Ерөөл - амны билэг - дом

Ертөнц ТНГР ивээх болтугай
Ерөөл билгээр гэрэлтэх болтугай
Есөн хүсэл нь биелэх болтугай
Есөн үеэрээ жаргах болтугай

Мөнх ТНГР ивээж байх болтугай
Мөн чанар нь гийж байх болтугай
Дуулсан дуу нь үнэн байх болтугай
Дуун уухай нь түгэж байх болтугай
Үг үйлдэл нь нэгдэж байх болтугай
Үйл хэрэг нь дэлгэрч байх болтугай

Дээдсийн гал нь бадарч байх болтугай
Дэлхийн зулайд асаж байх болтугай
Мандах Наран ивээж байх болтугай
Манасан гал нь өөдөө байх болтугай
Сахих ёс нь тэгширч байх болтугай
Санасан үйл нь гүйцэж байх болтугай 

ИХ ХААН СҮЛД

Эх: Их Чин Гүн
2026.3.22

***

Даян дэлхий амгалан
Дээд Эсийн мөр бөх
Даган баясах үйл арвин
Догдлох хайр нь агуу байх болтухай 🐉

Эх: УУХАЙ, ХУРАЙ


***
Эх: Bear Baavgai Bear
2026.3.27
Хаврын дунд сарын Шинийн 9-ний ЕРӨӨЛ

Юм нэгээр дуусдаггүй буюу шинийн 9 ний билэгт өдөр

Есөн тэнгэрийн ивээл дор
Ерөөл хишиг дэлгэрч байг.

Нэгээр дуусдаггүй жамтай
Есөөр үрждэг буянтай
Эхэлсэн үйлс тань
Эргэж арвижин дэлгэрч байг.

Есөн үеэрээ элбэг хангалуун
Ерөөл магтаал дүүрэн
Эрдэнэ хийморь арвин
Элдэв саад хол байг.

Есөн эрдэнийн хишиг
Ертөнцөөр түгэн ирж
Ес дахин өсөх заяа
Ерөөлөөр тань дэлгэрч байг.

Тэнгэрийн хишиг бууж
Төрлийн буян үржиж
Шинийн есний сайн өдөр
Шимт хишиг арвижих болтугай

2026.03.27
ТА ЦОР ГАНЦ ХАЙРЫН БҮТЭЭЛ-АМЬСГАЛ ба БЯСАЛГАЛын хөтөлбөр (гишүүнчлэлтэй)
https://www.facebook.com/groups/mglbyasalgalg

Хаврын дунд сарын шинийн 9 - хийморь сэргээх өдөр гэж хэлдэг

Дээд 9 тэнгэрийн ивээл дор хийморь тань бадарч байг

Дэлгэр Монгол нутгийн сүлд хүч танд шингэж байг

Уул усны савдаг хүч нь таньд түшиг болж байг
Ургийн буян удам дамжин өсөж байг

Алхах мөр тань өлзийтэй байг
Авах үйл тань арвин дэлгэр байг
Бодсон санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж байг
Бардам хийморь тань бадран мандаж байг
Буян заяа тань 9 дахин үржин дэлгэрэг гэж домнож өгье.



***






Comments