Чуулганы зургуудаас үзэх: https://photos.app.goo.gl/jwgJXLsYJKKeo2277 |
2023.10.6 "МАЛ АЖ АХУЙН СЭРГЭЛТ"- Залуу малчдын үндэсний чуулган
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт" Залуу малчдын үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгуулагдсан.
Залуу малчдын үндэсний нэгдсэн чуулганы салбар хуралдаан нь тулгамдаж буй асуудал, өөрсдийн туршлагаа хуваалцан
1) “Морьтны өв соёл – уламжлал, шинэчлэл”,
2) “Хариуцлагатай малчин ба дэлхийн зах зээлийн боломжууд”,
3) “Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдвээр салбар хуралдаан, илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Миний оролцсон “МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ИННОВАЦ ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдэвт салбар хэлэлцүүлэгт
- Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, механикийн сургуулийн багш Б.Лхагвадорж /Ph.D/,
- Спек Материалс ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Эрчиссаран
Аргалын түүхий эдээр хийсэн цаасан бүтээгдэхүүн,
- Малчин энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр
Малчдад эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар, салхины цахилгаан үүсгүүрээр хангах,
- Шейр монголия ТББ-ын захирал Ш.Дэлгэрмаа Олон улсад нэвтэрсэн, хонь ноослох техник технологи,
- UB CAB онлайн такси компанийн гүйцэтгэх захирал .Отгонбаяр нь Европын орнуудаар мал аж ахуйн нөхөрлөл хоршоодтой танилцсан нэвтрүүлэг удахгүй бэлэн болно, малчны хотоос махыг хэрэглэгчид хүргэх,
- Хоост айл нэршлийг санаачлагч, сургагч Ж.Бэгзсүрэн нь гэртээ гадаадын аялагч, жуулчдыг ирүүлдэг туршлага, мэдээлэл,
- Хэнтий аймгийн Биндэр сумын малчин, зөгийчин И.Энхчимэг
Бэлчээрийг сайжруулахад зөгийн аж ахуй ач холбогдол илтгэл танилцуулж, санал дэвшүүлсэн.
МАЛ АЖ АХУЙН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД 10 ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2023/10/06 ХХААХҮЯ
МАЛ АЖ АХУЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг боловсруулан гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Залуу малчдын үндэсний чуулганы хаалтын үеэр танилцуулав. Залуу малчдыг дэмжих дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Шийдэл 1. E-malchin цахим хөтөлбөр.
Энэхүү хөтөлбөр нь E-mongolia платформ дээр E-malchin цэсийг бий болгосноор малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх.
Шийдэл 2. Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэнд хөтөлбөр.
Малын эрүүл мэндийг хамгаалж, мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх.
Шийдэл 3. Малчдын хөгжлийн төв бий болгох хөтөлбөр.
Багийн төвүүдийг малчдын хөгжлийн төв болгон 1 багийн хөгжлийн төв болгон өргөжүүлж, жишиг загвар гарган ажиллах. Тухайлбал: Малчдад эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ үзүүлэх төв байх. Мөн мал аж ахуйн туслах үйлчилгээний нэгж бий болгох.
Шийдэл 4. Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр
MCYT-ээр дамжуулан Малчин, Мал зүйч, Малын эмчийн туслах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024 онд 1000 малчныг сургах.
Шийдэл 5. Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр хөтөлбөр.
Сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байруудын хүрэлцээг бүрэн хангах, 7 настай сургуульд элсэх боломжоор хангах, дотуур байрны багш нарын тоог нэмэгдүүлэх. Улсын хэмжээнд ЕБС-ийн 532 дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 26.8 мянга нь малчдын хүүхэд. Одоогийн байдлаар жилд 30 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа буюу 10 хувийг шинэчилж байна.
Шийдэл 6. Ногоон тэжээл 100 сум 100 га хөтөлбөр.
Тэжээл тариалах боломжтой 100 сумдад 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хашаажуулалтыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгох.
Тэжээл тариалах боломжгүй сумуудыг урьдчилсан захиалгын хөтөлбөрт хамруулах, малчид өөрсдөө өвөлжөө, хаваржаандаа болон гэрийн нөхцөлд тэжээл тариалахад сургах, шаардалагатай бага оврын техник хэрэгслийг уян нөхцлөөр зээлээр олгох.
Шийдэл 7. Улсын аваргын журмыг өөрчлөх хөтөлбөр.
Улсын аварга малчны шалгуурыг цахимжуулж, шалгуур үзүүлэлтээс малын тоон үзүүлэлтийг хасах, ухаалаг мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулдаг уралдааныг шинээр зохион байгуулах.
Шийдэл 8. Туршлага судлах хөтөлбөр.
Чуулганд оролцогч залуу малчдаас бусад орны мал аж ахуйн туршлага судлах хөтөлбөрт хамруулах.
Шийдэл 9. Хоост айл хөтөлбөр.
Малчин айлуудыг аялал жуулчлалын чиглэлээр нэгдсэн системд оруулах, сургалт мэдээллээр хангах.
Шийдэл 10. Mал аж ахуйн кластер төсөл хөтөлбөр.
Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах, төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлэх.
Эх сурвалж: ХХААХҮЯам вэб
ХоостАйл илтгэл
9-р сарын дундуур
Яамны мэргэжилтэн Хүрэлбаатар нь утсаар надтай ярьж, ирж уулзахыг хүссэн. Дэд сайд таныг уламжилж таниулсанаар бид тантай уулзаж байна гээд,
Залуу малчдын чуулган зохион байгуулагдахаар, манайх гэртээ гадаадын аялагчдыг ирүүлдэг ХоостАйл гэдгийн талаар асууж мэдээлэл авсанаар, Малчин өрхөд нэмэлт орлого болох боломжтойг танилцуулахыг хүссэн.
10-р сарын 3-ны орой zoom-ээр Дэд сайд илтгэгч нартай холбогдож, чуулганы агуулга, зорилт, илтгэлүүдийн агуулгыг сонсож, ярилцсан.
Ийнхүү 10-р сарын 6-ны өглөө 8:30 цагт Төрийн ордоны хойно очиж мандатаа авч, QR кодыг уншуулж, хөтөлбөртэй танилцан, бүх үйл ажиллагаанд оролцсон.
Чуулган өндөрлөж, үүд рүү очиход ууттай гарын бэлгийг оролцогч, илтгэгч нарт түгээсэн.
Спек Материалс ийн бүтээгдэхүүн аргалыг боловсруулж гаргасан цаас |
Оролцогчдод бэлэг |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
“ШИНЭ СЭРГЭЛТ-МАЛ АЖ АХУЙ” ЗАЛУУ МАЛЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
Зорилго:
Залуу малчдыг дэмжих, төв рүү чиглэсэн нүүдэл ихсэж, хөдөө нутаг эзэнгүйрч болзошгүй зохисгүй хандлагыг бууруулах, мал аж ахуйн эдийн засгийн ач холбогдлыг малчид, иргэд, олон нийтэд сурталчлах, “Хүнсний хувьсгал” хүнсний хангамж, аюулгүй байдлын хөдөлгөөнд малчид нэгдэхэд оршино.
Үдээс өмнөх илтгэл мэдээллүүдийг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны фасебуук хуудсанд LIVE дамжуулалт хийсэн байна.
Зургийн альбом
Comments