Тус уулзалт-сургалт нь сайн дурын бөгөөд хураамж төлбөргүй арга хэмжээ юм.
Монголын Жава сонирхогч, хөгжүүлэгчид 14 хоног тутмын энэхүү уулзалт-сургалтанд хүрэлцэн ирсэнээр өөрийгөө ямар түвшин байгааг олж нээх, бие биедээ урам зориг өгөх, мэдээлэл солилцох, сонирхсон асуултаа үлдээх, хэлэлцүүлэх, мөн цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олж харна.
Драагийн уулзалт-сургалт нь 3 сарын 23 өдөр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх MKIT сургалтын төвд 16:40-17:40 цагт явагдах тул Жава програмчлалын хэл, хөгжүүлэлтийн орчныг сонирхогч, суралцагч, хөгжүүлэгч таныг арга хэмжээнд биечлэн оролцохыг уръя.
Уулзалт-сургалтын үйл ажиллагаа нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа
ба өөртөө болон бусдад илүү үр дүнтэй болгохын тулд зохион байгуулалт, төлөвлөлтөнд санаа хэлж, биечлэн оролцож болдог.
1-р хэсэг: Танилцах хэсэг
- сонирхол, мэргэжил нэгт хүмүүсийг таньж мэдэх, нөхөрлөх, багаа бүрдүүлэх эхлэл
2-р хэсэг: Бүлгийн гишүүний туршлага, илтгэл
- бүлгийн ямар ч гишүүн, туршлага, мэдлэг үл харгалзан, өөрийнхөө ашиглаж байгаа, хийж байгаа, анзаарч мэдсэн зүйлээ слайдаар танилцуулах, бусад оролцогчид санал зөвлөгөө нэмэрлэх
3-р хэсэг: IT компанийн танилцуулга, ажлын байрны шаардлага
- сонирхогч, хөгжүүлэгчдийн дунд тухайн компани нэр хүнд, ажил үйлсээ танилцуулж, энэ өдрийн арга хэмжээнд оролцогчдоос Азтан шалгаруулж, бэлэг дурсгал өгөх боломжтой
4-р хэсэг: Жава хөгжүүлэгчийн туршлага
- Тодорхой хугацаанд хөгжүүлэгчээр ажилласан туршлага, шинэ хандлагыг олж мэдсэнээ танилцууоах, сонирхогчдод, хөгжүүлэгчдэд зөв хөгжих, анхаарах зөвлөмж хүргэнэ
Танилцах хэсэг
Өнөөдрийн уулзалт-сургалтанд өмнөх уулзалтанд оролцож байсан MKIT сургалтын төвийн инкубаторын залуус, Модерн номадс-ийн МТ-ийн албанаас Гантулга, Grapecity компанийн R&D инженер Хайрый, Эрдэнэочир нар, DataCare компанийн Билэгт нар хүрэлцэн ирж мэдээлэл хүргэж, санал солилцлоо.Бүлгийн гишүүнээс мэдээлэл хэсэгт
"Анхны уулзалтаас хойших 4 дэвшил" сэдэвт танилцуулгыг бүлгийн модератор Ж.Бэгзсүрэн танилцууллаа.Компанийн танилцуулга хэсэгт
Урьдчилан ярилцаж, төлөвлөсөн илтгэл байгаагүй учраас Grapecity компанийн инженер Хайрый компанийнхаа мэдээллийг бидний хүсэлтээр хуваалцлаа:- банк санхүүгийн хөгжүүлэлт
- C#, Java
- 80 гаран хөгжүүлэгч ажилладаг
- Төв бассейны дэргэд энэ компаниа
- Ажлын анкет үргэлж нээлттэй байдаг - хөгжүүлэгч байнга авдаг - анкет өгч болно
- 2012 оноос R&D engineer - судалгаа хийдэг
- систем томорч, ERP систем
- MostMoney
Хөгжүүлэгчийн сургалт зөвлөгөө хэсэгт
Энэ хэсэгт мөн урьдчилан ярилцаж, төлөвлөсөн илтгэл байгаагүй учраас DataCare компанийн Билэгт танилцуулга хийсэн:- DataCare компани 2011 онд байгуулагдсан
- Sky supermarket, иМарт-ын системийг хийсэн
- Оньс дэлгүүр
- 25 хүн ажилладаг, програмист хайж байгаа
- Жаваг түлхүү ашигладаггүй, .NET, ReactJS
- 2010 оноос хойш програмистаар ажиллаж байна
- 2011 онд Java professional certificate-ыг 6 хувилбараар авч байсан, 3 залуу ижил замаар энэ шалгалтанд, ApexSoft-ын Цогбадрах захирал тухайн үед зааж сургаж
- Жава сурсан тэр үйл явц надад бусад програмчлалыг сурахад дэм болж байсан
- Юмыг онолын түвшинд сурах хэрэгтэй, тэгвэл маш сайн суурь
СоёмбоТех компани Ууганбаяр:
- MKIT сургалтын төвийн анхны элсэгчдийн нэг
- Unitel группд ажиллаж байсан
- Java Spring-ийг core болгох
- Фитнес төв, eHostel систем боловсруулж байна
- Жава нь Android, iPhone
Modern Nomads-ийн Гантулга:
- IT баг - 5 хүн
- Оросын програм
Санал дүгнэлт хэсэг
- Жава сонирхогч, хэрэглэгчийн бүлгийн үйл ажиллагааг програм хангамж хөгжүүлэгчид, компаниуд, сургалтын байгууллагуудын дунд танил болгоход энэ уулзалтанд оролцогчид, бүлэгт байгаа гишүүн бүрийн оролцоо чухал байгааг, үүний тулд Pin,- 60 минутын уулзалт-сургалтанд тодорхой сэдвийн хүрээнд ярилцвал, жишээлбэл Жава дээр, machine learning, face detection
- 5-7 хоногийн өмнө сэдвээ тодорхой болгоод, уулзалтын зараа түгээе
- Сэдэв барьж, хэрэглэдэг зүйлийг яръя, танилцуулсан сэдвийг мэргэшиж судлах нь оролцогчдын хүсэл сонирхол болох
Comments