ДЗОУБ Аз жаргалтай өрх хөтөлбөр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс; Гэр бүлийн хүчирхийлэл

Дэлхийн зөн Олон улсын байгууллага "Аз жаргалтай өрх" хөтөлбөрийн сургалтаас бичсэн тэмдэглэл.
Сэдэв 1. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс
Сэдэв 2. Гэр бүлийн хүчирхийлэл

Дэлхийн зөн ОУБ Төгсөлтийн аргачлал 600 төсөлд оролцогч 600 өрхөөс тодорхой тооны айл өрхийг сонгон авч Жаргалтай өрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад манай гэр бүл хамрагдсан юм. Гэргий бид хоёр хамтдаа 4 удаагийн сургалтанд хамрагдсан.

2019-3-16 Бямба гараг
Цэцэг зочид буудал.

Олон улсын Улаанбаатар их сургууль
Сэтгэл судлалын багш Байгаль дараах 2 сэдвээр мэдээлэл өгч, хичээл заалаа.


1-р сэдэв: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс

Хүчирхийлэл нь хүүхдэд ямар сөрөг нөлөөг бий болгодог, хүүхэд гэдэг ямар онцлогтойг харуулсан turshilt видео (gerelt.tk - Монгол HDTV)-г үзүүллээ.

Даалгавар: 2 янзын сав зурчих. Энэ савыг хүүхдийнхээ дотоод ертөнц гэж бодоод ямар хүн болгомоор байна, 1 саванд нь болгох гэж байгаа хүчин зүйлээ бичээрэй, нөгөө саваа хоосон орхиод хичээлийн явцад тийм хүүхдийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхийн тулд эцэг эх юу хийхийг бичье



Хүчирхийлэл нь хүүхдийн хөгжилд сөрөг зүйл гэдгийг Сэтгэл зүй судлаач эрдэмтэн Фрейд тогтоосон, зовлон шаналал, шоовдорлол амссан хүүхэд одоо цаг дээрх амьдралын мөн чанар тэр л хүчин зүйл, ирээдүйд амьдрах баталгаа байхгүй болдог.
Хүчирхийлэлд өссөн бол 2 янзын хүн болдог: хүчирхийлэгч, нөгөө нь хүчирхийлэлд өртөгч

turshilt видео Сэтгэл зүйч нарын хийсэн туршилт байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүд маань миний хийсэн бүхнийг мартана гэж боддог байх л даа.

0-3 настай хүүхэд - хийсвэр үйлийн сэтгэхүйгүй, харсан үзсэний сэтгэхүйтэй, ялгаж салгаж чадахгүй
3-5 насандаа бодит үйлийн сэтгэхүйтэй байдаг, хэлсэн хийсэнийг дагаж хүмүүждэг
6 наснаас хойш өөрийн үзлээр хүн болох хандлагатай болдог, энэ хандлага руу нь бид ороод зөрчил үүсээд байдаг.

0-3 насанд ой тогтоолт нь насанд хүрэгчдээс 2 дахин их тул хийж байгаа үйлдэл, үг бүрийг тогтоох чадвар өндөртэй байдаг.

Сэтгэл зүйн хүчирхийлэл - хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж руу дайрдаг зүйл гэж тодорхойлсон

Ямар хүчирхийллүүд байдаг вэ:

1. Үгийн хүчирхийлэл

- хочлох, шоглох, хараах, доромжлох
Далд ухамсарт хадгалагдсан зүйл нь Ухамсрын түвшинд гарч ирж Хөгжлийн түвшинд амьдардаг
Би муу хүн болоогүй л байна гээд л одоогийн хүүхдээ зоддог нь үе дамжсан хүчирхийлэл болдог.

- эсэргүүцэх буюу орхино гэж айлгах
чамайг энэ айлд, энэ хүнд өгнө шүү гэж айлгадаг. Бага байхад нь хурдан яваарай нохой хазна шүү гээд л айлгасаар байгаад би чамайг тэгнэ, ингэнэ гээд л, одоо том болсон хойноо шөнө орой сүүдрээсээ айдаг хүн болжээ.
Хүүхдийнхээ ирээдүйд сөрөг зүйл хийж байгаагаа ойлгодоггүй.

