Шаг Ай (шагаа, шагай)-г сонгосоны учир


Монгол хүмүүн нь аливааг 
- шинж чанар буюу харагдах, мэдрэгдэх байдлын түвшинд, 
- амин чанар буюу хэрхэн хэрэглэж үр шимийг хүртэх түвшинд, цаашлаад
- мөн чанар буюу учир зүйн холбоосыг таньж мэдэхэд гүн ухаанчаар ханддаг байна. Үүнийг хэлж тайлбарлаж, санаж сэрүүлдэг Үндэсний онол, арга зүйн сургалтыг зохион байгуулдаг ИМЯ байгууллагад баярлалаа.
 
***

#БҮҮ_АЙ
#ШАГАЙГ_ХАЯЖ_ҮРЭГДҮҮЛЖ_ГЭЭДЭГГҮЙН_УЧИР 

Шаг ай уран тансаг хэлбэртэй
Шаг хийсэн бүтээл 
Шантаршгүй хүмүний заяаг 
Шад ахиулан нүүлгэх нүүдэл 

Шагай бол тэнгэрбурханы урлал 
Шадарлах мөнхийн сахиул болой 

Шаг ай бол
 Хүслийн таван тэнгэр 
Хүрэх үйлээ бүтээхээр 
Хий оршихуйгаас татаж 
Хийморио төлгөлдөг зөн 

Хэтийн зорилгодоо хүрэхээр 
Хувийг даасан эрдмийг өвөрлөсөн 
Худалгүй үнэнийг дэлгэх эрдэм 

Хүслийн таван тэнгэр
Хэлж дуулгадаг зам мөр 
Хилэнгүй амгалан оршихуйн 
Хийж бүтээж урласан шид 

Цадигт түүхийн замаа олж 
Цаглаварт зүтгэх мөрөө олж 
Өөрийн гэсэн мөр замыг гаргаж 
Өндөрсөн ахиж үнэнд дөхөх жамыг татсаар 

Сэргэлэн нэгний сэрэхүй ухамсарт 
Сэрсэн болжмор шиг дууллыг 
Сөрөг үгүй сүүн замаар 
Сүслэж ерөөгдөөд тэмүүлэлд ахих 
Сүүдрийр чинь цагаалах Чин сарны бурхан 
Сүр сүлдийг чинь өнгөлөхөөр 

Итгэлийн галаа өрд хэмээн 
Ирлэгдсэн сэтгэлээ асаа гэж 
Энэ л сайхан өдөр 
Эрчлэгдсэн нэгэн оньсыг тэлэв эй 

Өөрийн гэсэн мөн чанартаа 
Өндөр өвгөдийн чин чанартаа 
Уягдсан уяа бүхнийг тайлж
Ураг үрс минь тэтгэгдэж яваг гэж 

Уул хайрхад шиг нөмөрлөөд 
Ус голоо аргадаж бас дөнгөөд 
Улиран одсон ч амьд орших 
Ухаант өвүг дээдсийн тань санамжийг 

Он жилүүдэд орхигдсон хаягдсан 
Ондоошиж өөрчлөгдсөн сэжиглэгдсэн 
Огт байхгүй болсон гээгдсэн үрэгдсэн 
Олз бус олзлогдож дарангуйлагдсан 

Ахуйт ёсны ариун жудгийг умартсан 
Агуу Монголын заяаг гундаасан гутаасан бүхэнд 
Сануулсугай хэмээх Мөнх Тэнгэрийн зарлигийг 
Сарантуяа үр би дамнуулж дамжуулж танд дуулган буй билээ 

Угалзалж бичээд баясалтай явна 
Ур хийцтэй өвгөд дээдсийнхээ 
Урд төрлийг 
Ухаж таниад мэдэж гялалзаж 

Араа олоод алд биеийг таньж 
Алдраа өргөөд ар сүнсээ гоёж 
Хүслээ дээдлээд хүч чадалдаа хүрч 
Хүндтэй олон үүрэг даалгавартаа
Хүрээлэгдэж дүүрээд хүчирхэгжиж хамгаалагдаад амгалан байнам 

