1 жилийн өмнө Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд саналаа илгээж байлаа

Эх сурвалж:  http://www.mit.mn/vote/id/173

Шийдэл № 173

УБ хотын иргэн бүрд Мэдээллийн технологийг ойлгож, ашиглаж сургах нөхцлийг бүрдүүлэх

20 БАЙР,  6.26 ОНОО

Зорилт: Нийслэлийн иргэн бүр МТ-ийг ойлгож, зөв ашиглаж сурах орчин нөхцлийг нь Нийтийн номын сангуудыг түшиглэн бий болгох.

Ач холбогдол: Мэдээллийн технологийг хэрэглэх чадвартай иргэдийг бэлтгэх

Хийгдэх ажлууд:
1. Нийслэлийн 9 дүүргийн Нийтийн номын сангуудыг Шилэн кабелийн өндөр хурдын сүлжээнд холбох
2. Интернэтийг ТӨЛБӨРГҮЙ ашиглуулахаар Иргэдэд зориулсан компьютерийн танхимыг нийтийн номын сангуудад байгуулах
3. Нийтийн Номын сангуудын жил бүрийн интернэтийн зардал, 3-5 жилийн давтамжтайгаар  техник хэрэгслэлийг шинэчлэх төсөв хөрөнгийг
Номын сангуудын жил жилийн төсөвт суулгаж өгөх
4. Нийтийн номын сангууд дээрх Иргэдийн Интернэт танхимыг төлбөргүй ашиглах журмыг Номын сангуудын Үйлчилгээний журамд нэмэлт тусгуулах
5. Компьютер, мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг иргэдэд төлбөргүй заах Сайн дурын багш нартай багийг Нийтийн номын сангуудын үйлчилгээнд бий болгоно.

Туршлагаас харахад:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2003 оноос 3 компьютер дээр төлбөргүй интернэт үйлчилгээг уншигчиддаа зориулан бий болгож, Интернэт ашиглахад нь туслах төлбөргүй сургалтыг явуулж ирсэн.
Харин 2005 оноос тус номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвд 6 компьютераар төлбөргүй интернэт үйлчилгээг үргэлжүүлэн явуулж ирсэн. ЭНэ үйлчилгээ нь маш олон уншигчидад тус дэм болсон байдаг.
Төлбөргүй интернэт үйлчилгээг зохион байгуулахад Байгууллагын ажилтаны орон тоог нэмэгдүүлэх шаардлагагүй ба, үйлчилгээний зохицуулалт, үйлчилсэн статистик мэдээллийг програм хангамжаар зохицуулдаг.
 Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар Аливаа хүн орон зайнаас үл хамаарч мэдээлэл хүртэх эрхтэй гэдгийг 1994 онд Олон улсын Номын сангийн холбооноос Нийтийн номын сангууд нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй, ижил тэгш хандах орчин байх ёстойг уриалснаар өнөөдөр Дэлхийн улс орнуудын Нийтийн номын сангууд нь нийгмийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож байна.
Хэрвээ та тодруулах, нэмэлт мэдээлэл хүсвэл 99861326 утас, mcl_begee@yahoo.com хаягаар Ж.Бэгзсүрэнтэй холбогдоно уу. Их баярлалаа.

41 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэлүүд
Enkhjargal 2010-09-27 08:28 Өгсөн үнэлгээ 7
Хэрэгжиж байгаагаа ажлаа дэлгэрүүлж түгээх гэсэн санаа байна. Дажгүй шүү.

ganbaa 2010-09-27 10:50 Өгсөн үнэлгээ 3
Санд байгаа номны нэр, агуулгаас хайх компютерийн тухай ярих нэг өөр хэрэг, зүгээр л интернэтийн өрөөтэй байх нь бүүр ч тусдаа асуудал гэж бодогдож байна. Буруу ойлгосон бол нэмэлт тайлбараар залруулахыг хүсье.