- чавтий хүртээнэ гэж айлгах
Манжийн үед бий болсон, хонгонд нь 3 алгадах - хүүхдээ зод, зохь л гэж байж. Гэтэл эртний ном сударт Монгол хүн хүүхдээ цохих зодож хүмүүжүүлэх тухай нэг ч үг байдаггүй
Одоо цагийн хүүхдийг цохих бол өөрөөсөө 1 алхам холдуулж байна гэсэн үг.
Аливааг эв зүй, өөрийг нь ойлгосон, дэмжсэн, эцэг эх өөрийнхөө үйлдлийг зөвөөр илэрхийлсэн үед л
зодохоос өмнө яагаад ингээд байгаа шалтгааныг олж харах хэрэгтэй

- буруутгах буюу бурууг тохох
буруутгахдаа хүчирхийллээр буюу загнах, зодох гээд байдаг. Уламжлал дээр хүүхэд бурууг хийхэд зоддог зүйл байгаагүй, ухааруулахын тулд домог, жишээгээр тайлбарлаж байсан.
Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ ээж аав нь тул уучилбал даварчихна гээд буруугаа хүүхэддээ тохдог
Нөхөр, хадмынхантайгаа харилцаа муугаас уурласан уураа хүүхэддээ гаргаад, чамайг л бодоод би энд байна гээд зоддог байж.
Хүүхдэд дандаа бурууг өгөөд л байвал хүчирхийлэл үйлдэгч араатан шинж рүү орно.

- хань ижлээ загнах (эхнэр, нөхөр)
бие биенээ доромжлох, загнах нь хүүхдэд муу.
Хүүгээ дуудаад, хань ижлээ яагаад зодсоныг асуухад, би ганц л  удаа алгадсан, унаад мөргөчихөө биз, аав таа ээжийг унагаагаад дэвсэлдэг шиг би тийм үйлдэл хийгээгүй гэж хэлэхэд аав алдаагаа олж мэдсэн.
Харин бүсгүй өөр өнцгөөс харж, би ийм үйл явц болоод, миний 2 охин хүнтэй суугаад нөхөртөө зодуулаад байдаг хүн болчихвол яах вэ, хүү минь эхнэрээ зоддог хүн болчихвол яах вэ, би айж байна, 3 хүүхдийнхээ амьдралыг аврамаар байна
Бие биенээ үл хүндэтгэн, зодож цохих нь хүүхдийн далд ухамсарт орж, тэр хүмүүжлээр явдаг байх нь.
Хүчирхийлэгч нь гэнэт үйлдэгддэг зүйл биш байх нь, далд ухамсарт суусан зүйлээс гардаг байх нь

- өөрийгөө гэмтээх үйлдэл
би өөрөө хэрэггүй хүн байна гээд хүүхэд өөрийгөө гэмтээдэг. Таны хэлж байгаа үгээр хүүхдийн сэтгэл гэмтэж, сэтгэл гутралд орчихдог.

- зан аашийн доголдолтой болно

- хожуу хөгжил
Үгэн хүчирхийлэл хүүхдийг хожуу хөгжилтэй болгочихдог, хүүхдийг хэл амаар доромж, бусадтай харьцуулаад байхлаар
амьдрал дээр, шар торгон дээл оёх гэтэл дутсан хэсгийг өөр өнгөөр нөхөхгүй, иймд 5 хүүхдээ хооронд нь харьцуулж тэр тэгж байхад чи ингэж байна гэж болохгүй, нөгөө талаас тэнэгээ, мангараа гэж дууддаг том алдаа
муу үг сонсохоороо өөрснөө уурлахаа мэдээд байгаа мөртлөө хүүхэддээ хэлээд байдаг, ээж намайг тэгж хэлдэг, би угаасаа тийм балай хүн гээд хүүхэд өөртөө хана босгоод, цааш хөгждөггүй.


Хүчирхийлэл нь хүүхдийн сэтгэл зүйлд сөргөөр нөлөөлдөг. Үгэн хүчирхийллийг бид алхам тутамдаа хийхээс сэргийлж, ухаалаг байх хэрэгтэй.

0-3 настай хүүхдэд бий болж байгаа сэтгэл зүйн өөрчлөлт:
- хүнийг ялгаварлах хандлагатай
- бусдад итгэхгүй болох

0-1 насандаа чухал зүйл итгэл нь бий болдог. 14 насандаа өөртөө итгэхгүй байгаа нь тэр балчир нялх үед бичигдсэн далд ухамсрын мэдээлэл.

- уурлаж уцаарлах
хүүхдэд 1 нас, 3 насанд хямрал явагддаг. 1 насны хүчирхийлэл нь хүүхдийн тайван байлгаагүй бол 3 насны хямрал улам хэцүү явагддаг.

