Тэртээ 2011 оны эхэнд бичиж байсан нийтлэлээ google дэхь цахим өртөө бүлгийн архиваас олж нийтэллээ. Хэрвээ танд өрх гэрийн амьдралдаа дүгнэлт хийж, алдаа оноогоо эртлэн мэдэхэд тань туслах өрхийн төсөв, өрх гэр бүлийн аз жаргалын индекс тооцдог цахим програм хэрэгтэй байгаа бол холбоо бариарай.
Sent: Tuesday, January 18, 2011 13:09 PM
To: tsahim-ur...@googlegroups.com
Subject: [tsahim-urtuu: 1975] Ж.Бэгзсүрэн 6 ам бүлтэй өрхийн 2010 оны орлого, зарлагын тооцооноос
Улаанбаатар хотын БЗД-ийн 21-р хороонд, гэрт 4-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн 2010 оны туршид мөнгөн орлого, зарлага ямар байсныг энэ нийтлэлээр та бүхэнд жишээ татан толилуулж байна. Ингэснээр иргэн бүр мөнгө гэдэг эдийн засгийн чухал ойлголтыг удирдан залж сурахын тулд бүртгэл тооцоог хийж хэвших учиртайг энэхүү өрхийн жишээгээр харуулахыг хичээлээ.
Өрхийн орлого зарлагаа компьютерийн “Өсөх өрх” програмд өдөр бүр бүртгэснээр, сар, улирал, жилээр тооцоо хийлгэж, нийлбэр дүнг бодуулах, харьцуулан жишихэд цаг хугацаа шаарддаггүй давуу талыг олгодог.
Энэ өрхийн 2010 оны
- нийт мөнгөн орлого 13 сая 687296 төгрөг,
- нийт зарлага 11 сая 587886 төгрөг болж байгааг, мөн доорхи орлого, зарлагуудыг төрлөөр нь багцлан нийлбэр дүнг тооцуулахад Өсөх өрх програм 16 секундэнд гүйцэтгэж байв.
Нийт орлогыг задлан харвал,
- Хотын нийтийн төв номын сангаас цалин шагналд 8 сая 449718 төгрөг,
- Монгол улсын Хүний хөгжлийн сангаас 720000 төгрөг,
- Каучсөрпер нараас хоолны мөнгөнд 566180 төгрөг,
- хамт ажиллагсад, найз нөхдөөс 182200 төгрөгийг надад, 69580 төгрөгийг хүүхдүүдэд тусламж, бэлэг болгон өгсөн байна,
- Сүү зарж 239700 төгрөг,
- Моби-ийн нэгж зарж 16000 төгрөг,
- Хас банк дахь цалингийн картны үлдэгдэл мөнгөнд бодогдсон банкны хүү 6927 төгрөг тус тус орлого болон бүртгэгджээ.
Нийт зарлагыг задлан харвал,
- 5 сая 600000 төгрөгөөр портер машин худалдан авч Хадам аавдаа өгч хэрэглүүлж байгаа,
- аж ахуйн бараа худалдаж авахад 1 сая 526580 төгрөг,
- хүнсний бараа худалдаж авахад 1 сая 518500 төгрөг,
- амьтан, ургамал тэжээх зардалд 719590 төгрөг,
- Монголын Хүүхдийн ордоны болон бусад сургалтуудын төлбөрт 600000 төгрөг,
- эрүүл мэндийн зардалд 253330 төгрөг тус тус зарцуулжээ.
Зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг нэгжлэн харвал,
- 11302л ус хэрэглэж,
- гурил гурилан бүтээгдэхүүнд 319610 төгрөг,
- мах махан бүтээгдэхүүнд 263730 төгрөг,
- хувцас худалдан авахад 319100 төгрөг,
- 68 кг хонины махыг 199460 төгрөгөөр,
- 650 кг 2-р гурил 194450 төгрөг,
- 736 квт цахилгаанд 79600 төгрөг,
- 39 кг гурилан боовонд 72040 төгрөг,
- 49 кг элсэн чихэрт 70870 төгрөг,
- 83 кг жимс жимсгэнэд 227850 төгрөг,
- 460 удаагийн автобус унаанд 145300 төгрөг,
- 328ш гоо сайхан ариун цэврийн бараанд 118350 төгрөг,
- 17л ургамлын тосонд 35260 төгрөг, мөн
- нийт 23 удаад 249230 төгрөгийн тусламжийг хүмүүст,
- 25 тоглоом, хөгжмийн зэмсэгт 235530 төгрөг,
- 36 ш ном, сурах бичигт 71350 төгрөг,
- 13 удаагийн нийт 57841 төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дутжээ гэх мэт тооцоог харж байна.
Өрх гэрийн мөнгө санхүүгээ бүртгэж, тооцох, хэрэглээгээ мэдэх, улмаар амьдралын эрүүл, зөв хэв шинжийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, заавал тэмдэглэлийн дэвтэр гэж өдөр хоног алдалгүйгээр автобусны билет дээрээ орлого зарлагаа бичиж эхлээрэй, мөн хамаатан садан, нөхдийн мөнгөгүйгээр өгч байгаа элдэв бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж ханшаар бодож орлого талдаа мөнгөн тусламж авсан юм шиг, зарлага талдаа уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдлаар бичихээ мартуузай. Ингэснээр хэрэглээний зардал үнэн зөв тооцоологдоно.
Лавлаж асуух, Өрхийн төсвийн талаар ярилцах сар бүрийн уулзалт-ярилцлагад оролцохыг хүсвэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааны хуваарьтай www.pl.ub.gov.mn вэбээр танилцах, мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барихыг хүсье.
Баярлалаа.

Comments