Bayarhuu 2010-09-27 14:49
Номын сан бол номын сан хичээлийн тэнхим бол хичээлийн тэнхим л байх хэрэгтэй. Мэдээлэл зүйн хичээл гэж нэг юм бий шүү дээ. Гүнзгийрүүлж сурах бол мэрэгжилээ тэр чиглэлээр сонгох боломж нь байгаа.

nisdeg 2010-09-28 00:41 Өгсөн үнэлгээ 5
bolomjiin sanal bn. amjiltai heregjij bgaa ajilaa tugeen delgeruulhed yu ni buruu baihaw.

jbegzsuren 2010-09-28 02:20
Энэ санаа нь МИНИЙ САНАА БИШ, Дэлхийн нийтийн номын сангуудын ШИНЭЧЛЭЛТИЙН АЛХАМУУДЫН зөвхөн НЭГ нь юм. Өнөөгийн НИЙТИЙН Номын сан бол ЗӨВХӨН ном биш болсон гэдгийг Гадаадад байгаа, Гадаадад очиж Нийтийн номын санг нь ашиглаж үзсэн Монголчууд ойлгож мэдсэн байх, харин Монголдоо байгаа бидний НҮД нээгдэх шаардлагатай байгаа. - Компьютер, интернэтийг сургалтын төвүүдээр заалгаж, ашиглаж сурсан, - гэртээ компьютер, интернэттэй болсон, - ЕБС, их дээд сургуульд компьютер заадаг гэж бодож НИЙТИЙН НОМЫН САНГУУДАД иргэдийн интернэт танхим хэрэггүй шүү дээ гэж боддог бол, - Хэдэн хүнд сургалтын төлбөр төлөх чадвар байгааг, - гэртээ хэдэн ширхэг компьютертай, тэр нь хүн бүрд хүртээмжтэй байдаг эсэх, - ЕБС, их дээд сургуульд заалгаж амжилгүй, шинээр бий болсон social webs гэх мэт боломжуудыг хэнээр заалгаж, хаана очиж сурах вэ гэх мэт олон шалтгаануудыг Эцэст нь ИРГЭН БҮРИЙН насан туршдаа бие даан, бусдаас суралцах ПРОЦЕССЫГ дэмжих орчин нь ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН хэмжээнд Нийтийн номын сангууд нь гүйцэтгэж байгааг миний бие болон бусад номын санчид 2005 онд АНУ, 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улс, мөн 2010 онд АНУ-ын нийтийн номын сангуудтай очиж танилцах үед олж харсанаа мөн дурдая.

chuka 2010-09-28 03:35 Өгсөн үнэлгээ 5
Ядаж Нийслэл хотынхоо номын санд хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь тодорхой харагдлаа.

jbegzsuren 2010-09-28 21:13
НИЙТИЙН НОМЫН САНГУУДад байгуулагдах Иргэдийн Интернэт танхим нь өнөөгийн амьдралд байгаа ИНТЕРНЭТ КАФЕ шиг ажиллахгүй гэдгийг анхаарна уу. ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ нь төлбөргүй үйлчлэх, улмаар хэрхэн яаж интернэтийг ашиглахад нь зөвлөх, туслах НОМЫН САНЧ, САЙН ДУРЫН БАГШ нартай байх учраас: - Ажлын байр хайж байгаа иргэн ПРОФАЙЛАА бөглөж, улмаар АЖЛЫН ЗАРУУДЫГ хайж үзэж сурах, имэйлээ бүртгүүлж мэдээлэл авч сурах, - Зайн сургалтанд хамрагдаж байгаа иргэн нь Гэрийн даалгавараа бичиж илгээх, Шинэ даалгавараа авах, - Электрон засаглал, Төлбөр тооцооны гүйлгээ, татвар хураамж, хууль дүрэм олж үзэх гэх мэт бүхий л онлайн үйлчилгээг ашиглаж сурах орчин, - ЕБС-ын сурагчид чөлөөт цагаараа Сургалтын Онлайн тоглоом, програм хангамжуудыг ашиглаж мэдлэгээ дээшлүүлэх, Гэрийн даалгавараа хийхэд шаардлагатай мэдээллийг интернэтээс олж авах, Форум болон бусад төрлийн боломжуудыг ашиглан Бусадтайгаа мэдээллээ хуваалцах - Хэрвээ та бусдад компьютер, интернэт ашиглахыг зааж өгөх, өөрийн бага ч гэсэн мэдлэгээ хуваалцахыг хүсвэл, сурахыг хүсэж байгаа иргэдтэй холбож өгөх гэх мэт маш олон боломжууд ИРГЭН БҮРИЙН ӨМНӨ нээгдэнэ. Энэхүү маш их боломжийг бий болгох ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ нь зөвхөн ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ, нийт иргэдийн мэдээлэл олж авдаг, бие даан суралцдаг орчин болж, болсоор байгаа НИЙТИЙН НОМЫН САНГУУД дээр байрласнаар Ажиллах цаг нь урт, Иргэдэд үйлчилж чадах мэдээллийн мэргэжилтэн-ажиллагсадтай гэдгээрээ давуу билээ. Анхааран уншиж, дэмжсэн танд баярлалаа.

