Өвдөг, өвдөг дээрээ суух

СӨХӨРЧ СУУХУЙ

Сөхөрч суухын гүн ухаан гэж бий. Өвдгөө нугалж суух хүний эрүүл мэндэд машид сайн! Ингэж хоёр өвдгөө нугалан суухыг бохирч суух, сөхөрч суух гэж нэрлэнэ. Сөхөрч суухын гүн ухаанаас эхлээд өчье. Өвдөж, хавдаад эргэн тойрны хайртай хүмүүс нь цаг бусаар үхэж үрэгдээд зовлон шаналанд ээрэгдэх, хэрэг төвөг, хэл ам хэрүүл тэмцэлд ороогдох, үйлс бүтэхийг байгаад сүр сүлд дордоод нэг л болж өгөхгүй хэн хүнийг сөхөрч суулгадаг учиртай. Монгол хүний сууж босох, хэвтэх хажуулах нь хүртэл жам ёсны гүн ухаан оршдог. 
Сууж амрах үедээ болж өгвөл сөхрөөд суучхаж байгаарай хэмээн буурлууд сургадаг байв. Ахмад настай айлд бага залуу эмэгтэй хүн заавал сөхөрч суудаг. Сөхөрч бохирох нь гүн хүндлэл оршоож буйгаас ангид орчлон ертөнцийн түгээмэл зүй ёсныхоо хувьд гэвэл хүлцэл өчиж нүгэл нимгэрнэ гэж үздэг ажээ. Энэ нь зөвхөн бурхны шашинд номлосон номлол биш, тэнгэр шүтлэгтэй эртний нүүдэлчин Монголчуудын аж төрөх ахуй амьдрал гүн ухаан байжээ. 

Бага жаахан байхад сөхрөөд суу! Өндөр болдог юм, хурдан том болдог юм гэх зэргээр сургадаг байлаа. Хүүхдийн зөв өсөлт бойжилтын уг үндэс цэх суух, хөлөө нугалж суух байжээ. Хөл нугалж сууснаар тулгуур эрхтэн хөлний бүхий л судас шөрмөс үе мөч зөв хөгждөг санж. Тэр байтугай бүр бүсэлхийнээс доошоох эрхтний хэвийн ажиллагаа, эрүүл оршиход машид сайн. Эмэгтэй хүний савны хий хэвийн байх, өндгөвчийн үйл ажиллагааны тэнцвэрт маш сайн нөлөөтэй. Хуучин цагт сав суулга, өндгөвч, эрэгтэй хүний түрүү булчирхайн үрэвсэл томрол, бөөр давсагны үрэвсэл, нуруу нугасны үе гэмтэх, нуруу суух мурийх гэхчлэн орчин үед түгээмэл болсон өвчин харьцангуй бага байсны уг шалтгаан нь ердөө сөхөрч суусных. Мэдээж удаан хугацаанд тогтмол сөхөрч байж нөлөөлнө биз ээ. Төрж амаржсаны ардтайд эх хүн сөхөрч суухаар саванд юм үлдэхгүй, гэдэс сунахгүй. 

Орчин үеийн охид хүүхнүүд чөлөөт цагаараа завилж суугаад байж харагдах. Эмэгтэй хүний завилалт бол утга зүйн хувьд төдий таатай гэж үздэггүй. Зарим нутагт бол эр хүнд харш гэж зэгсэн цээрлэж байв. Эрэгтэй хүн бол сөхрөх завилах хослуулах ёстой. 
Жаахан байхад 60 гарчихсан баймааж төрхтэй арав гаруй хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ байтугай айлд зочлохдоо сандал дээр суудаггүй сэн. Сандал тавиад өгөхөөр, 
- Заа даа, эгч нь ингэсгээд суучихъя аа. Сандал дээр их суух ч дээ, өөдтэй ч юм биш дээ! Гэж нэлээдхэн гүн агуулга өчсөн царайтай суухыг сонсоод эмээ ээжээсээ асуулаа. Хөгшин ээж маань хэлэхдээ, 
- Юм учиртай! Амьдралд хэрхэн хандахыг толинд харж байдаг юм аа. Нэгд гэвэл сөхөрч суух өөрийнх нь эрүүл мэндэд сайн. Хоёрдоод ирмэгц нүглээ наминчилж байгаа хэрэг. Гуравдаад ирэхтэйгээ зэрэг айлыг хүндэлж буйн шинж гэж билээ. 

