Монгол орноороо аялж байсан Эрхэм та дараах орон нутаг, амьд байгаль, байгальд нь шингээж урласан ухаант хүний бүтээлийг санах, мэдэх байх.
- Говьсүмбэр аймгийн Чойрын Богд уулнаас эхэлж,
- дархан хүний бурхан ухаанаар байгальд нь шингээн бүтээсэн Аглаг бүтээлийн хийд,
- Хөвсгөл аймгийн төвөөс баруухан орших Буган чулуу,
- Саяны нурууны зүүн хэсэгт орших Хөвсгөл далайн цэнгэг ус,
- Булган аймгийн Хутаг-өндөр сумын уул ус тэгширсэн нутаг, Уран уул,
- Архангай аймгийн Өгий нуур, наашлаад
- Эрдэнэзуу хийд, Элсэн тасархай гээд байгаль эхийн бүтээл, байгальд нь шингээж
урласан бурхан хүмүүсийн бүтээлийг үзээд ирлээ.
- Хөвсгөл аймгийн төвөөс баруухан орших Буган чулуу,
- Саяны нурууны зүүн хэсэгт орших Хөвсгөл далайн цэнгэг ус,
- Булган аймгийн Хутаг-өндөр сумын уул ус тэгширсэн нутаг, Уран уул,
- Архангай аймгийн Өгий нуур, наашлаад
- Эрдэнэзуу хийд, Элсэн тасархай гээд байгаль эхийн бүтээл, байгальд нь шингээж
урласан бурхан хүмүүсийн бүтээлийг үзээд ирлээ.
Сэтгэл сэргээх, биеийн байдлыг сорих байгаль дэлхийг очиж үзээд, бидний өвөг дээдсийн өв их эрдэнээр бахархаад ирлээ.
Харин өнөө цагт Монголын унаган байгаль, ахуй соёлыг үзэхээр ирэх гадаад хүмүүсээс илүүтэй Монголчууд бид ажил амьдралаас болсон гэх бие, сэтгэлийн ачаанаасаа гарахын тулд байгальдаа гардаг болсоныг мөн анзаарч,
- Улс орны хөгжлийг тодорхойлох зам харгуй, үйлчилгээний орчин, соёл, аюулгүй байдал
- Байгалиа амьд биш зүйлээр бохирдуулахгүй байх гэх мэт олон сэдвээр
Аялалын удирдагч Голланд улсын иргэн Дерик болон аялалын баг Гиймаа, Балжмаа нартайгаа санал бодлоо солилцсон. Суурин соёл иргэншилд ямар соёл, зан заншилтай амьдрахаа хэдэн зуун жил үеэс үедээ сургаж хүмүүжүүлсэн иргэд биеэ засаад арчсан цаасаа хогийн хар уутанд цуглуулж, уусан идсэний үлдэгдэлээ тэр дор нь цэвэрлэн ууталж, уул усанд хүндэтгэлтэй хандаж, замаар зорчих аюулгүй байдлыг мөрдөж, мөн өөрсдийн аялж амарч яваагаа харуулан өдөрт олон км давхихгүй, цаг нартай тогтмол хооллон, байгалийн сайханыг мэдэж, тав тухыг эрхэмлэдэг юм байна.
Хүний хөгжил, хог хаягдлын менежмент, тогтвортой мөн бүтээлч аялал жуулчлал бий болгоход орон нутгийн иргэд, судлаач, бизнес эрхлэгчдийг хэрхэн харилцан ашигтай хамтын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлж болох талаар бодож тунгаалаа.
Шилний хагархай нь амьтны хөлийг, уруул амыг, цаашилбал ходоод гэдсийг гэмтээх зүйл
Шүдний оо, төмөр утас, хаймар зэрэг нь байгалд шингэхгүй
Ахиад сайхан байгальдаа ирлээ гэтэл дан шилний хаягдал дунд ирэх бий
Газрын 1см2 талбайд хүртэл цэцэг ногоо ургаж, шавьж идээшилж байгаасай
Хөвсгөл далайгаа шүтдэг, биширдэг бол эргэн тойрноо цэвэрлэж үлдээгээрэй
Байгальд 1 удаа 1 хог хаях нь бидний хэдэн удаагийн шүтэж мөргөж, өргөл өргөсөнийг хүчингүй болгодог бол?
Газар ухаж, хөрс, усыг бохирдуулан биеэ засдаг байдлыг халах цаг нэгэнт болжээ
Дүүрэн жорлон, цаана нь шинээр ухсан жорлон
Гол эрэг дээр гаргаж хаясан хогийг хэн түүх вэ?
Байгальд хог хаягдал үүсгэдэггүй орон сууцыг сонгоцгооё
Аргал уу, Газ уу?
Газыг хэрэглэхдээ дахин цэнэглэдэг баллонтайг нь сонгоцгооё
Үхсэн амьтныг цэвэрлэх мэдлэг, дадал, систем хэрэгтэй байна
Шилний хагархайгүй Монгол болцгооё?
Нуур руу хог, хаягдал урсаж орж байгаа нь ёстой муухай байлаа
Бид Уул усны бурхан шүтээнд мөргөдөг мөртлөө уул, ус, байгальдаа хог хаядаг, Гал тахиулж сүсэглэж, галдаа муухай зүйл шатаахгүй гэдэг ч хог, хаягдлыг шатаан гал үүсгэдэг,
автотээврийн осол аюулаас айдаг мөртлөө нарийнхан замд, өгсүүр замд гүйцэж түрүүлэх гэж яардаг, машинаа угаалгаж цэвэрлэх, тордож сэлбэх мөртлөө өөрийн биеэ яаж тордох, сэлбэж тэжээхдээ байнга анхаардаггүй гээд бодож тунгааж байсан зүйлсээ Сэтгэгдэлд бичиж, санал бодлоо солилцоорой.
Comments