Өнөөдөр би 42 настай.
Би хүнийг сонсох, ойлгох чадвар муу учраас өрхийн санхүүдээ голлох шийдвэр гаргах эрхийг гэргийдээ олгочихоод байгаа. Намайг ийм муу зан чанартайг ойлгуулсан олон үйл явдал манай гэр бүлд болсоныг цуглуулж нэгтгэж ярилцсанаар би эрхээ шилжүүлсэн :-).
Миний энэ муу зан чанар нь юуны тулд өрхийнхөө орлого, зарлагыг бичиж, тооцдогоо ярилцаж, мөрөөдөж, санхүүгийн зорилго тавьдаггүй байсан явдлаар илэрч харагддаг.
Тэртээ 1990-ээд онд Хөдөлмөр сургалт хичээлийн 7-р ангийн сурах бичгийн Өрхийн төсөв сэдэвт <<Гэр бүлийн орлогыг зөв тооцож, тодорхой тооцоо судалгаатай зарцуулах нь чухал байдаг. Юуны өмнө өрхийн орлогоо бүх гишүүддээ шаардлагатай зүйл болгондоо хүргэж зарцуулах хэрэгцээ, орлого хоёроо зөв зохицуулдаг болж сурахад өрхийн төсөв хөтлөх нь их ач холбогдолтой...>> гэсэн үг өгүүлбэр байдаг нь миний уураг тархинд үлдсэнээс цаашгүй явсаар,
2000-9-26 өдрийн 16 цагаас өрхийн орлого, зарлагаа хөтөлж эхэлсэн байдаг.
15 жил хөтөлж, мөнгө санхүүгийн эх үүсвэр, хэрэгцээ шаардлага, бид хэр их мөнгөөр амьдарч байдгаа олж мэдэхэд ашигласан. Анх тэмдэглэлийн дэвтэр, автобусны билетны ар талд, заримдаа ч тааралдсан цэвэр цаасан дээр бичиж, тавьсан зорилгоосоо буюу би энэ 4000 гаран төгрөгийг хэдэн төгрөг болдогийг нь харна гэснээрээ уйгагүй бичсэн.
Өнөөдөр эргэн харахад хүүхэддээ, гэргийдээ мөнгө өгөхөөс татгалзаж, ингэж шийд тэгж шийд гэж тэдний төсөөлөхгүй байгаа арга замыг ярьж байснаа ойлгуулчихлаа гэж бодохоос эхлээд олон алдаа, мөн мод цэцэг тарих, шөнийн тарифт тоолуур, компьютер, интернэтийг хөрөнгө оруулалт болгон ашиглая гэж шийдсэн нь оноо болсон гэх мэт олон туршлага мэдлэгээсээ хуваалцах, ярилцах боломжтой болжээ.
Улсын санхүү, банкны бодлого, үйл ажиллагаа шинэчлэгдэн өөрчлөгдөх нь миний өрхийн төсөвт тусгалаа олж, бэлэн мөнгөөс гадна банкны карт, урт хугацаат хуримтлалын хадгаламж, хувьцаа зэрэг олон хэлбэрт мөнгөө байршуулж, гүйлгээ хийж ашигладаг болж, үүнийг дагасан бүртгэл, тооцооллыг хялбаршуулах компьютерын програм хангамжийг өөрөө боловсруулан ашигласан туршлага байдаг.
2010-2015 онуудын өрхийн төсвөө жилээр нь дүгнэн, тайлбар мэдээлэлтэйгээр олон нийтэд зориулан онлайн сэтгүүлдээ нийтэлж байсан нь мөнгө санхүүгийн бүртгэлээ үндэслэн худалдан авалтаа төлөвлөж, хянах хүсэлтэй уншигчид над руу холбогдож, мөн нийтийн номын сан дээр олон нийтэд зориулсан өрхийн төсвийн програм хангамжийг хэрхэн ашиглах тухай ярилцлага, уулзалт зохион байгуулж байсанаа илүү сонирхолтойгоор, мөн өгөөжтэй өргөжүүлэх хүсэл бадарсаар байдаг.
Өрхийн санхүүг хөтлөх нь намайг бага насандаа аав ээжийнхээ хайр, халамжаар яаж амьдарч байсаныг эргэн сануулж, зуны амралтаар хөдөө гэрт, хөдөө явж цалингаар хэмжиж үнэлдэггүй малчины өдөр тутмын ажил хөдөлмөрт оролцож, намар нь яг л мөнгөө хадгалуулаад өсгөөд авч байгаа хэрэглэгч шиг хонины мах, цагаан идээгээр гэртээ бялхан ирдэг байсаныг сануулж, эргэцүүлэн бодох боломжийг олгодог.
