Би 2018 оны 2-р сарын 1 өдрөөс Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, MKIT сургалтын төвийн бий болгосон Инкубаторт элсэн бойжиж байна.
Инкубатор нь ямар боломж нөхцлөөр биднийг хангаж байгаа
мэдээллийг вэб хуудаснаас нь үзэхийг урья http://mkit.mn/incubator
мэдээллийг вэб хуудаснаас нь үзэхийг урья http://mkit.mn/incubator
Тус сургалтын төвд Жава ангийг 3 сар суралцан төгссөн бидний хэсэг залуус санаа нэгдэж Жава сонирхогч, хэрэглэгчийн бүлгийг цахим орчинд бий болгох, инкубаторт нь шалгарч орох сонирхол, зорилготой болсон байсан.
Инкубаторт орох өргөдлөө бичиж, анкет бөглөж, улмаар 2 удаа
ярилцлагад орж, өнөөдөр Жава ангиас 3, Вэб хөгжүүлэгчийн ангиас 2 залуус бид 3 дах сардаа инкубаторт өмнө байсан дадлагажигчдын хамт өсөн бойжиж байна.
Миний хувьд,
- Java Spring framework орчингоо хэрэглэж эзэмшихийн тулд Жава сургалтаас тэмдэглэж авсан хичээлээ давтан үзэж, дэргэдэх андуудаасаа туслалцаа авсаар байна.
Эхний өдрүүдэд Netbeans IDE, Derby DB, JPA Diagram Editor зэргийг үзэж байгаад, үүнийгээ больж,
- Eclipse Neon IDE-д Spring MVC-ийн тохиргоо хийж, хөгжүүлэлтэнд бэлтгэх, Apache Tiles, Bootstrap, Hibernate зэргийг хослуулахаа үзэж байна. Local Email List гэсэн имэйл илгээдэг, Өрхийн шастирын програм бичихээр мэрийж байгаа.
- Жава ангийн сургалт 4 сарын хугацаатай явагддаж байгааг, ингэснээр бидний үед 3 сарын хугацаанд шахагдсан олон зүйлс дэлгэрэнгүй заагдаж байгааг анзаарч, Бат багшийн хичээлд 3 сарын 14 өдрөөс HTML, CSS, Javascript, JQuery, Bootstrap, MySQL сэдэвт хичээлүүдэд сууж тэмдэглэл хөтлөж, улмаар эдгээр сэдвүүдэд мэргэших хэрэгтэйг, амархан зүйл гэж тоохгүй орхиж болохгүйг ойлгож авч w3schools.com вэбээс дэлгэрэнгүй гарын авлага үзэж байна.
- 2001-2014 онд бүртгэж байсан Өсөх өрх өрхийн төсвийн програмаасаа текст хэлбэрээр гаргаж авсан 4069 бичлэгтэй орлого, 14511 бичлэгтэй зарцуулалтын өгөгдлийн файлуудаа юникод үсгийн стандарт, csv формат руу хөрвүүлж, улмаар MySQL Workbench програмаар MySQL innodb стандартын файл болгож хөрвүүлж туршиж байна.
- Солонгос хэлний яриа, дүрмийн хичээл Чан Хун Жэ багш зохион байгуулж байгаад 2018-2-14 өдрөөс хамрагдаж, Монголд 16 жил болж байгаа энэ хүний хичээл зааж байгаа арга барил, мөн Солонгос улсын түүх, соёлтой холбоотой мэдээлэлд баяртай байгаа.
- Инкубаторт шалгуур хангаж элсэж, суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, вэбийн санаагаа бүтээл болгох мэдлэг, чадварыг эзэмшихээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан би, нөхдүүдийнхээ хамт Жава сонирхогч, хэрэглэгчийн бүлгийн уулзалтаа 2 сарын 23 өдрөөс эхлүүлж, 14 хоног тутамд зохион байгуулж байна. Энэ баасан гаригт 16:40-17:40 цагт Жава сертификат сэдвээр 4-р уулзалт MKIT сургалтын төв дээр явагдана.
Хамгийн сайхан зүйл гэвэл, 2012 онд Монголын Жава хэрэглэгчийн бүлгэмийг цахим орчинд эхлүүлж, өнөөдрийг хүртэл мэдээлэл солилцож байгаа 400 залуусын бүлгийг саяхан google хайлтаар мэдэж авч, өөрсдийн эхлүүлсэн бүлгээ нийлүүлэн, хамтарч эхэллээ.
- Тус сургалтын төвөөс үнэ төлбөргүйгээр Компьютерийн үндсэн хэрэглээний анги, Вэб дизайн, Вэб програмчлалын ангиуд хичээллэж байгааг, КОЙКА байгууллагын санхүүжилт 2019 хүртэл байхыг сонсож мэдсэн тул аль болох энэ боломжийг эргэн тойрны хүмүүстээ түгээж, гэргийгээ Үндсэн хэрэглээний 1 сарын ангид сургаж амжлаа. Өнгө будаг, төхөөрөмжийн дэлгэц дээр харагдах байдал, хүмүүст хялбар байх вэб програмыг бүтээхийн тулд гэргийгээ Вэб дизайны намрын ангид суралцуулах, мөн зөв хооллолтын хувийн зөвлөхөөр ажилладаг танилууд, хамтдаа тэнцвэржүүлсэн шим тэжээл, шууд худалдааны маркетингийг ойлгож хэрэгжүүлдэг нөхдөө нэгтгэн Компьютерийн үндсэн хэрэглээний анги үүсгэн суралцуулах хүсэлтэй байгаа.
- Инкубаторын андуудаасаа асууж, видео файлд subtitle, clip хийх талаар мэдэж, гадаад зочдынхоо ярьсан бичлэгт Монгол хэлээр хадмал орчуулга хийж, интернэтэд байршуулж чадлаа.
- Мөн Инкубаторын залуус бид сар бүр унаа, хоол, суралцах байдлыг дэмжсэн 400000 төгрөгийн тэтгэлэг авч байгаа тул урамшиж, гэртээ өглөө бүр иддэг тэнцвэржүүлсэн шим тэжээлт өглөөний хоолоороо 1 удаа найзуудаа дайлж, мөн хамтдаа өдөрт 2 удаа дасгал хийдэг болж, сургалтын төвөөс хангадаг цэвэр усыг шим тэжээлээр баяжуулж ууж, 3 сарын 15-аас унадаг дугуйгаараа ирж очиж, аль болох биеийн эрч хүчтэй, эрүүл байх байдлаа дэмжиж байна.
- Инкубаторын залуус бидний дунд Солонгос хэлийг сайн сурч байгаа нь Дасгалын ач тус видеонд хадмал орчуулга хийж, Зочид буудлын вэб систем, Мэдээний сайтын системийг хэрхэн баг болон ажиллаж хийхэд суралцаж, дадлагажиж байна.
Мэдээллийн технологид хүсэл сонирхолтой болох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх өргөн боломж энэ сургалтын төвд байгааг эрхэм танд дуулгаж байгаадаа баяртай байна.
Учир нь би 1994 оноос компьютерын програм хангамжийн мэргэжлээр сурч, ажиллаж байна.
Comments