Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтанд оролцсон тэмдэглэл

<!
Доорхи тэмдэглэл нь  би өөрийн оролцсон 3 цагийн арга хэмжээгээ эргэн зөвөөр санахад, олж сонссон мэдээлэл, сэтгэгдэлээ хувийн хөгжилдөө ашиглахад зориулагдсан болохыг анхаарна уу.
Мөн арга хэмжээнд ирж оролцсон хүмүүстэй харилцахад зориулагдсан.

Албан ёсны 1.5 цагийн мэдээлэл, бичлэг: http://www.president.mn/content/12811 албан ёсны вэбд тавигдсан байгаатай танилцаарай.
/>

Монгол бөхийн өргөөнд болох уулзалтанд оролцох урилгыг хорооны хэсгийн ахлагчаасаа 2 өдрийн өмнө гардан авч, мөн уулзалтанд оролцох иргэдэд зориулсан автобусаар очиж, буцаж ирсэн 3 цагийн арга хэмжээнд сэтгэл дүүрэн байна.

Монгол ялна уриатайгаар сонгуульд оролцож, 6 сарын өмнө ард түмнийхээ олонхын саналаар сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ үгийг сонсож, хамтдаа байна, мөн цаашид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын үндэс суурь нь иргэдийн санаа бодол, иргэдийн дэмжлэг байдаг гэсэн санааг илэрхийлсэн уулзалт боллоо.

Уулзалтын эхэнд Монгол улсын ерөнхийлөгч Бөхийн өргөөнд цугласан иргэдээс нас насны 8 төлөөлөл гарч ирж тайзанд байрласан сандалд, Ерөнхийлөгчийн 2 талд суухыг урьсан нь сайхан санагдсан. Ерөнхийлөгч өөрөө микрофоноо шилжүүлэн өгч, эдгээр хүмүүсийг өөрийгөө товч танилцуулахыг урьж байгаа нь уулзалтын халуун дулаан уур амьсгалтай эхлэл байлаа.

Ингээд Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгнээс амжиж тэмдэглэж авсан:

<< ... cонгуулиас хойш 6 сар өнгөрөхөд ... шинэ ондоо ... Хүнсний аюулгүй байдал ...
Шинэ нийгэм байгуулаад өнөөдөр 28 жил болоход алдсан, оносон зүйл их байна. Иргэд рүүгээ хандсан бодлого их алдагджээ. Үүний нэг нь иргэд, аж ахуйн нэгж өрийн дарамтанд орсон байдал.

Аж үйлдвэрийн салбар, Хөдөө аж ахуйн салбар, Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье, түүхий эдийг боловсруулна гэж амлаж сонгуульд орсон, цаашдаа ч ийм байна.

Ард түмэн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө ярьдаг байг гэж ...
Уулзалтын яриа бичлэгээр УИХ, ЗГ-т очих ёстой юм.

Монгол ялна гэдэг 2 үгээр сонгуулийн уриа байсан. Монголчууд бүрэн ялахын тулд бидний дуу хоолой нэг байх хэрэгтэй.>>

Уулзалтын арга хэмжээний 60 хувь нь иргэд 2, 2 минутаар саналаа хэлэх хэсэг байлаа.
Байрлуулсан 2 микрофон дээр саналаа хэлэх хүмүүс цувж зогсон, шат шатны байгууллагаар шийдэгдэхгүй байгаа хувийн бэрхшээл, асуудлаа, мөн Улаанбаатар хот, улс орны асуудлуудыг янз бүрийн өнгөөр ярьж хэллээ.