Дөрвөн бэрхийн ухаанд дөмөг хүрэх 
Дөрвөлжин хас тамгандаа оройлж хүрэх 
Алтан мөрөө уудлаад адуу шиг хатирч 
Алтан жолоогоо авч дийлээд 
Аргамаг хүлэг шигээ тодлож давхиж 
Жороо цалгиан мөрөө цагаалж 
Жонон хонгортоо хүрэхээр 
Чадал ихэд зэрэг ахиад 
Чамд үнэнийг дэлгэн байнам 

Аясаар дэлгэрэх эрдмийг таниулж 
Аргадаж нэгэнтээ тайтгаруулахаар 
Алтан оньсын нандин сайхан нууцаас 
Алдагдаж адлагдсан ёс уламжлалаас 
Амгаланд  хөтлөхөөр
Айдсыг чинь дарахаар 
#Бүү_ай хэмээх судруудаа
Бүлээн зүрхэнд чинь буулгаж буй 

Шагайнд хулдсан шаг хийсэн ухааныг 
Шалдалж мөлжөөд хээр бүү хаяхтун 
Шарласан дэвтрийн хуудас салхинд үрэгдээд хийсдэг бол 
Шагайнд дэлгэсэн нандин нууц үл арилахын хирээр 
Шалавлаж шидсэн чиний амьдралд
 Шаг хийсэн зовлонг дэлгэдэг юм 

Морь буусан дөрвөн шагайнд 
Монголын хийморь өргөгддөг юм 

Тана мэт буусан таван шагайнд 
Тэнгэрийн хишиг арвиддаг юм 

Адуу тэмээ хонь ямаа гээд 
Алд биеийг тань аргадан залж буй 
Далай их дээдэс бүхний тань 
Даамай их хувь дэлгэгдэж буй 

Таван эрдэнийн мал сүргээс 
Тавиланг тэтгэдэг үхрийг яагаад 
Та бүхнээс нууж хулдсныг 
Таньж өнөөдөр автугай хэмээсү 
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг ч 
Үнэнээ умартсан хүний сүрэгт 
Үхэр буух цаг нь болоогүй ээ 

Бурхан мөн чанараа  умартаж 
Бугт дурласан хүний оронцогуудад 
Буурал өвгөдийн үнэн хишиг 
Буух гэж дуншсаар байвч 
Мугуйд эзлэгдсэн хүний итгэл 
Мунхаглалд шүтэгдсэн хий сүжиг 
Зааглаж бурантаглаад байна гэнэм 
Заяагаа хумиад чөдөрлөнөм гэнэм 

Монголын заяа ихээ 
Буянт малынх нь тостой ясанд 
Буурал өвгөдийнх нь буян хичээхэд хулдагдаж 
Тэнгэрбурханы ивээлд мөнх оршдгийг 
Тив дэлхийн бүхэн андахгүй шагширнам 

Тэнэг мулгуу эзэн үрс нь харин 
Тээршааж хээр гадаа хаяж 
Тэнэгтнэм гэнэм 
Ташуурт өртөж 
Төгс бүхнээсээ алсарнам гэнэм 

Дөмөн хүлгийн нуруун дээр 
Дуулсан их таны хур буяныг 
Дутуугүй дагуулахаар тэнгэрээс буулгасан 
Дөрвөн бэрхийн ухааныг тодолж өргөхөөр 
Гэрлэн биеийн тань бүхий л хэмжээстийг бүтэн дүүрэн нөхөх гэж 
Гэмшилд хүлэгдсэн сэтгэлийг тань бүрэн чөлөөлөх гэж 
Шаг хийсэн дом шидээр 
Шагай орхиж таны өмнө дэлгэв эй 

Орхино хэмээх нь 
Олны өмнө шагайгаа буулгах юм шүү дээ
Олз мэт таних ухаан болохоос 
Олиггүй хэмээн хээр орхих бус билээ 

Бушхүүгийн үлгэр амилах цаг дор 
Бушуу түргэнээ үрэгдүүлсэн гээгдүүлсэн бүхнээсээ 
Өршөөл эрж өөрийгөө уучил 
Өндөрсөж ахихаар ханцуй шамла 

Цагаалж биеэ гоёотох 
Цайлж ундаалж аргадаатах

Завсар гаргаж 
Зөвийг оногдуулья 
Зүрхийг чинь цагаалан байж 
Зүрх уулын тахилгаас үүрэгтээ мордсон 
Зүг бүрийн тэнгэр бүхний 
Зүүсгэл гоёлоор урлагдсан 
Шагайн эрдмийг танд дэлгэхээр 
Шан балыг өмнө тань буулгая 

