2018 оны 12 сарын 5-аас 9-нд
УБ-Иркутск-УБ чиглэлд Шагайтай үүргэвч аяллаа өрнүүллээ.
Миний сонирхон хийдэг ажлуудын нэг нь Аялал, дасгалын хөтөч.Аяллын 1-р өдөр. 12 сарын 5-ны Лхагва гараг
- Өчигдөр аяллын хөтөч хийх санал хүлээн авч, аяллын үүргэвчиндээ хугацаа нь хүчинтэй гадаад паспорт, замын хүнс тэнцвэржүүлсэн шим тэжээлт өглөөний хоол, мөнгөн аяга, модон жижиг халбага, унших ном, ор хөнжлийн даавуу, ариун цэврийн цаас, оо сойз, гар нүүрийн алчуур, жижиг тэмдэглэлийн дэвтэр, харандаа, бал, хэдэн төгрөг, рубль зэргээ бэлтгэж хийлээ.- Очих айл, уулзах хүмүүсдээ өгөх Монгол бэлэг шагай 20ш, идээний боов 5ш, 1кг хорхой ааруулыг нийт 21000 төгрөгөөр авсан.
- Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүрэхээр дотоодын галт тэрэгний 7600 төгрөгийн билет авч, Улаанбаатар хотоос 20 цагт сууж, 6-ны 04 цагт очсон.
Аяллын 2-р өдөр. 12 сарын 6-ны Пүрэв гараг
- 10 цагт Алтанбулаг руу хүргэж өгдөг таксинууд зогсдог зогсоол дээр очиж, 3000 төгрөгийн унаанд сууж, 25км давхиад, хил рүү гарч байгаа машинуудын дэргэд буусан.- Хилээр гарч байгаа машинд суухад, Оросын хилийн эхний суурин Хиагтын
автовокзал руу 200 рублиэр хүргэж өгч байна.
- Хиагтын төв талбайн зүүн урдхан талд байгаа энэ автовокзал дээрээс цаг тутамд УлаанҮд хот руу 430 рублиэр жижиг автобус явдагт 17 цагт сууж, 3:30 цаг давхих замдаа Новоселингинск хотод 20 минут зогсох үед нь 10 рублиэр биеэ засаж, 100 рублиэр хоол авч идэж, халуун ус ууж бүлээцлээ.
- УлаанҮд хотын автовокзал дээр шөнө 20 цаг өнгөрч ирээд, гадаа хүйтэн мөн автобус унаа хүлээж сууж мэдэхгүй тул 200 рублээр нөгөө жолоочоороо төмөр замын буудал хүргүүлсэн.
- Иркутск хүрэхээр Наушик-Иркутск чиглэлийн галт тэрэгний 540 рублийн билет бичүүлж, 21:35 цагт ирэхэд нь сууж, 7-ны өглөө цагт очсон.
Аяллын 3-р өдөр. 12 сарын 7-ны Баасан гараг
- Төв зах (Центральный рынок) руу нь 20 номерын микро автобусанд 20 рубль төлж суугаад, очоод хүнс худалдаж авч, хоолны газраар нь үйлчлүүллээ.- Энэ захад ойрхон байрладаг номын санд ажилладаг танил номын санч дээрээ очиж, 1ш идээний боов, 500гр хорхой ааруулаа бэлэглэж, хамтдаа сууж цай ууж, зургаа авахуулж, хууч хөөрлөө.
- Нисэх буудал руу явахын тулд түрүүчийн буусан буудлаасаа 20 номерын микро автобусандаа 20 рубль төлж суугаад, очиж, том цүнхны жингээ хяналтын жин дээр шалгаж, жинг 23 кг-д нь тааруулж цэгцэллээ. Ингээд аяллын зорилго болсон, Иркутскийн нислэгт хүн суулгаж өгөх хөтчийн ажлаа амжилттай өндөрлөлөө.
- Herbalife Nutrition компанийн худалдааны төвөөр орж үйлчлүүллээ.
- Ангар мөрний эргээр алхаж, ХоостАйл Иринагийндаа ирж, 4 шагай, 1 идээний боов, Сэлэнгээс авсан царцмагаасаа бэлэглэж, ажил үйлсээ ярилцаж, шагай тоглож, өглөө 7 цагт аяллаа эхлэх тул унтаж амарлаа.
Аяллын 4-р өдөр. 12 сарын 8-ны Бямба гараг
- Иркутск хотын баруун захын эцсийн автобус буудал, хотын төвөөс 10км зайтай Луговое хүртэл 20 рублиэр явж хүрлээ.- Хотын хаалга, мөн эндээс УлаанҮд 437 км тэмдэгтийг өнгөртөл алхаад, замын машинд гар өргөж эхэлсэн.
- 14:00 цагт Михайл машиндаа суулгаж, Шелёхова хот хүргэж буулгасан.
- Новосибирск явж байгаа Диматай 22 км давхиад, Новосибирск эргэж байгаа замд бууж үлдсэн.
- Найзтайгаа хамт яваа Геннади зогсож, Байгаль нуурийн баруун хойд эрэг дэх Култук суурин хүргэсэн.
