- Монгол улсын Үндсэн хуулинд "нэр төр" гэдэг холбоо үг 4 удаа, харин англи орчуулганд "dignity" гэдэг үг 3 удаа бичигджээ.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалд энэ үг бичигдсэн.
- Нэр төр (dignity), нэр хүнд (reputation) үгний ялгааг ойлгож ухаарсан уу
- Монгол ахуй соёлд нэр төр
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
Арван долдугаар зүйл.
1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
2.Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
Гучин зургадугаар зүйл.
1.Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.
2.Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/367
The Constitution of Mongolia
[Preamble]
We, the people of Mongolia:
Strengthening the independence and sovereignty of the nation,
Cherishing human rights and freedoms, justice, and national unity,
Inheriting the traditions of national statehood, history, and culture,
Respecting the accomplishments of human civilization,
And aspiring toward the supreme objective of building a humane, civil and democratic society in the country
Hereby proclaim the Constitution of Mongolia.
Article 16 [Citizen’s Rights]
The citizens of Mongolia are enjoying the following rights and freedoms:
13) The right to personal liberty and safety. No one may be searched, arrested, detained, persecuted, or restricted of liberty save in accordance with procedures and on grounds determined by law. No one may be subjected to torture, inhuman, cruel, or degrading treatment. Where a person is arrested his or her family and counsel shall be notified within a period of time established by law of the reasons for the arrest. Privacy of citizens, their families, correspondence, and homes are protected by law.
17) The right to seek and receive information except that which the state and its bodies are legally bound to protect as secret. In order to protect human rights, dignity, and reputation of persons and to ensure national defense, security, and public order, the information which is not subject to disclosure must be classified and protected by law.
Article 17 [Citizen’s Duties]
(1) Citizens of Mongolia, while upholding justice and humanism, shall fulfill in good faith the following basic duties:
1) to respect and abide by the Constitution and other laws;
2) to respect dignity, reputation, rights, and legitimate interests of others;
3) to pay taxes levied by law;
4) to defend the motherland and serve in the army according to law.
(2) It is a sacred duty for every citizen to work, protect his or her health, bring up and educate his or her children and to protect nature and the environment.
Article 36 [Protection]
(1) The person, residence, and transport of the President is inviolable.
(2) Dignity and immunity of the President are protected by law.
Source: https://www.conscourt.gov.mn/?page_id=842&lang=en
Орчин цагт Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн эх сурвалж бичиг нь 1946 онд НҮБ-ын гишүүн орнуудын чуулганаар батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал байдаг.
Нэр төр, нэр хүнд нь ялгаатай ойлголт
Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрд ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн кампанит ажлын хүрээнд бид нэр төрөө эрхэмлэхтэй холбоотой 10 төрлийн контентыг танилцуулахын сацуу нэр төр, нэр хүндийн ялгааг дахин нэг сануулах болно.
Нэр төр (dignity) бол заяагдмал
Бид бүгдэд төрөлхөөс заяагдсан нэр төр гэх эрхэм чанар нь хэн нэгэн булаах боломжгүй буюу салгашгүй, өөрчлөгдөшгүй, хувиршгүй шинж чанартай билээ. Нэр төр хэмээх ойлголт нь хүн бүрд эрх тэгш заяагдсан байдаг бөгөөд бидний нийтлэг үнэ цэн, язгуур эрх ашиг юм. Таны нэр төрийг үгүй хийх эрх хэнд ч байхгүй шиг та ч бас бусдын нэр төрд сэв суулгах учиргүй. Хэн нэгний зан байдал тантай нийцэхгүй байсан ч та нэр төрийг нь үргэлж хүндэлж, санаж байх учиртай.
Нэр хүнд (reputation) бол өөрийн ололт
Нэр хүндийг бид өөрсдийн хүчээр олж авдаг. Өөрөөр хэлбэл, нэр хүнд нь үйлдэл, чадвар, ололт амжилтад үндэслэн бусад хүмүүсээс өгөгддөг зүйл юм. Бидэнд өгөгдсөн нэр төрөө унагалгүй авч явахын дээр, бусдаас хүндэтгэл бишрэлийг хүлээх замаар нэр хүндийг олж авдаг гэсэн үг юм. Тиймээс нэр төр үгүй бол нэр хүнд үгүй.
Өөрийгөө таньж үнэлж эхэлснээр нэр төр үүснэ.
Нэр төргүй хүн гэж байхгүй. Нэр төрөө алдсан хүн гэж байх уу?
Хүн нэрээ Тогос өдөө
Сайн нэрийг хүсэвч үл олдоно Муу нэрийг хусавч үл арилна
Дуудах нэрийг ээж аав, дуурсах нэрийг өөрөө
Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр (Global Dignity Day)
"Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг.
“Global Dignity Day’’ буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг анх 2006 онд "Дэлхийн Эдийн Засгийн Форум" дээр 3 залуу лидерүүд болох Норвегийн ханхүү Хакоон, ‘’Hope’’ foundation үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нарын тавьсан асуултаас үүдэлтэй.
Өдгөө дэлхийн 70 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэн, залуучууд, иргэний нийгмийн удирдагчид, сайн дурын ажилтнууд, эцэг эхчүүд болон багш нар Global Dignity семинар, форум, чуулганд оролцож байна.
“Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршдог.
Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаархи ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, шинэ сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой.