Сэтгэлийн тань цангааг тайлья 
Сэрэхүйд тань оволзож буй 
Сэрсэн гэрлэн биеийн тань 
Сэлэх хэмжээстийг тэлье ээ

Ай биеийг чинь рашаалж аргадья 
Айраг ууж амьсгалаа цагаал 
Ариун сүнсээ аргадаж ивэлгээд
Алтан нэрээ шившиж дуулгаад 
Авсан нэрээ гоёж тэтгээд 
Алдраа өргөж баясгаж цайлгаад хүрт 

Бүтэн дүүрэн их ухааны охь шимийг 
Бүрэн атгасан шагайн эрчмээр 
Буулгаж өөртөө авч 
Бумбал эрдэнэ биеэ бүслүүрдэж 
Бурханы адислалт сүүжиндээ тэлж 
Өвч гэрлийг тэтгэсэн 
Өвчүү цээж мөр даландаа 
Өрлөгт есөн өнгөөр ижилсүүлэн гоёж 
Өөрөө Бурханы зэрэгт хүрэх 
Шад мөр бүхнийг давах 
Шалгарсан их хөх ухааныг
Шагайндаа буулгаж автугай 
Шанбал болгон дэлгэсүгэй  
Шалавлаж аваад уудалж хүртээ 

Мөрт бүхэн чинь мөнтэй байг 
Мөн үг чинь цэцтэй байг 
Монгол ухаан чинь галтай байг 
Мөс чанар чинь нэртэй байг 
Итгэл даах хүчтэй байг 
Ирсэн сүнс тань хийморьтой байг 

Хүчирхэг бөгөөд өнгөлөг байг 
Өнгөлөг бөгөөд тунгалаг байг 
Тунгалаг бөгөөд өнө мөнх байг 

Ивээсэн тэнгэр эцэг өвгөд бүхэндээ 
Илээсэн их ул мөр зам замчлал бүгдэдээ
Ирж тэтгэсэн энэ л гал биеэндээ 
Мөнхийн үнэн тулгуурыг 
Мөрдөст даландаа багана болгон босгож 

Бар биеийг тэтгэж тэмээ  буух болтугай 
Хангарьдын ухаанд дүүлэх морь буух болтугай 
Арслан нумны таталтыг гүйцээх хотол гэрлийн хонь буух болтугай 
Луун хүчит агуу ялалтын хосгүй хүч чадалт ямаа буух болтугай 

Дөрвөн хүчтэний уналга хүлэг 
Дөрвөн бэрхэнд нууцлагдан буйг таньтугай
 
Түшиг дөрвөн тэнгэрийн их хувь 
Дөрвөн шагайнд оньслогдсон буйг ажтугай
 
Тэнгэрээ хээр хаявал 
Тэнэгэрсний шинж гэлтэй 
Тэмүүжинд дөхөх замаа 
Тээршааж орхисон гэлтэй 

Уудалж ухаартугай 
Ухаарч бултаараа таньтугай 

Даваа бүхэн чинь намсаж 
Даасан өвгөд тань дэргэд чинь тухлан заларч 
Тогтож хурласан эмгэд тань тогоо дүүргэн бялхуулж 
Түнтгэр өвгөддөө хүрэхийн 
Төгсгөлгүй их суу залийг 
Хүслийн их дээд тэнгэрээсээ 
Хүргэж аваад хүртэж буулгаарай

Мялаалга орхиж дөрвөн бэрх буулгая 
Мяндсан хөх ухааны гэрэлтэд 
Монгол хэмээн шагайгаар бичье 
Мөнхөд орших тэнгэрлэг сүлдээ өргөе

Охь шим болгож хүртээе
Оройлж тэтгэх Монгол их суу ухаанд 
Хувилгаж үрсээ баясгая 
Хуурын дуутай эгшиглэх 
Хос хунгийн дэвэлтээр 
Хун цагаан сүлдэнд тань 
Хувилгаан шидийг хүртээе 
Хувь болгож зэрэглэн барья уу

Илдээ атгасан баатар явтугай 
Эрдмээ ирлэсэн эр бие байтугай 
Эх охийг уудалж нэрсэн эм бие байтугай 
Эн тэнцүү хүч байтугай 
Эргэж буусан дөрвөн бэрх байтугай 
Хатан ухаан #Их_Суу байтугай 
#Хан_суу хатан  ухаан байтугай 