- Култукын колонк өнгөртөл алхаад, 16:02 цагт таксины үйлчилгээ хийдэг Ковалев ах суулгаж, Слюдянка хотын таксинуудын буудал дээр хүргэж өгсөн.
- Слюдянка хотын галт тэрэгний буудал руу алхаж очоод, 442 рублийн билет авч, 23 цагт Иркутскээс ирэх галт тэргийг хүлээж, суугаад, 9-ны Ням гарагт 7 цагт УлаанҮд хотод хүрсэн.
Аяллын 5-р өдөр. 12 сарын 9-ны Ням гараг
- УлаанҮд хотын галт тэрэгний буудлаас тд. Наран автобусны буудал руу алхаж ирээд, нисэх буудлын дэргэдэх Сокол хороолол руу явдаг том автобусанд 20 рубль төлж хүрлээ.- Тэндээс төв зам руу алхаж хүрээд замын машинд гаргаж өргөж эхэлсэн.
- Цуглаан руугаа явж байгаа Оюунцэцэг эгч зогсож, Верхный Иволгенс дэх Титан худалдааны төвд хүргэсэн.
- Төв замаас 10 км зайд байдаг Иволген дацангаас цааш ачаа хүргэж өгч байгаа залуу зогсож, би Иволген дацанд бууж үлдэж, дацантай танилцахыг хичээсэн.
- Дацангаас 2 км алхаад, микро автобусанд гар өргөж сууж, 2км яваад, тариан талбайн захад буусан.
- Төв зам руу тариан талбайг хөндлөн алхаж хүрээд, алхангаа, машин ирж байгааг харахлаараа гараа өргөж зогслоо.
- Машиндаа тамхи татдаг эгч дүү хоёр зогсож, давхисаар Усоль суурингийн дэргэдэх төв зам дагуух автобусны буудал хүргэж, би бууж, тэд суурин руугаа давхисан.
- Ээж Маринатайгаа, эхнэр Эржена нь машинаа жолоодож яваа Амаглан залуу зогсож, бид Гусённыйозера суурин ортол шагай, энэ суурин, мөн нүүрс түлэхгүй байхыг чухалчлах талаар ярилцаж аяллаа.
- Суурингийн төв замаар зүүн урагш өндөрлөг рүү алхаж явахад Оросын Толъятти хотод үйлдвэрлэдэг Жигули машинтай залуус намайг авч, уулын өндөрлөг дээр түр зогсож, олон овоонд будаа өргөж, зам салтал хамт давхилаа.
- Цааш 107, 108, 109 км тэмдэгтийг өнгөртөл алхаж, цагдаагийн машинд гар өргөж суугаад, 130 км дээр замын хашлага бетон мөргөж ослын газарт хүрч, цагдаа нар ажлаа хийх эхлэх үед, араас ирсэн машиныг цагдаа зогсоож, намайг суулгаж өгсөн.
- Энэ сүүлд суусан машинаараа Хиагт хотод ирж, Титан дэлгүүрийн өмнө бууж, талархалаа илэрхийллээ.
- Хилийн шалган руу алхаж очоод, хил гарахаар зогсож байгаа машинуудыг харж байгаад, Нямбаяр, Энхдэлгэр нартай танилцаж, хилээр орж, Алтанбулаг дээр буулаа.
- Эндээс Сүхбаатар хот орохоор 3000 төг-ийн таксиндаа сууж, галт тэрэгний буудал дээр хүрсэн.
- Улаанбаатар хот руу явах галт тэрэгний 7600 төг билет бичүүлж, 21 цагт сууж, 10-ны Даваа гарагт 05 цагт Улаанбаатар хотод ирлээ.
Ингээд миний богино хугацааны сонирхолтой аялал амжилттай өндөрлөлөө.
- 5 өдрийн аялалдаа 2100 км зам туулж, 1 #хоостайлд айлчилж, 7 хот суурингаар алхаж, 11 хүнээс нэр утсыг авч танилцаж, 13 машинд гар өргөн суужээ.
- Цайны зам буюу тэмээ, хөсгөөр ачаа бараа, цайг тээвэрлэдэг зам дагууд байгуулагдсан хотуудын нэг нь Хиагт хот, нүүрсний уурхайд түшиглэсэн суурин Гусиноозер, хотын шугамын автобус 10км-ын радиуст байдгийг, Иркутск хотод хятадууд их аялдаг, ажилладаг бололтой газрын зураг дээр гудамжны нэрээ орос, латин, хятад бичгээр бичжээ, галт тэрэгний буудлууд дээр бичүүлсэн билетээ үзүүлээд ариун цэврийн өрөөг мөнгө төлөлгүй хэрэглэдэг, хот хоорондын автобусны билет худалдах biletavto.ru вэб сайт, Иркутск хотод нийтийн тээвэр 06-20 цагт 20 руб., 20-24 цагт 25 руб. байдгийг, автобуснаас буухдаа жолоочдоо мөнгөө өгдөг нь таалагдлаа, тогны разетканы Оросын стандартыг мэдэж залгуураа шалгах,
- Сэлэнгийн хмели исгэгчтэй гэсэн талхнууд ялгаатай болохыг мэдэж авлаа.
#шагайтайүүргэвч #монгольскийпутешественник #путешественникскостьям #аяллынхөтөчбэгзсүрэн
Comments