- амархан сандарч, хөөрөлд ордог
хүний хөөрөл, саатал хоёр тэнцүү байхад зөв сэтгэдэг, саатал давамгайлахад

Хүчирхийлэлд байгаа сургуулийн бага насны хүүхдэд дараах шинж илэрдэг

- өөрийгөө буруутгах, миний буруугаас болдог тул хариуцлага хүлээх ёстой гэж ойлгодог
- томчуудад итгэх итгэлгүй болдог. Өөрийн эцэг эхээр бусдыг үнэлдэг болчихдог
- хэн ч туслаж чадахгүй гэж итгэчихсэн байдаг
- амархан гомдомхой
- гутранги, уйтгартай
- хар дарж зүүдэлнэ

эцсийн эцэст хүчирхийлэл нь хүүхдийг сэтгэл зүйн гутралд оруулдаг, даамжирч амиа хорлох оролдлогыг төлөвлөж эхэлдэг
Сургууль дээр 1 өдөр сэтгэл зүйч 1 өдөрт 2 хүнтэй уулзах стандарт байхад хүүхдүүд жагссан, хүүхэд өөрсдийнхөө үерхлийн тухай асуугаагүй, ээж аавыгаа л асуусан, архины хамааралтай, аав ээж салах гээд байна, би яах вэ гэж асууж байсан.

Өсвөр насны хүүхдэд дараах шинжүүд илэрнэ

- сэтгэлийн дарамтад орно
- сэтгэлдээ хэн нэгнийг үгүйлдэг
- хүнийг хүндэтгэхгүй, хайрлахаа болино
- өөрийгөө буруутгана, энэ амьдралыг өөрчилж чадахгүй байгаадаа гэмшдэг
- эцэг эхийнхээ аль нэгийг жигшинэ

айдас -> түгшүүр -> (даамжирч) сэтгэл зүйн хямрал -> стресс -> гутрал -> амиа хорлох эсвэл сэтгэцийн өөрчлөлтөд ордог (4 сар, 6 сар давтамжтай сэдэрч байдаг) сэргээх боломжгүй

Бие махбодод нь чих нь шуугиж эхэлнэ, бүр дүлийрнэ, толгой нь өвдөнө, булчин нь чангарсан тул ходоод нь шингээж чадахгүй болж цэрийнэ, эсвэл хоолойгоор нь юм давахаа болино - их стресс - гутралын шинж - ходоодны булчин нь чангарсаныг нарийнтах өвчинтэй андуурдаг тал бий
Унтаж байхдаа уйлж сэрнэ, огт унтахаа болино - ингэж бие махбодод өөрчлөлт гарна - дараа нь сэтгэл зүйд өөрчлөлт орно
мэгшиж уйлна, нүүр ам нь гөлийж эхэлнэ, нүүр нь 1 атга болно, бүх зүйл утгагүй юм шиг болно, өөрийгөө гэрэлд байлгахгүй болно -харанхуй өрөөнд оромтгой болдог
Ингэж сэтгэл гутралын хам шинжид орсон бол эмийн эмчилгээнд оруулж, сэтгэл заслын эмчилгээг дараа нь хийдэг.
Ард иргэдэд үүнийг ойлгуулах хүмүүс их хэрэгтэй.


Хүчирхийлэл нь хүүхдийн зан үйлд сөргөөр нөлөөлж, улмаар хэвийн бус харилцаа хандлага хүүхдэд бий болдог.
Хүчирхийлэлд өртсөөр байвал эцэстээ дараах 2 хүний нэг л болно: Хүчирхийлэл үйлдэгч, Хохирогч (ноомой, өөртөө итгэлгүй хүүхэд нь)

Сэтгэл нь өвдсөн хүүхдийн царай нэг өөр - барайсан, харласан, нүд нь гөлийсөн, булчин нь атгасан мэт чангарч
Гэтэл нь эрхтэн нь өвдсөн хүүхдийн царай өөр - булчин нь тэнэгэр
Иймд гаднаас нь таньж зөвлөгөө өгөх нь чухал

Хүүхэд өөрийгөө хамгаалахын тулд

- худлаа ярьж эхэлнэ
- дотрох стрессээ гаргахдаа тоглоомоо эвдэнэ
хүүхэд эрүүл бол тоглоомыг задлаад угсрахыг оролддог, эсвэл засаад өгөөч гэдэг
стрессээ тайлж байгаа хүүхэд засах, мөн оролдлого хийдэггүй
- бусад хүүхдэд түрэмгий, хэрцгий ханддаг
- дуулгаваргүй зөрүүд
- зожиг, бусадтай тоглох, ярих дургүй болно
өөртөө олон ханыг босгож, хөгжлийн талаар хоцордог. Хүний оюун ухаан ярьж байж, ярилцаж байж, туршлага бий болж, оюун ухаан хөгжиж байдаг.
Тэр хүүхдийн ирээдүйн амжилтын талаар итгээд, яриад нэмэргүй