Тэргэл саранд хүрэхийн дайтад 
Тэнгэрлэг их хийморьтоо тэрлэгдээрэй 
Тун чиг их ухааныг дуулгаж мэдүүлье 
Тунгалаг гэгээн гэрэлдээ ойртоорой 

Дутуу бүхнийг чинь нөхөж 
Дугараа юуг тань дүүргэж 
Тодлосон их мөнгөн цагаан гэрийг тань 
Тоононд нь өргөж хурлуулан татан барьж 
Эрчилсэн их хувь хишгээр энэ өдөр 
Эрдэнийн есөн солонгоор бүслүүрдэж өгье үү 

 Шаг хийсэн аавын хүү та 
Шандаст хурдан хүлгийн зоон дээрээ мордохтун!!!
 
Шад хийсэн ээжийн охин та 
Шаламгай хурдан хүлгийн зоон дээрээ мордохтун!!! 

Шаг ай эгшиглэж 
Шаг шаг шаг хийн исэх элгэн тарагний чимээ 
Шалдар бульдар бүхнийг тасчин дэвэрч асгарав 
Шалдалж нүцгэлсэн бүхнийг ичээж эсч шуугив 

Шагайнд зурагдсан уран гоо хийморь 
Шат ахиж нүүдэл дэлгэв 
Шагайнд оньсолсон удам бүхний гал 
Шамбалын эринд зураглагдан гэрэлтэв 

Хотол түмнээ хураах их үүрэгт 
Хонь ямаа минь газарт тухлав 
Хар зүрхний хөг эгшгийг тань гэрэлтүүлэхээр 
Хонь ямаа буусан дөрвөн бэрх 
Хорвоод тунхагжиж хотлов 

#Хайр_хайр_хайр 

#Хан_суу_Хатан_ухаан 

Эцэг Мөнх Тэнгэрийн Гэрэлт Гэрэгэт Элч 
Эх Очирт Эрдэнэт Хас Ай Суу 
Мөнх Тэнгэрийн Оч Суу 
Эл эзэн чин гэрэлт эс оршихуй Эх Тэнгэр 