2 ЛЕД дэлгэц дээр шууд дүрсийг гаргаж байгаа нь сайхан байвч микрофон-яригчийн дуу дүнгэнэсэн, тод биш, чанар сайн байгаагүй тул ийм техникээр яаж энэ Бөхийн өргөөнд концерт болдог юм бол доо гэсэн бодлыг надад төрүүлсэн. Мөн уулзалтын чанарыг дээшлүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн албанаас хөдөлгөөнт микрофон, яригчаар

Иргэдийн саналуудаас хийсэн тэмдэглэл:
- Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амлалтаа хэрэгжүүлж байгаа уулзалт болж байна, баярлалаа
- Эрх мэдэл, удирдлага анхан шат руу шилжүүлж чадвал - Чингэс хааны 10-тын систем
- Утааны эсрэг маск үйлдвэрлэх түүхий эдийг татвараас чөлөөлье гэхийн оронд ... Хүүхдийн утааны маск 500 төг, том хүний утааны маск 1000 төгрөгөөр хийх боломжтой
- Эрүүл биед саруул ухаан оршино, Саруул ухаантай Монгол хүн ялна

Тайзан дээр гарч ирж, Ерөнхийлөгчийн баруун, зүүн талд суусан 8 төлөөлөл бас саналаа хэлсэн.

- Ард түмнийхээ халаасаас 7 татвар, одоо 9 татвар авдаг боллоо
- Тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдардаг хөгшид байна, 2-3 жилээр тэтгэврийн зээлтэй хөгшид ч байна, Цалингаас цалингийн хооронд, мөн цалингийн зээлтэй
- 2003, 2004 оноос утаа эхлэлтэй
- Олонхийн ардчилал биш олигархийн ардчилал болсон
- Гачууртад утаа ирсэн, 36000 хүнийг сүүгээр хангадаг үнээний фермерүүдийн бэлчээрийн газрын асуудал ... Утааны хорыг сүүгээр ...
- Тусгаар тогтносон улс байтал яагаад Олон улсын Валютын сангаас
- Бидний өгч байгаа хүсэлт бичиг цаас дунд шатны ажилтанууд дээр ... ерөнхийлөгчид очихгүй байгааг ...
- 40-50 насны хүнийг хаана ч ажилд авдаггүй байхад 55-60 настай хүнийг ажилд авах уу, Залуус өнөөдөр гадаадад очиж боол болж байна, Иймд тэтгэврийн насыг наашлуулж өгөөч ээ
- Малаа маллаад, сүүгээ худалдаад, хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдраад
- Сансараас Баянцээл худалдааны төв 500м газарт баар цэнгээний газар шөнөжин ажилладаг, Архины зөвшөөрлийг нь сунгаад байдаг, үүрийн 4-5 цаг хүртэл архинд живж байна
- 2000 онд оруулсан өөрчлөлтөө л ярихаас бус Монгол улсын Үндсэн хуулинд ямар нэг өөрчлөлт хиймээргүй байна
- Мал, бэлчээр төрийн хяналт, хамгаалалтанд байх

Монгол улсын Ерөнхийлөгчийн яриаг сонсох бус улсуудын гомдол сонсох гэж, утаа, архидалт, цааз, цэрэг цагдаа, шүүх авилга, зээл, БЗДүүргийн засаг дарга томилох, Оросын байрны хувьчлал сонссоор уулзалт дуусах нь үгүй юу гэж эргэн тойронд яриа өрнөж байв.

Ингээд Ерөнхийлөгч  мэдээлэл дуулгах, хариулт өгөх цаг болсон. ЛЭД дэлгэц дээр дараах тоон мэдээнүүдтэй слайдууд гарч, Ерөнхийлөгч хариулт өгч уулзалтыг өндөрлөсөн.

<<
86 орчим хүн санал тавьлаа. Хувийн асуудлуудаа ярьж байна ...
Иргэдийн санал гээд хууль санаачлах эрх нээгдэж байгаа юм.
Тэтгэвэр 500,000 иөг болгохыг үе шаттайгаар...
Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдээ шахаж ажиллаарай гээд хэлээд байгаа шүү.

2008-2016 онд 147тэрбум төгрөгийг Улсын төсвөөс, 60сая долларыг гадны тусламжаар Агаарын бохирдлыг багасгахад зарцуулсан, 170,000 ш зуух тараасан.
Утааг арилгахдаа Ажилгүйдэлтэй нь хамт арилгая.

