охин маань Франц зочноос аман хуур тоглохыг заалгасан энэ мөчийг ямар ч сургалт, юутай ч харьцуулашгүй

Миний гэрт couchsurfing-ээр харилцаж байгаад хүрэлцэж ирсэн, компьютерын програм зохиогч Франц бүсгүйд аялалаа эхлэхэд нь найз нь аман хуур бэлэглэж, нэг аяыг хэрхэн тоглохыг зааж өгчээ.
Миний охин янз бүрийн зүйлс энэ зочинтойгоо ярьж байгаад гэртээ байсан Аман хуурыг үзүүлэхэд би нэг ая тоглож чадна гэж хэлээд, өөрийнхөө аман хуурыг цүнхнээсээ гаргаж, нотыг нь бичсэнээ харуулж, давтаж, эцэст нь сурсанаа тоглож байгаа энэ цаг мөчийг бид баримт болгон зурагжуулсан.
Охин маань Франц зочноос аман хуур тоглохыг заалгасан энэ мөчийг ямар ч сургалт, юутай ч харьцуулашгүй, зочин ч явлаа, харин охин маань бэлтгэлээ хийсээр, улмаар сургуулийнхаа урлагийн үзлэгт энэ хөгжмөөрөө сурсан 2 монголын аяаа дарж оролцжээ. Гайхалтай.




Comments