Бэгзсүрэн миний өрх гэр нь Улаанбаатар хотынхоо Баянзүрх дүүрэгт Дарь эхд байршиж амьдраад 10 гаруй жил болж байгаа ба сүүлийн жилүүдэд Өдөр шөнийн тарифт тоолуурыг ашиглаж байна. Тарифт тоолуурыг ашигласнаар цахилгааны хэрэглээгээ
алийг нь шөнийн тарифтай үед ашиглах вэ гэдэг сонголттой болж, цахилгаан зардал багасдаг.
Саяхан би Баянзүрх дүүргийн Цайз, 16-р хороололд байрлах 2 жилийн өмнө ашиглалтанд орсон хотхон, орон сууцанд очиход, оршин суугчид нь анхнаасаа суурилуулж өгсөн 1 тарифт тоолуураараа л байгаа нь харагдаж, яагаад энэ айлууд Өдөр шөнийн тарифт тоолуурыг мэдэж хэрэглэхгүй байна аа гэж бодсон.
Мөн тарифт тоолуурыг хэрэглэх үед Монгол улс зуны цаг, өвлийн цагт шилждэг болсонтой холбогдуулан Шөнийн хямд тариф хэдээс хэдэн цагийн хооронд байх нь 1 цагаар өөрчлөгддөг болсон зэргийг мэдэж авч,
улмаар энэхүү нийтлэлийг уншиж байгаа эрхэм та гэрийнхээ цахилгааны тоолуур аль нь болохыг эргэн нэг харж, цахилгаан зарцуулалтаа хянаж үзээсэй.
Учир юу вэ гэвэл, Дэлхийн улсуудын хот, сууринуудад 24 цагаар тасралтгүй цахилгаан зарцуулдаг гудамж, талбай, үйлдвэр үйлчилгээ гэх мэт нь маш олон зүйлс бий болсоноос эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадал тасралтгүй нэмэгдэх болчихоод, улмаар хэрэглээг зохистой болгоход зориулсан хууль дүрэм, мөн цаашилбал Эх дэлхийн өдөр /Earth Day/, Eco village гэх мэт олон нийтийн санал санаачлага, арга хэмжээнүүд бий болсоор байгаа.
Цахилгаан эрчим хүчний үнэ тариф:
http://ubedn.mn/public/show/id/10
erc.mn/index.php?newsid=29
Үнэ тооцдог аргачлал
ubedn.mn/index.php/public/show/id/13
4-р сарын 1 өдрөөс эхлэн цахилгааны шөнийн тариф тооцох Зуны цаг эхэлдэг:
ubedn.mn/index.php/public/newsshow/id/302
Энэ цагийн өөрчлөлтийг анзаарсан гэр бүл, өглөө 7 цаг хүртэл шөнийн хөнгөлөлттэй тарифаар эрчим хүчний үнэ тооцогдож байгааг анзаарч, улмаар эртлэн босоод уух усаа буцалгаж авах, хувцасаа индүүдэх, шарах шүүгээ гэх мэт эрчим хүч их хэрэглэж ажилладаг цахилгаан хэрэгслэлээ ашиглаж болох юм.
Comments