luvsandorj 2010-09-29 00:19 Өгсөн үнэлгээ 10
Маш зөв зүйтэй санал байна. Нийтийн номын сангуудын байршил, байр, бааз сууринд туулгуурлан иргэдийг тогтмол боловсруулж хөгжүүлдэг орчин бүрдүүлэх гэдэг зүйтэй санал. Дэлхийн нийтийн жишгийг харахад, нийтийн номын сан бол ном уншихаас гадна олон талт үйл ажиллагаа яуулдаг иргэн хүний насан туршдаа хөгжих орчинг бүрдүүлж өгсөн газар байдаг. Энэ жишгийг дагаж нийтийн номын санд суурилсан Цахим- боловсролын төвүүд бий болгох нь бага зардлаар иргэдэд их хөрөнгө оруулах боломж гэж харж байна. Иргэн хүний хөгжил Монгол улсын хөгжил билээ. Амжилт.

jbegzsuren 2010-09-29 00:29
search results from Google by keyword "why public libraries are important" "...Public libraries exist in most places in the world and are often considered an essential part of having an educated and literate population...." Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Public_library "... Libraries are one of the few things in the world that give even the worst-off people a chance to improve themselves. ..." Эх сурвалж: http://askville.amazon.com/public-libraries-important-society/AnswerViewer.do... "... But even if you are not a library user, even if the extraordinary access libraries provide to books, movies, music, cultural programming, information, databases, and the world wide Web has never tempted you through the library door, you still need the library. ..." Эх сурвалж: http://archive.mailtribune.com/archive/2007/0123/local/stories/guest_library_... Lifelong Learning "... The International Federation of Library Associations and Institutions states that libraries are critical in providing opportunities of lifelong learning to all individuals; public libraries provide many opportunities for learning through books, online sources, and outreach programs. ..." Эх сурвалж: http://www.answerbag.com/q_view/1998023 Та дээрх болон бусад мэдээллийг олж уншиж болно.

jbegzsuren 2010-09-29 01:30
Мэдээллийн технологийг хүн бүр ашиглаж сурах, ач холбогдлыг нь олж мэдэх, улмаар ашиглаж эхлэх тэр өдрийг наашлуулах нь илүү чухал билээ. Иргэдийн бие даан суралцах, МТ-ийг ашиглан мэдээлэл хүлээж авах, хайж олж авахад нь Нийтийн номын сангуудад шинээр байгуулагдах Иргэдийн Интернэт танхим нь дэмжлэг үзүүлж, түшиц газар нь байж чадна. Хүн төрж, үхэх нь үнэн учраас Тасралтгүй өсөн нэмэгдэх Улаанбаатар хотын иргэдэд Мэдээллийн технологийг ойлгож мэдэх, ашиглаж сурахад нь дэм болох БАЙНГЫН ОРЧИН НӨХЦӨЛ хэрэгтэй шүү дээ. Ойлгохыг хичээж уншиж байгаа, саналаа өгч дэмжиж байгаа эрхэм танд баярлалаа.

Baldandorj 2010-09-29 05:38 Өгсөн үнэлгээ 4
Энэ зөв санаа шүү.Аливаа улс орны соёлыг устгавал юу болдог билээ... Гадаадын улс орнуудад нийтийн номын сан битгий хэл жирийн нэг сургуулийн номын сан гэхэд ямар байдаг билээ дээ...

