Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж болох судалгааны ажлынхаа хүрээнд зохион байгуулагдах уулзалт

Сонирхсон иргэн бүрийг уръя.
Уулзалтын өрөөний сандлын тоо хязгаартай тул эхэлж ирсэн нь уулзалтанд оролцож
чадна. Сандал бүр эзэнтэй болох эсвэл Уулзалт эхэлсэн цагт Хаалга түгжигдэнэ!
Баярлалаа,
Subject: [librarians] Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж
болох судалгааны ажлынхаа хүрээнд зохион байгаа Уулзалтанд сонирхсон иргэн
бүрийг уръя. Fw: Уулзалт зохиох тухай
АНУ-ын Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран
ажиллагч Миззурийн Их сургуулийн судлаач, доктор Я.Борчулуун нартай хийх
уулзалтыг 2011 оны 6 дугаар сар 27-ны Даваа гаригын 11.00 цагт Д.Нацагдоржийн
нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр зохион байгуулахаар
боллоо.
Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн
засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм
шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж
байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын
ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх
судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр ирсэн.

Дэлгэрэнгүй имэйлийг доор хавсаргав.
Бидэнд боломж олгож, зохион байгуулах ажлыг удирдаж байгаа Америкийн Монгол
судлалын төвийн номын сангийн мэргэжилтэн М.Туяад талархалаа илэрхийлье.

----- Forwarded Message ----
From: Tuya Myagmardorj
Sent: Thu, June 23, 2011 1:44:43 PM
Subject: Уулзалт зохиох тухай
Сайн байна уу? та

Америкийн Монгол Судлалын Төв /АМСТ/ нь номын сангийн чиглэлээр ажиллаж,
судалгаа хийхээр Монголд ирсэн судлаач нарыг танилцуулах, санал бодлоо солилцох,
хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилготой уулзалтуудыг зохион байгуулж байна.

Түрүүчийн удаа 2011 оны 6 дугаар сарын 9-нд тус төвийн “Номын сангийн
чиглэл”-ээр тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Монгол Улсад судалгаа хийхээр ирж буй
эхний судлаач Сузан Повелыг танилцуулах уулзалтыг зохион байгуулсан. Одоогоор
цөөн тооны номын сан түүнтэй хамтран ажиллаж эхэлж байна.

Харин энэ удаад АМСТ-н “Багшийн тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаран ирж буй АНУ-ын
Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран
ажиллагч Миззурийн Их сургуулийн судлаач, доктор Я.Борчулуун нартай хийх
уулзалтыг 2011 оны 6 дугаар сар 27-ны Даваа гаригын 11.00 цагт Д.Нацагдоржийн
нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр зохион байгуулахаар
боллоо.
Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн
засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм
шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж
байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын
ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх
судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр ирсэн.

Уулзалтанд оролцохыг хүссэн хэн бүхэнд уулзалт нээлттэй байх болно. Та хүрэлцэн
ирж тэдэнтэй санал бодлоо солилцоорой.
Таныг уулзалтанд урьж байна.

Уулзалтын тов:
Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд
Хэзээ: 2011 оны 6-р сарын 27-ны Даваа гаригын 11.00 цагт

Харилцах утас: 77350486, 99286876
Имайл: library@mongoliacenter.org
Туяа М




















Comments