Uher shir arisaar

Үхрийн год, борив, духны арьс
Язартал буцалж байна, усыг нь ширгээж, цавууг нь ялгаруулж байгаад гаргахад бараг болжээ.

Бүх зүйлийг наана, мод, сур гэх мэт

Цавууг шоо дөрвөлжин хэлбэрт зүсээд хэлхээд хатаасан байхад хэрэглэхээ жоохон усанд хийж халаахад буцаад нялбайдаг.
Хугацаа дуусахгүй.


М. Оюунбаатар:
Цавууг 3 жил болсон үдээр болсон хөх ширээр хийдэг гэж дуулсан юм.
Шинэ шир тос  ихтэй болдог.

Б. Баасансүрэн
Хөдсөн цавуу юу

Nymaa Nymdalai
Биднийг бага байхад аав ээж минь ийм л цавуугаа өөрсдөө хийдэг байлаа үстэй дээл хийгээд гарсан өөдсийн буцалгаад ийм цавуу болно  одоо үүнийг мэдэх хүн бхгүй болжээ   .

Damdinjaw Altangerel
заа болио наадах чинь яаж юм наахын манай өвөө буцлагдаг блаа бугийн эвэр загасны хайрс духны шир гээд өөр юуу билээ дээ бараг 7 хоног гадаа голын захад буцлагдаг шүү зүсээд хэлхээд хатаана



Үсийг авсан сур гандаа хурдан ордог. Гангаа сайн хийхэд 1-2 хоноод гараад ирдэг.
Үсийг нь гангаараа авахад 3, 4 хоног гээд уддаг.

Зүссэн ширийг усанд хийж тавиад базаад шувтлаад, дахиж нэг усанл шүүслээд, шүүс гарч байвал хонуулна, гайгүй бол оройдоо гандана.
Гангийн цайгаа хөрөхийг хүлээнэ. Халуун цайны ганд сур түлэгдэнэ.
Бүдүүн сур гангаас 3 хоноод гарч байсан.


Цээк Азаа:
Гурилаар үсийн авуул зэрэг зэрэг олон ширний үс авна шууд гурилаа зуураад жигэдхэн түрхээд хавсараад битүү агаар орохгүй гялгар цаасанд боогоод галын захруу юм уу халуун газар тавиад хэд хонуулаад үзэхэд үсэн аяндаа сул бна сайн орсон бол зүгээр модоор хусаад л авж болно ( жаахан хөөлгөгч хийж болно ) бараг давхар ган ч болно гэж бга шүү янзын зөөлөн сур болно

Sarnai Sarnai
Gadaa telj hulduuguud  ugluu ert huldvv deer n vsiig n husaa gand hii

Амирдагва Төмөрцоож
Энэ цавууг зус гэдэг мод эмээл сайн наадаг Шү манай бас хййдэг бла гадаа 3 4 өдөр чанаж хййдэг байсан



Comments