Uyanga 2010-09-29 06:07 Өгсөн үнэлгээ 5
Ер нь "үнэгүй", "төлбөргүй" гэдэг олйголтоос салах цаг болсон биш үү?

mendorshikh 2010-09-29 10:37 Өгсөн үнэлгээ 10
Таны гаргасан санал үнэхээр хэрэгжихийг хүсэж байна.

jbegzsuren 2010-09-30 03:29
Дэлхий нийтээрээ ярилцаж 1946-12-10 батлагдаж, улс орнууд нэгдэн ордог Хүний эрхийн түгээмэл тунхаглал http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлийг уншсанаар: - ЕБС яагаад төлбөргүй байж, хүн бүрийг СУУРЬ боловсрол эзэмшүүлэхээр улс орнууд анхааран ажилладагийг ТӨВӨГГҮЙ ОЙЛГОНО. Хүний эрхийн конвенцийн 29 дугаар зүйлийг уншсанаар: Гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана гэж үзвэл, бид нийтийн номын сан гэдэг байгууллага яагаад оршин тогтнодогийг ойлгох байх. Өнөөдөр дэлхий ертөнцөд НИЙТИЙН Номын сангууд нь зөвхөн цаасан ном олгож уншуулдаг газар биш орон нутаг, бүс нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ насан туршийн бие даан суралцах төв, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, нийгэмшихэд нь туслах орчин болж өөрчлөгдөж байна. Улаанбаатар хотынхоо төдийгүй Монгол улсын аймаг, сум бүрт байдаг нийтдээ 350 гаруй нийтийн номын сангуудаа ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВүүд болгох үндэс суурь болсон техник технологиор нь хангаж, үйлчилгээг нь сайжруулахад ТА БИДНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ байна. Уншиж танилцсан, санал нийлэх, нийлэхгүй байгаа эрхэм танд Их баярлалаа. Ирээдүйн цаг хугацааг бид ингэж л наашлуулж чадна.

ganbayar 2010-09-30 06:10 Өгсөн үнэлгээ 10
Энэ санаа зүгээр л инэтнэтийн үнэ төлбөргүй үйчилгээ юм шиг л ойлгогдож байна. Цахим номын сан утгаараа илүү дэлгэрүүлбэл ямар вэ?

jbegzsuren 2010-09-30 06:23
АНУ даяарх хэдэн зуун НИЙТИЙН номын сангууд дахь ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭ яагаад АНУ-ын төлбөртэй интернэт үйлчилгээнүүдийг НУРААГААГҮЙ юм бол оо?
Microsoft компанийг үндэслэгч, Дэлхийн тэргүүн баян Билл Гейтс өөрийн сангаасаа хөрөнгө оруулалт хийж яагаад АНУ-ын нийтийн номын сангуудаа ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ болгосон юм бол?
Эцсийн эцэст, төлбөргүй интернэт үйлчилгээ төдий зүйл биш, Технологийг хүн бүр ашиглаж сурах ОРЧИН НӨХЦЛИЙГ бүрдүүлж өгч байгаа нь эргээд МАШ ИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ОРЛОГЫГ БИЙ болгодогт биз ээ.
Иргэдийн интернэт танхимд ирж интернэтийг ашиглаж сурахыг хүссэн хүүхэд, залуус, хөгшидөд зааж, зөвлөх САЙН ДУРЫН ажилтан, мэргэжилтэнгүүд нь ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМД уулзалдаж, бие биедээ мэдлэгээ солилцох нь ГАЙХАМШИГ шүү дээ.

jbegzsuren 2010-09-30 06:30
Та бидний хийж бүтээж байгаа АЖИЛД ЗУУЧЛАХ ВЭБ, ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ВЭБ, БИЗНЕС ХУДАЛДААНЫ ВЭБ, болон интернэтэд суурилсан мэдээлэл үйлчилгээ ХЭН, ХЭРХЭН, ХААНААС АШИГЛАХ вэ
МЭДЛЭГТЭЙ ХҮН: Зааж сургах, бие биенээсээ суралцах орчин нөхцөл нь ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ болж чадна,
ОРЧИН НӨХЦӨЛ: мөн төлбөр хураамжгүйгээр интернэт ашиглах боломж өгч чадах ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ,
НЭЭЛТТЭЙ ОРЧИН: гэр, ажил, интернэт кафегаас интернэт ашиглах боломжгүй, боломжтой НИЙТ ИРГЭДЭД нээлттэй байж зөвлөж үйлчилнэ

jbegzsuren 2010-09-30 21:18
Цахим номын сангуудыг ЯМАР Ч Компани, аж ахуйн нэгж ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГООД гаргаад ирж болно. Гэтэл компьютер, интернэт дээр суурилсан ТЭРХҮҮ ЦАХИМ НОМУУДЫГ мэдлэг, чадвартай хүмүүс л ашиглах боломжтой шүү дээ. Ингэхлээр ҮНДСЭН ЗҮЙЛ БОЛ, мэдээллийн технологийн үндсэн мэдлэг чадвартай нийслэлийн иргэдийг бэлтгэх, буюу иргэдийг суралцах таатай орчинд нь урьж авчирч, хүсэл тэмүүллийг нь бадраах л чухал юм даа.

