Асуулт: Монголд амьдардаг Дүлий хүмүүс аливаа байгууллагаас Утсаар мэдээлэл авч чаддаг уу? TDD/TTY/VRS технологи, үйлчилгээ Монголд нэвтэрсэн үү?
1)
Харин тийм ээ, эхлээд сонсоход их л сонин асуулт асуучихлаа.
- Улаанбаатар хотод, төдийгүй Монгол улсад Дүлий эсвэл Сонсгол муутай хүүхдүүдийг сургадаг ЕБС нэгхэн байдаг, тэр нь СБД 100 айлд Хараагүй хүүхдүүдийн сургуулийн ард талд тусдаа байшинд байрладаг,
- Дүлий хүмүүс хоорондоо Дохионы хэлээр ярилцдаг, мөн бичиг үсэг заалгаж, бичиж, уншиж, ойлгож чаддаг гэж боддог.
- Харин Дүлий хүмүүс Гар утсыг мессеж бичих, мөн Сонсохоос бусад бүх үйлчилгээг ашигладаг байх.
Харин миний анхны асуулт бол Дүлий хүн нь бусдын адил орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээлэл авах эрхтэй ба Утсан харилцааг ашиглан бидний адил Утсаар ярилцах боломжийг олгосон зориулалтын утасны аппарат, үйлчилгээ байдаг юм байна гэдгийг 2010 оны 10 сард АНУ-ын Балтимор хот дахь төрөл бүрийн номын сангийн үйлчилгээтэй танилцах /http://lip-news.blogspot.com// үедээ олж мэдсэнээ эрхэм тантай хуваалцъя.
2)
Хэрвээ аль нэг байгууллагын танилцуулга дээрх холбоо барих хэсэгт Утас: (301) 504-5755 гэсэн жирийн утасны дугаараас өөр TDD/TTY : (301) 504-6586 гэж байвал энэ нь Дүлий хүн бид нартай харилцах, мэдээлэл лавлах боломжтой гэдгийг харуулна.
Дүлий хүмүүс чихээрээ сонсохгүй учраас Утасны аппарат нь цаад хүний яриаг дэлгэцэнд, цаасанд хэвлэж харуулдаг гэх мэт харуулах боломжоор хангагдсан байдаг юм байна.
(Telecommunications Device for the Deaf/TeleTYpewriter) A user terminal with keyboard input and printer or display output used by the hearing and speech impaired. The device contains a modem and is used over a standard analog phone line. If a recipient does not have a corresponding terminal device, TDD/TTY users dial a relay service composed of operators who receive the typed messages, call the recipients and speak the messages to them. The operators also type the responses back to the TDD/TTY user. See VRS.
3)
Дүлий хүмүүст утсаар ярьж харилцах боломжийг олгосон програм хангамж хүртэл байдаг юм байна.
CallTTY v2.30
A program to communicate with phone TTY/TDD devices (Telecommunications Devices for the Deaf) via a sound card, without TTY modem. A simple interface between sound card and phone line or acoustic connection with phone handset are used.
Together with "Virtual Audio Cable" software CallTTY can work via Skype Internet-phone, without additional hardware at all.
Together with "Virtual Audio Cable" software CallTTY can work via Skype Internet-phone, without additional hardware at all.
Platform: Windows 9x/NT/2000/XP/Vista
4)
Монгол улсад хэрэглэгдэж байгаа Цагдаа, Гал, Эмнэлэг, Аврах анги, мөн лавлах үйлчилгээний тусгай дугааруудаар бид Монгол улсад амьдарч байгаа хэнд гэсэн үйлчилдэг, мэдээллийг нь авч, туслалцаа үзүүлдэг.
Дүлий хүн энэхүү тусгай дугаарууд руу Цаг алдалгүй ярьж, мэдээлэл хүргэж чадах уу гэж асуухад хариулт нь Чадахгүй, Болохгүй гэх байх л даа.
Бидний сонсож дуулсан, Америкийн алдарт 911 төв 1992 оноос Дүлий хүмүүсээс мэдээлэл авч, харилцаж эхэлсэн байна.
This brochure has been designed to assist you when calling 911 from a TTY/TDD. Since 1992, 911 centers have been required by
the ADA to provide direct access to their services to those citizens who use a text telephone for their communications.
5)
Хүмүүс бид ямар ч шалтгаанаар Дүлий төрж, болж болно.
Ялангуяа Улаанбаатар хотод автомашин олширч, зам өргөсөж байгаа энэ нөхцөлд тэр дуу чимээг намасгах Замын хажуугийн ногоон байгууламж, Замын хажуугийн явган хүний замыг 2-3м хол байрлуулах биш, харин ч тулгаж зэрэгцүүлж хийдэг зэрэг нь яваандаа хүн бүрийн Сонсголыг муутгаж, дүлийрүүлэх аюул тун ойрхон мэт.
PREVENTION OF NOISE-INDUCED HEARING LOSS
Мөн дүлий хүн орж ирээд үйлчлүүлэх үед Дохионы хэлээр нь ярьж, ойлгож туслаж чаддаг Ажилтантай Хороо, Дүүргийн тамгийн газар, Төрийн болон Бизнесийн үйлчилгээний байгууллагууд, ялангуяа Нийтийн номын сан Монгол улсад хурдан бий болоосой.
6)
Дээрх санаануудыг гүнзгийрүүлэн судлаж, ярилцах, алдаагаа засах, хэрэгжүүлэх бидний цаг болсон.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"
Comments