Та үүнийг мэдэх үү? - Газрын төлбөр

газар дээр бүх амьдрал өрнөнө
газрын өгөөжийг мартаж үл болно


Газартай холбоотой иргэд бидний мэдэж, санавал зохих мэдээлэл

Гарчиг

- Газар өмчилж авсан иргэдийн төлөх Газрын татвар
- Хөгжил өндөр гадаад орнуудад өмчилсөн газраа зардаггүй, харин түрээсэлдэг 
- Газар бол Улсын үндэс гэж хэн хэлж, сануулсан


Газраа өмчлөөд авсан иргэдийн хувьд газрын татвар төлнө. Тэгвэл 0.07 га газартай иргэн жилд ямар хэмжээний татвар төлөх вэ?

-Өмчлөгдсөн газар нь амины орон сууц. гэр хороол-лын хашааны зориулалттай газар гэсэн үг. Хуулиараа бол 0.07 га буюу 700 метр квадрат гаэар байна. 700 метр квадрат газар эзэмшиж байгаа тохиолдолд газрын төлбөр нь 30800 төгрөг болно. Энэ мөнгөний 90 хувийг төр дааж, чөлөөлдөг. Тэгэхээр тухайн иргэн 10 хувь буюу 3080 төгрөг төлнө гэсэн үг. Харин хувьчлаад, өөрийн өмч болгоод авсан бол газрын татвар 55440 төгрөг болно. Үүний 95 хувийг нь төр чөлөөлөхөд өмчилж байгаа 700 метр газарт 2772 төгрөг төлнө. Энэ нь газар эзэмшиж байгаагаас 308 төгрөгөөр хямд гэсэн үг. Газар өмчлөлийг эрчимжүүлэхээс гадна иргэдийг хувийн өмчтэй болгох үүднээс татварын хөнгөлөлт үзүүлдэг.

-Газраа өмчилж авчихаад татвараа төлдөггүй иргэд хэр байдаг бол?
-Үүний тооцоо судалгаа нь манай дээр биш татварын албанд гардаг. Гэхдээ нэлээд иргэн байдаг юм шиг байна лээ. Манай иргэд газраа өмчлөөд авсан л бол ямар ч татвар төлөхгүй, үнэгүй гэж ойлгодог. Бас мэдэж байгаа хэрнээ үүргээ биелүүлдэггүй иргэд ч бий. Миний газрын эрхийг цуцлаад хураагаад авч чадахгүй гэсэн ойлголттой байдаг байх. Гэхдээ хууль эрхзүй ч өөрчлөгдөж, нарийн болж байгаа. Иргэд үүнийг ойлгож, ухамсарлан үүргээ биелүүлж байх  ёстой. Эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа ялгаагүй. Учир нь энэ бүхэн чинь төсөв бүрдүүлэх нэг эх үүсвэр. Хэрэв төсөв тасалдвал түүнтэй холбоотой бүх үйл ажиллагаа тасалдана гэсэн үг. Тэгэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байх ёстой.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамирын эмхэтгэсэн "ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ" номоос 20 асуулт хариулт бэлтгэсэнийг дэлгэрүүлэн уншиж болно

Швейцар өвөөгийн яриа

2011 онд манайд ирсэн 63 настай Harry өвөөтэй хуучилж байхад, Швейцар улсад газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт үнэлэгддэг, маш үнэтэй. Хүн өөрийн өмч газраа зарвал дахиад худалдаж авах бараг боломжгүй, учир нь Швейцарийн иргэд газар, байраа зардаггүй, харин түрээсэлдэг.
Түрээсийн мөнгөөр нь аялаад явж байдаг гэж сонссон.


Эрт цагаас өвөг дээдэс маань газартай холбоотой юуг анхааруулж, сануулж байв

Тэртээ Хүннү гүрний хаан Түмэн шанью, Модун шанью нараас эхлээд газар бол улсын үндэс, газаргүй бол улс гэж байхгүй, газрыг гадаад хүмүүст худалдаж зардаггүй болохыг хууль дүрмээрээ зохицуулж байжээ.
Газрыг эвдэж тариалан эрхлэхийг хүртэл хориглодог байжээ. Учир нь эвдэрсэн газар шим тэжээлээ хурдан алдаж, нөхөн сэргээгдэхэд олон жилийн хугацаа шаарддаг болохыг тэд амьдралаараа туулж мэдсэнээ сануулж, анхааруулжээ.

1924 оны 11 дүгээр сарын 26 өдөр батлагдаж, мөрдөгдсөн анхдугаар Үндсэн хуулийн заалт

Нэгдүгээр бүлэг
МОНГОЛЫН ЖИНХЭНЭ АРДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛТГЭН ТУНХАГЛАХ НЬ

Гуравдугаар зүйл. 
НЭГ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.

үргэлжлүүлж унших

Comments