Ж.Бэгзсүрэнгийн 6 гишүүнтэй өрх бүлд ямар нүүдэл 2014 онд хийгдэв

“Өсөх өрх” өрхийн төсвийн програмаа  гэр бүлийн намтар, түүхийн програм болгох эхлэлүүд тавигдаж,  бүртгэл хийгдсэнээ 2015-1-1 өдөр дүгнэн гаргаж, цахим уншигч та бүхэндээ танилцуулж байна.


Нэгэн зүйл, мөнгөөр хэмжиж байгаа орлого зарлага

-       Нийт орлого 22.418.486 төгрөг, зарлага 22.604.599 төгрөг
-       Эрүүл амьдралын хэв маягийн гэр-клубтээ бид 15.447.760 төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 19.094.561 төгрөгийг зарцуулан хүргэж, өөрсөддөө болон гэр-клубын гишүүддээ баяр хөөр, амьдралын эрч хүч, биеэ таних, тэтгэх ухаан, үйлдлийг гүйцэтгэжээ.
-       Үнээ малласнаар, сүү цагаан идээгээ өрх гэртээ зохистой хэрэглэх, ах дүүсдээ хувь хүртээхийн зэрэгцээ 2.126.920 төгрөгийн борлуулалт хийж, хүнс худалдан авах хөрөнгө оруулалтандаа 911120 төгрөгийг зарцуулан, биедээ энерги, шим тэжээл, бохирдол өгчээ.
-       Төр засгийн бодлогоор, эх хүн, хүүхэд багачуудыг тэтгэсэн улсын тэтгэмжээр 1120300 төгрөг, ах дүүс, ураг саднаас хүүхдүүдэд 199450 төгрөгийг хүлээн авч, сургуультай холбоотой зардалд 189800 төгрөг, хүүхдүүд өөрсдөө мэдэж шийдэж 146700 төг, томограф шинжилгээ, шүд эмчилгээнд 111500 төгрөг, дэвтэр үзэг баланд 33120 төг гэх мэт зарцуулжээ.
-       Халаалтаа шийдэхдээ нүүрсийг 108 уут шуудайгаар авч 331500 төг, цахим мэдээлэл, харилцаа буюу интернэт холболтонд 241200 төг, Мобиком, юнителын гар утасны нэгж 235500 төг, автобус унаанд 185800 төг, цахилгаан, хог хаягдал ба ТВ-ийн хураамжинд 151660 төгрөг,  гэх мэт үйлчилгээнд 742023 төгрөг зарцуулан амьдралаа “орчин үеийн” болгожээ.
-       Ус хэмээх чандмань эрдэнээс 21410 литрийг зарцуулан, 20900 төгрөг төлжээ
-       Бэлэг, тусламжаар 61500 төгрөгийг хэн нэгэнд буян санаж өгчээ
-       Ариун цэврийн бараанд 75600 төг, цэвэрлэгээ ариутгалын бараанд 43750 төг, гэр ахуйн бараанд 43250 төг, үс зүсээ засуулахдаа 22000 төг гэх мэт зарцуулжээ.

