Биеэ засахдаа зардал их гаргадаг болжээ
Хүн хоол хүнсийг идсэн л бол өтгөн ялгадасаа гаргаж биеэ засахаар ариун цэврийн өрөө, жорлондоо ордог. Хэрвээ хөдөө, гадаа байсан бол ч харанхуйд гарч биеэ засчихаад л, чулуу, цаас, даавууны өөдсөөр хошногоо арчаад л болоо.
Гэтэл, өнөөдөр хот суурин газар, орон сууцны иргэд биеэ засахын тулд дараах зүйлсд зардал гаргадаг болсоноо тооцож анзаардаг байх:
Зардал 1. Ариун цэврийн цаас
хэмнэлтийн санаа: нэг удаад хэдэн см цаасыг таслаж хэрэглэдэгээ анхаарцгаая
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн ариун цэврийн цаасуудыг худалдан авахыг хичээх
Зардал 2. Ариун цэврийн өрөөний цахилгаан хэрэгслэлийн зардал
хэмнэлтийн санаа: орохдоо гэрлээ асааж, суултуур дээр суусан хойноо гэрлээ унтраах унтраалгатай болцгооё,
хэмнэлтийн санаа: чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэйгээр сольё
2020.5.6-нд нэмэлт: хөдөлгөөн мэдэрдэг гэрлийг жорлондоо суурилуулж ашиглаж болно
Зардал 3. Ариун цэврийн өрөөний метр кв-ийн зардал
хэмнэлтийн санаа: өрөөгөө биеэ засахаас бусад зорилгоор ашигладаг л байх хэрэгтэй байна?
Зардал 4. Жорлонгийн усаа татахад усны зардал
хэмнэлтийн санаа: бага ус татагдах механизмыг сольж, нэмж суурилуулцгаая
хэмнэлтийн санаа: http://www.osnaaug.ub.gov.mn/news-gangaurgoo/320-2013-08-20-06-33-11 хуудаснаас усаа хэмнэх зөвлөмжүүдтэй танилцаж, анхаарч, хэрэгжүүлцгээе
2020.5.6-нд нэмэлт: ус хэрэглэдэггүй хуурай жорлонг хэрэглээд эхэллээ
Зардал 5. Ариун цэврийн үнэр дарагч
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн Шахмал аргал, арц, ганга бий болсон байна
хэмнэлтийн санаа: ялгадас өтгөн маань нярай хүүхдийнх шиг үнэргүй байх боломжтой эсэхэд анхааръя
2020.5.6-нд нэмэлт: сайн ажиллагаа, тохиромжтой агаар сэлгэгч сэнс, хоолой суурилуулах
Зардал 6. Жорлон угааж цэвэрлэх багаж, бээлий
хэмнэлтийн санаа: чанартайг худалдан авч, зөв хадгалж ашиглаж, ашиглалтын хугацаанд анхааръя
Зардал 7. Ариутгал, цэвэрлэгээний химийн бодис
хэмнэлтийн санаа: ?
2020.5.6-нд нэмэлт: хуурай жорлонд ийм зардал гарахгүй.
Зардал 8. Жорлонгийн суултуур, холбогч хэрэгслэлээ солихдоо
хэмнэлтийн санаа: аль ашиглалтын хугацаа ихтэй нь дээр байх
2020.5.6-нд нэмэлт: хуурай жорлонд ийм зардал гарахгүй.
Зардал 9. Жорлонгийн өрөөний хананы плита болон засвар
хэмнэлтийн санаа: цэвэрлэхэд хялбарыг бодож плитаг сонгодог байх, яагаад хайрга чулуун шал байж болохгүй гэж?
2020.5.6-нд нэмэлт: хуурай жорлонд ийм зардал гарахгүй.
Зардал10. Жорлонгийн өрөөг тохижуулж засварлах, цэвэрхэн байлгахыг хүсэж сэтгэл санаагаараа хохирох
хэмнэлтийн санаа: шахаж шаардахад бус ухааруулж, үлгэрлэн дагуулахад анхаарцгаая
дээрх санаа, нийтлэлд эрхэм таны санаа бодол, шийдлийг mcl_begee [эт] yahoo.com имэйл хаягаар хүлээн авч, нэмж шигтгэе. баярлалаа.
Нэмж дурдахад, энэхүү блогийн хөтлөгч миний бие 2003 оноос Өсөх өрх өрхийн төсвийн програмыг зохион ашигласан, тус програмаараа Өрх бүлдээ ариун цэврийн цаас зарцуулж байгаа тооцоогоо гаргаж харлаа. Эрхэм та ийм тооцооллыг хийх хүсэл төрвөл эрхэм надтай ярилцаарай.
он | тоо | зардал |
2001 | 4 | 800 |
2002 | 16 | 4870 |
2003 | 21 | 3460 |
2004 | 36 | 4550 |
2005 | 12 | 1860 |
2006 | 56 | 16780 |
2007 | 109 | 28640 |
2008 | 49 | 8640 |
2009 | 51 | 15770 |
2010 | 96 | 19160 |
2011 | 49 | 16800 |
2012 | 48 | 18240 |
2013 | 61 | 24500 |
2014 | 12 | 2700 |
2020.5.6 өдөр нэмэлт
Хуурай (эко, компост) жорлон
«Шийдэл» Аялал Жуулчлалын Бүтээмжийн Төв нь санаачлага гаргаж, 2020-2-20 өдөр ХоостАйл БийСоё-ийн жорлонг өөрсдийн шийдлээр сольж өгсөнөөр, өвлийн хүйтэнд шээсийг хөлдөөхгүй гадагшлуулах утсан халаагчийн ажиллагаа, биеэ засахад эвтэйхэн, үнэргүй, хэрэглэхэд хялбар зэргийг хэрэглээнд ямар байгааг ярилцаж, цаашид холимогийг компост бордоо болгох арга ажиллагаанд анхаарч эхэллээ.
Дүүртэл нь хэрэглэдэг нүхэн жорлон нь орчин тойрондоо үнэр ихтэй, элдвийн зүйл холигдож хөрсний бохирдол, мөн хөрс, гүний усыг бохирдуулагч шалтгаан болсоныг гадаад улсуудад хэлэлцэж, хэдэн 10 жилийн өмнөөс жорлонгоо сайжруулахад анхаарч, олон арга технологийг боловсруулж ирсэнийг та Дэлхийн Жорлонгийн Холбоо
(World Toilet Organization worldtoilet.org) болон бусад байгууллагаас бэлтгэж түгээсэн мэдээллээс мэдэж, өөрийн амьдралдаа ойлголт, хэрэглээний шинэчлэлт хийж чадна.
Comments