UB Public Library-d tyslaj baigaad ih bayarlalaa

Сайн байна уу,

2011 онд “Номын сангийн чиглэл”-ээр АНУ-д суралцаж, судалгаа хийж буй судлаач оюутан, багш нарын дунд Америкийн Монгол судлалын төвөөс  зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Монголд 2 сарын хугацаатайгаар ирж номын сангуудтай хамтран ажиллаж эхэлсэн Susan Powell танд талархалаа илэрхийлье.

2011-6-9 өдөр тус номын сан дээр анх зочилж, Монголын төрөл бүрийн номын сангууд, Судалгааны байгууллагуудын ажилтануудтай уулзаж, өөрийгөө танилцуулан, мөн газрын зургийн фондын тухай ярьж өгсөнд их баяртай байна.  Таны танилцуулсан илтгэлийг  АМСТ-ийн сургалтын вэб хуудасны Номын санчдад зориулсан гарын авлагууд гэсэн бүлгээс дахин үзэх боломжийг олгосон Туяад талархалаа илэрхийлье.
Харин тэрхүү уулзалтын Аудио бичлэгийг дахин сонсох боломжийг би олгоё: http://boomp3.com/mp3/2eonz7rzjwc-2011-6-9-meeting-with-susan-powell-research-fellowship-acms


Мөн өчигдөр буюу 2011-6-22 өдөр Хотын нийтийн төв номын санд бидний хүсэлтээр хүрэлцэн ирж, Монголын эртний газрын зургийн онлайн цуглуулга дах мэдээллийг Коха каталогтоо нэмэх боломжтой эсэхийг судлуулах хүсэлтийг хүлээн авч, номын сангийн үйл ажиллагааг ихэд сонирхон танилцсанд баярлалаа.

Цаашдаа өчигдөр үйл ажиллагаатай нь танилцсан дараах номын санчдын ажилд тус нэмэр болохуйц өөрийн мэдлэг, чадвар, мэдээллээ харамгүй хуваалцах, санал зөвлөмжөө илгээхийг хүсэж байна.

Лавлагааны номын сан В.Түвшинтогтох, tuvshintogtoh@pl.ub.gov.mn
Каталогч номын санч Н.Одхүү, odhuu@pl.ub.gov.mn
Ном бүрдүүлэгч номын санч Дэлгэрмөрөн, delgermoron@pl.ub.gov.mn
Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч Б.Нацаг, natsag@pl.ub.gov.mn
Номын сангийн захирал Ө.Ганөлзий, ganulzii@pl.ub.gov.mn


Мөн,
-       Хотын нийтийн төв номын сантай танилцсан тухайгаа, төрсөн сэтгэгдэлээ Хамтран ажиллагсаддаа танилцуулан бичиж, бидний тухай Дэлхийд дуулгана уу.
-       Монголын номын санчдад Geography database үүсгэх ажилд хэрхэн оролцох болох, нэгдэж ажиллах боломжтойг уриалж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, ажиллана уу хэмээн хүсэж байна.

Ирэх өдрүүдэд манай хотын нийтийн төв номын санд ирж уулзалт, ярилцлага зохион байгуулах бүрэн боломжтойг илэрхийлье.
Ажлын амжилт хүсье
Ж.Бэгзсүрэн

----------------------
АМСТөвийн номын сангийн мэргэжилтэн М.Туяагаас 2011-6-10 өдөр бидэнд илгээсэн имэйлийг хавсаргав.
Fri, June 10, 2011 12:58:00 PM
Америкийн Монгол Судлалын Төв нь 2011 онд анх удаа Номын сангийн чиглэл-ээр АНУ-д суралцаж, судалгаа хийж буй судлаач оюутан, багш нарын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт шалгаран Монгол Улсад судалгаа хийхээр ирж буй эхний судлаач Сузан Повелыг танилцуулах, та бүхэнтэй хамтран ажиллах боломжийг нээх зорилготой уулзалтыг  2011 оны 6 дугаар сарын 9-ны Пүрэв гаригт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр амжилттай зохион байгууллаа.

Судлаач Сузан Повел нь Геологийн чиглэлээр Оберлин коллежид 2004 онд бакалавр, Номын сангийн чиглэлээр Индианагийн их сургуульд 2010 онд мастер хамгаалсан. Одоо Индианагийн их сургуульд Газарзүйн чиглэлээр мастерт суралцаж буй судлаач оюутан. Цаашид “Газарзүйч-номын санч”-аар ажиллах төлөвлөгөөтэй.
Тэрээр уулзалт дээр АНУ-ын их дээд сургууль болон нийтийн номын сангуу
д дахь Газрын зургийн фонд бүрдүүлэлт, үйлчилгээний онцлог, Газар зүйн мэдээллийн системийн хөгжлийн талаар товч мэдээлэл хийж, асуусан асуултанд хариуллаа. Сузан нь Монголд 2 сарын хугацаанд судалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд түүнтэй хамтран ажиллаж, судалгаа хийх сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.Түүнчлэн АМСТ-ийн сайн дурын ажилтан Мишель Моллер нь Дрекселийн их сургуульд номын сан- мэдээллийн шинжлэх ухаан гэсэн чиглэлээр зайн сургалтаар магистр сурч байгаа бөгөөд энэ туршлагаасаа номын санчидтай хуваалцлаа.

Уулзалтын хоёрдугаар хэсэгт 
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шинээр нэвтрүүлсэн “Номын сангийн онлайн систем, Цахим уншлага үйлчилгээ”-ний тухай тус номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн танилцууллаа.Уулзалтанд нийтийн болон их дээд сургуулийн номын сангийн номын санчид, мэдээллийн технологийн ажилчидаас гадна газар зүйн мэдээллийн системийн судлаачид оролцлоо.

Уулзалтанд зориулан Сузаны бэлтгэсэн илтгэлийн материалыг АМСТ-ийн сургалтын вэб хуудас руу орж үзээрэй. /Номын санчдад зориулсан гарын авлага гэсэн бүлэгт тавигдсан./

  1. Түүнчлэн тун удахгүй АМСТ-н “Багшийн тэтгэлэг хөтөлбөрт”-т шалгаран ирж буй АНУ-ын Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран ажиллагчидтай уулзалт зохиох төлөвлөгөөтэй байгаа тул та бүхэн уулзалтан дээр Том Шейдинээс асуух асуулт, цаашид хамтран ажиллах санал байвал урьдчилан илгээнэ үү. Бид нэгтгэн танилцуулья.

    Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэн хийж 4 долоо хоногийн турш Монголд ажиллана.Уулзалтын товыг жич зарлана.
Туяа М
--
Library Manager,
American Center for Mongolian Studies,
Ulaanbaatar, Mongolia
http://www.mongoliacenter.org/library
Tel: 976-77350486
       976-99286876



= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
??? ???????????? ??? ?????? ???????? ????????? ???????? ??
????????? ??????? ?????? ???? ?????? ?????? ?????.
---

Comments