2019.3.30 БЗД 2-р хороо. Дэлхийн зөн олон улсын байгууллага.
Дарь эх. Хүний хөгжлийн төв
Манай өрх энэ төсөлд хамрагдсанаар
- гэр бүл, сэтгэл зүй судлаач багш нарын орчин үеийн гэр бүл, хүүхдийн харилцаа, хандлагын 5, 6 сургалтуудаас суралцаж, гэр бүлийн харилцаа хандлагадаа эерэг өөрчлөлт хийхээр тэмүүлж, гэр бүлдээ сайн сонсогч байх, үгийг өнгөрөөдөг болж байна
- Мөн бизнес, сошиал медиагийн сургалтанд хамрагдаж, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа энэ төслийн бүлүүдийнхээ бүтээгдэхүүн, үйл явдлыг интернэт хэрэглэгчдэд танилцуулах, өрхийн гишүүдэд компьютер, интернэт, өрхийн орлого зарлагаа компьютерийн програмд хэрхэн бүртгэх, эдгээрийг үр дүнтэй ашиглахыг зааж сургах ажлыг сонгосон.
Өрхийн амьжиргааг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, тоног төхөөрөмжийн дэмжлэгт нотебуук компьютер, интернэтийн төхөөрөмж, интернэтийн 1 жилийн эрх авч ажил үйлчилгээ явуулахаар шийдээд эхлэх гэж байна. Мөн Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery болон 174000 дагагчтай Үндэсний үйлдвэрлэл, бүтээлийн сошиал суваг Creative Mongolia-аар үйлдвэрлэл, урлал, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс, бүлүүдээ танилцуулна.
Дээрх бүх үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын төслийн менежер, мэргэжилтэнүүд нь Хорооны засаг даргын газар, сонгогдож сургагдсан Хянан зөвлөхүүд, мөн хуримтлалын бүлгийн дарга, нарийн бичиг нар, өрхийн гишүүн бүр хамтран
ажиллаж, бүтээж байна.
Манай хуримтлалын бүлэг нь хорооныхоо 17 өрх нэгдэж байгуулан, баталсан дүрмийнхээ дагуу ажиллаж, сард 2 удаа хуримтлалын сангаа бүрдүүлэх, бүлгийн гишүүддээ зээл олгох хурлаа Хорооныхоо иргэний танхимд, 25 дах хаалтын хурлаа Хүний хөгжлийн төвд ихэнхдээ амралтын өдрүүдэд хийлээ.
Хурал бүр дээр 3000 төгрөгийн үнэлгээтэй хувьцаанаас 1-5ш-ийг авч хуримтлалын сандаа хөрөнгө оруулж явсан манай өрхөөс 24 удаагийн хурлын дараа харахад 98 хувьцааг 285000 төгрөгөөр худалдан авчээ.
Мөн нийгмийн санд 12500+6000+10000 төгрөгийг оруулж, бүлгийн зарим гишүүдэд эрүүл мэндийн асуудал гарахад мөнгөөр тусалжээ. Манайх хуримтлалын сангаасаа зээл авч ашигласангүй, харин нэгж хувьцааны 3000 төгрөг маань 3500 төгрөг болж өссөнөөр, ноогдол ашиг 47500 төг, хувьцааны хөрөнгө оруулалт 285000 төгрөгтэйгээ хаалтын хурал дээр хүлээн авсан.
17 гишүүнтэй бүлэгт дунджаар нэг жилийн хугацаанд, нэг өрх
- 62 хувьцааг 186000 төгрөгөөр худалдан авч,
- бүлгээсээ 280500 төгрөгийн зээл авч ажил үйлс, ахуй амьдралдаа хэрэглэж,
- зээлийн хүүд 33850 төгрөг төлж,
- эцэст нь хуримтлалын сангаасаа ноогдол ашиг шингэсэн 245200 төгрөгийг хуваарилж авлаа.
Хуримтлалын бүлэг нь бүлгийн гишүүн өрхийг санхүүгийн зорилго, хариуцлага, сахилга баттай байхад дадлагажуулж, өрх бүр хуримтлал үүсгэх боломжтой байдгийг батлан харуулж, бусад өрхүүдтэйгээ санаа бодлоо нэгтгэж бүлэг болж ажиллах нь давуу талтай болохыг таниулж чадсан тул, манайх хуримтлалын бүлэгтээ 2 дах жилдээ үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж, өрхүүдтэйгээ хамтарч ажиллахаар эхлүүллээ.
Шинэ циклдээ, бүлгийн гишүүд хурал бүхэндээ зөвхөн хуримтлалаа нэмэгдүүлэхээр ирэх бус бусдаасаа сурч мэдэх, сургалтуудын мэдээллээ хуваалцахад цаг гаргахаар ярилцлаа.
Хөтөлбөрийн менежер Оюунболор:
- Хүмүүс санхүүгийнхээ хувьд ахиц дэвшил гаргахын тулд олон аргууд хэрэглэж байна. Энэ төсөл нь 2020 онд дуусах ч, та бүхэн бүлгээрээ цааш өсөн дэвшиж үргэлжилж явна гэдэгт итгэж байна.
