонд 
Цагаан идээний бузар аминд
Хар идээний бузар амьдралд
Эцгээ гомдоовол хоосорно
Эхээ гомдоовол өвчилнө
Үрээ орхивол нас ахардана
Эр нь Малгайгаа гээвэл сүлд одож
Эм нь ээмгээ соливол зовлонгоо солино 
Сэтгэлийн муугаас зовлонгийн үүд
Саа дайрваас дутуу харвах 
Өндөг хагалвал үргүйдэх 
Үндэс булгалбал үгүйрэх 
Хүний эр долоон жилийн зовлон 
Үрийн нэхэлтэй эм насан туршийн зовлон
Цагаан сүүний гомдол үүрсэн 
Эрийн зам төөрнө 
Буянаа барвал хоосорч 
Харамчаас өрөнд 
Харалганаас зовлонд
Эм хүний нулимс нэхэл хатуутай  
Эр хүний  зүхэл үрд халгаатай 
Эцгийн тэнэгт хүүгийн үйлс дордож 
Эхийн тэнэгт охин үрийн заяа хазайна
Удмын хазгай үр үндэст
Залуугийн нүгэл өтөл цагт 
Шуналтайгаа зөнвөл ачтайгаа таарахгүй.
Нохой албаас сүүжээ цоортол хэвтэх 
Ачтанаа харааваас амны хишиг зайлах
Хүний муу үзвээс үрийн чинь мууг хожим хэн нэгэн үзнэ
Хулгай хийвэл хожимоо гуч нь зовох
Буртагтай хувцаснаас Өвчин салахгүй
Буруу газар хонох аваас цочих айх  
Гай дагавал зүүд муудна 
Харамсаж өгсөн зүйл хэрэглэвэл гарз гарах

Эх сурвалж: Хөх Ай


* * *
Монгол хүн оршихуйгаар оролддоггүй
Оролдвол орвонгоороо эргэдэг гэдгийг таньсан Монгол үндэстэн

30 жилийн гуниг 
3000 уурхай ашиглаад 32 тэрбум $ өрөнд ороод 800 гаруй нуур тойром, гол ус булаг шандаа ширгээсэн улс дэлхийд байна уу? Монгол хүн бол оршихуйгаар оролддоггүй. Орвонгоороо эргэнэ гэдгийг эцэг өвгөд элэнц хуланцаасаа сэргэмжилсэн нь сэтгэлд шингэсэн. Мал хорогдож мал барагдаж малчид зутарч буй нь байгаль дэлхийгээ балбасантай холбоотой. Бараг байгальтай байлдаад байгаа юм гэж ойлгож болно. Байгальтай байлдаж бардаггүй байгаа шүү. Байлдсан бүхнийг балчигт унагаж, барж дуусгадаг. Байгалийн элдэв хилэн барагдахгүй, үхэл зовлон тасрахгүй үргэлжилж, үр хойчис үг дуулахгүй үл таних хүн мэт хөндий явах болсон нь ч газрын гайтай холбоотой, гараг эрхэсийн шаналантай уялдаатай. Гэр бүл салж сарниж гэдэн годон болж байгаа нь газрын хорлол. галаа бузартуулж гортог хиртсэний шинж ээ. Сайхан амьдарья гэвэл саранд өргөл өргөж, наранд мөргөл үйлдэж, бусдад тусалж эргэн тойрноо мэдэрч, санасан бодсоноо тайлагнаж явах нь зүй. Дотроо хар цэцэг ургуулахын оронд гаднаа ягааныг сарнайлуулж явбал зүй. Зовцгоое гэвэл зоргоороо амьдарч зовлонт нартын хүмүүний нэгэн адил зуурт буй бүхнийг үл тоож өөрийн амийг хичээн явах нь өнөөдөр маргаашаа ялгахгүй алхах нь алсдаа хорлонтой амь насны дэнсээтэйг эрх биш хаана хаанаа ойлгов бололтойдог. Өвгөдийн өвҮг дуулахгүй хүн өөрийн биеэр тууллаараа тушаагаа босгож тулгуураа алддаг. Одооноос сэрж сэтгэн сэрүүн талдаа сэлж амьдрах сэтгэл зүрхээ чагнан явах нь аминд өлзийтэй амьдралд дэмтэй буюу. Уулын амь усанд усны амь модонд гэдэг чиг бүгд учир барилдлагатайг санагтун.  Баянхонгор аймаг Байдрагийн гол  #Төрсөннутагтүшихөв

