Цэвэр агаар - амар амгалан амьдрал

Цэвэр агаартай зуслан дээрээ байхад хийх ажил тодорхой, элдэв бухимдал төрөхгүй, амар тайван амьдарч болж байна.
Дарь эхдээ ирэхлээр өөрийн гэр, хажуу айлын яндангаас угаарын хий үнэртэж, толгой тархи өвдөх гээд ч байгаа юм шиг, үүнийгээ дагаад элдэв бодол толгойд эргэлдэж, нэг доор ингэж олноороо шавааралдаж амьдрах ёстой гэж хэн нэгэн албадаж авчраагүйг санаад тайвширч Зуслан руугаа явахаа ярилцдаг боллоо.

Бүх зүйлийн үндэс, эхлэл нь тунгалаг агаар, ус болохыг бид бодож тунгаах тусам,
агаар, усаа цэвэр байхуйцаар хэрэглээний сонголт хийх болж байгаа.

Цэвэр агаарт гарахаар бие сэтгэл тайвширч, санаа зовох зүйлгүй амардаг.

Энэ өвөл гэрээ маш сайхан дулаалж, өвөлд бэлтгэсэн болохоор нүүрс түлээ ч бага хэрэглэж байна.
Дээвэртээ аль болох 3 эсгий давхарлаж, тоонондоо хуванцар хадаж, шалаа шороонд суулган, хаяандаа эсгий, брезент хийж шороогоор манаад, хаалгаа хоёр давхар эсгийгээр дулаалж, хоёр хатавчаа гэрийн туургаар сайн зөрүүлж, модоор дарж бүслүүрээ татсан болохоор энд тэрүүгээр сийгсэн юм алга.



Comments