Малын яс ба хүнс тэжээл

Ёстой мэдмээр юм байна...

4 шимтийн шөл, гурван шимтийн тан буюу хий ядаргаанаас сэргийлж, залуужуулах ясны шөл.

”Энэ сайхан өдөр найзууддаа нэг зөвлөмж хүргэе. Монголын уламжлалт анагаах ухаанд "Борви, тойг, далны маяа" гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад "Гурван шимтийн тан" гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд "Дөрвөн шимтийн тан" болно.

Хайртай дотно хүмүүсээ халамжилж, хий ядаргаанаас сэргийлж, элдэв өвчний эсрэг дархлаа тогтоох гайхалтай үр дүнтэй нэгэн уламжлалт жорыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд жортой танилцана уу.
Биеийн хийг дарах, ядаргаа тайлах онцгой чанартай. Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ. Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд "Нусгай болно" гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ.

Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байлгах чухал ач холбогдолтой юм. Яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Ялангуяа хөгшид настайчуулдаа өгөх, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ ийм шөлөөр чанасан цай, хоолоор эргэх тун ч зүгээр.

Чанахдаа жижиг газын плиткан дээр чанаж, буцлангуут галыг багасгаж хамгийн бага дээр тавина. 90 минутаас их хугацаатай чанана.

Нэг жижиг газ ойролцоогоор 5 цаг болдог. Хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг юм. Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салдаг.
Ясны химтэй хэсгээс кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.

Автор | Zindaa.mn
 2017 оны 05 сарын 14 
Рейкийн мастер багш Д.Цэцэгжаргалын цуврал зөвлөгөөнөөс хүргэлээ...


2024.11.16

Тархи толгой нь өвддөг, чих нь шуугьдаг, мэдрэлийн ядаргаа туссан хүн бог малын толгой шийр чанаж толгойг гүйцэд мөлжиж самалдаг, тархий нь ухаж идээд, тархины нүхийг чихэн дээрээ онолдуулан тавьж анирддаг. Чихэнд таатай мэдрэмж төрж алсаараа тайвширна. Тэгээд мөлжсөн толгойн ясыг зөөлөн галаар чанаад гарсан цэхэрдүү өнгөтэй шөлөн дээр цай чанаж уувал хий ядаргаанд маш сайн. Гэхдээ  хууччуул толгойн ясны дахин чанасан цэхэр шөлөнд хүрэн бударганы бүүрийг нүдэж цай хийж хандалж уудаг байжээ. 

Хумбагарын Батмэнд. 2024. 11. 14.


***
💁Хонины сүүлний годонгийн ач тус
Хонины сүүлний годон яс нь бүтцийн хувьд зөөлөн учир хоол хийх явцад кальци, кали зэрэг эрдэс бодис нь шөлөнд амархан уусч шөлийг эрдэс бодисоор баялаг болгодог.
Сүүлний үзүүр хэсэг буюу годон сүүлний орчимд иодын агууламж бусад хэсгээс өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон ба бусад эрдэс бодис амин дэмээр баялаг тул годонтой цай, годонтой шөл зэрэг нь хүнд амин дэм тэжээл өгөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. 
Мөн хонины сүүлний годон нь коллаген уургийн агууламж өндөр байдаг тул хүний арьс, булчин, яс, мөгөөрс, шөрмөс зэргийг хэвийн байлгахад онцгой ач тустай юм. Тиймээс хонины сүүлний годонг хоол, хүнсэндээ өргөнөөр хэрэглэцгээе 😁

Эх сурвалж: Цахим тогооч

***
2025.11.24

ЯСЫГ САЙН МӨЛЖИЖ СУР
Өвөг дээдэс минь яс сайхан мөлжиж сур! Амны хишиг ар дээрээ гардаг гэдэгсэн.
Гар алгандаа сайн барьж байгаад мөлж, биеийн хий хуй гардаг гээд л чөмгийг нь ташаад л чихний минь ард түрхээд л дотоод хормойндоо хошуугаа хүргэдэг байлаа. Шагай тойгыг цэмбийтэл мөлжөөрэй хөөрхөн хүү охинтой болдог юм гээд л…
Яс сайн мөлжих, чөмөг сайн таших зэрэг нь тархины түгжээ мултлагч гэж хар ухаанаар ойлгоход хол зөрөхгүй.
Ясны тосыг хавар цагт хурааж цуглуулсан яснаасаа өдөржин буцалгаж байж нилээд тос гаргаж авдаг байв. Тэр тосоо боорцогны холио хийнэ. 
Бодын тос аманд царцахгүй гайхалтай шүү.
Яс мөлжих гартаа арчих гээд алжаал хийгээ хоолноосоо ахуйн замаар л гаргадаг байж дээ.
Тэр ч бүү хэл малчдад туслах аян зохиогдоход сургууль даяараа ясыг шатааж нүдэн хөх үнсээр нь гурил хивэг давстай холин минералын тэжээл нэртэйгээр голдоо нүхтэй зүүдэг зээрэнцэг хэлбэртэй тэжээл хийдэг байлаа.
Ясаа сайн мөлжиж сурах хэрэгтэй шүү.
(Tom Tuya)





Comments