* * *
ХАЛЗАН НОХОЙ, НҮЦГЭН БҮСГҮЙ ХОЁР ХЭЭР ТААРВАЛ НУЛИМЖ БАЙ

Эрт цагт нэгэн эр адуугаа хайж олон хоног уул хадаар явсан гэдэг. Олон хоног явсаны эцэст өлсөж ядарч туйлдахын даваан дээр сүндэрлэн харагдах уулсын дунд нэгэн айлын бараа олж хараад мань эр их л бодож, "-Энэ эзгүй уулсын дунд халуун зунаар ямар айл байж байдаг билээ" гэж. Залуу их л эргэлзсэн ч айл бараадан очжээ. Гадаа нь очтол морь унасан түүнийг халзан нохой боргоож гэнэ. Аавын хэлсэн үг түүний санаанд бууж гэнэ. "-Халзан нохой, нүцгэн бүсгүй 2 хээр таарвал нулимж бай" гэж аавынхаа захисаныг санаад, нулимчихаад айлд ортол, айлын эхнэр тулган дээр буцалж байгаа халуун цайнаас тагш дүүргэн барихад, мэнд мэдэн хуучлан суужээ. Залуу тагш дүүргэн барьсан халуун цайнаас зөөлхөн үлээгээд амсах гэтэл, уур нь гарч байсан халуун цай уруулын жавар үргээхгүйгээр мөс шиг хүйтэн байжээ. Залуу цайг амсалгүйгээр ухасхийн гараад мориндоо мордож гэрийн зүг давхилаа. Залуу амралтгүй олон хоног давхиж гэртээ орох гэснээ ухасхийн зогтусаад, өвгөдийн хэлснийг ахин нэг санаж. Өвөө нь түүнд, "-Эр хүн хээр яваад сэтгэлийн буртагтай гэртээ ирвэл гэрийнхээ хаяанд ширмэн тогоо хөмрөөд, чимээ гаргаж орох ёстой байдаг" хэмээн хэлснийг санан, өвгөдийн ёсоор тогоо хөмрөөд гэртээ ортол, нохой нь боргоож, адуу мал нь шуугиад ирэв. Залуу гараад хартал, ширмэн тогоо хагарсан байсан гэдэг. 

Би өвөөгөөсөө энэ түүхийг сонсоод ширмэн тогооны учрийг асуутал, "Хараал гэдэг зүйл нүдтэй хэрнээ сохор байдаг. Яагаад гэвэл муу зүйл оршин тогтнодог ертөнц харанхуй байдаг учраас сүнс хараал гэдэг зүйл зөвхөн энерги дагаж ирдэг юм байна. Буруу сэтгэлтэнтэй маргаад гэртээ ирвэл хөмөрсөн тогоон дээр чимээ гаргаж орвол муу зүйл төөрдөг юм байна" гэдгийг тайлбарласан билээ. Ийм сайхан түүх соёлыг бидэнд өвлүүлэн үлдээж байгаа өвөг дээдэс минь мөнх оршиг. 

Ном page

***

Аавын бийд сахал тавьдаггүй
Агтны дэлэнд хутга хүргэдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагийн явдалд хөндлөнгөөс ордоггүй

Буурал өвгөдийн дээр суудаггүй
Бусдын хэргийг ганцаар шүүдэггүй
Буцах шувуудын цувааг тоолдоггүй
Бурханы дэргэд хараал хэлдэггүй

Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу орхидоггүй
Иртэй талаар хутга дамжуулдаггүй

Маанийн ажилд малгай тавьдаггүй
Малын бэлчээрт бой хийдэггүй
Махны хольцонд сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй

Нагацын дэргэд дал барьдаггүй
Настны дэргэд сархад хүртдэггүй
Найрын хойморт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй

Цайны шаарыг галд хийдэггүй
Цагаан идээнд цус хольдоггүй
Цацлын идээг доош өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй

Ардын сайхан сургааль минь
Аялгуу төгс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл нь
Амандаа унших тарни юм...

***

Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.
-Сархдад  шунах
-Санаа овилгогүй байх
-Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх
-Саарт няцаж амарт уусахгүй байх
-Үнэнч ханиа гомдоох!

Эр хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим.
Бие бөх-билэг хурц-Түмэнд нөөлөгтэй-Төрд нэртэй-Ханьдаа халамжтай-Хадамдаа нүүртэй-Найранд жаягтай-Насанд жавхаатай-Нартад мөртэй!

Эм хүмүүний цээрлэх 5зүйл.
Өөрийн бус юманд шунах
Эл биеэ хаях
Хутгуур үгэнд автах
Амраг ханиа гомдоох
Ахуй Төрөө муучлах!

Эм хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим
Өнгөнд цэвэр-үйлэнд уран-үрдээ энэрэлтэй-үргэлж цэмцгэр-ханьдаа түшигтэй-Хадамдаа элэгтэй-Найранд дуутай-настанд ерөөлтэй-нартад буянтай!

Хүүхдэд цээрлэх 5 зүйл.
Амттанаар бүү цатга
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
Залхууд бүү живүүл!

Хүүхэд хүмүүнжүүлэх 9зарчим

Хайрлана гээд нарнаас нуухгүй
Хамгаална гээд сүүдрээс даажихгүй
Үлгэрлэнэ гээд үхэл заахгүй
Үйлдүүлнэ гээд мутар далайхгүй
Тоглоно гээд толгойгоо тавихгүй
Ухааруулна гээд ужигт автуулахгүй
Хүчжүүлнэ гээд хүлэг шиг сойхгүй
Ухаарахгүй гээд балгийг нуухгүй
Балчир гээд мөрийг нь баллахгүй! байх

Монгол ухаан ийм л сайхан🔥🔥🔥
#copy


Comments