#Хасбатын_Мунангийн_Сарантуяа
2026:09:22

***

Эх: Ganpurev Adilbish


ШАГАЙ ТОГЛООМ ... ХҮННҮГЭЭС-МОНГОЛ
Товч агуулга: Эртний хятад сурвалжийн тэмдэглэлээс шагай тоглоом нь Хүннүгийн үед байсан гэдгийг, мөн Монгол улсын нутгаас олдсон археологийн олдвороор давхар батлахыг оролдов.
Түлхүүр үг: эртний хятад сурвалж дахь 胡人弹骨, Монгол улсын нутгаас олдсон археологийн олдвор, шагай.
Хан улсын үеийн Лю Ань-ий Хуай нань зы бичиг 11-р бүлэг, Чи-гийн ёс хэмээх бүлэгт “ 故胡人弹骨、越人契臂、中国歃血也,所由各异,其於信一也 ” гэсэн тэмдэглэл буй. Үүнийг монголчилбол, “... тиймээс Ху нар яс нясалж, Юэ нар мориндоо шивээс шивж, хятадад цус дусаан уудаг. Адил бус боловч нэгэн итгэлтэй байхад зориулагдсан буюу” гэсэн үг болно. Энэ тэмдэглэлээс харахад гурван өөр үндэстний зан үйл нь бүгд итгэлтэй байхад зориулагдсан гэж тодорхойлсон бөгөөд үүний дотроос хойд зүгийн нүүдэлчид болох Ху нарын яс няслах зан үйл нь бидний анхаарлыг татаж байна. Энэ бичиг нь Хан улсын үед бичигдсэн учир энд хэлж буй 胡人 Ху нар гэж Хүннү нарыг хэлж байгаа нь тодорхой. 弹骨 Яс няслах гэсний тэрхүү яс нь тэдний адуулан амьдардаг малын ясыг хэлсэн үг болох юм. 弹 Няслах гэдэг гарын хуруугаараа няслах гэсэн санаа юм. Цаашид нарийвчлан үзвэл弹骨 хуруугаа нумлан чангалж шагайг нисгэх гэж тайлбарлаж болно. Тэрхүү нясалж буй яс нь хураагаар нясалж байгаа учир бог буюу гөрөөсийн зүйлийн амьтны шагайг хэлж байна. Жишээлбэл, хонь ямаа, аргал угалж, буга зүрийн шагай гэх мэт. Эртний хятадууд нүүдэлчин ахуй соёлыг таньж мэдээгүйгээс ийнхүү барагцаалан өгүүлсэн бололтой.
Улаанбаатар их сургуулийн археологич Д.Эрдэнэбаатар Архангай аймгийн Эрдэнэ-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2 Хүннүгийн язгууртны булшинд малтлага хийжээ. Энэ Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бөгөөд хоёр зуу гаруй язгууртан, энгийн иргэдийг дагалдуулсан булш бий. Үүнээс 30 дагуул булштай 1-р булшийг малтах явцад 3-р дагуул булшнаас хүүхдийн булш олджээ. Тэрхүү хүүхдийн булшнаас 200 гаруй тооны шагай олдсон бөгөөд дотор нь дөрвөн тамгатай шагай олдсон нь Хүннүчүүд нь Эзэнт гүрний Монголчуудтай, өнөөгийн Монголчуудтай язгуур нэгэн болохыг эд өлгийн баримтаар нотолж байна.
Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшнуудын 3-р булшнаас ой долоон сартай хүүхдийн оршуулганд хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Их Монгол улсыг үндэслэгч, эзэнт гүрний их эзэн Чингис хааны хэрэглэж байсан наран тамга буюу онгин тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэй хааны дэгрээ тамга буюу нуман тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгджээ.
1990 онд Ховд аймгийн Манхан сумын Танхилтын хотгор хэмээх газарт Хүннүгийн булшнаас хүүхдийн оршуулгын дэргэд 60 шагай олджээ. Хүннүгийн үеийн булшнаас шагай дагалдуулсан олдвор нэлээд тохиолдоно. Өөрөөр хэлбэл, Хүннүгийн үед шагай тоглоом байжээ гэдгийг археологийн олдворууд баталж байна.
Монголын Нууц Товчоонд Тэмүжин, Жамуха хоёр анд барилдахдаа шагайгаар наадаж байсан бөгөөд Жамух, Тэмүжин анддаа шагай өгч байсан мэдээ бий.
Дээрх жишээнээс харахад шагайгаар төлгө татах, наадах төдийгүй бас андгайлах ёсонд хэрэглэж байсан бололтой. Дээрх хятад сурвалжид нэгэн итгэлтэй байхад зориулагдсан гэсэн нь итгэл журам, андгай нөхөд барилдах гэдэгтэй холбоотой мэт.
Эцэст нь шагайгаар наадах нь Хүннүгийн үеэс өнөөг хүртэл бидэнд улбаалж ирсэн нь тодорхой байна. Тухайлбал, малынхаа шагайгаар олон төрлийн тоглоом, наадгай зохиож тоглуулдаг үндэстэн ямар ч нүүдэлчдийн дундаас тодроогүй байна. Энэ тухай хятадын олон сурвалжид товч бөгөөд тодорхой тэмдэглэл үлдээсэн нь олонтаа тохиолдоно. Мөн Монгол улсын нутаг дахь археологийн малтлагаас шагай нэлээд олддог бөгөөд эдгээр нь шагайг хэрэглэх, тоглож наадах зэрэг зан үйл нь одоогоос хоёр мянган жилийн тэртээ буюу Хүннү гүрний үетэй шууд холбогдож байгааг, Хүннүчүүд бол Монголын өвөг дээдэс болохыг олон олдвороор, олон эх сурвалжаар батлаж байна.
Бичсэн: Б. Батжаргал

Ашигласан материал:
-【西汉】刘安著《淮南子》,《中国古典名著百部--青苹果电子图书系列》,2001年,北京电子出版社出版。
-Эрдэнэбаатар Д., Идэрхангай Т., Мижиддорж Э., Маратхаан А., Батболд Н., Галбадрах Б., Оргилбаяр С. Балгасан тал дах ГОЛ МОД-II-ын Хүннүгийн язгууртны булшны судалгаа. Улаанбаатар., 2015.
-Наваан Д. Хүннүгийн булшны үнэт шинэ олдвор. // ОУМЭ-ийн V их хурал. 3-р боть. Улаанбаатар., 1992.
#түүх #Монголынтүүх #History #MongolianHistory #Наадам #Шагай #HistoricalFacts
***


Шагай 
-  наалдамхай биш, амархан хайлдаг тостой
- 6 талтай, шоо хэлбэртэй 
- маш нягт, бат бөх - алхаар цохиод ч хялбар няцрахгүй
- газрын эрчмийг агуулсан
- хүнсэлсэн мал амьтны хишиг 


Шагай - жижиг цул яс нь бог малын ард мөчний үе холбоос учраас тослог чанартай.