Ганцоож 2010-09-30 23:04 Өгсөн үнэлгээ 7
Зайлшгүй хийгдэх ажлуудын нэг байна.

batbayar_it 2010-10-01 05:49 Өгсөн үнэлгээ 10
Тун дажгүй хэрэгжүүлж болохуйц сайхан санаа байна.

Batmunkh 2010-10-01 06:30 Өгсөн үнэлгээ 8
Сайхан санаа байна, хэрэгжих хэрэгтэй гэж бодож байна.

Sukhbaatar 2010-10-01 08:30 Өгсөн үнэлгээ 8
Ж.Бэгзсүрэнгийн сүүлийн жилүүдэд энэ талаар хийж байгаа ажлыг мэднэ. Амжилт хүсье. УБ хотын иргэн бүрд МТ-ийг ойлгож, ашиглаж сургах нөхцлийг бүрдүүлэхэд компьютержүүлэх асуудал бас орох байх шүү.

bakumn 2010-10-01 11:18
дээх нь үед нацагдоржийн номын санд ийм үйлчилгээ байсан гэхдээ зөвхөн дотоодын сайтруу ордог байлаа одоо байгаа эсэхийг мэдэхгүй юм иймэрхүү үйлчилгээ дэмий юм билээ үр өгөөж багатай

Erdenebat 2010-10-01 13:07
Er ni buh nomiin sanguudaas ehleed surguuliudaa bugdiig ni undur hurdanii shilen cable suljeend holboh shaardalagtai.

Bayarhuu 2010-10-01 14:55
Бэгзээ надад чиний энэ сэтгэгдэл дээр спам хийж өөрийн мэдээллийг нүүрэнд гаргаад байгаа чинь таалагдахгүй байна. Яагаад заавал номын санд МТ хичээл заана гэж хэл? Хүчээр холбоод байгаа юм биш үү хэл? Үнэгүй зүйл гэж байдаггүй юм үнэгүй интернэт үйлчилгээний мөнгийг хэн өмнөөс нь төлөх вэ? улсад төсөвөлчихлөө гэж бодход МТ-тай ямар хамаарал байна аа хэл?

jbegzsuren 2010-10-01 16:31
Хотын нийтийн төв номын сангаас 3 ажилтан нь АНУ-д 2005 онд зочилж (http://www.pl.ub.gov.mn/ivp_mongolia.html) Нийтийн номын сан төдийгүй бусад бүх төрлийн номын сангуудтай нь танилцаж МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨГ иргэддээ эдлүүлэх ёстой ойлгож байсан.
Харин яг одоо би АНУ-ын Балтимор хотын Нийтийн номын сан, Мариландын Хараагүй хүмүүст зориулсан төв номын санд нийт 14 хоногийн Дадлага хийх (http://lip-news.blogspot.com) -ээр явах замдаа Солонгосын Сөүлийн хотын Инчеон ОУ-ын нисэх буудал дээрээс бичиж байна.
Иргэдийн мэдээлэл олж авах, суралцах хэрэгсэл нь ЗӨВХӨН НОМ байдаг үе аль хэдийн өнгөрсөнийг хүн бүр мэднэ. Үүнчлэн НОМЫН САН гэхлээр л номтой холбож боддог цаг ч өнгөрсөн.
Харин Дэлхий нийтээрээ 1994 оноос хойш НИЙТИЙН НОМЫН САНГ технологид суурилсан ИРГЭДИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ болгож өргөжүүлж байна.

jbegzsuren 2010-10-01 16:37
Нийтийн Номын сан нь ЕБС, их дээд сургууль, сургалтын төв шиг ямар нэг хичээлийн хөтөлбөр гаргаж хичээл заахгүй юм.
харин орон нутгийн, бүс нутгийн иргэдийнхээ бие даан суралцах таатай орчин нөхцөл, иргэд бие биетэйгээ мэдлэг чадвараа хуваалцах боломжийг олгосон төлбөргүй ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДТЭЙ л байх юм.
Бид, иргэн бүр яагаад ТАТВАР төлдөг вэ?
Бидний хүүхдүүдэд суурь боловсрол ТӨЛБӨРГҮЙ олгоод аль, биднийг ЭРҮҮЛ ОРЧИНД амьдруулаад аль, биднийг ажлын байраар хангаад өг, бидний мэдээлэл олж авах, бие даан суралцах таатай орчинг БҮРДҮҮЛЭЭД өг гэж татвар төлдөг гэнэ лээ. Монголчууд бид татвар төлсөн л бол Дэлхий нийтийн жишгээр төлбөргүй үйлчилгээгээ авах эрхтэй юм аа.