Сургуулийн бага насны хүүхдэд илэрдэг шинж тэмдэг

- нийгмийн идэвхи сул. Хүүхдийг нийгмийн оролцоогүй хүн болгож байна гэсэн үг, нийгэмтэй хөл нийлж чадахгүй
- түрэмгий дээрэлхүү зан
- бүрэг ноомой
- идэвхигүй, өөртөө итгэлгүй
- аймхай, уйланхай
Сургуулийн бага насанд нь дэмжээд өгвөл
АНУ-ын сэтгэл зүйн холбооноос 6-р ангийн сурагчдад туршилт хийхэд, тал хүүхэд нь нийгмийн идэвхи сайн, тал нь муу байсан. Нийгмийн идэвхи сул, сурлага сул хүүхдүүд нь амьдралын бололцоо сайтай хүүхдүүд байсан, харин нийгмийн идэвхитэй, сурлага сайн хүүхдүүд нь амьдралын бололцоо хэвийн байв. Хайр энхрийллийг амсаж өссөн хүүхдийн оюун ухааны хөгжил сайн байна гэж дүгнэсэн.

Хүүхэддээ хайртай шүү гэж хэлээд гэрээс нь гаргаж байгаа хүүхдийн анхаарал хичээл дээрээ төвлөрч, сайн байж.
Хүүхдэд эцэг эхийн хайр, халуун дулаан энхрийлэл нь тархины эд эсийн тэжээл юм байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал маш чухал

Хүүхдээ 7 хоног туршаад үз, миний охин мундаг шүү гээд үнсээд, нүд рүү нь хараад гаргаад явуул. 7 хоногт л амжилт нь өснө, ажиглаарай.
Энэ зүйл хүүхдүүдэд хамгийн чухал. Хүүхэд зөвхөн гэр бүлийн хайр, халуун дулаан орчныг л хүсдэг.
Судалгаагаар, өсвөр насны хүүхдийн айдас нь гэр бүл салалт байсан.

Өсвөр насны хүүхэд бол ийм ийм зан төлөвийн өөрчлөлт ажиглагддаг:

- доромжлол бол хэвийн үзэгдэл гэж ойлгодог
- гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр
- хүчирхийлэгчийн зан үйлийг хуулбарлан дуурайна
учир нь тэд амьдралын туршлагагүй, мөн хүний тархи нь хойноосоо урагшаа хөгждөг ба тархины духанд шийдвэр гаргахад оролцдог хэсэг байдаг.
- хайр дурлалд хүчирхийлэл байж болно гэж ойлгодог
- өөрийнхөө сөрөг зан үйлд бусдыг буруутгадаг
- хичээлдээ сонирхолгүй болно
- амиа хорлохыг хүснэ
- хэрэлдэхгүй шийдэхийг бодохоо болино
эхнэрээ зодож болно, хэрэлдэх ёстой гэж ойлгочихсон
- энэ бол миний буруу гэж харж чадахгүй болчихдог
өөрийгөө эрүүлээр харж чадахгүй болчихдог, алдаагаа өөрсдөөсөө хайгаад үз дээ гэхлээр ерөөсөө зөвшөөрдөггүй, тэрнээс л болсон гээд байдаг. Би үхчихвэл энэ 2 яах бол, энэ 2 жаргах бол уу гэсэн бодол орж ирдэг гэнэ

5 минут завсарлага.

Монголд сэтгэлзүйч нар их биш. Альцемер - Зөнөх өвчин - сэтгэл зүйтэй их холбоотой, гутралд ороод тархи нь гэмтээд, мартамхай болдог өвчин
Суурин соёл иргэншилд сэтгэлзүйн боловсрол их чухал болсныг,
өөх тос, сүүлтэй хоол иддэг нь тархинд тустай байдаг гэдэг байсан бол, одоо сэтгэцийн өөрчлөлт


Хүүхдэд бий болоод байгаа зан төлөвт яаж зөв хандах вэ?
Би ч гэсэн аав ээждээ загнуулж өссөн, надад муудсан зүйл арга гэж хэлдэг болих хэрэгтэй
Ямар хандлагыг харж өссөнөөс тийм үйлдэл гаргах гээд байгааг ойлгож, таслан зогсоох хэрэгтэй
Эрүүл гэр бүлийн төв гэж гадаадад их байна, Барууны оронд 7 хоногт 2-3 удаа сэтгэл зүйчид хандаж байна

Хүүхдийг шийтгэх нь хүмүүжлийн арга мөн үү

загнаж болохгүй. загнахдаа доромжилж хэлдэг, цохиж авах нь зөв гэж үздэгээ ухамсартайгаар болих хэрэгтэй байна, цохих л юм бол бүх зүйлийг нууна