Хүнс тэжээлийн нэг шалгуур нь тос агуулсан байдал. Тос нь хоол хүнсийг зөөлөн, илчлэг, гулгамтгай болгодог.

Шагайн тос нь гарын арьсанд  наалдсан эсэх нь мэдрэгдэхгүй, зөөлөн, содон үнэргүй, наалдамхай биш гэх мэт шинжээрээ онцгой.

Хонь, ямаа маллан, зээр гөрөөстэй, нүүдлийн ахуй соёлоор амьдардаг улс үндэстэнүүд хэдэн мянган жилийн өмнөөс шагай ясны үнэт тослог шинжийг таньж мэдээд, тоглоом наадам, эд хэрэглэл болгон ашиглаж, өв уламжлан ашиг тусыг хүртэж ирсэн.

Монгол улсын Үндэсний музей, Чингэс хааны музей зэрэгт өнөөгийн Монгол орны газар нутгаас археологи, судалгаагаар олдсон "хонь талдаа тэмдэг, дүрс сийлсэн" шагай ясны үзмэр бий. 3000-4000 жилийн өмнөх тэдгээр шагайн дээрх тэмдэгт, зурлагын дүрс  нь 1200 жилийн өмнө амьдарч байсан Их Эзэн Чингэс Төмөрчин хааны тамганд дүрслэгдсэн байсан нь уг гарвал, үүх түүхээ таньж мэдсэнийг харуулдаг.


Шагайгаар 60 гаруй тоглоом тоглодог нь ямар цаг улиралд хэнтэй ямар сэдвээр харилцан яриа өрнүүлж, ямар мэдлэгээ уламжлуулан дамжуулах арга хэрэгсэл болдог байжээ.

***
2026.3.16

ДӨРВӨН БЭРХИЙН УХААН 

Дөрвөн бэрхийн ухаан нь 
Дөрвөн хаалганы үнэнийг 
Дөрвөн шанагандаа
Хураасан буяныг нэг болгоод 
Ханасан оюунт үрсдээ 
#Хайр болгон юүллээ. 

Очирт Дарь эхийн нууц 
Онгод халлөсөн 
Сарны нууцтай нийлж
Алтан гадас одон дээрээ 
Долоон бурхан од хувилж 
Дөрвөн зүгийг зааж тэтгэж байдаг 
Дөрвөн улирлыг эмхэлж байдаг 
Хасын дөрвөн учгийг таниулж байдаг 
Хатан дөрвөн ухааны оньс түгжигдэв.

Тамга тэмдэгтэй авах ёстой үрсдээ 
Таньсан сүнс сүлдээр нь очиж байдаг 
Түүх мөнх хэвээрээ энд үлдэж 
Тэнгэр газар байгальдаа орших ёстой хэмээхүй хууль энд очирлогдов. 

Аливаа юмс үзэгдэл
Гурваар оршвол гал болдог 
Дөрвөөр оршвол засаг болж байдаг 
Ажихуйн дорвит бөхөлгөө эндээс эхтэй. 

Эх Засаг хуулийн эх үндсийг 
Эргэж буусан дөрвөн бэрхийн ухаанд буулгаж бөхлөв  
Дөрвөн хаалганы ухаанийг 
Дөрвөн дэлбээт Нацагдоржид хувилгаж 
Нартын цаг зөв эргэлээ.

Бүлээн дулаан хайраар 
Бүхий л үрсээ тэтгэхээр 
Буурал ертөнцийг тэтгэж дийлсэн 
Бурхан галтай өвгүдийн минь охь #ЯЗГУУР
Буй газраа ундарч байхаар 
Булаг мэт оргилж байхаар 
Гишгэсэн газарт минь цэцэгс ургаж байхаар 
Гэрэл болгож нартад тэнцүүлэв ээ 
Гийх эрдмийн оюу суут эрчмээр гоёв оо. 