jbegzsuren 2010-10-01 16:46
Хотын нийтийн төв номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвд 6 компьютер дээр ТӨЛБӨРГҮЙ интернэт үйлчилгээг явуулдаг: 2010 оны 5-р сард интернэт хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдлүүд: http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2010-4-30-&catid=69:2010-01-25-03-20-50&Itemid=89

Bayarhuu 2010-10-02 02:45
Бэгзээ надад чиний энэ сэтгэгдэл дээр спам хийж өөрийн мэдээллийг нүүрэнд гаргаад байгаа чинь таалагдахгүй байна. Чи бусад хүмүүсийн сэтгэгдэлийг спамдаад дараад байна. Асуултанд тодорхой хариул. Яагаад заавал номын санд МТ хичээл заана гэж хэл? Хүчээр холбоод байгаа юм биш үү хэл? Үнэгүй зүйл гэж байдаггүй юм үнэгүй интернэт үйлчилгээний мөнгийг хэн өмнөөс нь төлөх вэ? улсад төсөвөлчихлөө гэж бодход МТ-тай ямар хамаарал байна аа хэл?

jbegzsuren 2010-10-05 16:52
Миний 14 хоногийн Дадлагаар ажиллаж байгаа Enoch Pratt Free Library-ийн төлбөргүй public computer center -уудын үйл ажиллагааг http://lip-news.blogspot.com/2010/10/blog-post_05.html блог нийтлэлээрээ би танилцуулж байна. Тавтай сууж уншина уу. Баярлалаа

jbegzsuren 2010-10-05 16:59
Иргэдийг мэдээллийг зөвхөн ном, хэвлэмэл байдлаар олж авдаг байсан үе өнгөрчихөөд байгаа энэ үед Нийтийн номын сан нь иргэдийн мэдээлэл олж авах чөлөөт эрхийг ТЕХНОЛОГИЙН орчноор дэмжиж, улмаар мэдээлэлтэй, мэдлэгжсэн иргэд Нийслэлээ хотоо хөгжүүлнэ гэсэн санаа юм шүү дээ.

Bayarsaikhan 2010-10-06 01:05 Өгсөн үнэлгээ 10
Дэмжиж байна

Муратбек 2010-10-06 06:47 Өгсөн үнэлгээ 8
Enkhjargal тай санал нэг байна

jbegzsuren 2010-10-06 17:09
ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМыг заавал номын сан дээр байгуулахын ач холбогдол, үндсэн шалтгаан, нөхцлийг тоочоод барахгүй.
Эхний ээлжинд Иргэн бүрийн ОНЛАЙН МЭДЭЭЛЭЛд хандах эрх чөлөөг эдлүүлэх нь Хүний үндсэн эрхүүдийн нэг болох Мэдээлэл олж авах нөхцөлийг хүн бүрд ижил тэгш хангаж өгөх Дэлхий нийтийн бодлого юм.
ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ нь МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ИРГЭНИЙ ТАНХИМтай ижил сонсогдож байгаа байх. МУ-ын ерөнхийлөгч НОМЫН САНГИЙН ТУХАЙ хуулийг санаачлан 12-р сард УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Эцсийн эцэст иргэн бүрийн мэдээлэл олж авах чөлөөт эрх нь Бүртгэлийн ТӨЛБӨР ХУРААМЖ, Гэрээр ном авч уншихдаа Төлдөг хураамж, мөн НОМЫН САН ДЭЭР ИРЭЭД ТӨЛБӨРГҮЙ ИНТЕРНЭТ ашиглаж чаддаггүй байдлыг халах хууль гарна гэдэгт итгэлтэй байна.
Эксперт Энхжаргалын ойлгосон шиг, Би номын сан дээрээ туршаад, амжилттай болсон зүйлээ Нийслэлийн НИЙТИЙН НОМЫН САНГУУДАД хэрэгжүүлэх гэсэн бус, харин миний ажилладаг Хотын нийтийн номын сан дээрх үйлчилгээ бол юу ч биш, жинхэнэ энд АНУ-д болон Дэлхийн дийлэнх улсуудын нийтийн номын сангуудад байгаа PUBLIC COMPUTER ROOMS-ийг бий болгохыг хүсэж байгаа болно.
Иргэн бүр татвар төлдөг нь ҮНЭН юм бол, ОНЛАЙНААР МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ эрхээ эдэлцгээе.
Энэхүү саналыг ойлгож дэмжиж, ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭГ өгч чадаж байгаа ТЭР ЭКСПЕРТҮҮДЭД монгол улсын ирээдүйн иргэдийн өмнөөс БАЯРЛАЖ байгаагаа илэрхийлье.
Бидний гэрэлт ирээдүйг ИРГЭДИЙН ОНЛАЙН БОЛООД ОФЛАЙН МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨ тодорхойлно.
Сэтгэгдлээ бичсэн, 2010-10-2-16 өдрүүдэд АНУ-ын Балтимор хотын Нийтийн номын сангууд дээр Дадлага хийн суралцаж байгаа Ж.Бэгзсүрэнгээс
2010-10-6 17:16

