2020 онд #ХоостАйл-ын эзэд бид амьдралын өдрүүддээ юуг хэвшүүлж байна вэ


Өмнөх он жилүүдээс болон одоо суралцаж мэдэж байгаа зүйлсээ
- илүү ойлгож,
- үр дүнг нь амьдралын чанар, зорилгодоо бий болгохоор 2020 ондоо бид дараах зүйлүүдийг хэрэгжүүлэн, хэвшүүлэн амьдарна

Байгаль, Эх Дэлхий 1-рт, Гэр бүл 2-рт 

- Хүнс, хэрэглээний илүүдэл, хаягдал гаргахгүй хэрсүү худалдан авалттай байх
- Байгалийг хордуулж бохирдуулах хэрэглээг таньж мэдэж,
ойлгож, татгалзахад илүү шамдах
- Баянзүрх хайрхан байгаль хамгаалах клубын үйл ажиллагаа, Мод тарих үйлсэд гар бие манлайлан оролцох
- Эрүүл хэвшилээ хадгална - тамхи татахгүй, архи уухгүй, уурлаж бухимдахгүй байх, өглөөний дасгал, өглөөний тэнцвэржүүлсэн шим тэжээлт хооллолт
- Амьдралын өдөр бүр төрсөн өдөр, бэлэг тул бүтээлч, эрүүл хэв маягаа сахин хамгаална
- Хот доторх тээврийн хэрэгслэлд Унадаг дугуйгаа сонгосон хэвээр байна

Гэртээ гадаад найзуудаа ирүүлдэг #ХоостАйл хэвээр байж, туршлага, мэдлэгээ сургалт зөвлөгөөгөөр түгээнэ

- энэ оны анхны зочин Герман залуу Филипп байлаа. Манайд ирэхийг хүсэж имэйл илгээсэн гадаад хүмүүсийнхээ профайл мэдээлэлтэй бүрэн танилцаж, миний гэрийн нөхцөл байдлыг зөвшөөрсөн бол аль болох гэртээ ирүүлж, Монгол ахуй соёлоо танилцуулж, ярилцана.
- аль болох өсвөр насны хүүхдүүдийнхээ өмнөөс гадаад хүмүүсийн хүүхэдтэй холбоотой асуултанд хариулахгүй, хүлээцтэй хандаж, хүүхдүүд ярих, бодож тунгаах боломж олгоно
- гэртээ хүүхдээ хүмүүжүүлдэг, эсвэл хөдөө мал ахуйтай  өрх, гэр бүлүүд гадаад хүмүүсийг гэртээ ирүүлэх боломжийг хэрхэн ашиглаж болохыг зааж сургах

Нийгмийн эрүүл мэндийн орчин цагийн онол, судалгаа мэдээллүүд, уламжлалт Монгол ухааны мэдлэг, эрүүл хэвшлийг түгээх сургалтын ажил

- СХД-ийн Хайрхан хороололд 7 хоног бүр уулзалт сургалт явагдана
- БЗД Дарь эхийн хашаандаа нийтийн сургалт, уулзалтын өрөө танхим байгуулна
- 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн Биеийн бүтцээ хэмжиж хянадаг 365 өдрийн зорилтоо үргэлжлүүлнэ
- Эрүүл амьдралын хувийн зөвлөхтэй болохыг хүсдэг, ажил хэрэгч зөвлөх мэргэжилтэнийг хайж байгаа хүмүүс, гэр бүл хамтран ажиллана
- Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн мэргэжилтэн, ёс зүйтэй бизнес, шууд борлуулалтын Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүн хэвээр байж, биднээс урам зориг авдаг хүмүүсийн спонсор болж ажиллана
-  Монгол Иогийн урсгалыг санаачлагч Алтангэрэл багшийн 108 Мөргөлд суралцаж, түгээх ажил  2020.1.3 өдрөөс энэ багшийн ФБ профайлаар Лайв мэдээлэл, зөвлөгөө явж эхэлсэн