35800 суралцагсадтай 83 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байна.

Яармагт ээж дээрээ очдог ... утааг сайн мэднэ ...

Хөдөлмөр эрхлэлтийг насны ангилалаар нь зориудаар дэмжээч гэсэн тод саналууд тавьж байгаа

Хөгжсөн орнууд даваад, туулаад ирсэн туршлагыг

3 сая хүн, 66 сая малтай, газар тариаланд 1хувь газраа ашигладаг,
ургадаг газар гэж байна

310,000 малчин, 66,2 сая мал
15 сая арьсыг түүхий эд, хямд үнээр экспортолж

Боловсруулаагүй түүхий эд 2017 онд экспортолсон
нүүрс 334 сая тн
зэсийн баяжмал 1,4сая тн
6,1 сая арьс шир

1951-1981 онд Уул уурхай, Хөдөө аж ахуйн салбар авч явсан

330 сумыг
Бууцагаан, Баянлиг суманд төсөл хэрэгжих мөнгийг шийдэж өгсөн

Утаанаас салах нь Монголчуудын үүрэг болсон
3 сая хүнийг сэв хийтэл босгоод ирэх - ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь шийдэх

Майдар хот

96 их дээд сургуультай улс Дэлхийд байхгүй

Би өөрөө зураач хүн, хайрцаганд сэтгэдэггүй

Үүнээс их өрийг тавьмааргүй байна

2017 оны 11 сарын байдлаар 46212 иргэн Солонгос улсад сурч, хөдөлмөрлөж байна

Монгол улсыг зорин ирдэг жуулчдын голчлон үздэг төрөл
Бүсийн аялал жуулчлал

Фасебуук, сошиал медиагаар дуу хоолойгоо хүргээрэй

Бүтээн байгуулалт - Монгол цэрэг
100,000 цалинтай цэрэг
Армиар дамжуулан ажил хийдэг, бүтээн байгуулалтандаа оролцдог цэрэг

Монгол ялахын тулд зангидсан гар шиг байх хэрэгтэй
Та бүхний дуу хоолойг УИХ, ЗГ-т хүргэнэ
Би иргэдийнхээ талд байна шүү л гээд байгаа

Мэдээлэлд ойр хүмүүс газрын баялаг хаана байгааг мэдэж, ашиглаад байгааг
>>


Уулзалтанд очиж оролцсоноор олон зүйлийг өөрийн нүд чихээр харж, сонссон нь таатай байлаа.
Хороо, хорооноос үнэгүй автобусаар үйлчлүүлж ирсэн иргэдийн төлөөллүүд бөхийн өргөөний хаалгаар урсах мэт орж байгаа нь сайхан санагдсан. Уулзалтыг хүндэтгэж үндэсний хувцсаа өмссөн хүмүүс нилээн байсан.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүмүүс өөрийн гараар санал хүсэлт, шийдүүлэхийг хүссэн асуудлаа бичсэн бичгийг тайз руу очиж өгөхөд Ерөнхийлөгч өөрөө бичгийг тосч авч байгаа, хүмүүсийг микрофон дээр очиж саналаа хэлэхээр нь үргэлж үзэг цаас нийлүүлж, урт зураасаар тусгаарлаж шинэ мөрнөөс тэмдэглэл байнга бичиж байгаа зэрэг нь надад сайхан санагдсан.

Тамгийн газрын ажилтан, магадгүй туслах бололтой бүсгүй хүмүүсийн дундуур явж, санал бичих тамгийн газрын нэртэй цаас түгээж, буцаагаад саналуудыг цуглуулж байсан нь олон хүний сэтгэлийг баясгасан байх.

УИХ-ын гишүүн байх үедээ хийе бүтээе гэж бодож төлөвлөсөн, санаж санаачилсан  үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд нь Монгол улсын иргэдийг ажилтай, орлоготой байх, амьдрах таатай орчноо бүтээн байгуулах юм гэдгийг илэрхийлсэн уулзалт байлаа.

Comments