БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг-ийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг уншиж, зохион бичлэгийн уралдаанд нь оролцсон

“Миний нүдээр” зохион бичлэгийн уралдаанд

Монголчуудыг номоо торгон баринтагт боож, хүүхдээ хөдсөн нэхийд өлгийддөг ард түмэн гэж бичсэн нь олонтаа. Номыг торгон баринтагт боодог нь тоос шорооноос хамгаалахын зэрэгцээ дээдэлж хүндэтгэхийн шинж билээ. Мөн эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хэлснээр Номын утга нь тэнгэр мэт агуу, Дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, далайд хөвөх мэт. Энэхүү бодол надад гүн бат суугдсан тул БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг-ийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг уншиж, төрсөн сэтгэгдэл, олж мэдсэн сургамжаа
миний ажилладаг нийтийн номын сангийн салбартайгаа холбон
“Миний нүдээр” зохион бичлэг болгон бичихдээ баяртай байна. Учир нь миний зохион бичлэг монгол хүн бүрийн нийтийн номын сангаа ойлгох үзлийг өөрчилнө гэж найдсан юм.
Би Хотын нийтийн төв номын санд ажилладаг тул номын сангийн ажилтануудын нэгэн адил номыг гэрээр төлбөргүй авч унших боломжтой, тийм ч учраас элдэв мөнгө санхүүгийн асуудалд дарагдалгүй 7 хоног энэхүү зөв хүний сайхан намтрыг уншиж дуусгасан. Харин Улаанбаатар хотын хүүхэд багачууд, оюутан залуус, ахмад буурлууд маань ялгавартай төлбөр тушааж нийтийн номын санд уншигчаар бүртгүүлж, улмаар гэрээр ном авч уншихдаа ном тус бүрээр 1 хоногт 300 төгрөг төлж авдаг нь үнэхээр Монголын нийтийн номын сангийн ажиллагсад, улмаар бодлого тодорхойлогч засаг төр нь нийтийн номын сангаа анзаарахгүй болсны бат илрэл болж,
Өмнөд Солонгос болон Японы ахлах ангийн сурагчдын волейболын багууд тэмцээн зохиоход Өмнөд Солонгосын баг байнга хождог. Гэвч насанд хүрэгчдийн волейболын тэмцээнд Өмнөд Солонгос ялагддаг. Үүний шалтгаан нь тодорхой байдаг юм. Өмнөд Солонгосын ахлах ангийн тамирчин ч бай, жирийн тамирчин ч бай ур дүй нь адилхан. Үүний эсрэгээр, Японд ахлах сургуулийн хүүхдүүд үндсэн техникүүдийг л заадаг. Үндсэн техникээ л эзэмшсэн бол Японы ахлах сургуулийн сурагчдын баг насанд хүрэгчидтэй ав адилхан өндөр зэрэглэлийн техник эзэмшдэг манай ахлах ангийн сурагчдад ялагдах нь ойлгомжтой.
Асуудал хүндрэл үүний дараа гарч эхэлдэг. Үндсэн техникүүдээ яг таг сурч эзэмшсэн Японы сурагчдын баг тэрхүү үндсэн техникүүд дээрээ янз бүрийн хувиралттай довтолгооны ур дүй техникт боловсордог байна. Гэтэл манай тамирчид болохоор өндөр зэрэглэлийн ур дүй техник эзэмших гэсээр үндсэн техникүүдээ аяндаа орхигдуулахаас өөр аргагүй болдог. Үндсэн техникгүй ур дүй, техник нь шууд л шалдаа буудаг. Манай насанд хүрэгсдийн волейболын баг тийм учраас л Японы багт ялагддаг.
хэзээ нэгэн цагт өчүүхэн бага гэж тооцсон мөнгөн хураамж, төлбөрөөсөө болж нөхөж баршгүй алдаа хийснээ ойлгож, засах гэж бид оролдох байх даа. Үнэхээр бид техникгүй ур дүйтэй буюу номыг амтархан уншиж, ухаарал, сургамж авахыг хичээдэггүй, зөвхөн багшийн өгсөн даалгаварыг хийхэд зориулагдсан газар мэтээр нийтийн номын сан ойлгодог маш олон уншигч нартай болсондоо харамсаж байна.