Сөхөрч суухад бага эргэлтийн судас шар усны гүйлт идэвхжинэ. Ингэснээр тулгуур эрхтэнд орших бүхий л мэдрэлийн эд эс эрчимжих нь мэдээж. Даамай удаан хугацаанд сөхөрч сууж байгаад босох гэхээр хөл оршчихоод гишгэж болохыг байчихдаг. Тэгээд аажмаар хөдөлгөхөөр аандаа цус нь сэлээд ирэв үү гэлтэй зүв зүгээр болчихно. Сөхөрч суугаад дадал болчихсон хүнд бол тэгэж мэдээ алдах энэ тэрийн огт асуудалгүй. 

Айл гэрийн эзэгтэй нар гал голомтынхоо өмнө үргэлжид сөхөрч суух нь цаанаа нарийн учиртай. Сөхрөхөө байг гэхэд үүдэн талын өвдгөө босгоод баруун өвдгөө нугалж суух нь гадны муу эрчис зэргийг хамгаалж буйн нэгэн хэлбэр болой. Сөгдөн мөргөх гэдэг яриа нийтлэг. Чухамхүү хэнбугайн өмнө, юуны өмнө сөхрөх нь чухал. Хамаа намаагүй хүний урд сөхөрвөл сүр сүлдэнд муу! Нутаг усныхаа сүр бараат хайрханы өмнө, эцэг өвгөдийг оршоосон нутгийн өмнө, эцэг эхийн гэр сууцны өмнө, бурхан шүтээний өинө сөгдөж сөхрөх учиртай. 

Аливаа хүмүүн нас ахих тусам сөхөрч суух учиртай. Сөхөрч суусан хүний оюун санаа ер бусаар зөөлөрдөг. Эрт цагт гэмт хэрэг хийсэн хүнийг сөхөрч суулгаж байж хэрэг зарга шүүдэг ёстой байсан гэдэг. Сөхөрч суусан хүн худал хуурмаг үг хэлэх нь байтугай тэр тухай бодол нь хүртэл замхардаг юм байх. Хүүхдийг бага балчраас нь сөхөрч суулгаад сургачихвал өр зөөлөн хайр энэрэл дүүрэн хүмүүн болж төлөвшдөг жамтай. Багачууд хөвгүүдийг яагаа ч үгүй завилж суухыг төдийлөн таашаадаггүй. Ихээр бардам зантай болчихно гэж үзээд тэр. Цэргийн алба хаасан, эрдэм ном үзсэн, гэрлэж бараалаад эцэг болсон хүн ахмадын эзгүйд бол завилж суудаг. Бусад үед бол сөхрөх эсвэл үүдэн талын өвдгөө босгож хоймор талын өвдгийг нугалж суух нь жинхэнэ зөв суулт. Өвдгөө нугалж сөхөрч суухын утга учир шалтаг шалтгааныг дурдаад байвал ундраад л байх бий вий...

Хумбагарын Батмэнд.   2024. 05. 22.

