Монголчууд Дархан хүн Бурхан ухаантай гэж ярьж,
- дархан, урлаач хүмүүс нь хийж байгаа зүйлдээ мэргэшсэн, тухайн хүнийхээ хүсэл сэтгэлд бүрэн нийцсэн бүтээлийг урлаж өгдөг гэдэгт итгэж,
- юмаа сайн хийдэг, шударга хүмүүсийг олж уулзаж, танилцаж, үйлс бүтээлийг нь хэрэглэж амьдрахыг хүсдэг.
Монгол уламжлалаа харахад, үе дамжсан урлаач, бүтээгч хүмүүсийн
ур чадвар нь нутаг усаараа нэрлэгдэж, улс орон даяараа яригддаг, хийж буй ажил үйлс, ур үйлээ мөн чанар, амин чанараар нь бясалгаж чаддаг байжээ.
Сүүлийн 60-70 жилийг эргэн харахад,
- өвөө, эмээ маань анхны механик, бараа баазын нярав, сүү тосны заводын эрхлэгчийн ажил албуудад суралцаж хийсээр, хөдөө гэрийн эмээ өвөөдөө очдог, аргал хөрзөнгөө трактораар татдаг, үхэр маллаж сүү саалийг түгээж, ач зээдээ яс мөлчих, аягаа долоох, шагайгаар тоглохыг өвлүүлж, үр хүүхдээ адуу малд ойр байж, малаа өсгөж, үр шимийг хүртэж амьдрахыг хүссээр насандаа хальжээ
- аав ээжүүд маань тээврийн жолооч, үр тариа бригадын механик инженер, бага ангийн багш, 24 цагийн ясли, цэцэрлэгийн багш, нийтийн ахуйн үйлчилгээний газарт эсгүүрчин, нийтийн хоолны тогооч гэх мэт ажил үйлсэд суралцан, 8 цагийн ажил, Бямба гарагийн өглөөний сонины уншлагадаа явдаг, 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлж гавшгайч болдог, үр хүүхдээ зуны амралтаар нь хөдөө гэр, ах дүү рүүгээ явуулдаг, улаан яав, ийж планета 5 мотоциклио тоноглон зундаа малчин хамаатануудаараа зочилдог, улмаар зах зээлийн шилжилтээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хувьчлагдан, задрахад ажил хөдөлмөрөө өөрчлөхөөс аргагүй болж, юу хийж чаддагаа гаргаж, ах дүүс, танил нөхдийн дэм, үр хүүхэд шилжин суурьшихад даган нүүж, өнөөдөр ач зээгээ асарч, хүүхдүүдээ дэмжиж туслаж, эрүүл энх гялалзаж байна
- харин бид 40 насны босгийг даван, орчин цагийн хэрэгцээ шаардлагаар комьютер, англи хэлээ ашиглан, жам ёсны зүйлийг эрэлхийлж, бүтээгч, судлаач эрдэмтэн мэргэдээсээ суралцах, үр хүүхдээ өөрсдөөсөө илүү ихийг олж тунгааж, бүтээсэн хүмүүс болоосой гэсэн хүслээр ажиллаж амьдарч байна.
Энэ цаг үедээ хэн гэдэг бүтээлч Монгол хүн юуг бүтээж, ямар амжилтаараа нутаг ус, эх орондоо төдийгүй Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, баяр хөөрийг түгээж байгааг мэдээлдэг Creative Mongolia фасебуук хуудсыг олон жилийн өмнөөс мэдэж, бахархам сайхан мэдээ, мэдээллийг өөртөө төдийгүй фасебуукын найз нөхөддөө дэлгэрүүлэн түгээж ирсэн.
2019 онд Бүтээлч Монгол (Creative Mongolia)-ийн бодит орчин Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery - зургаан мэдрэхүйн урланд менежерээр ажиллахдаа
- 50 гаруй бүтээлч, урлаач хүмүүстэйгээ нүүр тулан уулзаж,
- тэднийхээ урлал бүтээл хэрхэн бүтээгддэг, ямар онцлогтой болохыг,
- Монголынхоо түүхий эд, баялаг дээр суурилж бүтээсэн бүтээгдэхүүнийг таньж хэрэглэх талаар таниулсан видео бичлэгийг хийж, нийтэлж ажилласан.
