Яагаад бид судар, ном, СД, цахим мэдээллийг барлаж, хэвлэж, олшруулж, түгээх гэдэг юм бол?
- Олон хүнд л хүргэж, тэднийг мэдээлэл, мэдлэгийн хомсдолоос гаргах зорилгоор.
Олон хүн нь бүгд мөнгөөр худалдаж авч, тэрхүү мэдээлэл, мэдлэгийг хүртэх нь шударга ёс юм уу?
- Үгүй, хүн бүрт тэгш хүртээх арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхгүй болохоор мэдээлэл, мэдлэг хомс хүний үр удамд боломж олдохгүй болчихно. Хүн өндөр, намхан, том жижигээсээ үл хамааран Хөл бөмбөгийн талбай дахь цоглог тоглолтыг ижил үзэх боломжийг олгосон байдагтай адилханаар
тэртээ, 19-р зууны дунд үеэс Ардчилал гэдэг үзэл санааны доор Нийтийн номын сангууд нь мэдээллийг тэгш хүртээх зорилгоор үүсэж бий болсоныг улс орнууд өөр өөрийн онцлогыг тусган авч хэрэгжүүлэхдээ, Үндсэн зарчим болох тухайн хүнд татвар төлөх шалтгаан хэрэгтэй, татвараа төлсөн бол үйлчилгээгээ тэгш хүртэх эрхтэйг алдагдуулсан явдал өнөөдөр Монголд амь бөхтэй байсаар байгаа. Би уншигч бүртгэлийн хураамж төлөхгүй, гэрээр ном авч уншихдаа хоног тутамдаа мөнгө төлөхгүй л бол Миний төлсөн татварын мөнгөөр худалдаж авсан ном зөвхөн номын сан дотроо л хэвтсээр байх болно.
Дахин дахин тунгаан хэлэлцэж, ярилцаж, шийдэхгүй байсаар, одоо цаасан ном Цахим болж, ном, сэтгүүл, сонины хайчилбар Вэб, мэдээллийн сангууд болж Мэдээллийг тээгч-агуулагч хэрэгслэл нь улам нарийсч, хөгжсөөр байгаа.
Цаашилбал, технологийн хурдацтай өнөөгийн цаг үед хүн унших, мэдэх цагаа зохицуулах, хурдан, үр дүнтэйгээр унших, мэдэхэд суралцах, улмаар технологийг ашиглахад нь зааж, чиглүүлэх, боломжоор хангагдахын тулд Татвараа төлж байгааг хөгжингүй орнуудын нийтийн номын сангуудын жишээ харуулсаар байна.
Яагаад эртний Монголчууд барлаж хэвлэх аргыг хэрэглэдэг байв, Олон бичээчийг зэрэг суулган бичүүлдэг байв,
Гутенберг хэвлэх машиныг зохиосон нь хүн төрөлхтөний хөгжил дэвшилд ямар нэмэр болсон зэргийг
дахин бодож, мөн дахин хэлэлцэх нь өнөөгийн гаргах шийдвэрээ алдаагаа засах, ирээдүйгээ төсөөлж, төлөвлөхөд хэрэг болох биз ээ?
When Gutenberg invented the printing press in 1445, he forever changed the lives of people in Europe and, eventually, all over the world.
Эцэст нь Монгол улсад нийтийн номын сан хэрхэн оршин тогтнож байна вэ?
Хэнд хэрэгтэй вэ, Яагаад хэрэгтэй вэ, Ямар байх ёстой вэ?
Номын санг ярилцацгаая:
Монголын номын санчдын онлайн бүлэг
Ярилцахыг хүссэн,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association,
Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren
Please consider the environment before printing this email.
Comments