Уг санаачлага нь
1. Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй
2. Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо, чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой байхыг хэлнэ.Энэ нь эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
3. Нэр төртэй байна гэдэг нь хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
4. Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа байх ёстой.
5. Эцсийн дүнд, бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байх гэсэн 5 үзэл санаанаас бүрддэг.
Монгол Улсын хувьд Дэлхийн Эдийн Засгийн Форум"-ийн дэргэдэх "Дэлхийн Залуу Манлайлагч" (Young Global Leader), Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн санаачилгаар Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдрийн санаачлагад 2009 онд нэгдэж, жил бүр олон нийтэд уг санаачлагын агуулга, зорилгыг таниулан сурталчлах ажлыг зохион байгуулсаар байна.
Тодорхойлолт:
Dignity бол бид бүхнээс эхэлнэ. Хүн байхын салшгүй хэсэг бөгөөд бид бүгдийн төрөлх үнэ цэн юм.
Dignity бол өөртөө итгэх, өөрийнхөө үнэ цэнэд итгэх, бусдын үнэ цэнэд итгэх, тэднийг хүндэтгэх юм. Dignity бол хүний хамгийн энгийн төрөлх mбайдал бөгөөд дэлхий дэх хүн бүрт байдаг төрөлхийн зан чанар юм.
Dignity-тодорхойлох 10 элементийг дүгнэх:
Acceptance of identity– Хүнтэй чамаас дээгүүр, эсхүл дорд гэсэн байдлаар харьцахгүй байх. Бусад хүмүүст сөргөөр дүгнэгдэх зэрэг айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох. Хүнийг үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чин хандлага, нас, хүйс зэрэг хувь хүнийх нь онцлогыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ёсоор харьцах
Safety – Бусад хүмүүстэй бие махбод болон сэтгэл санааны хувьд чөлөөтэй харьцах. Дорд үзэгдэх вий, ичгүүртэй байдалд орох вий гэсэн айдаст оруулахгүйгээр харилцах
Acknowledgement – Бусдыг анхааралтай сонсож, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, тэдэнтэй санал нэгдэх, болон тэдний санаа зовьсон асуудалд хариу үзүүлэх
Inclusion- Бусад хүмүүст нийгмийн аль ч хүрээ, харилцаа холбоонд багтдаг хамааралтай шүү гэдэг сэтгэгдлийг төрүүлэх ( сургууль, хамт олон, байгууллага г.м)
Recognition- Бусдын ур чадвар, хичээл зүтгэл, тусламж зэрэгт талархан, тэдний оруулсан хувь нэмэр хүчин чармайлт, санал сэтгэгдлийг сайшаах
Understanding – Бусдын юу гэж бодох хамаатай гэдэгт итгэх, бусдын үзэл бодлыг хүндэтгээх, бусад хүмүүст өөрсдийн үзэл бодол, харах өнцөгийг илэрхийлэх боломжийг олгох. Сайтар ойлгохын тулд сайн сонсох хэрэгтэй
Fairness- Бусад хүмүүстэй эрх тэгш шударга universal хуулийн дагуу харьцах
Independence- Хүмүүст өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан өөрсдийн амьдралыг удирдан явуулах боломжийг олгох.
Benefit of doubt- Бусдыг шударга байдаг, зөв эерэг хандлага, сэдэлжүүлэлттэй байдаг гэдэг үүднээс бусадтай харилцах, бусад хүмүүсийг найдвартай, итгэж болохуйц гэсэн байр сууриас харилцах
Accountability – Өөрийн хийсэн үйлдэлд хариуцлага хүлээх чадвартай байх. Бусдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан бол түүнийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйх, сөрөг нөлөөтэй зан хандлагыг өөрчлөхийг хичээх.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авч судлана уу: Global Dignity
дэлгэрүүлэн танилцах
#ХоостАйл - Монгол ахуй, соёлоо хэрэглэж, таниулж амьдардаг айл
Хүүхэд насанд аав, ээжийн найз нөхөд, хамаатан садан манайд байнга ирдэг байсан. Тэр хүмүүсээс архи уусан хүн, архи уудаггүй хүний зан байдлын ялгааг харж, тамхи татдаг хүний үнэр, тамхи татдаггүй хүн байдгийг анзаарч,
мөн зуны амралтаар хөдөө гэр, аав ээжийн дүү нар дээр сум, хөдөө очиж үнээ тугал, хонь хурга, адуу малтай амьдралд оролцож, сүү цагаан идээ бэлтгэхэд туслаж өссөн.
Өнөөдөр бид идээ цагаагаа өөрсдөө бэлтгэдэг, хувцас хунараа урлаж өмсдөг, ахуйн эд хэрэглэлээ ур ухаан, сэтгэл шингээж бүтээсэн бурхан урлаачаас авч хэрэглэдэг болох нь over consuming буюу хэт их хэрэглээ, хэрэглэхгүй хог хаягдалдаа дарагдсан, мөнгө цалингийн төлөө тасралтгүй ажилладаг байдалд орохгүй байх арга зам гэдэгт итгэлтэй болсон.
Хоост айл гэдэг үгээр ямар айлыг нэрлэж хэвшихээр тэмүүлж байна вэ?
2017 онд миний бодол
Хүний "дотоод" нэр гэж блогтоо нийтлэл бичиж байжээ. Энэ нь би 2016 оны 11-р сард ууган охиноо гэнэтийн ослоор алдаад бодож тунгаасан бодрол.
Comments