Хүүхдийн санаатай, санамсаргүй давтан хийж буй буруу үйлдлийг яах вэ, яаж зохицуулах вэ
бид хүүхдийнхээ өмнөх алдааг нь хэлж өгөөд алдаа давтдаг нь ирээдүйгээ бүтээх сэтгэлгээг нь унтраагаад байдаг. Алдаагаа давтахгүй байх боломжийг олгож байх хэрэгтэй
Би 7 настай охиноосоо ойлгосон: Буруу зүйл хийсэн байхад нь өмнө нь зоддог байсан бол, энэ удаа аяга таваг унгаагаад хагалахад нь ээж нь гэмтээгүй биз, ээж нь цэвэрлэчихье гэж хэлсэн нь шоконд оруулсан. охин 2 хоног сонин байдалтай байсан - хүүхэд нь аргаа олохгүй.

Би чиний ээж, аав гээд л үглээд байвал тэр нь нөлөөлж, удмаараа л тийм байна.
Судалгаанаас харахад, ээж, аавын уурыг нь хүргэснээс л болсон ... ээж уур хүргэсэн л гээд зодсон. Чи буруу зүйл хийснээ мэдсэн үү? уур нь хүрээд л зодсон нь зөв юм биш үү, чи ямар буруу зүйл хийснээ ухаарсан уу гэхэд 3-4р ангийн 400 гаруй хүүхэд ингэж хариулж байсан, Би буруу зүйл хийгээгүй ш дээ, ээж л уурласан гэсэн.
Хүүхэддээ буруу зүйлийг нь ойлгуулах, өөрөөр нь ухааруулах үйлдлийг л хийж байх хэрэгтэй

Хүн 2 удаа төрдөг: эхлээд ээжээсээ амьтан төрдөг, дараа нь өсвөр нас дээрээ жинхэнэ бие хүн болж дахин төрдөг
0-11 настай хүүхдийн зан үйлийг засах боломжтой хүчин зүйл, зан төлөв нь удамшлын биш, олдмол шинжтэй.
харин би том хүн болсон шүү гэсэн үед нь эцэг эхээс их тэсвэр, үгийн хяналт шаардана

Английн сэтгэл зүйч Палмер - 5 алхамт загвар гаргаж, хүүхдийн ямар нэг буруу зан үйл, хандлагыг засахдаа

5 алхам: 1) ухаарч эхлээгүй үе 2) ухаарч эхлэх үе 3) шийдвэр гаргах үе 4) шийдвэрээ хэрэгжүүлэх үе 5) бататгах үе

2-р үед, өөрт нь бэрхшээл асуудал тулгарсаныг тухайн хүн ойлгоно
- сэтгэл зүйн хувьд хямралтай түгшүүртэй үе бий болно
- зан төлөвөө бодитойгоор өөрчлөхөд бэлэн биш учраас өөрийн хүч чадвартаа эргэлзэж байдаг
- хүмүүсээс дэмжлэг авахыг эрмэлзэж эхэлнэ

3-р үед, зан төлөвөө өөрчлөх шийдвэр гаргана
- өөрийгөө өөрчлөх санаж сэдсэнээ хэрэгжүүлэх боломжоо ухаарч ойлгоно
- зан төлөв өөрчилснөөрөө юу алдаж, юу хожихоо бодож үзнэ
- зан төлөвөө өөрчлөх хувилбаруудыг бодож үзнэ
- анхны оролдлогууд хийж үзнэ
Хүүхэдтэйгээ ярилцаад л байх хэрэгтэй. Ухаарч эхлэх үеийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Шийдвэр гаргах үед нь самбар гаргаад би ийм сайн хүн болж байгаа юм байна гээд инээдэг наадаг дүрстэй тэмдгээр харьцах хэрэгтэй

4-р үед, шийдвэрээ бодит болгох үе

Зан төлөвийн өөрийн хяналтын хөтөлбөр гаргаж хүүхэдтэй ажиллаж болно.
Өмнө бид 1-р саванд ямар хүүхэдтэй болох хүсэлтэйгээ бичсэн, 2-р саванд хүсээд байгаа хүүхэдтэй болохын тулд бид яах ёстой, ямар санаа төрөв түүнийгээ бичнэ

Хүчирхийлэл нь хүүхдийнхээ төдийгүй өөрийнхөө сэтгэл зүйг гэмтээж, ирээдүйд хүн болохыг бүрхэг болгож байдаг. Хүчирхийлэл бол хүүхдийг зөв хүн болоход нь саад болдог.
Өөрөөрөө бахархдаггүй хүн бол хүнээр бахархдаггүй. Архичин, салсан айлын хүүхэд амьдрал тийм л юм байдаг гэсэн далд ухамсарт суудаг.
Эрэгтэй хүн ийм байдаг гэсэн хандлага далд ухамсарт суусан учраас архи уудаг хүнийг өрөвдөөд л гэр бүл болоод суучихдаг.