Эгэл олноо тэтгэхийн хур ерөөлөөр 
Эрдэм болгож түгээхийн бэлэг болгож 
Ард олноо эвлүүлэхийн аргыг 
Алтан шагайнд хурласан 
Агуу өвгүдийн минь нүүдэл байх болно.

Эвлэж буусан дөрвөн шагай төгсөд амилснаараа 
Эвтэй дөрөв  болж нэгтгэгдэж зангидахын эх 
Эрдэнэт Хасын охь эрдмийн түлхүүр ирэв дээ 
Эхлэл төгсгөл нэг болон эрчимжиж тэнгэр газар нэгдэв үү дээ.

Хүн өөрөө өөртөө хувилж ороод, өөртөө #ХАС хэмээх хүрдэн дээр өөрөө өөрийгөө тэлж чадахуйн эрдэм эндээс уудлагдав.

Булаг оргилж булгилсан ус далай мэт дүүрч дийлэв дээ
Бодол, сэтгэл, итгэл, зүтгэлдэж төгс хүрч эвлэв үү дээ.

Эцэг тэнгэр, ижий тэнгэр, үр өөрийн тэнгэр гурван галд эрчлэгдэж 
Эргүнээ холбоост гурван галаар оройлуулаад 
Өндөр тэнгэр өв үг дээдэсээс хайрласан нэгэн шанаганы ур ухаан ирэв дээ 
Өлзийт таван тэнгэрийн тамга эгшиглэв үү дээ.

Монгол хүмэн бүгд дөрвөн шанаганаас эхийг авч 
Мөнхийн #ХАС дөрвөн ухамсартаа түүхээ бүтээж
Байгалийн хувийг уудлаж, хүчийг оршоож хуулинд захирагдаж 
Бадамт цэцэгсийн мөнх аминд уусан гэрэлтэв эй.

Арга билгээ тэнцүүлж хоёр хос сүлдээ бадраан гэрэлтүүлж 
Алтан Соёмбо болон хүн өөртөө хуйлагдан хөглөгдөж 
Марал гурван одны ухаан буюу гал байхуйн ухааныг таньж 
Мөнх орших  сүүлт од хэмээх нэгэн гайхамшигт хэзээ ч харвадаггүй одны ухаанд хүрэх буян 
Монголчуудад байдаг их үүдийг нээж дэлгэв ээ. 

Өөрийнхөө саванд эзэн  болж эргэхүй дор 
Өнцөггүй дүүрэн эрчлэх ХАСын гол дээрээс 
Бусдыг хуйлруулан сэрээх ид шид бүхэлд буун тухалвай. 

Уужим Борохул өвгүд минь 
Уясаж баясаад сэрэв үү дээ 
Утаа би эрдмээр 
Ургуулаад тэднийгээ баясгав уу даа  
Сэрээд ирсэн тэднийхээ 
Сээрэнд нуусан их ухаан 
Тархинд бөхөлсөн их эрдэм 
Таягандаа тулсан их хүч шид 
Тавилан заяанд бөхжигдөж тухлав даа. 

Аваад үр минь алдарт хүрээ гэж 
Ард олноо өмгөөлөөд асаж мандаа гэж 
Алтан түүхээ дүүргэж бүтээгээд 
Алсрахгүй эрдмийг 
Арга билэгтэй нь тэнцүүлээ хэмээж 
Алтан од шиг гялалзуулав. 

Долоон өнгийн гэрэлдээ хүрч 
Домог түүхээ бүтээхээр цэгцэрэв үү дээ 
Нацагдоржийн бүрдэл тамгаа бүтэн болгож 
Бундхорол бурхан амилав уу даа 
Бурхан галчин  уг минь эгшиглэв үү дээ.

Цадигт улаан Жамсран бурхан амилж 
Цадахгүй өлссөн сэтгэлийн цангаа тайлагдаж 
Ханах сэтгэлийн үүдэн нээгдэв дээ 
Хайж ирсэн үнэн минь дуулав даа.

Монгол хүмэн Мөнх галтайн дөрвөн бэрх буув даа
Мөнх галыг нэгтгээд, нийтгээд Нацагдоржийн дөрвөн тогоонд юүлээд өгөв дөө. 