Уул нь бид ном уншиж сурсан соёлт, боловсролт хүн бусад зүйлийг ойлгож ухаарах нь илүү хурдан, алдаа гаргахгүйг хичээдэг болж төлөвшдөг гэдгийг мэднэ. Гэвч бид Хамт ажиллагчаа бус компаний эзнээ өрсөлдөгчөө болго. Компаний эзэн шиг бодож сэтгэж, компанийн эзэн шиг ажил төрлөө эрж хайн түүнийг атга. Улмаар компанийн эзнээс илүү өндөр зорилго тавихыг хичээдэггүйн улмаас, мөн Дээш нь явууллаа гээд бас л өөрчлөгдөх биз дээ, Энэ ажлыг дээш мэдүүлээд хэзээ шийдэгдэх болоо гэсэн үзэл хандлага түгээмэл болвол тэрхүү хамт олон өвчилж байгаа нь тэр. зан суртахууны төлөвшилөөсөө болоод өнөөдөр номын санд хийж байгаа ажил мэргэжлийнхээ үндсэн ухагдахууныг олж мэдээгүйгээс, мөн уншигч хэрэглэгчид маань өөрийнхөө мэдээлэл олж авах, унших эрхийнхээ төлөө нэгдэж ажиллахгүй байгаагаас ирээдүйн том хохирлыг амсах байх.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 4 салбар номын сантайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн иргэд төдийгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа түр болон бүр оршин суугч гадаад, дотоодын хүн бүрт номын сангийн уламжлалт үйлчилгээг хүргэж байгаа нь гадаадын нийтийн номын сангуудын үйлчилгээний түвшингээс илт хоцрогдсон арга барил, журам дүрэмтэй болохыг АНУ-ын Төрийн департментын Зочдын хөтөлбөрөөр 2005 онд Америкын 5 муж улсын 40 гаруй номын сан, номын сантай холбоотой ажилладаг байгууллагуудад зочилж үйл ажиллагаатай нь танилцах үедээ, мөн Улаанбаатар хотод байгаа АНУ-ын ЭСЯ-ны тэтгэлэгээр 2010 оны 10 сард АНУ-ын Балтимор хот дахь Нийтийн номын сан болон Мэрилэнд мужын Хараагүй, бие эрхтний согогтой иргэдэд үйлчлэх номын санд 14 хоногийн дадлага хийж ирсэнээр, мөн манай номын санд 2009 оны 10 сараас ажиллаж байгаа КОЙКА-ийн сайн дурын гишүүн номын санчийн бидэнд өгч байгаа мэдээлэл болон бусад маш олон сургалт, аялал, интернэтийн мэдээллээс харж уншиж байна.
Монгол улс Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн системийг сонгосноосоо хойш 20 гаран жил болж байгаа энэ хугацаанд мөн ч олон боловсрол, соёлын ажилтанууд гадаадад явж суралцаж, ажиллаж мөн түүнээс дутахгүй гадаадын мэргэжилтэнгүүд ирж зааж сургаж байгаа ч Монголын нийтийн номын сангийн хөгжил, тэр дундаа орон нутгийн иргэдийнхээ транслитрасыг дээшлүүлэх төв болж чадахгүй байгаа нь  Ядуу эцэг эхдээ гомдоллон дургүйлхэх шиг тааруухан амьдрал гэж үгүй. Би эцэг эхдээ гомдож байсангүй, энэ ядуу эх орондоо ч гомдож байсан удаа үгүй. Уйгагүй махран ажилла гэж энэ оронд төрсөн байх нь гэж бодсон. гэж бодолгүй, зөвхөн мөнгө санхүүгийн хомсдлоо тоочсоор өнөөг хүрсэн мэт.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1998 оноос хойш компьютерийн програм хангамжийг үйлчилгээндээ нэвтрүүлж, 1999 оноос интернэтэд холбогдож, 2003 оноос төлбөргүй интернэт үйлчилгээг 2 компьютертайгаар эхлүүлж, 2005 оноос уншигчийн пластик үнэмлэхыг халж, зургаар шалгаж оруулдаг системийг нэвтрүүлж, 2008 оноос номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголттой болгосон гэх мэт маш олон хөгжил дэвшлийн алхамуудыг удирдах ажилтануудын санаачлага, гадаадын хандивлагч нарын тусламжтайгаар хийж байгаа ч цаашид Өөрийн зан төлөвт  л нийцэх ажлыг эрж хайгаад байвал эцэстээ юу ч хийж чадахгүй болно. Хийхийг хүсч буй ажил хийгээд хийж чадах ажлын хоорондох тэрхүү өргөн том зайг нийлүүлэх гэсэн зовлонтой хүчин зүтгэлээс өөрийн зан төлөвийг өмнөө буй ажилтайгаа нийлүүлэн өөрчлөх нь хамаагүй үр өгөөжтэй байдаг юм. Энэ бол бодит үнэн.
Учир нь энэ дэлхий дээр Энд таны зан төлөвт нийцэх ажлыг бэлдээд тавьчихлаа. Хүрэлцэн ирнэ үү гэсэн зарлал байдаггүй юм.
