Өвөө, эмээгийн захиас - аман болон бичгийн эх сурвалжаас харахад


Анх үүсгэмүй Энх амьдармуй Мөнх удамшмуй
Анх үүсгэмүй Энх амьдармуй Мөнх удамшмуй

Монголын газар нутгаас олдсон эртний эдлэл, археологийн олдвор дээр судалснаар Монгол нутагт 950000 жилийн өмнө оюун ухаант хүн амьдарч байсан баримт бий.

Өнөөдөр бид л зөвхөн ухаан гаргаж амьдарч байгаа мэт байж болохгүйг түүх бидэнд аман болон бичгийн эх сурвалжаараа хэлж сануулсаар байдаг.



Гарчиг
- Амьдарна гэдэг чинь ухаан шүү дээ
- 1924 оны Үндсэн хуулинд ямар заалт байв
- Газар бол Улсын үндэс гэдгийг хэн хэлээд байна вэ
- Газар, түүн дээрх орон сууцаа зардаггүй, зөвхөн түрээсэлдэг Швейцар гэх мэт улс орнууд байна
- 1900-аад оны баруун Монголын амьдрал тэмцлийг харуулсан Ц.Номинчимэд Цагаан бороо роман хайхалтай
 

"Эх оронтой байх гэж, эх орноо хайрлах гэж хөвгүүд маань төрж, охид минь өсч байхад ухаантай л амьдарцгаана шүү" Яруу найрагч Эмүжин

Өвөг дээдэстэй учраас л бид өнөө цагт оршин байгаа. Ирээдүйн үр ачийнхаа Өвөг дээдэс нь болоход ухаан хэрэгтэй.
"Амьдарна гэдэг чинь ухаан шүү дээ" гэж буурал эгч сануулсан


Бид өвөг дээдсийнхээ хүсэл зорилгыг бүрнээ таньж мэдээгүйн улмаас хууль дүрмээ хүртэл өөрчилж сайжруулж байна гээд улам алсруулсаар байгааг харж байна.


1924 оны 11 дүгээр сарын 26 өдөр батлагдаж, мөрдөгдсөн анхдугаар Үндсэн хуулийн заалтаас уншихад өнөөдөр бидний хүсч байгаа зүйлс тэнд бүрэн бүтнээрээ байна.

Нэгдүгээр бүлэг
МОНГОЛЫН ЖИНХЭНЭ АРДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛТГЭН ТУНХАГЛАХ НЬ

Гуравдугаар зүйл. 
НЭГ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.

АРАВ. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино.

Гучин тавдугаар зүйл
Аливаа Хурлын төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:

НЭГ. Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид;

ХОЁР. Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид;



газар нутгаа яаж зохистой хэрэглэх вэ

эх нутгийнхаа 4 зүг 8 зовхисоос эрхий дарам газрыг


Дээрх үгийг Монгол хүн бүр сонссон боловч, ойлгож ухаараагүй нь илэрхий. 

гадаадын хөрөнгө оруулалт нэрээр тэд юуг хүсч байна вэ
Эх орныхоо төлөө тэмцэгчид нэгэн зүйлийг ухаарсан байдаг нь эцэстээ Монгол нутгийн газар шорооны бүрэн бүтэн байдал

газрын доорхи баялгийг харийн хүнд өгвөөс


Газрыг түрээслэх, худалдан нь байтуйгай Ухаж сэндийчих нь хориотой баймаар гэдгийг ойлгож, ухаарсан хүн Монгол байж чадна гэж бодол төрлөө.

Бүрэн бүтэн байгалиараа байгаа газар нутаг дээрх байгалийн тогтоцыг үзэх гэж, харах гэж, мэдрэх гэж Гадаадын улсуудаас аялагчид ирдэг, мөн эх орныхоо байгалийг үзэх гэж, тэнд очиж сэтгэлээ амраах гэж Монгол хүмүүс машин унаатайгаа аялан очдог.
Унаган байгалийн өнгө төрхөнд хүний сэтгэл амарч, нүд баясч, сэтгэл тэнийж, хараа сунадаг шиг ухаан сууж, ухаарал авч, хэрэглээгээ цэгнэж, нэг ч бохирдол бий болгохгүйгээр байгаа баян эх нутгаасаа эрч цэнэгээ авч амьдарч сурах юм байна.

Монгол улсын Үндэсний номын сангийн ОНЛАЙН КАТАЛОГ

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ОНЛАЙН КАТАЛОГ



Зөв үү Тав уу подкаст сонсогчидтой ярилцаж, бичлэгүүдийг үзсэн үү,
Манукол академийн сургалт мэдээлэлтэй танилцаж амжсан уу?


Зах зээл, ардчиллын он жил
Социализмын үе
Эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын он жил
Манжийн дарлалын он жил
Бага хаадын үе
13-р зууны Монгол
Хүннү, Сүннүгийн үе


Б.Номинчимэд. Цагаан бороо роман

1900-аад оны Монгол улсын баруун нутагт амьдарч байсан одоогийн бидний хэлдэгээр лам, тэр цагтаа хутагт хувилгаадын эрдэм чадал ямар байсаныг уншаад үзэхээр бөө, буддын шашин гэж явцуурахаа болих боломжтой

Naminchimed Baasan-ийн #ЦагаанБороо роман Эх орончдын өдрөөр шууд л санаанд орж байна,
Эрт цагтаа язгууртан, ноёдууд нь жинхэнэ эх орончид байсаныг түүхэн дурсгалууд хэлдэг.


Comments