Чулуу гэж бүрэн зөв хэлж сураагүй хүүхдэд товчтой дээл өмсүүлдэггүй юм гэнэ шүү. Тиймээс баривчийг уяатай хийдэг монгол ёс минь.
Эх: Буянхишиг.М Буяа
2026.3.2
***
🇲🇳 Монгол дээл их учиртай, мэдэхгүй нь мэдээд авчихоо ❤️
Монголчууд сондгой тоог тэнгэрийн тоо, хийморь сүлдтэй холбож үздэг.
3 – Гурван цаг
5 – Таван хошуу мал
7 – Долоон бурхан
9 – Есөн эрдэнэ гэх мэт бэлгэдэлтэй.
Хоолойд нь
Энгэрт нь
Баруун суганд нь
Ташаанд нь товч хийдэг ажээ. ✨
Товч бүрийг зангидахдаа билэг ерөөл шингээдэг байна:
🔹 Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж яваг гэж захны дээд товчийг
🔹 Үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж хоёр дахь товчийг
🔹 Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг
🔹 Өөрийн биеийг хамгаалж яваг гэж хоёр дахь товчийг
🔹 Өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гурав дахь товчийг
🔹 Сурсан эрдмээ биеэсээ бүү алд гэж суганы товчийг
🔹 Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв гэж ташааны товчийг тус тус билэгддэг гэнэ ээ. 🤍
Мөн шинэ дээлийн товчийг зангидахдаа:
🌿 Үнэн бат журмыг үргэлж хичээж явъя
🌿 Үйлийн дээд ачийг буцааж хариулж явъя
🌿 Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явъя
хэмээн амандаа уншиж, ерөөл шингээдэг уламжлалтай юм байна. 🇲🇳
Замч-Удган Онгодын-Замч
***
Comments