Илүү цаашдаа бүлэг дотроо төдийгүй бусад бүлгийн ижил төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагаараа нэгдэх юм. Бүлгийн дунд нь дэмжих боломж байгаа.
Сошиал дээр и-каталог гарч, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүртгэгдэж мэдээлэл түгээгдэнэ. Үзэсгэлэн худалдаанд орохыг дэмжинэ.
2018 онд гэр бүлд чиглэгдсэн сургалт явагдсан бол 2019 онд хүүхдэд чиглэсэн, мөрөөдлийн хадгаламж гэх мэт сургалт, үйл ажиллагаа зохион байгуулагдана. Хүүхдэд хөрөнгө оруулах нь ирээдүйд өндөр ашиг өгдөг.
Үндсэн ажлууд маркетинг, борлуулалт, бүлгийг дэмжсэн ажлууд байна. Хаяг, нэрийн хуудсаа хийлгэж болно...
Цаашид бүлэг нь өрхүүд сайн туршлага, мэдлэгээ хуваалцдаг, хамтран бие биенээ ойлгож дэмждэг, эрүүл аз жаргалтай амьдрах орчин нөхцөлөө өөрсдөө бүтээдэг болж өргөжихөд бид анхаарал тавьж, бүлгээ үлгэр жишээ, зөв хэв маяг, чадавхитай болгохын төлөө зорино.
Мөн дараах санаа бодол төрсөн:
- бүлгийн хурал нь зөвхөн хуримтлалаа нэмэх, гишүүддээ зээл олгохын тулд хийгддэг байсаныг өргөжүүлж, Бүлгийн гишүүд урьдчилан тогтсон хуваарийн дагуу сургалтуудаас сурсан, хэвшүүлсэн зүйлээрээ мэдээлэл бэлтгэн, заадаг 30-60 минуттай байх
- бүлгийн 23, 24 дэх уулзалтаар зээл олгохгүй тул, хувьцаа худалдаж авсан мөнгө нь эргэлтэнд орохгүй болж байгаа. Иймд энэ 2 хурлаар авсан нийт хувьцаанд ноогдол ашиг тооцохгүй байх нь зүйтэй.
- бүлгийн удирдах зөвлөлийн эхний 3 гишүүний үүрэг хариуцлагыг тодорхой болгож, нийгмийн сангаас тогтсон дүнгээр дэмжлэг үзүүлдэг байх
2018 оны 1-р сард энэхүү Төгсөлтийн аргачлал-600 хөтөлбөрийн мэдээллийг авч байсан.
Дарь эх. Хүний хөгжлийн төв
Дундын хадгаламжийн бүлэгт 1 жил гишүүн байсан мэдээлэл, туршлага
Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас Төгсөлтийн аргачлал-600 төслийг 2017-2020 онд 3 жилийн хугацаатайгаар БЗД, СХД-ийн 600 өрхөд хэрэгжүүлж байгаа.Манай өрх энэ төсөлд хамрагдсанаар
- гэр бүл, сэтгэл зүй судлаач багш нарын орчин үеийн гэр бүл, хүүхдийн харилцаа, хандлагын 5, 6 сургалтуудаас суралцаж, гэр бүлийн харилцаа хандлагадаа эерэг өөрчлөлт хийхээр тэмүүлж, гэр бүлдээ сайн сонсогч байх, үгийг өнгөрөөдөг болж байна
- Мөн бизнес, сошиал медиагийн сургалтанд хамрагдаж, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа энэ төслийн бүлүүдийнхээ бүтээгдэхүүн, үйл явдлыг интернэт хэрэглэгчдэд танилцуулах, өрхийн гишүүдэд компьютер, интернэт, өрхийн орлого зарлагаа компьютерийн програмд хэрхэн бүртгэх, эдгээрийг үр дүнтэй ашиглахыг зааж сургах ажлыг сонгосон.
Өрхийн амьжиргааг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, тоног төхөөрөмжийн дэмжлэгт нотебуук компьютер, интернэтийн төхөөрөмж, интернэтийн 1 жилийн эрх авч ажил үйлчилгээ явуулахаар шийдээд эхлэх гэж байна. Мөн Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery болон 174000 дагагчтай Үндэсний үйлдвэрлэл, бүтээлийн сошиал суваг Creative Mongolia-аар үйлдвэрлэл, урлал, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс, бүлүүдээ танилцуулна.
Дундын хадгаламжийн бүлэг яаж зохион байгуулагддаг,
хэрхэн ажиллах боломжтой, ямар үр дүн хүртэж болохыг 2018 оны 3 сарын 28 өдрөөс 2019 оны 3 сарын 30 өдрүүдэд 25 удаагийн бүлгийн хурлын үйл ажиллагаагаар танилцлаа.Дээрх бүх үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын төслийн менежер, мэргэжилтэнүүд нь Хорооны засаг даргын газар, сонгогдож сургагдсан Хянан зөвлөхүүд, мөн хуримтлалын бүлгийн дарга, нарийн бичиг нар, өрхийн гишүүн бүр хамтран

Comments