2-р сэдэв: Гэр бүлийн хүчирхийлэл

Хэн ч шууд л хүчирхийлэл хийдэггүй. Бүх зүйл харилцааны зөрчлөөс үүдэлтэй.

Харилцааны зөрчил -> үгээр хүчирхийлсэн байдал -> бие махбодын хүчирхийлэл -> гэр бүл салалт
Хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүний хэн нэгний хүч давамгайлсан эрх мэдэл, айлгаж сүрдүүлэх, хардаж мөшгөх, сэтгэл санааны дарамтанд оруулах зэрэг үйлдлээр илэрдэг.

Гэр бүлийн хүчирхийлэгч гэж:

гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгэнд нь бие махбод, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн шинжтэй санаатай үйлдэл хийж, эрүүл мэнд, сэтгэл санаанд дарамт шахалт үзүүлэгч

Гэр бүлийн хүчирхийлэл нь оюун ухаан, тархинд нөлөөлж сэтгэцийг өвчлүүлдэг.

Хүчирхийлэлтэй гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйд дараах өөрчлөлт:

- бие биеээсээ хөндийрөх
- сэтгэл зүйн түгшүүртэй байдалд орох
- сэтгэл санаа тогтворгүй
- ирээдүйд итгэх итгэлгүй болох
- уур уцаартай
- үзэн ядах
- ичиж зовох
- ганцаардах
- зан ааш нь өөрчлөгдөх
нэг гэрт амьдарч байгаа мөртлөө ирэхээр нь айж түгшин, сэтгэл тавгүй болж, стресст ордог
- аливаа асуудлыг эмзгээр хүлээн авах
- мэдрэлийн ядаргаанд амархан орох
- мартамхай
- сэтгэн бодох чадвар буурах
- бусдад түрэмгий зан гаргах гэх мэт өөрчлөлтүүд илэрнэ.
Сэтгэж чадахгүй учраас тухайн зүйлийг хийж чаддаггүй. Ийм ийм шинж илэрч байвал сэтгэлийг нь эмчлэх хэрэгтэй.
Сэтгэл зүй нь хямрахаар, өвдөхөөр нас нь богиносно.

Урьдчилан сэргийлэхийн тулд

Эхнэр, нөхрийн сэтгэл хангалуун харилцааны чухал зүйл нь зөвхөн ярихаас илүү, маш сайн сонсох, юуг яагаад ярьж байгаа гол асуудал нь юу байгааг анхааралтай, чин сэтгэлээсээ ойлгож сонсох нь маш чухал.
Сонсох зарчим нь эхлээд нөгөө хүнээ анхааралтай сонсох хэрэгтэй, өөрийнхөө юу ярих, юу гэж хариулахаа бодоод байх хэрэггүй, яриаг зүгээр сайн сонсох хэрэгтэй.
Эмэгтэй хүнд сонсох, хүрэлцэх мэдрэмж илүү байдаг, хүрэлцэх буюу хөтлөх, сугадах, тэврүүлж эрхлэхийг хүсдэг.
Эрэгтэй хүний харах, үнэрлэх мэдрэмж илүү хөгжсөн
Гэртээ эмэгтэй хүн гоё ганган байх - эр хүн харж байгаа
Өөрийгөө хамгаалахын тулд нөгөө хүнээсээ алдаа хайж, ойлгож ярилцахыг хүсдэггүй.
Миний эхнэр юу яриад байна, бид ямар байдалд хүрчихээд байна гэж ойлгохын оронд би тэгж хэлнэ гээд бодчихдог. Сонсоогүй, ойлгоогүй хүн чинь, би тэгж л хэлнэ гэсэн учраас ойлголцдоггүй учраас асуудал хэвээр үлдэнэ
Сонсоод, ойлголцоод зөвшилцөнө шүү дээ.
Ойлголцохгүй явсаар хөнжлийн даавуунаас болоод салсан гэр бүл байна. Нэгнийхээ яриаг сонсоё гэж бодохын оронд загнах, шүүмжлэх, туршлагаасаа тулгах гээд байдаг.
Тиймээс гэр бүлийн гишүүд бие биенээ сонсож, урам хайрласан, эрч хүч өгсөн үгийг хэлэх нь гэр бүлд амар тайван, тааламжтай орчинг бий болгоно.