Түвшинтогтох 2010-10-07 06:25
Номын санг зөвхөн ном уншдаг газар гэж ойлгодог хүмүүс их байдаг юм шиг санагддаг. Энэ бол томоохон ташаарал л даа. Номын сан бол сургалтын байгууллагын үүргийг давхар авч явдаг.

Түвшинтогтох 2010-10-07 06:26
Тиймээс энэ гаргасан шийдэлийг дэмжиж байна.

Түвшинтогтох 2010-10-07 06:29
Bayarhuu -гийн хэлдэг зөв л дөө. Гэхдээ сургалтын газар бол зөвхөн мэргэжилийн сургуулиар хязгаарлагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Амар-Янзага 2010-10-07 21:37 Өгсөн үнэлгээ 7
Дэмжиж байна амжилт хүсье

bbatzorig 2010-10-11 00:30 Өгсөн үнэлгээ 2
Номын санд төлбөргүй интернетээс илүү хэрэгтэй юм маш олон гэж бодож байна. Номын мэдээллийн сан, цахим ном, онлайн номын захиалгын систем гэх мэт. Номын сангийн гол зорилго иргэдэд ном унших боломжийг өгөхөд голлон орших болохоос биш интернет төвийн үүрэг гүйцэтгэхэд биш гэж бодож байна. Бас үнэгүй интернетийг мэдээллийн технологийн оновчтой шийдэл гэж хэлэхэд тун хэцүү байна.

Мэндсайхан 2010-10-11 04:29 Өгсөн үнэлгээ 1
Надад таны энэ сэтгэгдэл дээр спам хийж өөрийн мэдээллийг нүүрэнд гаргаад байгаа чинь таалагдахгүй байна. Тэмцээнд оролцож байгаа бусад оролцогчид болон шүүж байгаа бусдыг жаахан хүндэтгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Харин үнэлгээ өгөхийн хувьд Батзориг экспэртийн доорх сэтгэгдэлтэй би санал нэг байна. "Номын санд төлбөргүй интернетээс илүү хэрэгтэй юм маш олон гэж бодож байна. Номын мэдээллийн сан, цахим ном, онлайн номын захиалгын систем гэх мэт. Номын сангийн гол зорилго иргэдэд ном унших боломжийг өгөхөд голлон орших болохоос биш интернет төвийн үүрэг гүйцэтгэхэд биш гэж бодож байна. Бас үнэгүй интернетийг мэдээллийн технологийн оновчтой шийдэл гэж хэлэхэд тун хэцүү байна"

battse 2010-10-11 21:20 Өгсөн үнэлгээ 5
нэг их болохоо байсан тулгамдсан асуудал биш санагдлаа.

dulmandakh 2010-09-27 08:49 Өгсөн үнэлгээ 5

Наранцэцэг 2010-09-27 22:37 Өгсөн үнэлгээ 3

Сайханбаяр 2010-10-05 23:23 Өгсөн үнэлгээ 4

Баасандорж 2010-10-07 23:43 Өгсөн үнэлгээ 7

Comments