Нэгэн зүйл, мөнгөөр хэмжиж болохооргүй орлого зарлага

-       Өглөө бүр ухаан, бие, сэтгэлээ ойлгох, таних, тэтгэхэд анхаарч эрүүл амьдралын хэв маягийн гэр-клубын үйл ажиллагааг гэргий, хүүхэд, клубын гишүүдийн хамт өрнүүлж, гишүүн бүр хэр хэмжээндээ биесийн чадал тэнхээгээ нэмж чадлаа
-       Үнээгээ 7 дахь жилдээ маллан эх байгалтайгаа ойртож, 5 төл хүлээн авч амьтнаар дамжуулан үржин олшрох, 2 төлийг нь эндүүлж харамсан хайрлахыг мэдэрч, 2 бухандайгаа идшинд төхөөрөн мал тэжээвэл ам тосдоно гэдгийг бүрнээ мэдэрч амьдарлаа.
-       Хүүхэд багачуудынхаа ЕБС-ийн хичээл сургалтыг тасралтгүй, зорилгыг нь сануулан үргэлжлүүлэх, тасалдсан үед нь асуудлын учир шалтгааныг олж, ойлгуулахыг хичээснээр багш нартай нь захидал бичиж, утсаар харилцаж хэвшиж байна, улмаар 9-р анги төгссөн хүүгийнхээ зан суртахуун, сонголтонд дэмжлэг үзүүлж, орчин нөхцөл, хүрээллийг сольж Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцуулж эхэллээ.
-       Гэргий бид хоёр, мөн гэр-клубын гишүүд, туслахыг хүссэн хүмүүсийнхээ хамт оюун бодолдоо 1811600 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төлөвлөж, хичээж ажилласнаар 33 удаа сургалтанд оролцож, гадаад дотоодын эрдэмтэн, судлаач, хооллолтын хувийн зөвлөх мэргэжилтэнүүдийн туршлага, мэдлэгийг сонсож дуулж, амжилт бүтээлээр нь бахархаж, өөрсдийн ажил үйлс, амьдралдаа тусган мэдлэг, чадвар болгохоор хичээн амьдарлаа.
-       Гурил, мах, төмс, давс, элсэн чихэр, халгай нь бидний хоол хүнсний салшгүй хэсэг тул, гурилыг аль болох эслэг ихтэйгээр буюу гэдсэнд наалдан жонхуудагдан үлдэхгүйгээр, гурилнаас хэд дахин их шим тэжээллэг бүхэл үрээрээ байхуйц сонгож, 321кг 2-р зэргийн гурилыг 193600 төг, аль улиралд ямар мах, ясыг хэдий хэмжээгээр хаанаас авч хүртэхдээ анхаарч, зохицуулснаар 51600 төгрөгийг махан бүтээгдэхүүн худалдаж авахад, 38980 төгрөгөөр 31кг байцаа, 152кг гурвалжин будааг 170500 төгрөгөөр худалдан авч чанаж буцалгаж шимийг алдуулалгүй идэж, 13200 төгрөгөөр л худалдаж авсан 19кг төмс дээрээ үхрийнхээ ногооны хаягдлаас ялгаж авсан 100 орчим кг төмсийг бүхлээр нь чанаж, жигнэж идлээ, давс амтлагчинд 7600 төг, чихэр амттанд 7050 төг зарцуулан гэдэс төдийгүй сэтгэл цатгалан, биеэ бага бохирдуулж, гэмтээж өвчин тусахаас сэргийлж идэж амьдарчээ.
-       Бэлэн хувцас худалдан авахаас илүүтэйгээр ах дүүсийн илүүдсэн, багадсан, бэлэглэсэнийг хүлээн авч тооны хувьд 36 хувцас бидэнд нэмэгдсэн ба 142200 төг-ийг худалдан авалтаар зарцуулж, хэрэглээгээ аль болох хямгадаж амьдарлаа.
-       Ном, товхимол үнэ ихтэй байгаа ч 20 гаруйг хүлээн авч уншиж, танилцаж, агуулгаас цааш нь түгээж танилцуулж, 11850 төгрөгийг худалдан авалтандаа зарцуулжээ.
