Дэлхийн Зөн Монгол ОУБ 2017-2020 он Төгсөлтийн аргачлал-600 төслийн уулзалт-тэмдэглэл


2018.1.29
БЗД 21-р хорооны Иргэний танхимд энэ төсөлд сонгогдсон өрхийн гишүүдэд танилцуулга сургалт явагдлаа

Гарчиг
  • Graduation буюу Төгсөлтийн аргачлал-600 төслийг танилцуулга
  • Хүүхдийн сайн сайхан байдал хэрхэн хангагдаж  байна гэдгээс
  • Төслийн хэрэгжилтийн хуваарь
  • Хорооны засаг дарга төсөлд хэрхэн идэвхитэй оролцохыг
  • Дундын хадгаламжийн бүлгийн туршлагаас
  • Логоны тайлбар, уриа үг, анхаарах зүйл
  • Төслийн менежерээс анхаарах зүйлс, уриалга

Тус хорооны өрхүүдээс судалгаа авч, гэрээрээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шалгуураар сонголт хийсэн.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын тусгай төслийн ажилтан Б.Оюунболор:

- БЗД 21-р хороонд ажиллах шаардлагатай гээд, эцсийн байдлаар өрхөө сонгосон.

- Ямар учиртай төсөл болохыг танилцуулсан видеог үзүүлсэн.



- 24 сарын дараа өөрсдийн хичээл зүтгэлээр тогтмол орлоготой болж, 600 гэр бүл ядуурлаас гарч чадна. Олон улсад баталгаажсан аргачлалаар хэрэгждэг төсөл юм. Өрх нь тодорхой зорилго тавиад 24 сарын дараа зорилгоо биелүүлж байна гэсэн утгатай. Дэлхийн зөн Хонгконг салбараас санхүүжүүлж байгаа төсөл.

- Роналд Рейгэн: Бид бүх хүнд туслаж чадахгүй, харин хүн бүр хэн нэгэнд туслаж чадна.


- Өрхийн нийт орлогыг ам бүлийн тоонд хувааж, 145000 төгрөгөөс доошоо

- тодорхой хэмжээний өрхийн бизнес хийгээд үр дүн гарахаар өрх гэж энэ хорооны 3000 гаруй өрхөөс 100 өрхийг л сонгосон

- Өрхийн эдийн засаг руу чиглэж байгаа ч гэсэн, эцсийн чиглэл нь хүүхэд рүү чиглэсэн юм.

төсөлд хамрагдсан өрхүүд төслийн багц мэдээлэл, өрхийн дэвтэр гардан авч байна

Хүүхдийн сайн сайхан байдал хэрхэн хангагдаж  байна гэдгээс

- 3 чиглэлээр сургалт, арга хэмжээнүүдэд хамрагдана: Эдийн засаг, Эрүүл мэнд - хүнс тэжээл,
Нийгмийн хөгжил

- Эдийн засаг: Өрхийн санхүү хөтөлж сурах, Дундын хадгаламж үүсгэнэ, Өрхийн амжиргаа+төсөл бичих чадвар, өрхийн хөгжлийн төлөвлөгөөг өөрсдөө боловсруулж сурна, чадавхижуулах сургалтанд хамруулж сертификаттай болоход нь дэмжинэ

- Эрүүл мэнд, хүнс тэжээл: 0-5 настай хүүхдийн эрүүл зохистой хооллолт, ариун цэврийн байгууламж, угаалтуурын стандарт

- Нийгмийн хөгжил: нийгмийн хамгааллын мэдээллийг өгч аль болох нийгмийн оролцоо, танилын хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээнд та бүхний идэвхи

Төслийн хэрэгжилтийн хуваарь

0-3 сар: орон нутгийн, өрхийн судалгаа хийгдсэн
3-7 сар: суурь хэрэгцээ, тусламж, нийгмийн халамжид хамруулах, өрхийн хэрэгцээ дэх орлого, хийе бүтээе гэсэн тэмүүллийг нь дэмжих, зураглал гаргах
7-11 сар: санхүүгийн анхан шатны мэдлэг, дундын хадгаламжийн бүлэг байгуулах, хуримтлал үүсгэх,  өрхийн санхүүгийн мэдлэг олгох
11-18 сар: орон нутгийн зах зээл судлаад эргээд та бүхэнд танилцуулна, өрхийн амжиргааг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж сурна
18-23 сар: зах зээлд нэвтрэх
23-26 сар: бичил бизнесийн үйл ажиллагаатай холбож өгөх
26-30 сар: үнэлгээ хийнэ, хэн дээр ямар ахиц гарав гэдгээ тайлагнана