Үндэстэн баг ХХК-ийн Бүтээлч Монгол Creative Mongolia сувагт мэдээлэл оруулахад илүү суралцаж, ажиллах

- Монгол орныг сонгон, ямар хүсэл зорилготой ирсэн, одоо ямар сэтгэгдэлтэй байгаа, мөн өөрийн улс, хотынхоо мэдээллээс хуваалцдаг #MongoliaFriend видеог бэлтгэж нийтэлдэг

Сургалтын эко орчин судлаач, бүтээлч багш нарыг дэмжин ажилладаг.
- Ц.Майдар багшийн судалгаа, бүтээлд суурилсан Монгол хэл, Англи хэлний харьцуулсан аргачлал 50-тын хүрд сургалт явагдана
- Хуур магнай морин хуурийн сургалтын арга барилыг түгээж, өрх бүрийн гишүүн бүхэн Үндэсний хөгжим Морин хуураа гэртээ эгшиглүүлдэг, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг, дэмждэг болоход нь чиглүүлж, дэмжинэ

Багийн хөгжлийн дасгал сургалт
- Баг хамт олон ойлголцол, харилцаа, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхэд лекц, танхимын сургалтаар мэдэрч, эзэмших боломжгүй шатанд  Team work & Team play  аргачлалын сургалт хүрч, нөлөөлдөг.

- Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн Цэгээр наадъя төсөлт ажилд дэмжих хүч болно

2 жил тутмын Шагайтай үүргэвч аялал

Шагайтай үүргэвч аяллаараа Монгол улсын иргэд визгүй зорчдог улс орнуудаас сонгон, Монгол соёл, хэрэглээ болох Морин хуур, шагай, хувцас, уяа гогцоо тоглоом зэргээ авч явж, түүнийгээ ашиглан аялж байгаа үлгэр жишээ болох, мөн гадаадын номын сангуудаар зочилж танилцах, тэнцвэржүүлсэн шим тэжээлт хоол хүнстэй аялахад ядарч цуцдаггүйн бодит жишээг харуулж танилцуулж аялдаг.
 - Үзэсгэлэнт Улаанбаатарын цом 2018 өртөөт марафоны шагналын хос унадаг дугуйгаа авч, дугуйтай аялал төлөвлөж хийнэ
- Киргизстан эсвэл БНХАУ руу аялах бодол хүсэлтэй байгаа

Дундын хадгаламжийн Дэлгэрэх өргөө бүлэг

Бүлгийн идэвхитэй гишүүн байж, бүлгийн гишүүдийнхээ төдийгүй Төгсөлтийн аргачлал 600 төслийн
- өрх айлуудад өрхийн төсвөө компьютер дээр бүртгэх, тооцоолол хийхэд зааж сургах,
- өрх, бүлгийн үйлдвэрлэлээ интернэт орчинд танилцуулах ажилд нь зааж, үйлчилнэ
- Дундын хадгаламжийн бүлэг гэж юу вэ, ямар боломжууд байна вэ танилцуулах нийтлэлүүдээ бичнэ

Номын сангуудын Фасебуук ЛАЙВ мэдээллийн нэгдмэл хуудас ажиллуулах

Номын санч - мэдээллийн ажилтануудын санал бодлоо солилцдог Фасебуук  хуудас "Монголын номын сангуудын консорциум", бүлгүүд "Номын сангийн асуудал, шийдэл", "Номын сангийн хөгжилд хамтдаа", "Номын сангийн 10 ухаан холбоо" байдаг.
Харин номын сангийн ямар ч ажилтан Лайв мэдээллийг нэгдсэн аргачлал, сэдвийн хүрээнд дамжуулахад суралцах шаардлага нийгэмд байгаа гэж үзэж байна.
Мэдээллийн Фасебуук орон зайд Номын сангаас мэдээлж байна гэсэн мэдээллийн давалгааг үүсгэхэд нь удирдан чиглүүлье гэж зорьж байгаа.


Comments