Өрхийн санхүүг хөтлөх нь намайг тогтмол цалинтай ажлаасаа гадна орлогын эх үүсвэрийг хайх хандлагатай болгож, 5 ханатай монгол гэрт амьдарч, сүү, махыг уламжлалт арга технологиор боловсруулж хүнс тэжээлээ бэлтгэдэг амьдралын хэвшил маань гадаадын аялагч хүмүүст яг л музей мэт сонирхолтой болохыг олж мэдсэнээр, гэртээ гадаад хүмүүсийг ирүүлэх боломж олгодог вэб системүүдийг ашиглаад 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд манай гэрт сонирхон ирсэн 50 гаруй улсын 500 гаруй гадаад зочдынхоо санхүүгийн боломжийг ашиглан, зочныхоо сэтгэлд нийцсэн яриа хөөрөөг өрнүүлж, зарим нэг хүнсний түүхий эдийг худалдан авах, хамтдаа хоёр улсынхаа соёл, ахуй байдалд суралцангаа гэр бүлийнхээ өдөр, оройн эрүүл зөв хоолыг бэлтгэж иддэг болсон нь чамгүй их хөрөнгө оруулалт болж чаддаг.
Өрхийн санхүүг хөтлөх нь ханшийн мэдээг сонирхох, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь улирал, үйл явдалтай холбоотой эсэхийг тодруулж харах боломжийг манай гэрийнхэнд олгож, жил бүрийн хичээлийн хэрэглэл, идэш ууш, түлээ түлш, зуны амралтаар суралцаж өнгөрүүлэх тогтмол зардлуудыг урьдчилан ярилцаж шийдэх, мөн жижиглэн худалдаа, шууд борлуулалт, бөөний худалдааны ялгааг олон удаагийн зарлагын бичилтээс анзаарч, ухаалаг худалдан авалт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тусалсаар байгаа.
Өрхийн санхүүг хөтлөх нь өнөөдрийн аливаа эд зүйлс, үйлчилгээнд төлж байгаа мөнгө нь маргааш ямар нийгэм, ахуй байдал, хүрээлэн байгаа орчин, эрүүл мэндийн байдалтай байхаа тодорхойлж байгаа хэрэг мөн гэдгийг анзаарахад хүргэж, автобусны карт, аливаа хөнгөлөлт урамшууллын үйлчилгээ, дебит карт зэргийг ойлгож ашиглаж сурах, цаашилбал хөрөнгийн зах зээл, хувьцаа, биткойн гэх мэт орчин үеийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнд хойч үеэ суралцахад нь чиглүүлэх, өөрсдөө сонсож суралцах үүрэгтэйгээ хялбархан олж мэддэг.
Өрхийн санхүүг хөтлөх нь өрхийн гишүүдийн бие биенээ хүндэтгэсэн, ойлгож дэмжсэн харилцааг бий болгох хэрэгсэл гэж харж, тал бүрээс ярилцан шийдвэр гаргаж, санхүүгийн хариуцлага, сахилга баттай ирээдүйн хүн болж төлөвших, улмаар аз жаргалтай гэр бүлийг бүтээхэд туслаж чадна гэж би өөрийн туршлагаар мэдсэн. Миний гэр бүлд өсөж торнин, ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож дэмжих, аливаа асуудалд үргэлж сонголт хийх олон боломжууд байдгийг ойлгуулахад бидний хөтөлсөн өрхийн санхүүгийн бүртгэл жишээ болж, итгэл төрүүлж чаддаг.
Өрхийн, өөрийн санхүүг хөтлөх нь хүмүүн болж мэндэлсэн хэн бүхэн хүмүүстэй зөв сэтгэлээр харилцан ойлголцох, зөв хэрэглээгээр аз жаргалтай амьдраад буцахыг тань хялбар болгох аргуудын нэг гэж ойлгосон. Тийм ч учраас та хэдэн настай нь хамаагүй шүү, цаас үзэг нийлүүлэн, хэнээс хаанаас хэдэн төгрөг таньд ирж, ямар зүйлд зарцуулж байгаагаа уйгагүй бичиж тэмдэглэх нь дээр дурдсанаас ч төсөөлөшгүй их сайн сайхан зүйлсийг таньд авчирах болно.
Та бидний юу хийж байгааг эргэн тойрны нялх балчир гэлтгүй бүх хүмүүс хараад үг хэлэхгүй ч, тэдний уураг тархинд автоматаар бичигдэн, амьдралын хандлага бүрэлдэн тогтоход нь маш ихээр нөлөөлдөг болохыг илүү мэдэж аваад, бусдад зөв сайхан үйлдэл, амьдралын хэв маягаараа үлгэрлэн буянаа түгээхийг хүсье.
Өрхийн төсвөө хөтлөх нь Өрх гэрийн хөгжлийн түлхүүр болоосой.

Comments