Уламжлалт ахуй соёлдоо байнга анхаарал тавьж байна


- Аягаа долоох зөв дадал
- Үнээ маллаж, байгалиа ойлгодог болсон
- Сүү цагаан идээгээ боловсруулж сурсан
- Монгол гэрийн онцлогийг ойлгох
- Хүүхэд гэрийн чимхлүүр жижиг ажлуудыг заалгаж, санаагаараа хийж хүн болж төлөвшдөг
- Шагайгаар олон тоглоом тоглох
- Нүүдэлчин Монгол хүн яагаад зочломтгой зантай байв
- Монгол Бадарчин гэж хэн байв
- Уламжлалт ур ухаан

2007 онд 7-р сард аавынхаа буяныг авч үлдэж, Дарь эхийн уулс, Жамсран уулын хойд, урд бэлчир, Сэлбийн голын бэлчээрийг түшиж, сүүн сүргээ тугалтай 1 үнээнээс 13 толгой мал болгож 2016 оны 5 сар хүртэл өсгөсөн нь бидний амьдралын бахархалт түүх болон үлдсэн.
Сүүн сүргийг нэг ч вакцин, тарилгагүйгээр 9 жил маллаж өсгөхдөө сүү цагаан идээ боловсруулах, ашиг шимийг нь эргэн тойрны айл өрхүүдэд түгээх гэх мэт олон ажил хөдөлмөрт суралцаж, гадаад найз нөхдүүдийн бахархалыг төрүүлж, бүр Польш залуу намайг "Yogurt Hero" гэж нэрлэсэн гэх мэт олон түүх, туршлагууд энд эмхлэгдэн байрлана.

Үнээ маллаж байхдаа бичсэн нийтлэлүүдээс

- 2007 онд нэг тугалтай үнээ худалдан авъя гэсэн ээжийнхээ хүсэлтийг дэмжиж, хэдхэн долоо хоногийн дараа аавыгаа бурхан болоход хашаандаа авчирч үнээгээ малласан.

- Сүүн сүрэг нь жил бүр өсч, төл мал хүлээн авах баяр хөөрийг эдлүүлж, эхэс хуурч идэх, уураг идэх, тугалны аманд хөхөж гарч ирдэг хөхүүлийг мэдэж авах, тугалаа эхээс нь тусад нь хариулах, хамтад нь хөхүүлэхгүйгээр яаж хариулах гэх мэт мал маллах олон зүйлийг бодож, бусад малчдаас суралцах боломжийг олгож байлаа.

- Сүүн сүрэг маань бидний байгаль ээжийгээ хайрлан хамгаалах, өвс ургамлын ач тусыг биеэр мэдрүүлж, ойлгож хүндлэх, суралцаж мэдэхэд маш том хөшүүрэг болж чадсан. Иймд би ахуй анхдагч гэдэгтэй санал нийлдэг болсон. Мөн сүүн сүрэг маллаж байсан маань Монгол суу ухааны Манукол академиас нийтэлсэн Монгол ахуй, Сүүн хүнс гэх мэт олон илтгэлийг ойлгоход дөхөм байсан.

- 2007 оноос эхлэн, ялангуяа намрын улиралд шинэ ургацын ногооны худалдаан дээрээс очиж байцааны навч, худалдахад гологдоод байгаа стандарт биш ногоог шуудайгаар, бүр сүүлдээ портер машинаар авчирч, үнээ малынхаа сүүний гарц, нэмэгдэл тэжээлд анхаарч, улмаар гэрийн хоолны ногоо худалдаж авахад мөнгө бага зарцуулдаг болсон.


- 2010 оны зун сүүн сүрэг маань биднийг Ойд амьдарч үзэх боломжийг олгосон


- 2015 оны 7-р сард сүүн сүргийн ашиг шимийн тооцоолол

- Сүүн сүрэг - амьд үйлдвэрийнхээ хүчээр бид чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө боловсруулж, өрх гэрээ төдийгүй, манайд ирдэг гадаад, дотоодын айлчидаа тэжээж тэнхрүүлж байсан.

- 2016, 2018 онуудад Шагайтай үүргэвч аяллыг гэргий бид хоёр Монголынхоо болон Гадаадын улсуудын иргэдтэй хамтран хийж, шагай, морин хуур, мөнгөн аяга өвөртлөн ёс жаягаа таниулж, бахархаад ирсэн.

- 2020 онд Монгол ардын хөлөгт тоглоомуудыг сурахад дөхөм, суралцах дарааллыг багтаасан Есөн даваа тоглоомын богцыг бүтээж танилцуулж байна

Comments