Уншигч бүртгүүлэхдээ бөглөж байгаа Бүртгэлийн хуудас-ыг байхгүй болгож болох уу?

Эрхэм та асуулт, эргэлзээтэй асуудлаа имэйлээр бичиж илгээснээр Олон хүн хариултыг уншиж, мэдлэгээ тэлэх болно.


Бүртгэлийн номын санчийн Асуулт:
Уншигч бүртгүүлэхдээ бөглөж байгаа Бүртгэлийн хуудас-ыг байхгүй болгож болох уу?


Миний хариулт:
Болохгүй, товчхондоо бол Бүртгэлийн хуудас нь Уншигчтайгаа байгуулж байгаа Гэрээ юм.
Тийм ч учраас Бүртгэлийн хуудсанд уншигч нь үйлчилгээний тодорхой нөхцөлүүдийг зөвшөөрснөө баталж, гарын үсэг зурж байгаа. Мөн уншигчийн хувийн мэдээллийг үнэн зөв бичүүлж авч байгаа хэрэг юм.

Өмнөх түүхээ харвал, Уншигчийн карт, хавсралт гэж байсан, Алисаг хэрэглэж байхад Карт ашигладаггүй болгосон, Коха-аас хойш уншигч нь холбоо барих хаяг, мэдээллээ вэбээр орж өөрчлөх боломжтой болсон тул, үндсэн баримт шаардлагатай болсон. Мөн гадаадын номын сангууд нь Application form бөглүүлдэг зэргийг бодож үзэж, хуулбарлаж, улмаар уншигч-хэрэглэгчтэйгээ хийж байгаа гэрээ юм гэдэг талаас нь ойлговол зүйтэй байх.

Уншигч нартаа Бүртгэлийн хуудасны эрх зүйн ач холбогдлыг ойлгуулах, Уншигчдад зориулсан мэдээллийн самбарт Бөглөх заавар бүхий Загвар хуудас байрлуулах, Бүртгэлийн хуудсыг цахим байдлаар хүлээн авах, хэвлэх болон бусад хийгдэх ёстой ажлууд бий.

Цаашид Бүртгэлийн хуудсыг сар, улирал, жилээр багцлаж үдэх, Уншигчийн сунгалтын мэдээллийг хавсаргах, Уншигчтай харилцах болон хариуцлага тооцох аливаа асуудалд эх сурвалж болгон ашиглах Удирдлагын менежмент хэрэгтэй байгаа.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Comments