- БЗД-ийн 19, 21, 24 хороод
- Энэ төслийг эхлүүлэх гэж маш их хамтын ажиллагаа - нийслэл, дүүрэг, хороо
- төслийн төгсгөлд санхүүгээ оновчтой удирдах мэдлэг нэмэгдэнэ
- сургалтуудад дуудна, оролцоо чухал, нийгмийн сургалтууд, бизнесийн сургалтууд, сардаа 1-2 сургалт, харин дундын бүлэг сардаа байнга уулзаж
- БЗД 21-р хорооноос сонгогдсон өрхүүдийн судалгаа, Сэлбэ, Жамсран уулын өвөр, Бага дарь эх, 81% (5-10 ам бүлтэй) 21% (4 ам бүлтэй)
- 2018 онд хийгдэх том ажил - өрхийн санхүүгийн сургалт, үүндээ үндэслэн
- сургалтанд эхнэр, нөхөрийн хэн суухаа сонгож оролцоорой, 2-3 үйл ажиллагааг таславал хамтарч ажиллах боломжгүй
- Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар зохион байгуулалттай сайн ажилласан.

БЗД 21-р хорооны засаг дарга Б.Нарантуяа

- Манай хорооны 3127 өрхөөс 100 өрх сонгож, өрхийн амьдралыг дээшлүүлэх, түвшинг ахиулах төсөл юм, өрхийн аж ахуйд туслалцаа үзүүлэх
- Энэ төсөлд манай БЗД-ийн 6 хороо сонгогдсон
- Нэг мэдээллийг нөгөө хүнээс нөхөж авна гэж байдаггүй шүү- бүррхэг мэдээлэл
- идэвхи гаргаж чадсан хүн зөндөөн олно
- 1999-2017 онд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Дарь эх хөтөлбөр хэрэгжсэн
- 360000 төгрөгийн цалинтай, 60000 төг-ийг татварт өгөөд, 300000 төг цалинтай хэсгийн ахлагч нартайгаа нэгдэж, хамтран, утасдахад нь бусаддаа хэлээд л, сард 2 удаа хурлаа хийгээд
- Нэгнийхээ чаддаг зүйлийг бусад нь хүртээд, цэцгээ ургуулахын тулд усалгаа, асаргаатай байгаарай
- 15 хүнийг багцлаад ажиллах чиглүүлэгч, тэгээд төслийн мэргэжилтэнтэйгээ холбоотой байгаарай.
- манай хамт олны итгэлийг битгий алдаарай, бүх юм нээлттэй
- бизнес ухаантай, нийгэмшсэн, ертөнцийн өнгийг өөрөөр хардаг болоосой
- Би 2000-2008 онд Дэлхийн зөнд ажиллаж байсан, иргэнийг төлөвшүүлдэг, ямар ч хүнийг алагчилдаггүй, иргэнд хүрдэг байгууллага.

Дундын хадгаламжийн бүлгийн туршлагаас сонсгохоор Цэрэннадмид эгчийг урьсан:

- 2016-1 сард Дэлхийн зөнгөөс сургалт явуулж 2 хоногийн дараа Дэлгэр-Ундар ахмадын бүлгийг байгуулсан. 4 цоожтой жижиг сейф, тамга, тооны машин, улаан цэнхэр уут өгсөн. Нэгж хувьцаагаа 2000 төг-р бодож, 14 хоногт цуглаад, миний хувьцаа гээд л, нийгмийн санд 1 хувьцаа 500 төг гээд л, нэгнийгээ эргэдэг, цугласан айлдаа 20000 төг өгдөг ч юм уу, жилийн эцэст хувьцаагаа авна, бие биедээ зээл олгоно 5% хүү, 3 сараар 100000 төг зээлье гээд л, Манай хороонд 5 хуримтлалын бүлэг ажиллаж байна, Дэлхийн зөнгөөс хэрэглэгдэхүүнийг өгдөг, Асар их хуримтлалтай болж бусдад зээлүүлэх хуримтлалтай болоорой гэж ерөөе.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын тусгай төслийн ажилтан Б.Оюунболор:

- Гэр бүлээс аз жаргал ундарч байгаа дүрслэлтэй лого
- Манай төслийн уриа үг: Өрх жаргалтай бол Үрс жаргалтай
- Дэлхийн зөнгийн бүх материал, дэвтэр зэргээ хавтаснаасаа бүү гаргаарай, хавтсыг даавуун, чанартай болноно, юм оёдог өрх хөгжөөд, загвар гаргаад л  өрхүүдээс л Дэлхийн зөн худалдан авалтаа хийхэд чиглүүлж байгаа

Төслийн менежер С.Дэлгэрмөрөн:

- Сонгогдсон өрхүүддээ баяр хүргэе
- Монголчууд хэлдэг - бороо орсон бол орсон шиг ор
- Та бүхэн бидэнтэй хамт 3 жилийн аялалыг хийх гэж байна, 3 жилийн төслийг 1 завь гэе, Ямар хөлөг онгоц байгаасай гэж төсөөлж байна, Би ганц л зүйлийг хүсч байна. Энэ хөлөг онгоц титаник битгий болоосой. Бидэнтэй аялах хөлөг онгоцны тийз - Энэ батламж.

