We made a successful meeting with UNESCO Advisor Sayem Mehmood

Энэ хүнтэй уулзахаа
2011-7-8-ны өдөр UNESCO Director-General Irina Bokova-д хаягласан имэйл (http://jbegzsuren.posterous.com/can-you-require-or-ask-public-library-develop)-ийг анх бичиж байхдаа төсөөлж байсангүй.

ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсад Наадмын үеэр зочилж, Наадам үзэж, бусад албаны арга хэмжээнд оролцоод буцах нь надад харамсалтай санагдсан юм. Ийм ч учраас энэ байгууллагад, Монголын нийтийн номын сангуудад Уншигч бүртгэл дээрээ төлбөр хураамж авдаг байдлыг хэлж, энэ байдлыг засах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж магад гэж бодсон.
ЮНЕСКО-ийн оффисоос ямар нэг хариу имэйл хүлээн аваагүй ч, имэйлийнхээ хувийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс руу илгээсэн байсан тул, тус комиссоос Номын сангийн захирал руу утасдаж, асуудал байгаа бол бидэнтэй эхэлж ярилцана уу гэж хэлснийг нь мэдсэн.


Тийм ээ, асуудал байна. Монголын нийтийн номын сангууд нь Дэлхийн нийтийн номын сангуудын стандарт биш замаар яваад байгаа нь тодорхой байлаа. Иймд би дараагийн алхамуудаа хийж эхэллээ.

Ээлжийн амралтаа дуусгаад 8 сарын 16-аас ажилдаа орж,

2011-8-19 өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст өөрийн биеэр очиж, Тодруулга, мэдээлэл, дэмжлэг хүсэх тухай http://jbegzsuren.posterous.com/66145660 албан бичгээ өгсөн.

2011-8-24 өдөр Франц улсад суугаа элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн байнгын төлөөлөгчийн газарт ямар нэг байдлаар судалж, хамтран ажиллахыг хүсэж, Би нийтийн номын сангаа өөр болгохыг хүсэж, та бүхнээс арга зам асууж  байна, туслана уу нэртэй имэйлээ http://jbegzsuren.posterous.com/bi-niitiin-nomiin-sangaa-oor-bolgohiig-husej илгээсэн.

2011-8-25 өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороонд нээлттэй имэйл http://jbegzsuren.posterous.com/66926711 бичиж, хамтран ажиллахыг хүссэн. Энэ хүсэлтэнд тодорхой гишүүд хариу өгсөнд баяртай байна.

2011-8-31 өдөр Би Номын санд ажилладаг учраас Номыг гэрээр төлбөргүй авна, Хугацаа хэтэрч буцааж авчирсан ч хэтэрсэн хоногийн торгууль төлөхгүй! гэсэн нийтлэлээ http://jbegzsuren.posterous.com/67733475  бичиж, энэ номын сангууд эрх тэгш биш үйлчилдэгийг батлан, засах арга хэмжээг Ардчилсан улсын иргэд бид л авч хэрэгжүүлэх ёстойгоо дахин нэг сануулсан.

2011-9-8 өдөр Олон улсын Номын сангийн холбооны вэбээс тус холбооны 1996 онд болсон 62-р хурлаар ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тунхаглалыг Францын Парис хот дахь ЮНЕСКО-ын ажилтан Abdelaziz Abid-ийн илтгэлийг олж үзэж, блогтоо http://jbegzsuren.posterous.com/1996 нийтэллээ.

2011-9-12 өдөр ЮНЕСКО-ийн Нийтийн номын сангийн тунхаглал яагаад чухал баримт бичиг болохыг Хэрхэн ойлгож мэдсэнээ http://jbegzsuren.posterous.com/-unesco-public-library-manifesto блогтоо тайлбарлан бичлээ.

2011-9-13 өдөр UNESCO-ийн ажилтан Mr. Singh Abhimanyu-д имэйл http://jbegzsuren.posterous.com/open-letter-unesco-public-library-manifesto-i илгээлээ. Энэхүү имэйлийнхээ хувийг Бээжинд байдаг ЮНЕСКО-ийн оффист хаяглалаа.

2011-9-14 өдөр ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссоос над руу утасдаж, удахгүй Бээжин дэхь ЮНЕСКО-оос Монголд зочлох төлөөлөгчтэй уулзах цаг товлолоо.

Ийнхүү эцэст нь,
2011-10-6 өдрийн 16:30 цагт
ЮНЕСКО-ийн Бээжин дэх оффисын төлөөлөгч Sayem Mehmood-тэй уулзаж, өөрийн номын сангийн өнөөгийн байдлаар жишээ татан, хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ ярьж http://jbegzsuren.posterous.com/sayem-mehmood хамтран ажиллахыг хүсэж чадсандаа би маш их баяртай байна.

Нэгэнтээ,
нэгэн эрхэм хүн, АНУ-ын Вашингтон хотын нийтийн номын сан түүний нэрээр нэрлэгддэг, Надад мөрөөдөл бий /I have a dream/ гэж илтгэлээ эхэлж, Америкийн хар арьст ард түмнийг ялгаварлан гадуурхахын эсрэг амжилттай тэмцэл өрнүүлж, ялсан шиг

Монголын засгийн газар нь Монголын нийтийн номын сангуудаараа дамжуулан Монголын нийт Татвар төлөгч ард түмний Унших, Мэдэх адил тэгш эрхийг эдлүүлэх хэрэгтэй байгааг, түүний төлөө бид үгээ хэлэх ёстойгоо, зөв зүйтэй шат дараатай алхамуудыг хийж хэрэгжүүлэх ёстойгоо дахин мэдэрсэндээ бүр ч их баяртай байна.

Улс орны хөгжил дэвшил гэдэг тэгш эрхээ эдэлж чаддаг ард түмэнтэй болох явдал мэт.
Таны оролцоог бид дэмжинэ.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
Father, 4 children
IT manager, Ulaanbaatar Public Library
Head, Library and Information Technology Association NGO
Advisory Board Member, The New Media Marketing Agency
Family Ambassador, Couchsurfing
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
"if it's possible, before you print this email, please think about keeping the nature, thank you!"

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---



Comments