УБ хотод нийтийн тээврээр хэд хүртэлх насны хүүхэд мөнгө төлөхгүй явж болох вэ

УБ хотод нийтийн тээврээр хэд хүртэлх насны хүүхэд мөнгө төлөхгүй явж болох талаарх шийдвэр, тогтоолыг уншиж танилцах хүсэлтэй байна, эх сурвалжыг зааж өгч туслана уу.
Хотын захын дүүргүүдэд ЕБС-ийн ачаалал их байдаг буюу зарим сургууль 3 ээлжээр хичээллэдэг тал бий. Иймд зарим сурагчид хотын төвийн болон хот руу орж сургуульд явах үзэгдэл түгээмэл байгаа.

Автобусанд явж байхдаа сурагчдийг мөнгөө төл гэж шаардаж,
нударч, түлхэж байгаа эмэгтэй /ээж шиг нь/ кондукторуудыг зөндөөн харахдаа, ер нь хэддүгээр анги  /одооны 7-р анги бол бидний үеийн 5-р анги шүү дээ/ эсвэл хэдэн наснаас дээш бол 200 төгрөгийн тасалбар авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг юм бол доо,

тэр Шийдвэрээ автобусан дотроо хадчихаад, хүн бүр уншдаг, мэддэг байвал зүгээр юм даа гэж боддог.

Энэ талаар нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчид, тамгийн газрын ажилтанууд, хүүхдийн эрхийн төлөө зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж явдаг эрхэм хүмүүсээс лавлан асууж, олж мэдэж, нийтэд мэдээлэх арга хэмжээг авахад хамтран оролцоно уу.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн



-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.





Comments