- Өөрсдийн амжиргааг дээшлүүлэх гол эзэн нь өөрсдөө. 3 хүн л өөрсдөө гэж хариулж байна, Амьдралыг өөд нь татах эзэн нь хэн вэ, өөрсдөө. Хэсэг хэсгээрээ хамт олон болно,

- Урьд нь Дэлхийн зөн урд нь байдаг байсан, энэ төсөлд та нар өөрсдөө урд нь явна, тэмүүлнэ. Бид тэмүүллийг чинь түшиж, ард чинь байна.
- Энэ хорооны хамт олон, БЗД, олон олон инкубатор биднийг дэмжиж байгаа. Бүдрээд унавал тэр газраа бүү үлдээрэй.
- Төр засагт буруу байна гэдэг хандлагыг өөрчилж, би

- Ялагч, ялагдагч 2-ын ялгаа юу вэ, өөрөөр асууя, аварга, жирийн хүн 2-ын ялгаа юу вэ, Аварга хүн хэзээ ч зогсдоггүй, үргэлжлүүлэн хөдөлмөрлөсөөр байдаг, өдөр бүр 4 цаг бэлтгэлээ хийдэг, ингэж байж аварга болдог, гэтэл бид ойчсон газраа хэвтээд үлдчихдэг
- Та бүхэн тэмцэх чадал,

- Хэр хүчтэй цохигч нь чухал биш, харин хэр их цохилтыг дааж чадах вэ нь чухал, энэ зааланд ирэгсэд дахиад амьдралыг босгож чадна гээд, энэ өрөөнд ирээдүйн ялагчид цугласан гэж итгэж байна.
- 3 жилийн дараа БЗД 500 өрх, СХД 100 өрх, нийт 600 өрх нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, нүдэндээ цог жавхааг гэрэлтүүлээд сууж байхыг хүсье.

Бидний хамрагдаж байгаа сургалт, үйл явдлууд

2018.4.12
Энэ өдөр энэ төслийн газраас утсаар асуулт асууж, ярилцлаа. Би өөрсдийн бодол, хүсэл, сургалтын талаарх бодлоо танилцуулсан. 88257293


Бидний бичсэн бусад тэмдэглэлүүд

2018.2.9
Дэлхийн зөн Төгсөлтийн аргачлал - 600 төсөл : Хүүхэд хамгааллын сургалт - Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогыг томчууд мэдэх үүрэгтэй

2018.9.18
Дэлхийн зөн Төгсөлтийн аргачлал-600 төсөл. Үйл ажиллагааны тайланд оролцсон тэмдэглэл

2018.9.18
Ундны усаа хадгалах шинэ савтай боллоо

2018.10.27
Сошиал медиа маркетинг сургалт - Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төгсөлтийн аргачлал 600 төслөөр

2018.12.18
Гэр бүл рүү чиглэсэн модуль сургалтын тэмдэглэлээс

2019.1.15
Дэлхийн зөн ОУБ - Төгсөлтийн аргачлал 600 төсөл - Жаргалтай өрх хөтөлбөрийн сургалтаас

2019.2.23
"Жаргалтай гэр бүл хөтөлбөр"-ийн 3-р сургалт "Хүүхдийн хөгжлийг дэмжихэд Эцэг эхийн үүрэг оролцоо"

2019.3.23
ДЗОУБ Аз жаргалтай өрх хөтөлбөр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс; Гэр бүлийн хүчирхийлэл

2019.3.30
Хуримтлалын бүлэгт 1 жил гишүүн байсан мэдээлэл, туршлага

2019.5.6
Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих - нотебуук, GER интернэт төхөөрөмжтэй боллоо

2019.5.11
Дэлхийн зөн Төгсөлтийн аргачлал-600 төсөл ба Хамаг Монгол МСҮТ Мэргэжил олгох сургалт
Нярав, Нябо-ийн түргэвчилсэн сургалт

2019.5.3-4
Дэлхийн зөн ОУБ "Төгсөлтийн аргачлал 600" төсөл Гэр бүлийн сургалт: Гэр бүлийн баяр хөөр 2 өдрийн сургалт

Comments