Мөн өөрөө ч нэг доор үндэсний үйлдвэрлэлийн онцлох бүтээлүүдтэй танилцсанаар, оймс, гутал, ургамлын цай, хатаасан ногоо зэргийг хэрэглэж хэвшиж байна.
Ийнхүү 200000 гаруй like-тай Creative Mongolia хуудсанд видео, зургаар мэдээлэл оруулах арга ажиллагаанд суралцаж, улмаар Монгол улсад аялан ирсэн гадаад хүмүүстэй 3 асуултаар ярилцдаг #MongoliaFriend видеогоо нийтэлж түгээснээр, эерэг, сайхан бүхнийг олж үзэн урам зоригоо бадрааж, цааш найз нөхөддөө түгээх хүсэл эрмэлзэл дүүрэн 200000 хүний эрч хүчийг мэдэрсэн.
Видеонуудын үзэлт маш ихээр нэмэгдэж, мэдээллээс суралцсан хүмүүс төрсөн сэтгэгдэл бичиж, тухайн мэдээллийг цааш лавлан хайлт хийж, мөн дэмжиж түгээж байгаа нь бахархал төрүүлдэг.
MongoliaFriend видеонуудаас үзсэн хүмүүст #ХоостАйл БийСоё бидний хийж байгаа, гэртээ гадаад найзуудаа ирүүлж, Монгол ахуй соёлоо танилцуулах ажил үйлс танил болж, улмаар баяр хүргэсэн, амжилт хүссэн сэтгэгдлийг хүлээн авч эхэлсэндээ бид урамшдаг.
Гадаад найзаасаа дараах үндсэн 3 асуултыг асуудаг ба хариултаас нь Монголчууд бид гадаад хүмүүс Монгол улсыг маань юу гэж боддог байсан, ямар учраас Монгол улсад аялан ирдэг шалтаг, шалтгаан, Монгол орныхоо үнэт зүйлсийг таньж мэдэх боломжтой гэж боддог.
1. Та өөрийгөө товч танилцуулна уу?
2. Та яагаад Монгол улсыг сонгосон вэ?
3. Танд Монгол улсаас юу сонин сайхан байна вэ?
2020 оны 3-р сараас #MongoliaFriend видеондоо 4 дэх асуулт, Та өөрийн улс орныхоо талаар юу хэлэх вэ гэж нэмж асууж, тухайн улс орны мэдээллээс багтаахаар болсон.
Бүтээгчдийн Үндэсний Экосистем Creative Mongolia хуудсанд админ эрхийг авч, хэзээ ч видеогоо түгээх боломжтой болсон, ямар нэг хураамж төлбөр төлөх шаардлагагүй, гагцхүү энэ хуудасныхаа үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг мэдэж, сурахад цаг гарган, Админуудаас зөвлөмж, чиглэл авсанаар ийм үр дүнд хүрч, урам авсан.
Мөн #АхмадынСургаалАлт бүлэгт буурал эгчтэйгээ наадмаар хуучилсан яриа, "Амьдарна гэдэг бол ухаан шүү дээ" гэдэг буурлын хэлсэн үг CreativeMongolia хуудасны үзэгчдэд хүрч бидэнд ч мөн урам зориг, нээрээ тийм шүү дээ гэсэн бодол ухааралд хүргэсэн.
Айл бүрийн хийж чадах ажил |
Энэ лайв мэдээлэл 66912 хүнд хүрч түгээгдсэн.
Фасебуукд Видео агуулгыг нийтлэхдээ өөрийн хуудсанд нийтлэхээс гадна, үзэлт (views)-ийг нэмэгдүүлэх арга нь cross posting сонголтыг ашиглах юм байна гэдгийг ойлгож мэдлээ. Жишээлбэл,
дараах 2 видеог Host family BeeSoy in Ulaanbaatar, Mongolia хуудсанд нийтлэхэд цөөн тооны Like, бараг Share-гүй байна.
Гэтэл энэ видеогоо Creative Mongolia хуудас руу cross post - давхар нийтэлснээр, тухайн хуудсанд like, share-ийн тоо маш олон төдийгүй, энэ видеог цааш түгээн үзсэн нийт үзэлтийн тоо маш өндөр болсон байгаа нь уг видеог бүтээсэн хүмүүсийн зорилгоо биелүүлэх эхний гайхалтай алхам болсоныг харуулж байна.
Comments