Бие биенээ үгүйсгэхгүй байх ёстой, шүүмжлэхгүй байх хэрэгтэй, буруутгах, туршлагаа тулгах нь харилцааг үгүй хийгээд байдаг.
Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн хэрэгцээ өөр өөр:
эрэгтэй хүний сэтгэл зүйн хэрэгцээ нь өөрийг нь магтсан, чиний хүчинд бид сайн байна, чамгүй бол бид яах билээ, амжилт бүтээлийг нь ярьж байхлаар эр хүн омогшдог.
Эмэгтэй хүн урам хайрласан үг, өөрийг нь энхрийлж хайрлаж байгаа хүчин  зүйлс, хайртай, сайхан байна, сайн эхнэр шүү, нөхөр нь бахархаж байна гээд байвал эм хүний сэтгэл зүйн хэрэгцээ хангагдана. иймд хайрласан, урам өгсөн үгийг хэлээд байх хэрэгтэй.
Энэ ялгаатай хэрэгцээг мэдрээгүй тул хэлэх үг нь өөр өөр байдаг. Хүнийг магтаад байхад тэнд хүчирхийлэл явагдахгүй.

Таны хамгийн сайн сонсогч бол таны хань тул үүнийг ойлгоорой. Найз нөхөд чинь таны хань шиг биш. Найздаа нөхрийнхөө мууг ярьчихсан учраас найз нь танайд ирээд нөхрийг чинь үл тоосон байдлаар харьцана.

Гэр бүлийн хоёр бие биенээ сонсож байж л асуудал шийдэгдэнэ. Энэ зарчмыг ойлгоогүйгээс болоод эхнэр, нөхрүүд намайг сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн асуудлыг гаргадаг:
- яриаг нөхөрсөг өнгө аясаар ярих
- өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, дургүйцэл гомдлынхоо шалтгааныг олох
- бие биедээ гомдох бус, асуудалд анхаарлаа хандуулах
- нэгнийхээ сул талыг байнга шүүмжлэхгүй байх
- өнгөрсөн асуудлыг дахин дахин хөндөхгүй байх
- өөрөө өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйдаг байх

Нэгэн гэр бүлийн жишээ: Эхнэр нь ширээ засаад, манайд хүн ирнэ гэжээ. Зочин ирээгүй, бид 2 яагаад инээгээд, ярилцаад байсан вэ гэхлээр, бид 2 асуудлаа зочин хүлээж авч байгаа шиг шийддэг. Нөхөр болохоор цайны газар, ресторанд ирэх урилга өгч, ярилцаж шийддэг.

Нөхөрсөг өнгө аясаар ярьж хүчирхийлэл байхгүй болдог. Гэр бүлээ аврахын тулд янз бүрийн аргаар нөхөрсөг байдлаар шийдэх хэрэгтэй.
Яагаад миний нөхөр, эхнэр энэ үгийг надад хэлсэн вэ гэдгийг ухамсартаа тунгааж үзэх хэрэгтэй, үгийг шууд л хүлээж аваад л цацаад байж болохгүй.
Асуудалд анхаарлаа хандуулах ёстой болохоос шууд дайралт хийгээд байдаг. Дайраад байгаа юм чинь ойлголцохгүй.
Эрэгтэй хүн дотроо шүүмжилж бодоод, үгээ ховор гаргадаг. Эмэгтэй хүн байнга үгээ гаргаж байдаг. Хүнийг шүүмжилж болдоггүй, төгс хүн байдаггүй тул дутагдал байж л байгаа, давуу талыг олж харах хэрэгтэй болохоос дутагдлаар нь шүүмжилж болохгүй.

Давуу талыг нь бичдээ гэхлээр л ..., давуу талыг нь олж харвал шүүмжлэхгүй шүү дээ.
Хүний өнгөрсөн амьдрал, асуудлыг сөхөх шаардлага байдаггүй шүү, зууралдах хэрэггүй, байнга хэлсээр байгаад улиг болсон байдаг.

Эрэгтэй хүн байнга хэлдэггүй, нэг бодоод хэлэхээр нь, аа чи ийм айхтар гээд байдаг. Хань нь ингэж бодсон чинь миний зөв юм шиг, гэтэл гээд л эрүүл ухаанаар харилцах хэрэгтэй. Уучлал гуйх нь харилцааны хамгийн том урлаг юм. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах гол хүчин зүйл бол уучлал гуйх.

Бие биенээ хүндэтгэн, сонсох чадвартай байх
Зөрчилдөөнд ялагч болох гэхийн оронд бие биенээ хайрлах, яг эцэстээ бол 2-уулаа хохирогч болдог, би ялахын төлөө бус бие биенээ хайрлах хэрэгтэй. Хэлье гэж бодоогүй үгээ ялагч болохын төлөө тоглолт хийж хэлснээс бие биенээсээ улам хөндийрдөг.