-       Өмнөх жилд худалдан авсан байсан ариун цэврийн цаасаа дуусгаж, улмаар 12ш-ийг 2700 төгрөг зарцуулан худалдан авч, цаашид ОО-ийн цаасыг яаж зохистой хэрэглэхээ өрх бүлдээ ярилцаж амжлаа.
-       Өөрийн унадаг дугуйгаараа 508 удаа зорчилт хийж, 18500 төгрөгийн сэлбэгээр сэлбэсэн бол гэргий болон охиндоо зориулан 150000 төгрөг, 40000төгрөгийн сүү цагаан идээгээр 2 унадаг дугуйг нэмж худалдан авлаа, 2015 онд миний гэр бүлд унадаг дугуйны жил болно.
-       Сонин хэвлэл, радио телевизэд  4 ярилцлага өгч, НҮБ Хүнс ХАА-н байгууллагаас зохион байгуулсан Хүнсээ хэмнэе уралдаанд бичлэг хийж оролцож, мөн Онлайн харилцааны Фасебуук хуудсандаа сар бүрийн уриаг дэвшүүлэн өөрийнхөө амьдралын хэв маягийг харамгүй сэтгэлээр хуваалцаж амжсан төдийгүй бахархал дүүрэн амьдралыг бүтээхээр зорьсон олон гэр бүлд дэм, зорилго болж байгаа гэдэгт итгэж найдаж байна.
-       Ах дүүс, садан төрлийнхөн удам судраа мэдэж, биесээ таньж, дэмжиж тэтгэдэг уламжлалт харилцааг хадгалахын тулд Онлайн орчинд бүлэг үүсгэн харилцааг эхлүүлж, мөн Гэр бүл, ах дүүс, эрүүл амьдралын хэв маягийн гэр-клубын гишүүд, уригдсан зочид оролцсон  Өдөрлөг-Танилцуулга арга хэмжээг 2 удаа зохион байгуулж, уламжлал болгохоор зорьж байна.
-       Өрх бүлийн гишүүдтэй холбоотойгоор сэтгэл хөдлөлийн 10 гаруй асуудлаас суралцан, Гэр бүлийн дэвтэрийг бий болгож, бие биедээ шууд хэлж чадахгүй үгсээ бичиж үлдээж, уншуулж, хариу бичүүлдэг харилцааны аргыг ашиглах талаар туршлага хуримтлуулж байна.
-       Couchsurfing системээр гадаад 48 айлчин, монгол 2 айлчинг өргөө гэртээ хүлээн авч, өөрийн амьдралын хэв маяг, өдөр тутмын үйл явцаа танилцуулж ярилцахын зэрэгцээ тухайн улс орон, дэлхийн мэдээлэлээс хүлээн авч, нүд баясч, сэтгэл цадлаа.
-       2014 оны эхний өдөр Япон найзуудынхаа хамт дээшээ хэрхэн үсэрдэгийг сурч байсан бол оныхоо сүүлийн өдрүүдэд танил ах Д.Эрдэнэчулууны  болон онлайнд нийтлэгдэж байгаа олон мэдээллүүдийн ачаар 18 минутанд 108 удаа сунаж мөргөдөг сэтгэлийн болон махан биетэй болж, 2 дууны үгийг шинээр цээжлэн, дуулдаг болсондоо баяртай байна.
-       Гэр ахуйн эргэн тойрондоо, нүхэн жорлонгоо өвлийн улиралд дүүрэхээс сэргийлж, өтгөнийг шуудайд тосч авч хаядаг хялбар аргыг нэвтрүүлж, үнээ малаа гаднаа услахгүй байхаар хариулдаг болж, 5 ханатай гэрийнхээ гадна бүрээс, дотор хөшиг нь ач холбогдолгүйг гэргийтэйгээ ярилцаж, шийдлээ.

Нэгэн зүйл, 2015 оны зорилт

-    Гэр бүлийнхээ амьдралын хэв маягийг харилцан солилцож, суралцаж, сайжруулж амьдралын чанараа сайжруулах нүүдлийг хийх хүсэлтэй 50 өрх бүлтэй найзлаж, нөхөрлөмөөр байна.

Өрх бүлдээ нүүдэл хийсэнээ тэмдэглэн хөтөлсөн Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо


2011-2015 онуудын өрхийн төсвийн хөтлөлтөөс дүн мэдээг гаргаж


Comments