ЦАГААН ГАА ДАВСТАЙ УСАНД ХӨЛӨӨ ДЭВТЭЭХҮЙН АЧ ТУС


Азийн уламжлалт анагаах ухаанд хүний биеийг модтой зүйрлэж хөлийг нь модны үндэс гэж үздэг. Мод муудах үед үндэс нь хатдаг. Үүний нэгэн адил, нас ахих тусам эсвэл эрүүл мэндийн архаг өвчтэй бол мэдрэлийн өвдөлт, венийн судас, цусны эргэлтийн асуудал, тэнцвэргүй байдал зэрэг хөлтэй холбоотой шинж тэмдгүүд илэрч болно. Халуун цаг агаартай үед хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулах үйлчилгээтэй. Ургамлаар хөлөө тогтмол дэвтээж байх нь таны хөлийг эрүүл байлгахад тустай, таны бие энэ дасгалаас ашиг тус хүртэх болно. Цагаан гаатай усанд хөлөө дэвтээвэл үзүүлэх нөлөөг доор харуулав.
- Артрит, полиартрит өвчний үед өвдөлт намдаах
- Цагаан гааны усыг давстай хольж уувал үе мөчний өвчин намдаах, шагай, өсгий өвдөхөөс сэргийлдэг. Өдөр бүр оройдоо давс, нунтаг цагаан гаатай бүлээн усанд хөлөө дэвтээснээр хөлд тань ашиг тустай төдийгүй эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна.
- Хүйтэн хөлийг эмчлэхүй: Өдөр бүр 20 минут орчим давс, нунтаг цагаан гаатай бүлээн усанд (40-50°С) хөлөө дүрэх нь цусны судсыг тэлж, бүх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн та илүү сайн унтахын тулд гараа энэ хольцонд норгож болно. Усанд дэвтээж байхдаа цусны эргэлтийг сайжруулахын тулд хөл, гартаа зөөлөн массаж хийхийг зөвлөж байна.
- Хөлийн гэмтлээс болж өвдөлт намдаах: Энэ аргыг зөвхөн зөөлөн эдийн гэмтэлд хэрэглэх ба ил шарханд хэрэглэж болохгүй. Гэмтлийн дараа нөхөн сэргээхэд өвдөлт намдаах аргуудын дунд халуун, хүйтэн шахалт гэсэн хоёр арга байдаг. Давстай хольсон цагаан гаатай бүлээн усанд хөл, гараа дүрэх нь хөл, гарны булчингийн өвдөлтийг нэн даруй намдааж, сэтгэл санааг тайвшруулж, тайвшрахад тусалдаг.
- Цусны даралт ихсэх, толгой эргэх эмчилгээ: Халуун цагаан гаатай усанд хөлийг нь дүрэх нь цусны судсыг тэлэх шинж чанартай тул гэнэт огцом огцом өсөх үед цусны даралтыг мэдэгдэхүйц бууруулна. Нунтагцагаан гааны халуун ус хэдийгээр хөлөнд гаднаас түрхсэн ч улны даралтын цэгүүдийг идэвхжүүлж, судсыг тэлж, цусны даралтыг аажмаар бууруулдаг.
- Цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь бөөр давсагны сувгийг нээн, хий цусны гүйдлийг тэгшитгэн, хаван хөөж, нурууны өвдөлт намдааж, нүдний хараа сайжруулж, хоргүйжүүлэх, тайвшруулах  тамир тэтгэх, ханиад томуу дарах үйлдэлтэй.
- Цагаан гаа 2 хэрчим, ганга, лаврын навч 2 ширхэг зэргийг хольж буцалгаад бүлээн болмогц хөлний шилбэ хүртлээ 15-20 орчим дүрж байлгарай!
Хэрэггүй зүйлд цагаа үрж байхаар өөртөө болон бусдад хэрэгтэй мэдээлэл түгээж байгаарай.
#copy

***


ӨВДГӨН ДЭЭРЭЭ 15 МИНУТ ЯВАХЫН АЧ ТУС.


Өдөрт 10-15 минут өвдгөн дээр явбал бидний биед юу болох вэ? Өвдгөн дээрээ явснаар өвдөг, үе мөчний өвчнийг умартах болно. 

Учир нь өвдөг болон хөл, гуяны булчингийн үйл ажиллагаа суларснаас өвчлөл үүсдэг. Харин өвдгөн дээр явснаар булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

 Бүр өвдөгний артроз өвчний үед эмч нар өвдгөн дээрээ явахыг зөвлөдөг.

 Тус дасгалыг хийхэд ямар нэгэн хязгаарлалт, сөрөг нөлөө байхгүй учир та туршаад үзээрэй! 

Хэрхэн хийх вэ? Хүний өвдгөнд дотоод эд эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг олон тооны цэг бий. Өвдгөн дээрээ явснаар элэг, бөөрний өвчнүүдийг ч эмчилнэ. 

Харин эртний Хятадад тус дасгалыг “бүх л өвчнийг анагаагч” гэж үздэг байжээ. 

Өвдгөн дээр явах нь яагаад ач тустай гэж? Хийхэд хялбар, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

Өдөр бүр 10-15 минут хийхэд л хангалттай.
Ямар нэгэн нэмэлт хэрэгсэл шаардлагагүй.

Өвдгөн дээрээ явахдаа эхлээд зөөлөн хөдлөх хэрэгтэй, яарч болохгүй. Анхандаа өвдөг тань өвдөнө. Битгий шантраарай. Шалан дээрээ зөөлөн бүтээлэг дэвсэхийг зөвлөж байна.

 Эсвэл матрасан дээр өвдгөлөн явж болно. Булчин тань хэсэг хугацаанд бэлтгэгдсэний дараа өвчин арилж, энэ дасгалыг хийхэд хялбар байх болно. 

Эртний Хятадын энэхүү дасгал ХАРАА САЙЖРУУЛАХ ч ач тустай. 

Учир нь хүний өвдгөнд хараа, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих идэвхтэй цэгүүд байдаг байна.

 Сэтгэл санаагаа дэмжиж, тайвшрахын тулд өвдгөн дээрээ явахдаа нүдээ анихыг зөвлөж байна. 

Дотоод оюун сэтгэлдээ төвлөрснөөр дасгал илүү үр дүнтэй байх болно. Өдөр бүр, ялангуяа өглөө бүр энэ дасгалыг хийснээр илүүдэл жин хасагдаж, хөл нарийсна!

Comments