Хур номын далайгаа уудалж 
Хувьсах илдний эзэн болж хувилав 
Хурмастын зарлигтай заяандаа
Хуудуугүй #ҮНЭНИЙГ дэлгэж барилаа даа.  

Туйлын үнэнд хүрээд 
Туйлшралгүй түүхийг бүтээ гэж 
Дардан замыг дэвсэж барив даа
Дарсан ч үл дарагдах хийморийг өгөв дөө. 

Атаа хир хилэнг аргадаж тайлдаг 
Авьяас бэлэглэв ээ
Аминаас үнэтэй амьсгал байдгийг 
Амжиж бас мэдүүлэв дээ. 

Алд биеийн үнэ цэнийг олсон цагт 
Алдар өөрөө амилан дэлгэрлээ
Хувь дутахгүй үнэнийг уудлаж дийлэв дээ
Хундаган ягаан 99 цэцгэн дэлбээнд
Нацагдоржийг бөхөлж дүүргэв дээ. 

Дүүргэж түүнийг түгээж цацахын ухааныг 
Дуталгүй бүгдэд дэлгэн арвитгахаар 
Төгс гэгээрэхийн хувь энэрлийг 
Түмэн наст заяандаа дээдлэв үү дээ. 

Бадамлянхуа дээр заларсан 
Билгүүн дээд эс бүхэн минь дуулав даа
Билгэ оюуныг тээсэн шидэт ухамсартаа 
Бэрхийг давсан хүмэн мөн чанарыг 
Болгоож өөртөө бүтээж авав даа. 

Чанаад түүнийг чанар болгому
Үлэмж тэтгээд үзэж тольдму 
Үлэмжийн үнэн чанартаа хувилаад 
Үлгэрлэлгүй бүхнийг чөлөөлөх дайнд дуудав даа. 

Хүн төрөлхтөн амьтай амьгүй бүхэн байдаг байрандаа суурилан орших 
Хэн ч эвдэхгүй, сэндийчихгүй, ургах цэцэг нь ургадаг газраа ургаж байх 
Амьтан бүхэн зовлон үгүй, мөртөн бүхэн мөр гаргах зовлон үгүй 
Хүн бүхэн зовлон зүдгүүр  үгүй, хүн нь цэцэг адил 
Хар, цагаан нэгнээ адладаггүй, хамхилдаж хэмхэлддэггүй 
Хайраар найрссан нартын цаг эргэх #Эрх үүд нээгдэв дээ. 

Алаг дэлхий амгалан дэлгэгдэж олон өнгөөр гэрэлтэв 
Амиа хичээсэн алагч үзлийн төмөр чөдөр тасарч 
Туйлширдаггүй үнэн цогцолж бүрдэх сайн үйлийн тэнгэр үүдээ дэлгэв ээ 
Тортогт төмөр гинж тасран амь тавьж тамир алдан муужрав аа. 

Хүн бүхэнд өөрөө өөртөө нэг болж өндөр сайхан заяандаа хүрэх 
Хосгүй энх амгалан цаг үүдээ дэлгэж буруу төгсгөл үгүй 
Бүх юмыг зөвөөр төгсгөж чаддаг эрдэмд цаашид шамдах нүү дээ
Ховор бүхний ид хав дөрвөн бэрхийг даван тэлж 
Хайраар эргэлдэх #Нацагдоржид л багтах нуу даа.

Өндөр ТНГРийн үйл  зангидагдаад энэ дөрвийн нууцыг тайлж 
Өргөсөж тэлсэн их хайрын #ХАС айд эгшиглэж 
#Дөрвөн_хаалганы_дөрвөн_бэрхийн_дөрвөн_ухамсрын 
Дөрвөн чихт мөнгөн цагаан тогооны хувь дэлгэгдэв ээ. 

Уухай уухай уухай 
Хурай хурай хурай 

Эх Очирт Эрдэнэт Хас Ай Суу 
2026:03:01: 
Баян Өлгий аймаг Сагсай сум 
4 ба 4 
Очир ба Очир 
Нэгдвэй  

Сарантуяа Мунан 

#ЯЗГУУР
Язгуур Боловсрол сан 
Yazguur.mn Язгуураа Өвлүүлье 
ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ... ЯЗГУУРАА ӨВЛҮҮЛЬЕ! үндэсний хөдөлгөөн 
ЯЗГУУРТ МОНГОЛ НЭГДЭЛ



***

Comments