Ажилтан хүний стресс гэдэг уг ажлаас гэхээсээ ажлын харилцаагаар мөргөлдөх хүнээс үүсэх тохиолдол олон байдаг. Зан төлөвтэй чинь нийцэхгүй бол зан төлөвөө өөрчил гэсэн үгийг ямар ч тохиолдолд хэрэглэх боломжтой. Зан төлөвөө өөрчилж чадах чадвар байх юм бол ямар ч даргатай ажиллаж болно. гэсэн бодит үнэнүүдийг гүнээ ухамсарлан, Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудад гарч байгаа өөрчлөлтүүдийг мөр зэрэгцэн хүлээн авч, зайлшгүй засаж өөрчлөх ёстой зүйлүүдийг цаг алдалгүй өөрсдийн хүчээр Биднээс түрүүлж байгаа хүмүүстэй ав адилхан унтаж, ав адилхан ажиллаад тэднийг гүйцэж чадахгүй. Тэднээс бүр илүү ажиллаж байж л тэдэнтэй адилхан амьдралын түвшинд хүрч чадна хийх шаардлагатай байна. Мөн номын сангийн ажиллагсад бидэнд доорхи зан чанарууд илт дутагдаж байгааг анхаарч ойлгох, засаж засруулах цаг нэгэнт болсон.
Америкийн автомашины үйлдвэрт баасан гаригт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хамгийн их гологдол гардаг. Учир нь хагас бүтэн сайн өдөр яах тухай сэтгэл хөөрчихдөгөөс тэгдэг аж. Харин Японы автомашины үйлдвэрт болохоор даваа гаригаас бямба гаригийн үдээс өмнө хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар нь ав адилхан. Учир нь Японд ажиллах болоод амран цэнгэхийг чанд хатуу ялган заагладаг.
Уйгагүй махран ажилладаггүй хүнд амралтын цаг, амралтын өдөр, амралтын сар алтан цаг болж чаддаггүй.
Алба амины асуудлыг ялгах нь чухал байдагтай адил ажил амралтаа ялгаж байх нь хэрэгтэй зүйл. Ажил хийх үедээ өөр бодол элдвийн санаа орж ирэх зайгүйгээр нэг бүрчлэн махран хий. Тэгж байж үүний дараа ирэх амралтын цаг ч амттай бөгөөд нандин байдаг юм.
Монгол улсын 350 гаруй нийтийн номын сангууд нь уншигчаар бүртгүүлэх, гэрээр ном авч уншихад суурь төлбөргүй болж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд шиг олны анхааралд байнга байж, хүний  хөгжлийн чухал төв, иргэдийн насан туршийн төрөл бүрийн суралцах шаардлагатай боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжих төв, мэдээллээр хангах төв юм гэдгийг иргэддээ ойлгуулж, тодорхойлсон Улс орны хэмжээний бүтээн байгуулалтын шинэ төлөвлөгөөг дэвшүүлж, ашигтай, баялаг бүтээгч Засгийн газар байгуулах хэрэгтэй байна. Захиргаадалтын улс төр бус Удирдахуйн үзэл баримтлалыг нэвтрүүлсэн улс төр нь бие даасан орон нутаг, бүс түүнчлэн улс орны төлөө илүү их мөнгө олж, олж цуглуулсан зүйлсээ иргэд хэмээх хэрэглэгчиддээ буцааж олгох гэсэн үзэл юм. шинэ үзэл баримтлал, удирдлага бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна.
Зарчмыг үндэс суурь болгон баримтлан, уян хатан чанарыг ур дүй, тактиктай хослуулан байж ажлаа бүтээдэг болсон юм гэж хэлэх зөв сэтгэлт хүмүүсээр Монгол орон төдийгүй Дэлхий маань дүүрээсэй.
Эрс өөрчлөлтийн 21-р зуунд бид ажиллаж амьдарч байна.
Номын санчид аа, Нийтийн номын сангийн уншигч хэрэглэгчид ээ!
Домог байхгүй. Гэхдээ шинэ домгийн төлөө, бүгдээрээ сорилтыг сөрөн бие биенээ хүндэтгэж, хайрлаж, орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжилийн амтыг мэдэрч хэрэглэж, гэхдээ уламжлал, ёс заншлаа дээдлэн хамтдаа нэгэн Дэлхий дээрээ уншиж, ухаарч амьдарцгаая.

2010 оны 11-р сар.


Тайлбар: Миний зохион бичлэгт налуугаар бичсэн үг өгүүлбэр нь БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг-ийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номоос уншихдаа тэмдэглэж авсан ишлэлүүд буюу миний ухаарлууд юм.

Миний хаяг:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн менежер Жамсранжавын Бэгзсүрэн.
Имэйл хаяг: mcl_begee@yahoo.com
Утас: 70115705, 70115703 (ажил), 99861326

Уралдааны зарлал: http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=302:2010-10-15-08-47-10&catid=50:2009-09-11-03-49-48&Itemid=50
Зохион бичлэгийн эх: http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=348:2010-12-20-09-10-46&catid=50:2009-09-11-03-49-48&Itemid=50


= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren








Comments