2019 онд айлчин зочидтойгоо ярилцсан минь

2019-1-13 Ням
Өглөө 6:50 цагийн Москвагийн галт тэргээр Герман залуу Паул, шинэ оны анхны мөн Airbnb системээр ирж байгаа айлчин тул тосч авсан.
Хамтдаа Сүхбаатарын талбайн зүүн хойд талд, Адмон хэвлэлийн газрын яг урд талд байрлах миний шинэ ажлын байр Creative Gallery хүртэл алхаж, тэндээ манай эрүүл амьдралын хэв маягийн клубын хүндэт гишүүдтэй өглөөний цай уусан.
Хотын төвөөр цаг орчим алхаад ирэхээр нь 12 цагт Баянзүрх хайрхан руу хамтдаа явж, орой гэртээ ирсэн.

Энэ залуу мах идэхгүй байхыг хичээдэг, учир нь Бясалгал, Иогоо хийхэд нь сайхан байдаг гэнэ.  2017 онд Энэтхэгт 1.5 сар Иогийн богино сургалтанд сууж, иогийн зааварлагч (yoga instructor, not teacher)-ийн гэрчилгээтэй гэнэ.
Хоногт 16 цаг юм идэхгүй байхыг хичээж, эд эрхтэнээ амраадаг, Тайланд, Вьетнам, Лаос зэрэг улсад Теравада Буддизмын лам нар нар мандахаас үд дунд хүртэлх хугацаанд л юм иддэг, бусад цагт цай, жимсний шүүс уудаг гэнэ. Энэ хүмүүс өвдсөн, аялж байгаа үедээ butter, cooked butter = gee, honey  зэргийг иддэг. Их идэх нь meditation-д муу, зөвхөн surviving-ийн тулд л иддэг гэнэ.

Залуугийн аав нь малын эмч, ээж нь сургуульд орох хүүхдүүдийн хараа, сонсгол эрүүл, өнгө ялгах чадвартай зэргийг шалгаж, эрхийг олгодог ажилтай гэнэ, хүүгээ аялахад нь эсгийг боловсруулж хийсэн нимгэн өмд, цамц, Германы шинэ жилээрээ иддэг амттанг бэлэглэжээ. Паул өөрөө энд тэндгүй ургасан байдаг хушгийг түүж идээг нь саванд хийж, мөн дэлгүүрт худалдах боломжгүй гээд хар толбо хальсанд нь үүссэн бананыг аваад, хатаагч машинаар хатаасанаа авч явж байгаа, бусад хүнсээ бидэнд ярьж, дайлсан. Мөн Оросоос төмс, хүрэн манжин, сонгино зэргээс манай гэрт бэлэг болгон авчирсан нь онцгой байлаа.



2019.1.15
Манайд ноднин ирсэн Anastasiia Karpovych,  Rafał Jankowski  нар Thanlyin, Myanmar -д ThaBarWa meditation center-д байгаа юм байна.   Thabarwa International Volunteers.
How did I spent me Birthday🙃
Last weeks we were living and volunteering with elderly, disable and sick people and ThaBarWa meditation center, place where live 4.000 monks and patients live together. This place will stay forever in our hearts and days we spent there are for now the most meaningful and happy from all our 6 mouth journey. I will write a separate big post dedicated to this so dear to us place.




Comments