- илэн далангүй, чөлөөтэй ярилцдаг байх
- хайртай, итгэдэг гэдгээ үйлдлээр харуулах (бэлэг авч өгөх, чин сэтгэлийн сайхан үгийг хэлэх)
(надыг үнэ цэнэтэй гэж бодохгүй байна гэж эр хүн дотроо бодоод)

- бие биенийхээ хүсэл сонирхолыг дэмждэг байх
хувь хүн, бие хүн гэдэг өнцгөөс харах хэрэгтэй - ... дараа нь эхнэр, нөхөр гэж хүчин зүйлээ тавих хэрэгтэй, эхнэр гэж буруутгахаас өмнө хувь хүн гэж харах

- гэр бүлийн гадаад, дотоод асуудалд харилцан зөвлөлдөн шийдвэрлэх
ярилцах орчинг бүрдүүлэх, арга хэрэгсэл ашиглах

- аливаа асуудлыг хийсвэрлэн, ургуулан бодохгүй байх
- гэр бүлийн санхүүг зөв зохицуулах
- ажил үүргийн хуваарилалтыг зөв зохицуулах

Гэр бүлийн хүчирхийлэл нь харилцан ойлголцож чадахгүй байгаагаас эхэлдэг байх нь. Бүх зүйл, нийгмийн амьдрал бүх зүйл харилцан ойлголцол дээр тулгуурлана.
Байгууллагад 2 дарга ойлголцохгүй байхад ажилчдад хэцүү байдаг бол гэр бүл гэдэг нандин чухал байгууллагад цаг гаргах, ярилцах хэрэгтэй.

Би хамгийн урт наслах, эрүүл байх, аз жаргалтай орчин бол гэр бүл шүү дээ. Ажил юм уу - үгүй шүү дээ.
Эхнэр, нөхрүүд хүчирхийллээс (харилцааны зөрчил) урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд мэдвэл зохих зүйл нь уур хилэнгээр асуудлыг шийдвэрлэдэггүйг ойлгох нь чухал юм.
Тэвчээр, сэтгэлийн хөдөлгөөнөө хянан жолоодох нь хамгийн чухал байх нь, юмыг гэгээлгээр харах_
Өөрөө өөрийгөө эзэмдэж, жолоодож чадахгүй бол гэр бүлийн хүчирхийлэл нь мөнхөд байна.

Бид солонго хараад - дуу алдаж, баяр хөөр төрдөг. Гэтэл солонго удаан байдаггүй. Уур гэдэг зүйл яг л солонго шиг алга болдог тул 1 секунд л өөрийгөө хяна. Тэр 1 секундыг л гаргаж өөрийгөө өнгийж чаддаггүй тул мөнхөд солонго татуулдаг байх нь ээ.

Гэр бүлийн хүчирхийллийг буруулах 1 хүчин зүйл - тэвчиж сурах, өөрийгөө мэдрэх мэдрэмжтэй байж л.
Сая хань нь ингэчихлээ, уучлаарай гээд өнгөрч болно, гол нь энэ үйл явдал хэд хоногийн дараа давтагдах уу? энэ хүчин зүйлийг ойлгуулах нь чухал.

Бид хүүхдээ үг, үйлдлээрээ хүчирхийлээд л байвал үр удам маань хүчирхийлэгч байх эсвэл хүчирхийллийн золиос болж байх нь ээ.

- өдрийн хоол





Өмнөх  сургалтын тэмдэглэлээс:


2018.12.18
Гэр бүл рүү чиглэсэн модуль сургалтын тэмдэглэлээс


2019.1.15 Мягмар
Парк зочид буудал
Дэлхийн зөн ОУБ - Төгсөлтийн аргачлал 600 төсөл - Жаргалтай өрх хөтөлбөрийн хүрээнд гэр бүлд чиглэсэн модуль сургалтын 2-р хэсэг

Гэр бүлийн боловсрол ба Гэр бүлийн үнэ цэнэ
Багш: Олон улсын Улаанбаатарын их сургууль. Доктор (PH) Дэд профессор Б.Оюун-эрдэнэ


2018.2.9 Баасан
Дэлхийн зөн ОУБ. Төгсөлтийн аргачлал-600 төслийн 1-р сургалт: Хүүхэд хамгааллын сургалт

Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогыг томчууд мэдэх үүрэгтэй


2019.2.23
Цэцэг зочид буудалд 13:00-16:30 цаг
Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас Төгсөлтийн аргачлал (Graduation) - 600 төслийн айлуудаас 90 өрхийг сонгон авч "Жаргалтай өрх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа.
Тус хөтөлбөрийн өрхүүдэд зориулж 3-р сургалт:
"Хүүхдийн хөгжлийг дэмжихэд Эцэг эхийн үүрэг оролцоо" сэдвээр явагдсан.

Comments