#MongoliaFriend Shim from Korea



#MongoliaFriend Shim from Korea
10th July, 2022
by Traveling Spoon

Америкт 10 жил Солонгос хоолны ресторанд ажилласан энэ залуу манай гэрт #TravelingSpoon системээр захиалга өгч ирсэн.

АМАР мэнд үү?
Уламжлалт Монгол хэлээр мэндчилж байна.

Амар мэнд үү?
Мэндээ, амар мэнд үү?

Солонгос хэлээр мэндчилнэ үү?
АнИо ХаСиЁо

Намайг Шим гэдэг. 33 настай. 
Өмнөд Солонгосоос ирсэн. Би тогоочоор ажилладаг.

АНУ-ын НьюИорк хотод 
Солонгос ресторанд 10 жил ажилласан.

Монголын хүнс хоол, уламжлалт ахуй соёлыг сонирхоод аялж ирсэн

Өнөөдөр манай гэрт хамтдаа хоол хийсэн.
Юуг анзаарч мэдсэн вэ?

Амтыг тааруулсан тэнцвэр байлаа. 
Тогооч хүний хувьд 
байгалийн таана ургамал, сорсны амтыг мэдэрч, биширсэн.

Хоолны орцыг цөөхөн юмаа гэж хэлж байсан, хоолны амт ямар байсан вэ?

Эхлээд амтгүй л байх болов уу гэж эхэлж бодсон. 
Цөөхөн орцоор амтны тэнцвэрийг гаргасан 
битүү шөл, бууз байсан.

Өнөөдрийн Монгол хоол
сайхан амттай байсан.

Хоолны амт чанарт орц найрлагаас гадна
гэрийн дотоод агаар орчин, 
хийж байгаа хүний зан ааш нөлөөлж амттай болгосон

Гялайлаа, Монголын аялалд нь амжилт хүсье!
Монголчуудтай танилцаж, Монгол орноор бахархаарай

Таны нэр Шим гэдэг үг нь хүнс тэжээл, шим тэжээл гэдэг үгтэй төстэй сонсогдож байна гэдгийг сонирхуулж хэлье.

Дараах 2 үгийг Солонгос хэлэнд ямар утгатай болохыг надад   тайлбарлаж өгсөнд гялайлаа:
 бий = бороо,  мал = морь

гялайлаа

Зочин маань манайд ирэхдээ 
Солонгос хүний ёс заншлаар жимс авчирсан.
Харин бид өрөм, 
арвайн гурил өрмөөр зуурч, гишүүний варень амтлуулсан.

Traveling Spoon үйлчилгээ
Захиалга өгсөн зочныг буудлаас нь гэртээ авчирч,
хамтдаа хоол хийж, 
Монгол хоолны амт, бэлтгэх аргыг үзүүлж, буцаад буудалд нь хүргэж өгдөг.

Манай 559-р зочлох үйлчилгээний зочин Шим нь адууны махыг халуун чанарын мах, ямааны махыг хүйтэн чанартай мах гэж сонсжээ.

7/10/2022 2:30-8:30pm 

He, Shim was 10 years experienced chef from Korean Restaurant in New York, US.
By Korean culture, he bring jelly candy and watermelon (fruits) to our family for present.
He liked our simple recipe and taste of meals for Mongolian family cooking.

2022 онд манай #ХоостАйл-д ирсэн зочид

Mongolian host family in 2022

2022 онд манай гэрт 12 улсаас 40 гадаадын айлчид биечлэн ирж, 6 хүн онлайнаар үйлчилгээ авсан.
Тэд Монгол гэрийн ахуй соёлтой танилцаж, бодол сэтгэгдлээ #MongoliaFriend бичлэгээр таниулж түгээсэн.

Traveling Spoon Online (TSO) үйлчилгээгээр Монгол хоол хүнсний соёл, ахуйг 548, 578 дах зочид авсан байсан.
 
mongolian host family beesoy

Манайх хүн бүрийн сонирхол хүсэл, ашиглаж байгаа вэбүүд өөр байдаг  ч нэг л цэгт буюу Монгол гэр доторх амьдрал ахуй соёлтой танилцахыг аяллынхаа нэг үндсэн хэсэг болгосон байдгийг анзаарч, Traveling Spoon, Couchsurfing, Workaway, Airbnb вэбүүдэд бүртгүүлж хэрэглэдэг.

Mongolian host family BeeSoy

#MongoliaFriend-ууд өөрийн биширсэн өнөөдрийн байгаль, мал, ургамал амьтан, ахуй соёлыг үр ачдаа харуулахаар буцаж ирнэ гэж захидаг.


Comments